Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын нэгдсэн арга хэмжээ Чингис хааны нэрэмжит талбайд 6 сарын 01-ний өдөр болно. Энэхүү үйл ажиллагаатай холбогдуулан 6 сарын 1-ний өдрийн 08:00-18:00 цагийн хооронд Чингисийн талбайн баруун, зүүн тал, Амарын гудамж буюу Туушин зочид буудлын урд тал, Тагнуулын Ерөнхий газрын урд зам, Ус цаг уур орчны шинжилгээний газраас Төрийн ордны баруун тал хүртэлх замуудын …
Tag Archives: нийслэл
May, 2016
-
31 May
“Хүүхдийн баяр”-ын нэгдсэн арга хэмжээний хөтөлбөр
Нийслэлийн засаг даргын тамгын газар, Нийслэлийн соѐл урлагийн газар, Нийслэлийн биеийн тамир спортын газар, Нийслэлийн хүүхэд гэр бүл хөгжлийн газар, Улаанбаатар хотын цагдаагийн газар СУИС-ийн ТУС, БУС Дүүргүүдийн Боловсролын хэлтэс, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг Хэвлэл мэдээллийн байгууллагууд ДАРААЛЛЫН ТОВЧООН 09:00-10:00 Сурагчдын цахилгаан хөгжмийн хамтлагийн тоглолтууд /”Авьяас” тайз/ 11:00-12:15 Нээлтийн ѐслол, нэгдсэн парад 12:15-13:35 Хүндэтгэлийн тоглолт /Төв тайз/ 13:40-15:00 “Авьяас” тайзны …
-
31 May
Б.Бадрал: Төв цэвэрлэх байгууламжийн лагийг халдваргүйжүүлж, үнэрийг нь арилгана
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс Улаанбаатар хотын агаар, хөрс, усыг бохирдуулж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг алдагдуулсан Төв цэвэрлэх байгууламжид засвар шинэчлэлт хийх шийдвэр гарснаас хойш ямар ажлууд хийгдэж байгааг Хотын Ерөнхий менежер Б.Бадралаас тодрууллаа. Төв цэвэрлэх байгууламжийн засвар шинэчлэлтийн ажил ямар түвшинд явж байна вэ? Нийслэлийн Засаг даргын захирамж гарч Улаанбаатар хотын Захирагчийн ажлын …
-
31 May
Хотын дулаан хангамжийн 11г,д гол шугамыг өргөтгөнө
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ажлын хэсэг байгуулах тухай” А/420 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Монгол Улсын Хөгжлийн банкны хөрөнгөөр санхүүжүүлэх Улаанбаатар хотын дулаан хангамжийн 11 г, д ф800 мм-ийн гол шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон өргөтгөх зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажлыг зохион байгуулж, хэрэгжилтэнд хяналт тавих үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг батлав. Ажлын хэсгийн даргаар нийслэлийн …
-
31 May
Авто замын зурваст газар нь орсон иргэн, аж ахуйн нэгжид нөхөн олговор олгоно
ЭРЧИМ ХҮЧНИЙ ГУДАМЖИЙГ АЖИЛЧНЫ ГУДАМЖТАЙ ХОЛБОХ 0.7 КМ АВТО ЗАМЫН АЖЛЫН ТРАССТ ӨРТСӨН ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН НӨХӨХ ОЛГОВРЫН ТӨСӨВ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нөхөх олговрын хөрөнгө гаргах тухай” А/421 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар Нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Гудамж” төслийн хөрөнгөөр хийж байгаа Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Эрчим хүчний гудамжийг …
-
31 May
Хотын захирагчийн албанаас сайн үйлсийн аян зохион байгууллаа
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба “Сайн үйлсийн аян”-ыг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн сайн үйлсийн аянаараа нийслэлийн харааны бэрхшээлтэй 116 дугаар тусгай сургуулийн хүүхдүүдийн урлагийн тоглолтыг зохион байгуулж, тоглолтоос олсон орлогыг тус сургуулийн хүүхдүүдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох нөхцөл боломжийг бүрдүүлэхэд зарцуулахаар болсон юм. Энэ хүрээнд өчигдөр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, харьяа 18 байгууллагын 300 …
-
30 May
Хүүхдийн баяраар 18 чиглэлээс Чингисийн талбай хүртэл автобус үнэгүй явна
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын нэгдсэн арга хэмжээ Чингис хааны нэрэмжит талбайд 2016 оны 6 сарын 1-ний өдрийн11:00 цагт эхэлнэ. Энэхүү үйл ажиллагаатай холбоотойгоор хотын захын, харъцангуй хүн амын төвлөрөл ихтэй 18 чиглэлээс Чингисийн талбай хүртэл нийтийн тээврийн үйлчилгээг хүүхэд багачууддаа зориулж үнэгүй явуулахаар боллоо. Тодруулбал , Шархад, Улиастай, Сэлбэ, Жанжин клуб, Баянхошуу, Улаан чулуут, Орбит, Толгойт, Зүүн …
-
30 May
“Тэмээн жингийн цуваа”-ны ажил 80 хувьтай байна
2015 онд “Улаанбаатар уран баримал” наадам зохион байгуулах үеэр уран барималч Ё.Далх-Очирын гаргасан саналын дагуу Нийслэлийн удирдлагууд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дэх хуучин танктай хөшөө байсан авто замын уулзварт “Торгоны зам” нэртэй тэмээн жингийн цуваа бүхий цогцолбор баримлыг барихыг дэмжсэн. Энэ дагуу өнөөдөр цувран алхаж яваа 5 тэмээний өндөр нь 350, урт нь 520, өргөн нь 260 см хэмжээтэй орон зайн баримал …
-
29 May
Халуун усны хязгаарлалт хийх хувиар
Нийслэлд дулаан шугам сүлжээний засварын ажил эхэлсэнтэй холбогдуулан тавдугаар сарын 10-наас айл өрх, албан байгууллагын халуун усыг хуваарийн дагуу тасалж эхэлсэн. Тэгвэл маргаашнаас хотын төв хэсгийн халуун усыг тасалж ажил гүйцэтгэх юм байна. Тухайлбал, тавдугаар сарын 30-наас зургаадугаар сарын 10-ны хооронд Баянгол зочид буудал, 40, 50 мянгат, Улсын их дэлгүүр, баруун дөрвөн зам, Тээврийн товчоо, Барс зах, Алтай хотхон, Автобус-1, …
-
27 May
Маргааш Спортын ордны зогсоолыг үнэ төлбөргүй ашиглуулна
Маргааш Чингисийн талбайд “Монгол цэргийн жавхаа-2016” уралдааны эцсийн шалгаруулалт, шалгарсан ангиудын үзүүлэлх тоглолт, шагнал гардуулах ёслолын ажиллагаа болно. Үүнтэй холбогдуулан 11:00-14:00, 21:00-23:00 цагийн хооронд Чингисийн талбайн баруун талын замыг хаах юм. Чингисийн талбайн урд талын авто машины зогсоолыг 08:00-23:00 цаг хүртэл хааж, Амарын гудамж, Хангарди ордны баруун тал, Улсын Драмын Эрдмийн театр, Тагнуулын ерөнхий газар, Спортын ордны урд зогсоолуудыг иргэдэд …
-
26 May
Монгол цэргийн жавхаа 2016 үдшийн цэнгүүний хөтөлбөр
Нэг. Зорилго: Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газар, Онцгой байдлын Ерөнхий газрын анги, байгууллагуудын дунд зохион байгуулагдсан тэргүүний тохижилттой, жагсаалч анги, байгууллага шалгаруулах ”Монгол цэргийн жавхаа-2016’’ уралдааны дүнг танилцуулж, шагнал гардуулах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг иргэдэд сурталчилан иргэн-цэргийн бахархалыг бий болгоход оршино. Хоёр. Зохион байгуулах газар, хугацаа: Их эзэн …
-
24 May
Энхтайваны өргөн чөлөөнд тохижилтын ажил хийж байна
“АСЕМ-11” уулзалтын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд Энхтайваны өргөн чөлөөнд тохижилтын ажил хийж байна. “Буурал сутай” ХХК 7500 метр квадрат хавтан нөхөж, засварлан будахаас ажлынхаа 70 хувийг хийв. Харин “Экструд констракшн” ХХК 2600 метр квадрат явган хүний замын хавтанг шинээр суурилуулах бөгөөд ажлын гүйцэтгэл 30 хувьтай байна. Нийтийн эзэмшлийн гудамж зам дагуу байрлаж буй “Jewel” салон хаягаа шинэчилж байгаа бол Францын …
-
23 May
Их монгол улсын гудамжны авто замд шинэ технологиор хучилт хийлээ
Их Монгол Улсын гудамжны 2.3км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Уг замын бетон хучилтын заадсуудад БНСУ-д үйлдвэрлэсэн нийлмэл мяндсан тор дэвсэж, асфальт хучилтыг хүчитгэх технологийг Монголд анх удаа ашиглалаа. Тодруулбал, дээд зэргийн чанартай ESGRID мяндсан гео торыг 3200 м2 талбайд буюу бетон хучилтын заадсуудад тавьж дээрээс нь өнгө хучилт хийсэн юм. Ингэж хучилтыг хүчитгэснээр авто замын суурь үед хагарал …
-
23 May
Авто зам болон явган хүний замын тэмдэглэгээний ажлыг 2500 Мкв талбайд хийнэ
“АСЕМ-11” уулзалтын бэлтгэлийг хангах тохижилтын ажлын хүрээнд энэ онд автозамын болон явган хүний замын хэвтээ тэмдэглэгээний ажлыг 2500 м2 талбайд хийхээр төлөвлөсөн. “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ Сүхбаатарын гудамжинд 295м2 талбайд гарц, зогс, сум зэрэг тэмдэглэгээ, Чингисийн өргөн чөлөө, 120мянгатын уулзварт үргэлжилсэн шугам тэмдэглэгээг 300м2 талбайд термопластикаар хийсэн. Драгон төвийн үүдэнд 40м2 талбайд машины зогсоолын тэмдэглэгээ, 10-р хорооллын 13-р сургууль …
-
23 May
Хотын албан татвараас тэрбум гаруйг төсөвт төвлөрүүлжээ
Монгол Улсын Их хурлаас баталсан Нийслэл хотын албан татварын тухай хууль 2015 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Нийслэл хотын албан татварыг нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа зочид буудал, амралтын газар, ресторан,баар гэсэн 4 төрлийн үйлчилгээ, бүх төрлийн согтууруулах ундаа, тамхины худалдан авалтаас авахаар хуульчилсан юм. Нийслэлийн ИТХ-аас Нийслэл хотын албан татварын хувь хэмжээг нэг хувь …