Tag Archives: нийгэм

May, 2024

  • 15 May

    Нэгдүгээр эмнэлгийн сувилагч нар мэдлэг, ур чадвараараа өрсөлдлөө

    УНТЭ-ээс Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан нийт сувилагчдынхаа дунд “Амилуулах үеийн суурь тусламж, хөх код идэвхжих үеийн арга хэмжээ” сэдэвт ажил мэргэжлийн уралдааныг энэ сарын 10-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Арга хэмжээг нээж УНТЭ-ийн Ерөнхий захирал, анагаах ухааны  доктор Б.Хишигжаргал хэлсэн үгэндээ “Манай эмнэлгийн ажиллах хүчний цөм болсон сувилагч, тусгай мэргэжилтнүүддээ Олон улсын сувилагчдын өдрийн баярын мэндийг хүргэе. Өнөөдрийн байдлаар …

  • 15 May

    “Нарантуул” захын уулзвараас “Өгөөмөр” зах хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ

    Баянзүрх дүүрэг, 42-р хороо “Нарантуул” захын уулзвараас “Өгөөмөр” зах хүртэлх авто замыг тавдугаар сарын 20-ны өдрийн 23:00 цагаас тавдугаар сарын 06:00 цагийн хооронд хааж, хэсэгчлэн засварлаж, шинэчилнэ. Тус замыг асфальт бетоноор хучна. Мөн хашлага өндөрлөж зорчих хэсгийн түвшинд тааруулах, зорчих хэсгийн худгийн таг өндөрлөх, тэмдэг тэмдэглэгээний ажлыг хийнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.  

  • 14 May

    Нийгмийн түргэн тусламжийн “эмч”

    Эрчүүд давамгайлсан, эмэгтэй хүнээр удирдуулах талаар өмнө нь хэн ч төсөөлж, ил биш ч гэлээ чанадын чанаддаа хэзээ ч хүлээн зөвшөөрч байгаагүй Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоог хоёр жилийн өмнөөс нэгэн гялалзсан бүсгүй удирдаж эхэлсэн нь Дуйнаахүүгийн Долгор! Ихэнх тохиолдолд хүн өөрөө амьдралынхаа замыг сонгодог бол энэ удаад Долгорыг зам нь өөрөө сонгосон юм шиг санагддаг. …

  • 14 May

    Яруу найрагч Д.Галсансүхийн нэрэмжит “ААБАН БЭЭБЭН – 2024” яруу найрагчдын наадам маргааш болно

    Шинэлэг, чөлөөт сэтгэлгээт хэв маягаар шүлэг бичих залуу уран бүтээлчдийг дэмжих зорилготой модернист яруу найрагч Д.Галсансүхийн нэрэмжит “ААБАН БЭЭБЭН – 2024” залуу яруу найрагчдын наадам маргааш буюу 5-р сарын 15-ны өдөр Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын санд 15:00 цагт зохион байгуулагдах гэж байна. “ААБАН БЭЭБЭН – 2024”наадмын хөтөлбөр: – Наадамд шүлгээ уншихаар шалгарсан  20 залуу яруу найрагч -Зочин яруу …

  • 14 May

    Элэг шилжүүлэн суулгах чиглэлээр олон улсын эмч мэргэжилтнүүд манай улсад суралцаж эхэллээ

    Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг ОХУ-ын Красноярск мужийн төв эмнэлэг хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Красноярск хотын төв эмнэлгийн эмч нар нэг сарын хугацаатай УНТЭ дээр амжилттай суралцлаа. Эмч нарын бүрэлдэхүүнд ОХУ-ын Красноярск мужийн эмнэлгийн эмч нар болох Соболев Павел, Цокаев Муслим, Скуратов Алексей, Потылицина Екатерина нар багтаж байна. ОХУ-ын эмч нар УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах болон элэг цөсний замын мэс заслын …

  • 14 May

    Хамба лам Д.Жавзандорж Бурхан багшийн дүйчин өдрөөр нийгэмд оруулах хувь нэмрээ ахиулахыг уриаллаа

    Бурхан багшийн дүйчэн өдөр энэ сарын 23-нд тохиох гэж байна.Үүнтэй холбогдуулан МБШТөв- Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж уриалга гаргалаа. Тэрбээр “Энэ өдөр Бурхан багш эхээс лагшин мэндэлж улмаар гэгээрсэн бурхны хутгийг олсон, шавь нугуудад таалал болох буюу нирваан дүрийг үзүүлсэн зэрэг гурван зохиол давхацсан гэдгээрээ бусад өдрөөс онцлогтой их дүйчэн өдөр гэж бид бэлгэшээн …

  • 14 May

    Увс аймгийн эрүүл мэндийн байгууллагын 300 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн “ЦАХИМ ЭРҮҮЛ МЭНД” сургалтад хамрагдлаа

    ЭМЯ, ЦХХХЯ-наас эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн шинэчлэл болон мэдээллийн технологийн дэвшлийг ашиглан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, иргэдэд учрах чирэгдлийг бууруулах талаар төрөөс баримталж буй бодлого чиглэлийг эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчдад танилцуулах “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сэдэвт сургалтыг энэ сарын 14-нд буюу өнөөдөр Увс аймагт зохион байгууллаа. Сургалтыг нээж Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд …

  • 14 May

    ЦЕГ: Их тэнгэр цогцолбороос алдагдсан 21 ширхэг бүтээлийн долоог нь олж тогтоолоо

    Монголын сор болсон зарим уран зураг алдагдсан асуудалд цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж байна. Уг шалгалтын ажиллагааны хүрээнд хийгдэж буй ажлын талаарх мэдээллийг Цагдаагийн Ерөнхий Газар(ЦЕГ)-аас дараах мэдээллийг өглөө. 1989 онд Дүрслэх урлагийн музейгээс Их тэнгэр цогцолборт түр байршуулахаар шилжүүлсэн Монголын Уран Зургийн Галерейн эзэмшил бүхий 21 ширхэг бүтээл алдагдсан байдаг. Улмаар тухайн бүтээлүүдийг эрэн хайж, олж тогтоох хүсэлтийг 2019 …

  • 14 May

    “Зоос гоёл“-оос СУИС-ийн уулзвар хүртэлх замыг энэ сарын 15-наас хааж, засварлана

    Бага тойруу буюу ”Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ын уулзвар хүртэлх авто замыг тавдугаар сарын 15-ны өдрийн 23:00 цагаас  тавдугаар сарын 18-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ. Тус замыг асфальт бетоноор хучна. Мөн хашлага өндөрлөж зорчих хэсгийн түвшинд тааруулах, худгийн таг өндөрлөх, тэмдэг тэмдэглэгээний ажлуудыг хийнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.  

  • 13 May

    “21-р зууны Монгол гэр бүл” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа

    Олон Улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар Олон Улсын Улаанбаатар Их сургуулийн Гэр бүл, судлалын тэнхимтэй хамтран “21-р зууны Монгол гэр бүл” Эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа. Энэ жилийн хурлаар “Гэр бүлийн хөгжлийн чиг хандлага, тулгамдаж буй асуудал, цаашдын төлөв” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг боллоо. Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Т.Ихтамир: …

  • 13 May

    Б.Лхагвасүрэн:Бодлогын хүүг 1 нэгжээр бууруулж, 11 хувьд хүргэх шийдвэр гаргалаа

    Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр /2024.05.13/ ээлжит бусаар хуралдаж эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад, дотоод орчны төлөв, эрсдэлийг харгалзан үзээд бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж, 11 хувьд хүргэх шийдвэр гаргалаа. Мөнгөний бодлогын хорооноос гаргасан шийдвэрийг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцуулж мэдээлэл хийлээ. Тэрбээр “Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 5 дугаар сарын 13-ны өдөр ээлжит бусаар хуралдаж, бодлогын …

  • 13 May

    Сувилагчдын нийгмийн асуудал, сувилахуйн тусламж, үйлчилгээг сайжруулахын төлөө бүх талын дэмжлэг үзүүлнэ

    Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Сувилагч танаараа бахархъя-2024” арга хэмжээ UG Arena-д эхэллээ. Сувилахуйн салбарынхан “Шинэ сэргэлтийн бодлого – Эрүүл мэнд”, “Сувилахуйн тусламжийн бодлогын зарим асуудалд” сэдвээр илтгэл сонсож хэлэлцэнэ. Мөн “Сувилахуйн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын шинэчлэл, “Сувилахуйн хүний нөөцийн хөгжил”, “Сувилахуйн удирдлага, манлайллын шинэчлэл”, “Нийгмийн эрүүл мэндийн сувилахуйн тусламж, үйлчилгээний …

  • 13 May

    “Амгалан дэлхий” төсөл Гандандаржайлин хийдийн сүсэгтнүүдтэй хамт таван төрлийн 500 мод тарилаа

    Үндэсний мод тарих өдөр Хөвсгөл аймгийн Мөрөнгийн хүрээ Гандандаржайлин хийд “Амгалан дэлхий” ТББ-тай хамтран хийдийнхээ гадаах талбайг моджуулах, цэцэрлэгжүүлэх ажлаа эхэллээ.  “Амгалан дэлхий” ТББ энэ жил дөрөв дэх жилдээ Хөвсгөл аймгийн Мөрөн суманд орчноо моджуулах төслөө хэрэгжүүлж, 2500 дахь модоо хандивлан нутгийн иргэдтэй хамтран тарьж байна. 240 гаруй жилийн түүхтэй Мөрөнгийн хүрээ хийдийн суурин дээр 1991 онд байгуулагдсан Гандандаржайлин хийд …

  • 13 May

    Ж.Энхжаргалан: Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна, дотор талбайг үндсэн хоёр хэсэгт хуваан засварлаж байна

    Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлын хүрээнд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна, дотор талбайн засварын ажил үргэлжилж байна. Энэ талаар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалангаас тодрууллаа. “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан “Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлын хүрээнд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна, дотор талбайг үндсэн хоёр хэсэгт хуваан засварлаж буй. Ингэхдээ одоогоор цаг их авах гадна талбайн …

  • 10 May

    “Өсвөрийн парламент” хөтөлбөрийн нэрэмжит төгөлтэй боллоо

    “Өсвөрийн парламент” хөтөлбөрийг Монгол Улсын Их Хурал, НҮБ-ын Хүүхдийн сан, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар,  Монголын Скаутын холбоо хамтран үндэсний хэмжээнд зохион байгуулж байгаа билээ. Гурав дахь жилдээ болж буй уг хөтөлбөрийн үе үеийн оролцогчид өнөөдөр (2024.05.10) Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Өсвөрийн парламент” хөтөлбөрийн нэрэмжит төгөл байгуулах үйл ажиллагаанд оролцлоо. Уг үйл ажиллагаанд Улсын Их Хурлын гишүүн, …