Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Төсөл хэрэгжүүлэх нэгж байгуулах тухай” А/392 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Нийслэлийн угсармал орон сууцны дулаан техникийн шинэчлэлийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Улаанбаатар хотын угсармал орон сууцны барилгуудын дулаан техникийн шинэчлэлийн төслийн нэгж”-ийг байгуулав. Тус нэгж нь “Дулаан техникийн шинэчлэлийн үйл ажиллагааны журам”-ын хүрээнд төслийг богино хугацаанд чанартай, эдийн засгийн өндөр үр ашигтай …
Tag Archives: нийслэл
May, 2016
-
23 May
Нийслэлд хийгдэж буй тохижилтын ажил 50 хувьтай байна
“АСЕМ-11” уулзалтын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд Нийслэл хүрээ өргөн чөлөөнд 35 метр квадрат талбайд явган замын хавтан суурилуулах, 2180 метр квадрат талбайг тэгшлэх ажил хийсэн. Нийт тохижилтын ажлын явц 50 хувьтай байна. Хан-Уул дүүргийн гэрэлтүүлгийн ашиглалт, үйлчилгээг хариуцсан “Төгс гэрэлтүүлэг” ХХК 72, Баянзүрх дүүргийн гэрэлтүүлгийн “Холбоо трейд” ХХК нь 56 гэрэлтүүлгийн шонг будаж, өнгө үзэмжийг сайжруулан гэрэлтүүлгийн асалтыг 100 …
-
23 May
Нийслэл хотын албан татвараас тэрбум гаруй төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ
Монгол Улсын Их хурлаас баталсан Нийслэл хотын албан татварын тухай хууль 2015 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Нийслэл хотын албан татварыг нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа зочид буудал, амралтын газар, ресторан,баар гэсэн 4 төрлийн үйлчилгээ, бүх төрлийн согтууруулах ундаа, тамхины худалдан авалтаас авахаар хуульчилсан юм. Нийслэлийн ИТХ-аас Нийслэл хотын албан татварын хувь хэмжээг нэг хувь …
-
21 May
“Алтанбулаг экспо-2016” эхэллээ
Монгол, ОХУ, БНХАУ-ын хил дамнасан тээвэр, дэд бүтцийг хөгжүүлэх, худалдааны эргэлтийн хэмжээг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг хөхүүлэн өргөжүүлэх зорилго бүхий “Алтанбулаг экспо-2016” олон улсын форум, үзэсгэлэн худалдаа өнөөдөр Сэлэнгэ аймгийн “Алтанбулаг” чөлөөт бүсэд эхэллээ. Олон улсын форумын үеэр дэлхийн чөлөөт бүсийн хөгжлийн чиг хандлага, тээвэр, логистикийг хөгжүүлэх боломж, чөлөөт бүсээр дамжуулан ОХУ руу мах экспортлох боломж, нөхцөл, хөрөнгө оруулалтыг …
-
20 May
Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх судалгаанд 5500 иргэн оролцжээ
Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Азийн хөгжлийн банктай хамтран тусгай замын автобусны үйлчилгээг Улаанбаатар хотод нэвтрүүлэхээр “BRT төсөл”-ийг эхлүүлэн, ажилттай хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд нийслэлийн иргэдийн зорчилтын тоог бодитоор гаргаж, 2017 онд үйлчилгээнд нэвтрүүлэх тусгай замын автобусны маршрутыг оновчтой төлөвлөх зорилгоор 2016 оны 5 дугаар сарын 17-ний өдрөөс 7 хоногийн хугацаанд нийслэлийн иргэдийн зорчилтын судалгааг гар утсаар нь дамжуулан авч …
-
20 May
Ё.Гэрэлчулуун: Нийслэлийн сонгуулийн хороо хуулийн дагуу ажиллаж байгааг хариуцлагатайгаар мэдэгдье
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлсэн 11 нам, 2 эвсэл, 19 бие даагч нийт 333 нэр дэвшигчийн материалыг Нийслэлийн Сонгуулийн хороо хуульд заасан хугацаанд нягтлан шалгаж, 9 намын 238 нэр дэвшигчийг бүртгэж, нэр дэвшүүлэх тогтоол гаргасан талаар мэдээлсэн. Зарим нам, эвсэл, бие даан нэр дэвшигчид энэхүү шийдвэрийг хууль бус гэж үзэж байгаагаа илэрхийлж, гомдол гаргасан. …
-
20 May
Нийслэлд хүүхдийн 22 зуслан үйл ажиллагаа явуулна
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар “Ногоон бүсийн хүүхдийн зуслангийн бэлтгэл ажлыг хангах тухай” асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд асуудлыг нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл танилцууллаа. Нийслэлийн хэмжээнд бүртгэлтэй 35 зуслан байдаг ч сүүлийн гурван жилийн хугацаанд 22 зуслан тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрээс төрийн болон байгууллагын дэргэдэх 6, хувийн хэвшлийн 16, огт үйл ажиллагаа явуулахгүй …
-
19 May
Автомашиных нь толин дээр дугаар бичих үйлчилгээ үргэлжилж байна
Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсээс авто машины эд анги, түүний дотор толь, батерей зэрэг зүйлийг хулгайд алдахаас урьдчилан сэргийлэх зорилгоор иргэдийн зөвшөөрлийн дагуу автомашины толь болон, түүний хавтсан дээр үнэ төлбөргүйгээр улсын дугаарыг нь бичих үйлчилгээг энэ сарын 14-ны өдрөөс эхлүүлээд байна. Ингэхдээ толин дээр мөнгөн аяган дээр бичвэр хийдэг халаагч бичвэрийн үзгээр дугаарыг нь бичиж буй юм байна. …
-
19 May
Хүй долоон худагт “Монгол хүү” Үндэсний хүүхдийн баярыг тэмдэглэнэ
“Монгол наадам цогцолбор” Орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газраас санаачлан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран Монголын үндэсний хэв маяг, үндэсний ёс заншил, үндэсний наадмаа сурталчлах зорилгоор олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу 06 сарын 01-нд “Монгол хүү” арга хэмжээг Хүй мандлын дэнж дээр зохион байгуулах гэж байна. Тус үйл ажиллагаа нь энэ жил анх удаа болох бөгөөд …
-
19 May
Замын чиг заах, урьдчилан мэдээлэх 20 самбарыг суурилуулна
2016 онд хотод замын чиг заах, урьдчилан мэдээлэх 20 самбарыг нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн гол болон туслах замуудад суурилуулахаар “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ нь Нийслэлийн Авто замын газартай гэрээ байгуулаад байна. Дээрх чиг заасан мэдээлэх самбарыг Нийслэлийн Авто замын газар, Замын цагдаагийн газар хамтран зөвшилцсөний үндсэн дээр байрлалыг тодорхойлон байршуулж байна. Одоогоор Хөдөө аж ахуйн их сургуулийн уулзварт …
-
19 May
Нийслэлийн 7 байршилд авто замын эргэлтийн талбайг засварлана
Нийслэлийн Засаг дарга “Нийслэлийн авто замын ачааллыг зохицуулах арга хэмжээг зохион байгуулах тухай” А/368 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Авто замын ачааллыг зохицуулах арга хэмжээний хүрээнд нийслэлийн 7 байршилд авто замын эргэлтийн талбай засварлах ажлын жагсаалтыг хавсралтаар батлав. Батлагдсан төсөл, арга хэмжээнд шаардлагатай 136 сая 257 мянган төгрөгийг нийслэлийн замын сангийн магадлашгүй ажлын зардлаас зарцуулан гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын …
-
19 May
Аж ахуйн нэгжүүд орчноо тохижуулж байна
“АСЕМ-11” уулзалтын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд инженер хангамж, тохижилт, ногоон байгууламжийн ажлыг хянах 22 ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгүүд нийслэлийн 13 гудамж, нийтийн эзэмшлийн зам дагуу байрлаж буй аж ахуйн нэгжүүдийн тохижилтонд тогтмол хяналт тавин ажиллаж байгаа юм. Чингисийн өргөн чөлөөнд байрлаж буй аж ахуйн нэгжүүд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өгсөн зөвлөмжийн дагуу гадна, дотор тохижилтоо сайжруулж байна. “Эм Ай …
-
18 May
Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлдэг аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийж, зөрчлөө арилгах хугацаатай үүрэг өглөө
Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлын хэсэг”-ийг байгуулсан бөгөөд тус ажлын хэсгийн хурлаар зориулалтын автомашинаар тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлж үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд иргэдийн гомдлын дагуу шалгалт хийсэн талаар мэдээлэл өглөө. Шалгалтыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Замын цагдаагийн газар, Нийслэлийн Автозамын газраас хамтран явуулжээ. Тээврийн хэрэгслийг зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэхдээ заавал замын цагдаагийн зөвшөөрлөөр …
-
18 May
Чингисийн өргөн чөлөөг Их Монгол Улсын гудамжтай холболоо
Удирдлагын академийн өмнөх зам Чингисийн өргөн чөлөөг Их монгол, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг шууд холбосон гол судал болжээ. Өмнө нь Удирдлагын хөгжлийн академиас зүүн тийш шороон замтай байсан юм. Тэгвэл одоо Оргил худалдааны төвийн уулвараас Маршал таун хүртэл 0.7 км дөрвөн эгнээ шинэ зам болжээ. Зайсангийн гудамжнаас Жапан таун хүртэлх энэ зам ашиглалтад орсноор Чингисийн өргөн чөлөө, Гандийн гудамж, Баянмонгол хороолол …
-
18 May
Зуслангийн замд ойрын 15-20 жилд нүх ч гарахгүй гэв
Өнгөрсөн жил Дамбадаржаагийн уулзвараас Шаргаморьтын зуслан хүртэл 16.3 км зам, 50 мерт урт хос гүүрийг барьж ашиглалтад оруулсан. Энэ жил дээрх замын өнгөн хучилтыг хийх ажил үргэлжилж байна. Одоогийн байдлаар Шадивлангийн салдаг уулзвараас Санзайн уулзвар хүртэлх хучилтыг хийж байна. Дээрх чиглэлийн замыг тавихад зорчих хэсгийг бүхэлд нь хаах ямар ч боломжгүй. Зөвхөн нэг урсгалыг хаах байдлаар өргөтгөсөн гэдгийг нийслэлийн Авто …