Tag Archives: нийслэл

May, 2016

  • 11 May

    Энэ сард халуун усны хязгаарлалтад хийх газрууд

    Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн 2016 оны их засвараар дулааны шугамыг шинэчлэн солихтой холбогдуулан халуун ус хязгаарлах юм. Тэгвэл Үйлдэрийн район, БҮК, БӨҮР, Viva City хороолол, Бетон арматур, Мишээл экспо худалдааны төв орчмоор өчигдрөөс халуун ус хязгаарлаж эхэлсэн байна.  Ингээд энэ сард халуун ус хязгаарлах газруудыг танилцуулж байна.

  • 11 May

    Улаанбурхан өвчний дэгдэлтийг бууруулах ажлыг эрчимжүүлнэ

    Нийслэлийн Засаг дарга “Улаанбурхан өвчний талаар авах зарим арга хэмжээний тухай” А/343 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар холбогдох байгууллагуудад дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд: Нийслэлийн хэмжээнд улаанбурхан өвчний дэгдэлтийг бууруулах, халдвараас сэргийлэх арга хэмжээний  хэрэгжилт, хяналтыг хангах шуурхай ажлын хэсгийг байгуулан ажиллахыг нийслэлийн Эрүүл мэндийн газарт Өрхийн эрүүл мэндийн төвөөс 0-1 насны хүүхдийн эрүүл мэндийн үзлэг, хяналтыг 2016 оны 07 дугаар …

  • 11 May

    Төр, хувийн хэвшил хамтран ажиллаж байна

    Улаанбаатар хотод 2016 онд хэрэгжүүлэх авто зам, тохижилт, ногоон байгууламж, инженерийн шугам сүлжээний засвар арчлалт, хөрөнгө оруулалтын ажлууд, Ази, Европын орнуудын дээд хэмжээний арван нэгдүгээр уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд тохижилтын ажлуудад хяналт тавих 22 ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгүүд өдөр тутам нийслэлийн хэмжээнд хийгдэж буй тохижилтын ажилд хяналт тавьж байгаа. Олимпийн гудамжинд замын хэвтээ тэмдэг тэмдэглэгээ хийх, борооны …

  • 11 May

    Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг Чингисийн талбайд тэмдэглэнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” А/336 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Чингисийн талбайд зохион байгуулна. Мөн олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг зохион байгуулах, тэмдэглэн өнгөрүүлэх Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталлаа. Дүүргүүд нутаг дэвсгэртээ …

  • 11 May

    Драгон төвийн урд 500-600 машины зогсоол нэмж барина

    Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн салбарыг Драгон төвд ажиллуулж байгаатай холбогдуулан тус төвийн урд хэсэгт  500-600 автомашины зогсоолыг шинээр хийхээр ажил эхэлсэн. Ажлыг “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ хариуцан гүйцэтгэж байна. Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Драгон төв дэх салбарын албан ёсны нээлт энэ сарын 16-нд болно. Энэ төвөөс  нийслэлийн 200 гаруй үйлчилгээг нэг дор авах боломжтойгоос гадна газрын харилцаатай холбоотой бүх …

  • 10 May

    Зуслан, ногоон бүсээс 120 тонн хог цэвэрлэв

    Улаанбаатар хотын ерөнхий менежерийн тушаалаар батлагдсан хуваарийн дагуу зуслан, ногоон бүсийн их цэвэрлэгээг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Дэд бүтэц, тохижилтын хэлтсээс өнгөрсөн бямба гарагт зохион байгууллаа. Дүүргийн 11 дүгээр хороо буюу Хонхор, Гачуурт тосгоны нутаг дэвсгэр дэх Туул, Улиастай, Сэлбэ голын ай сав газар болон зуслангийн бүсийн хогийг цэвэрлэсэн юм. Их цэвэрлэгээнд Зэвсэгт хүчний жанжин штаб, Зэвсэгт хүчний …

  • 10 May

    Тээврийн хэрэгслийн албан татвараа төлөх хуулийн хугацаа энэ сард дуусна

    Нийслэлийн Засаг даргын 2016 оны 1 сарын 13-ны өдрийн А/33 дугаар захирамжаар Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах ажлыг 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн нийслэлд зохион байгуулан ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд төвийн 6 дүүрэгт тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах 18 цэг уртасгасан цагаар ажиллаж байна. НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 …

  • 10 May

    Сонгинохайрхан дүүрэгт 2012 оноос хойш 9 дэх цэцэрлэг үүдээ нээв

    Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Нарангийн 8 дугаар гудамжинд байрлах 226 дугаар цэцэрлэг нээлтээ хийлээ. Тус цэцэрлэг 4 дүгээр сараас эхлэн хүүхдүүдээ хүлээн авч үйл ажиллагаа нь жигдрэн, өнөөдөр туузаа хайчилсан юм. Нээлтэд УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, хорооны Засаг дарга О.Ганбаатар, тус дүүргийн Боловсролын хэлтсийн дарга М.Баяраа болон эцэг эхчүүдийн төлөөлөл оролцлоо. Улсын төсвийн 1,1 тэрбум төгрөгийн хөрөнгөөр баригдсан …

  • 10 May

    Богд уулын арын замд 536 ширхэг гэрэлтүүлэг хийнэ

    Богд уулын арын 17.1 км авто замд гэрэлтүүлгийн ажлын гүйцэтгэгчээр 2 компани шалгарч гэрээ байгуулан ажиллаж байна. Тус замд нийт 536 ширхэг гэрэлтүүлэг хийх бөгөөд “ДМТМ” ХХК нь Яармагийн гүүрнээс Зайсан, Их тэнгэр, Ривер бич хүртэл 8.4км авто замын 240 ширхэг гэрэлтүүлэг хийнэ. Одоогоор цахилгааны тэжээлийн 1.8 км кабель шугамын шуудуу ухах ажлыг трассын дагуу хийж байгаа юм. Гэрэлтүүлгийн тэжээлийн …

  • 10 May

    Нийслэлийн 2016 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлэлцэнэ

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 5 дугаар сарын 9-нд болсон хуралдаанаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус VII хуралдааныг 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 09.00 цагт хуралдуулахаар зараллаа. Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VII хуралдаанаар  “Хотын шуудын  2015 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай”, “Нийслэлийн 2016 оны  төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” асуудлыг хэлэлцэнэ. Өнгөрсөн оны 12 сард болсон Нийслэлийн …

  • 10 May

    “Монгол цэргийн жавхаа-2016” уралдааны хоёрдугаар шатны шалгаруулалт энэ сарын 20-нд болно

    Нийслэлийн Засаг даргын санаачилгаар “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Батлан хамгаалахын яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газар, Онцгой байдлын Ерөнхий газартай хамтран Улаанбаатар цэргийн хүрээнд байрлах анги, байгууллагуудын дунд тэргүүний тохижилттой, жагсаалч анги шалгаруулах ”Монгол цэргийн жавхаа’’ уралдааныг 4 дэх жилдээ зохион байгуулж байна. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас санаачлан зохион байгуулж байгаа “Монгол …

  • 9 May

    Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслүүдийг дэмжих зорилгоор 110 гаруй тэрбум төгрөгийн үнэт цаас гаргана

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар Нийслэлийн орон сууцны корпораци орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг хаалттай хувьцаат компани болгон өөрчлөн байгуулах тухай, гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслүүдийг санхүүжүүлэх үнэт цаас гаргах зэрэг асуудлыг хэлэлцэн батлав. Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат эдгээр асуудлуудыг НИТХ-ын Тэргүүлэгчдэд танилцуулахдаа,  “Нийслэлийн Орон сууцны хөтөлбөр”-т тусгагдсан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд …

  • 9 May

    Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Мишээл дэх салбарын нээлт лхагва гарагт болно

    Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн 2 дахь салбар Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Мишээл экспо төвийн “Мишээл барилгын Их дэлгүүр”-т туршилтаар ажиллаж байна.  Тус нэгдсэн төв нь 1336 м2 талбайтай, Үйлчилгээний танхим, өөртөө үйлчлэх танхим, албан хаагчдын контор, банк, ёслол хүндэтгэлийн тайз, сервер, хяналтын камер, хурлын өрөөнүүд, нотариат, үйлчилгээний мэдээлэл, санал хүсэлтийн хэсэг, хүлээлгийн хэсэг зэрэг танхимуудтай. Өдөртөө 4800 үйлчлүүлэгч хүлээн …

  • 9 May

    Нийслэлийн концессын зүйлийн жагсаалтад өөрчлөлт орууллаа

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр болж хуралдаанаар концессын зүйлийн жагсаалтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Концессын зүйлийн гэрээ байгуулах зөвшөөрөл олгох тухай зэрэг асуудлыг хэлэлцэн баталлаа. Хуралдаанд асуудлыг Нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа танилцуулав. Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалтыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаанаар хэлэлцэн баталдаг. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  2014 оны 21/31, 2015 оны 32/31 …

  • 6 May

    Нийслэлд хийгдэж буй ногоон байгууламжууд

    Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлээс АСЕМ-ийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлд хийгдэх ногоон байгууламжийн талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тодруулбал, АСЕМ-ийн 13 гудамжны гэрэлтүүлгийн шон дээрх шилэн кабель цэгцлэх ажил дуусч давхардсан тоогоор 35,000 метр шилэн кабелийг цэгцэлжээ. Мөн Чингисийн өргөн чөлөө, Гэндэнгийн гудамж, Олимпийн гудамж, Жамьянгүний гудамж, Их сургуулийн гудамж, Сүхбаатарын гудамж, Наадамчдын гудамж зэрэг газруудад 369 ширхэг тэмдэг шинээр суурилуулжээ. …