Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газрын гишүүд бусад албаны хүмүүс Хэнтий аймагт албан томилолтоор хоёрдахь өдрөө ажиллаж байна. Театрын барилгатай холбоотой асуудлыг цэгцлэхийг үүрэг болгов Хэнтий аймгийн Чингис хотод шинээр барьж буй Хөгжимт драмын театрын барилгын ажлын гүйцэтгэлийг дуусгаж энэ онд багтаан ашиглалтад хүлээлгэн өгөхийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх холбогдох албан …
Tag Archives: нийгэм
May, 2019
-
7 May
Ерөнхийлөгч Х.Баттулга хепатитын вирүсийн эсрэг эмнэлзүйн судалгаа хийж буй эрдэмтдийн төлөөллийг хүлээн авч уулзав
Хепатитын В/Д вирүсийн эсрэг үйлчилгээтэй эмийн Эмнэлзүйн III шатны судалгааг олон улс даяар хийж байгаа “Айгер Биофармасютикалс” компанийн тѳлѳѳлѳгчид болох тус компанийн ерөнхий захирал эм зүйч Давид А.Кори, дэд ерѳнхийлѳгч, химийн шинжлэх ухааны доктор хатагтай Ингрид Чоонг болон Клиникийн үйл ажиллагаа хариуцсан дэд ерѳнхийлѳгч ноён Жон Ферраро нарыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр хүлээн авч уулзлаа. Хепатитын В/Д вирүсийн эсрэг …
-
7 May
Гэр бүлийн орчин, архидалтаас болж хүүхэд хүчирхийллийн хохирогч болж байна
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хүүхдийн эрхийг зөрчсөн, хүчирхийлэлтэй холбоотой үйлдлүүд нийгмийн эмзэг асуудал болсонтой холбогдуулж, УИХ-аас тодорхой ажил зохион байгуулах шаардлага үүссэн талаар өнгөрсөн баасан гарагийн Нэгдсэн чуулганы үеэр мэдээлсэн билээ. Энэ хүрээнд тэрбээр УИХ-аас хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар баталсан хууль, тогтоомжийг хэрэгжилтийг хянаж, шалгах зорилгоор ерөнхий боловсролын 133 дугаар сургууль, хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагуудад ажиллалаа. 133 дугаар …
-
7 May
МАХН: Хүчирхийлэл гамшгийн хэмжээнд хүрлээ
МАХН-ын эмэгтэйчүүдийн холбооноос өнөөдөр /2019.05.07/ “Хүчирхийлэлгүй Монголын төлөө” сэдвийн дор мэдээлэл хийлээ. Тэд эмэгтэйчүүд болон бага насны хүүхдийн хүчирхийллийн эсрэг байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ:Охид, эмэгтэйчүүдийн хүчирхийлэл гамшгийн хэмжээнд хүрлээ. УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирийн эзэмшдэг зочид буудалд 13 настай охиныг хүчирхийлсэн хэрэг үйлдэгдсэн. Гэтэл яагаад тэр зочид буудалд ажиллаж байсан хүмүүс хариуцлагаас мултрав. Гамшгийн хэмжээнд хүрсэн энэ үзэгдлийн бид …
-
7 May
Монголын үндэсний кино үйлдвэрийн шав тавих ёслол боллоо
Төв аймгийн Зуунмод сумаас 10 км зайд байрлах “Майдар эко хот” төслийн талбайд өнөөдөр Монголын үндэсний кино үйлдвэрийн шав тавих ёслол болж, өндөрлөлөө. Шав тавих ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, үг хэлэв. Тэрбээр”Хүрэлцэн ирсэн зочин, төлөөлөгч Та бүхэнд энэ өглөөний мэнд хүргэе. Зуны тэргүүн сарын шинийн гуравны билэгт сайн энэ өдөр Та бид Монголын Үндэсний кино үйлдвэрийн шавыг тавихаар …
-
7 May
УИХ-ын 42-р тойргийн нөхөн сонгуулийг явуулахгүй байх санаархал С.Эрдэнэд байна
Хэнтий аймагт ирэх 6-р сарын 30-нд УИХ-ын 42-р тойргийн нөхөн сонгууль болох товтой улс төрийн 11 нам батламжаа гардан аваад байна.Улс төрийн намуудаас нэр дэвшигчдийн нэрс тодорхой болоогүй ч таамаг мэдээллүүдээр бол гол өрсөлдөөн их хуралд суудалтай гурван намын дунд явагдах бөгөөд эрх баригч МАН-аас намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, АН-аас Хэнтий аймгийн Засаг дарга асан Ж.Оюунбаатар, МАХН-аас …
-
7 May
Их хэмжээний хар тамхи хилээр нэвтрүүлэхийг завджээ
Их хэмжээний хар тамхи, мансууруулах бодисыг хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ. Тодруулбал, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар, Гаалийн байгууллагатай хамтран НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтсан “Гашиш” гэх нэршилтэй бодисыг Испани улсаас олон улсын шуудан илгээмж ашиглан улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг өчигдөр /2019.05.06/ илрүүлэн таслан зогсоожээ. Хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан тухайн гурван килограмм орчим …
-
7 May
Ерөнхий аудитороор Д.Занданбатыг томилох эсэхийг хэлэлцэж эхэллээ
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий аудиторыг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэж эхэллээ. Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг Жижиг, дун үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний зээл авсан гэх үндэслэлээр ёс зүйн хариуцлага хүлээлгэж, албан тушаалаас нь чөлөөлсөн билээ. Харин түүний оронд Д.Занданбатыг Монгол Улсын Ерөнхий аудитороор томилох саналыг Засгийн газраас оруулж ирж байгаа …
-
7 May
Б.Хурцыг үргэлжлүүлэн хорих эсэхийг шүүхээр шийднэ
Хошууч генерал Б.Хурцыг Эрүүгийн цагдаагийн цагдаагийн албаны мөрдөгчид хойшлуулшгүй ажиллагаа явуулж өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-ны өдөр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн шүүхийн шийдвэрээр 15 хоног цагдан хорих захирамж гарсан байдаг. Тэгвэл цагдан хоригдох хуулийн хугацаа маргааш буюу лхагва гарагт дуусч байгаа юм байна. Түүнийг үргэлжлүүлэн хорих эсэхийг шүүхээр дахин хэлэлцэж шийдэх аж. Б.Хурцыг С.Зоригийн …
-
7 May
Дуучин Д.Болд Э.Маргад-Эрдэнэ хүүд хандив өгчээ
Төрийн соёрхолт, дуучин Д.Болд Өмнөд Солонгос улсад ажиллаж, амьдарч буй монголчууддаа зориулан “Bold 12 ертөнц” аялан тоглолтоо тавдугаар сарын 4, 5-ны өдрүүдэд хийжээ. Тэрбээр БНСУ-ын нийслэл Сөүл хот дахь тоглолтынхоо үеэр Э.Маргад-Эрдэнэ хүүгийн хэвтэн эмчлүүлж буй “Самсунг” эмнэлэгт очиж эргэн, эмчилгээнд нь хандив өгчээ. Дуучин Д.Болд гэргийн хамт Э.Маргад-Эрдэнэ хүү дээр очсон тухайгаа фэйсбүүк хуудаснаа нийтэлж, хүүтэй болон аав, ээжтэй нь хамт …
-
7 May
Б.Ганбат “Энэрэнгүй үйлстэн”-ээр шалгарлаа
MҮОНРТ-ийн “Монголын мэдээ” суваг, МУЗН-тэй хамтран “Энэрэнгүй үйлстнүүдээ алдаршуулъя” аяныг улсын хэмжээнд энэ оны 03 дугаар сарын 01-ээс 05 дугаар сарын 01-нийг хүртэл зохион байгууллаа. Тус аяны хүрээнд шалгаруулсан шилдэг найман энэрэнгүй үйлстний нэгээр НОБГ-ын нийслэлийн Аврах анги 105-ын жолооч, холбоочин, ахлах ахлагч Б.Ганбат шалгарлаа. Тэрээр Онцгой байдлын байгууллагад 10 дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байна. Энэ хугацаанд нийслэлийн хэмжээнд тохиолдож …
-
7 May
Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо, хур тунадас орно. 2019 оны 05 дугаар сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо, хур тунадас орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч зөөлөн шороон шуурга шүуурна. …
-
6 May
ЗӨВ ТУСГАЛ : Хайрлагдсан хүүхэд гэмт хэрэг, хүчирхийлэлд өртөх нь бага байдаг
ХЗДХЯ, Цагдаагийн Ерөнхий газар нь Дэлхийн Зөн ОУБ, ГБХХГ, НҮБ-ийн Хүүхдийн сантай хамтран “ЗӨВ ТУСГАЛ” хүүхдийн хөгжил, хүмүүжил, хамгааллын хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлээд байна. Энэ удаагийн хөдөлгөөн нь эцэг, эх, асран хамгаалагч руу чиглэж байгаа бөгөөд үр хүүхэддээ цаг зав гаргах, тэдэнтэй амьд харилцаа үүсгэж, ярилцаж, ойлгох нь аливаа гэмт хэрэг, хүчирхийллээс урьдчилан сэргийлдэг болохыг хүүхдийн сэтгэл зүйч нар …
-
6 May
Улаанбаатар хотын 380 жилийн ойн “Бүтээлч ажлын төлөвлөгөө”-г хэлэлцэв
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанд Улаанбаатар хотын 380 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөөг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын НБХ-ын дарга М.Эрдэнэжаргал танилцуулав. Улаанбаатар хотын 380 жилийн ойн “Бүтээлч ажлын төлөвлөгөө”-г “Бүтээн байгуулалт, тохижилт, үйлчилгээ”, “Нийгэм, спорт, соёл урлагийн арга хэмжээ”, “Гадаад харилцаа, хамтын ажиллагаа, хүндэтгэлийн арга хэмжээ” гэсэн үндсэн гурван бүлэгт хуваан ажлын хэсэг боловсруулсан байна. …
-
6 May
Д.Гантулгыг гишүүнээс чөлөөлсөн нь хууль зөрчсөн гэж үзэн ҮХЦ-д ханджээ
Хуульч Д.Отгонбат өнөөдөр Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргалаа. Тэрбээр УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг бүрэн эрхээс нь чөлөөлсөн УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэж үзжээ. Тэрбээр “Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 16 дугаар …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл