Tag Archives: нийгэм

May, 2024

  • 17 May

    Онцгой байдлын алба хаагчдыг төрийн одон, медалиар шагналаа

    Онцгой байдлын алба байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх зарлиг гарган, гамшгийн аюулаас ард иргэдийн амь насыг авран хамгаалах, урьдчилан сэргийлэх үүргээ нэр төртэй биелүүлж, үр бүтээлтэй ажиллан, эх орноо хөгжүүлэх үйл хэрэгт хувь нэмэр оруулж буй эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ. ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ ЦОЛООР: Онцгой байдлын ерөнхий газрын ахмадын хорооны гишүүн, бэлтгэл …

  • 17 May

    “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сургалт Орхон аймагт боллоо

    Эрүүл мэндийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам хамтран зохион байгуулж буй “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” үндэсний сургалт Орхон аймагт боллоо.  Орхон аймгийн бүх шатны эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтэн, засаг захиргааны нэгжийн төлөөлөл 400 гаруй хүнийг хамруулсан уг сургалтын зорилго нь эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн шинэчлэл болон мэдээллийн технологийн дэвшлийг ашиглан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний …

  • 17 May

    Тогооч нарт зориулсан олон үндэстний хоолны сургалт боллоо

    Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Монголд зочлох жилийн хүрээнд зочлох үйлчилгээний салбарын хоол, үйлдвэрлэл, үйлчилгээний мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх, олон улс үндэстний хоол зоогоор үйлчилдэг хоолны газрыг олноор бий болгож, жуулчинд үйлчлэх мэргэжлийн чадвартай тогооч нарыг бэлтгэх зорилгоор “Олон үндэстний хоолны тогооч бэлтгэх” Гастро аялал 2024 сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж буй. Уг хөтөлбөрийг НЗДТГ, нийслэлийн Аялал жуулчлалын газрын дэмжлэгтэйгээр Монголын ресторан зоогийн …

  • 16 May

    Монгол улс Каннын олон улсын кино наадамд гурав дахь жилдээ оролцож байна

    Дэлхийн нэр хүндтэй Каннын олон улсын кино наадамд Монголыг төлөөлөн Кино Урлагийн Зөвлөл болон монгол уран бүтээлчид албан ёсны павильонтой оролцож байна. Наадмын хүрээнд кино маркет “Marche Du Film”-д “Mongolian Pitch Session in Cannes” арга хэмжээг энэ сарын 19-нд зохион байгуулж, Монголын 5 уран бүтээлч өөрсдийн кино төслүүдийг олон улсын уран бүтээлчид, продюсеруудад танилцуулна. Мөн Найруулагч О.Цэгмидийн “366 дахь өдөр” …

  • 16 May

    1085 автобус утасгүй интернэттэй болно

    Нийслэлээс баримталж буй бодлого шийдвэр, хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээ, мэдээллийг олон нийтэд ил тод, шуурхай, тогтмол түгээх, мөн нийтийн тээврийн хэрэгслээр тав тухтай, зорчих боломжийг нэмэгдүүлэх зорилгоор нийтийн тээврийн хэрэгслийг утасгүй интернэтээр тоноглоно. Энэ хүрээнд автобусанд суурилуулсан самбар, дэлгэц болон дотор, гадна орон зайг зар сурталчилгааны зориулалтаар түрээслэх түрээслэгчийг шалгаруулах нээлттэй сонгон шалгаруулалтыг нийслэлийн Өмчийн харилцааны газраас  өнгөрсөн …

  • 16 May

    Гал унтраах дрон, роботыг худалдан авч, аврах ажиллагаанд ашиглахад бэлэн боллоо

    Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаар Онцгой байдлын байгууллагын тоног төхөөрөмж, хувцас хэрэгсэл, шаардлагатай баазыг нэмэгдүүлэх хүрээнд нийт 25 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэсэн. Энэ дагуу гал унтраах дрон, робот зэрэг техник хэрэгслүүдийг худалдан авч, аврах ажиллагаанд ашиглахад бэлэн болгоод байна. Гал унтраах дрон нь 70 км/цагийн хурдтайгаар 500 метр хүртэлх өндөрт 5-10 км-ийн …

  • 16 May

    Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн бүтээн байгуулалт ирэх онд бүрэн дуусна

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Мянганы сорилтын II Компакт гэрээний хүрээнд барьж буй дэвшилтэт технологи бүхий Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн бүтээн байгуулалттай танилцлаа. 2021 онд эхэлсэн ажлын явц 56 хувьтай байгаа бөгөөд ирэх онд бүрэн дуусаж, туршилт, тохируулгын ажил эхэлнэ. Монгол Улс, АНУ-ын Стратегийн түншлэлийг бататгах, харилцааны бэлгэ тэмдэг болох энэ төсөл нийслэлчүүд, байгууллага, үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийг усаар найдвартай хангах, …

  • 16 May

    О.Номинчимэг:Сайжруулсан шахмал түлшийг хэрэглэснээр агаарын бохирдлын PM тоосонцор 60 хувиар буурсан

    НЗДТГ, БОАЖЯ болон “Жайка” олон улсын байгууллага хамтран 2010 оноос эхлэн “Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхыг бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлж буй. Тус төслийн эхний үе шат 2010-2013 онд хэрэгжсэн бол II үе шат 2013-2017 онд хэрэгжсэн юм. Харин төслийн III үе шат 2018 оноос эхэлсэн бөгөөд энэ оны долоодугаар сард дуусна. Өнөөдөр тус төслийн III үе шатны хаалтын хуралдаан боллоо. …

  • 16 May

    ОХУ-д суралцдаг оюутнууд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшинд хандан шаардлага хүргүүлжээ

    Монголчууд бид яагаад ийм болчихсон юм вэ? Төр түшиж явсан хүмүүс эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, төр түмний хөрөнгийг шамшигдуулах, авлига албан тушаалын хэрэгт холбогдох явдал гаарч, танил тохой, найз нөхдөө төрийн албанд татан оруулж, өнөөдүүл нь төрийн алба эрхэлж байгаагаа мөнхийн албан тушаалд очсон мэт аашилж, иргэдэд хүнд суртал гаргаж, чирэгдүүлдэг үзэгдэл одоо бүр хил дамнан гарах болжээ. …

  • 16 May

    ГССҮТ-ийн үндсэн мэргэшлийн төгсөгчид болон резидэнт эмч нар хамтран ногоон төгөл байгууллаа

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Тэрбум мод” болон “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн үндсэн мэргэшлийн 2023 оны төгсөгчид болон 2022, 2023 оноос элсэн суралцаж буй резидент эмч нар хамтран ногоон төгөл байгууллаа. ГССҮТ-ийн Эрдэм шинжилгээ сургалтын албаны үндсэн мэргэшлийн сургалтанд хамрагдсан дээрх төгсөгчид, мөн резидэнт эмч нарын зүгээс тус төвийн гадна талбайн тохижилтыг …

  • 15 May

    Улсын нэгдүгээр төв эмнэлэг 200 эмч, сувилагчийг чиглүүлэх сургалтад хамруулж байна

    УНТЭ-ээс төрөлжсөн болон мэргэжил дээшлүүлэх сургалтад элсэн суралцагчдад зориулан чиглүүлэх сургалт өнөөдөр /2024.05.15/ УНТЭ-ийн хурлын танхимд боллоо. Сургалтыг нээж УНТЭ-ийн Сургалт, эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн дэд захирал П.Анхтуяа хэлсэн үгэндээ “УНТЭ-ийг сонгож, сонгон шалгаруулалтад оролцож шалгарч орж ирсэн та бүхэнд баяр хүргэе. Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын хичээлийн шинэ жилийн мэндийг мөн хүргэе. 1925 оны аравдугаар сарын 25-ны өдөр манай …

  • 15 May

    Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн байгууллаа

    “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2022 оны 36-р тогтоолоор “хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн байгуулах асуудлыг судалж шийдвэрлэх”-ийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан. Засгийн газрын 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнг Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн  “Хүнсний судалгаа инновацын нээлттэй төв”-ийг түшиглэн байгуулахаар боллоо. Хүрээлэн нь …

  • 15 May

    Фото: Олон улсын гэр бүлийн өдөр 70 хос хуримлалаа

    “Олон улсын гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулан НЗДТГ-ын дэмжлэгтэйгээр нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар болон “Гэрлэх ёслолын ордон”-той хамтран дөрөв дэх жилдээ “Хайрын амлалт” хуримын ёслолыг зохион байгууллаа. Өнгөрсөн онд тус ёслолын үеэр 46 хос хуримаа хийсэн бол энэ жил 70 хос хуримласан юм. Хуримаа хийж буй Б.Үнэнбат, Ж.Бадамханд “Эхнэртэйгээ танилцаж, хамт амьдраад 25 жил болсон. Анх гэр бүл …

  • 15 May

    Монгол Улсын Ерөнхийлөгч гавьяат тамирчин Ц.Раднаа гуайг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх гавьяат тамирчин, Дэлхийн гүйлтийн рекорд эзэмшигч Ц.Раднааг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Ц.Раднаа гуай 1962 онд Биеийн тамирын дээд сургуульд орсноос хойш спорттой амьдралаа холбож, 1966 оноос буюу сургуулиа төгсөөд хөнгөн атлетик, тэр дундаа ойрын болон дундын зайн гүйлтээр мэргэжлийн түвшинд хичээллэж,  уралдаан, тэмцээнд оролцож байжээ. 2019 онд 85 настайдаа Бүгд Найрамдах Польш Улсад болсон хөнгөн …

  • 15 May

    Гурван ээлжээр хичээллэх эрсдэл үүссэн сургуулиудын барилгыг өргөтгөх хөрөнгө оруулалт хийнэ

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсөвт батлагдсан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа гурван ээлжтэй сургууль, ачаалал өндөртэй байршилд байгаа сургууль болон цэцэрлэг, дотуур байрны зарим төсөл, арга хэмжээний гүйцэтгэлд анхаарч төсвийн ерөнхийлөн захирагчийн хуулиар батлагдсан дүнд багтаан зохицуулалт хийхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгалаа. Хот байгуулалтын норм, стандартын дагуу цэцэрлэг, ерөнхий боловсролын …