Нийслэлийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан агаар болон хөрсний бохирдлыг бууруулж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах боломжийг бүрдүүлэх зорилтын хүрээнд нийслэлийн 24 байршил 75 хэсэгчилсэн талбайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж байна. Төлөвлөгөөний дагуу Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд төсөл хэрэгжүүлэгч Гангар инвест ХХК иргэдтэйгээ тохиролцон чөлөөлсөн газар дээрээ 168 айлын тохижлог орон сууцны барилгыг сүндэрлүүлж, …
Tag Archives: нийслэл
May, 2016
-
18 May
Нийтийн эзэмшлийн талбайд 500 хогийн сав, 500 сандал шинээр байршуулна
Нийслэлийн хэмжээнд нийтийн эзэмшлийн гудамж зам талбайд энэ онд 500 хогийн сав, 500 сандал шинээр байршуулахаар төлөвлөөд байна. Одоогоор “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” Олимпийн гудамжинд 12 хогийн сав, Жамьян гүний гудамжинд 6 хогийн сав, 6 сандал, Гэндэнгийн гудамжинд 6 хогийн сав, 6 сандал тус тус шинээр байршуулав. “АСЕМ-11” уулзалтын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд 13 гудамжинд шинэ хогийн сав, сандлуудыг нэмж …
-
17 May
Зуслангийн замын өнгө хучилтыг хөдөлгөөн хаахгүйгээр хийж байна
Дамбадаржаагийн уулзвараас Шарга морьт, Хандгайт хүртэлх нийт 16,35 километр автозамыг өнгөрсөн онд өргөтгөж шинэчлэн ашиглалтад оруулсан. Ингэхдээ Шадивлангийн уулвараас Шаргаморьтын уулзвар хүртэл 4.6км замыг суурь хучилтаар зорчих хэсгийг нээсэн юм. Тэгвэл Шадивлангийн уулвараас Шаргаморьтын уулзвар хүртэл 4.6км замын өнгө хучилтын ажил эхлээд байна. Уг ажлыг Төгс зам ХХК гүйцэтгэж буй бөгөөд зам барилгын ажлыг иргэдэд хүндрэл, төвөг багатай үргэлжлүүлэх үүднээс …
-
17 May
Нийслэлд ногоон төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжийг шалгаруулж, урамшуулдаг болно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ногоон төсөл хэрэгжүүлэгч сонгон шалгаруулах, урамшуулах журам батлах тухай” А/389 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт ногоон төсөл хэрэгжүүлэгч иргэн аж ахуйн нэгж, байгууллагыг сонгон шалгаруулах, урамшуулах журмыг баталлаа. Мөн нийслэлийн нутаг дэвсгэрт ногоон төсөл хэрэгжүүлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг сонгон шалгаруулах, хяналт тавих, дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий Зөвлөлийг байгуулж, …
-
16 May
Шинэ суурьшлын бүс байгуулах төсөл болон техникийн нөхцлүүдийг нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөр худалддаг болно
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн 2016 оны 5 дугаар сарын 13-нд болсон ээлжит хуралдаанаар шинэ суурьшлын болон автозамын төсөл, газар, цахилгаан, дулааны хүчин чадлыг нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөр дамжуулан худалдах ажлыг зохион байгуулах журам гаргах тухай асуудлыг хэлэлцэв. Хуралдаанд энэ асуудлыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун танилцууллаа. Улаанбаатар хотод шинэ суурьшлийн бүс бий болгох, хот тохижилтын болон хөрөнгө оруулалтын төслүүдийг …
-
16 May
Шадивлангийн чиглэл дэх автозамд өнгө хучилт хийж ашиглалтанд оруулна
Нийслэлээс өнгөрсөн онд Дамбадаржаагийн уулзвараас Шарга морьтын гүүр хүртэлх нийт 16,35 километр автозамыг өргөтгөн шинэчилсэн. Энэ зам нь 12 метрийн өргөнтэй, 4 эгнээ зорчих хэсэгтэй. Мөн дугуйн зам болон явган зорчигчийн зам, гэрэлтүүлэг, ус зайлуулах сувгийг хамт хийхээр төлөвлөсөн. Өнгөрсөн жил Шадивлангийн уулвараас Шаргаморьтын уулзвар хүртэл 4.6 км замын өргөтгөл шинэчлэлийг “Төгс зам” ХХК гүйцэтгэж, суурь хучилт хийн хөдөлгөөний нээсэн …
-
16 May
Өнөөдөр цахилгаан сүлжээнд хийх засварын хуваарь
Өнөөдөр буюу тавдугаар сарын 16-ны Даваа гарагт дараах байршлуудад цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул Та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу.Баянзүрх дүүрэг 10:30-16:00 цагт: 14-р хороо Консулын 1, 2, Дүүргийн 1-р гудамж, Орос байшин, Торговой дом, Монгол шуудан транс, Ватиканы төлөөлөгчийн газар, Бридж, Зургаан талст, Хотон трейд, Монголын гэгээ, Монгол Контракт, Гамба ХХК-ууд болон эдгээрийн ойр …
-
13 May
Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу 59,9 км урт дугуйн зам барина
Улаанбаатар хотод автозамын өргөтгөл шинэчлэлийн ажилтай зэрэгцэн зарим замуудад дугуйн замыг давхар төлөвлөн хийж байна. 2012 онд Бэлхийн замд 5,7 км-ын урттай дугуйн зам хийж ашиглалтад өгсөн бол 2013 онд Дүнжингаравын автозам дагуу 6 км урт дугуйн замыг шинээр хийжээ. Харин 2015 онд хойд зуслан чиглэлийн замд буюу Дамбадаржаагийн уулзвараас Хандгайтын зуслан хүртлэх автозам дагуу 15,6 км дугуйн замыг хийсэн …
-
13 May
Улаанбаатар, Эрээн хотууд аялал жуулчлалын хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Эрээн хотын Намын дарга Ю Юүнбөг хүлээн авч уулзлаа. Уулзалтад нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Э.Баттулга, Соёл урлагийн газрын дарга Б.Батцэнгэл, БНХАУ-аас Монгол Улсын Замын-Үүд хотод суугаа ерөнхий консул Чай Вэньрүй, Эрээн хотын Намын Тамгын газрын дарга Ди Вэй болон бусад холбогдох албаны хүмүүс оролцов. Уулзалтаар хоёр хотын хамтын ажиллагааны талаар санал …
-
12 May
Таван км алхдаг байсан хүүхдүүд тавхан харайгаад сургуульдаа ирдэг болж
Нийслэлд амьдарч байгаа хэрнээ 4-5 км алхаж байж сургуульдаа очдог байсан хүүхдүүд бол Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг, Морингийн давааныхан. Тэнд өмнө нь ямар ч сургууль, цэцэрлэг байгаагүй. Харин одоо хүүхдүүд гэрийнхээ хажууд сургууль, цэцэрлэгтэй болсон. Манай сурвалжлах багийг тэнд очиход хичээлдээ ирж байгаа гэх дөрөвдүгээр ангийн сурагч Г.Анужин шинэ сургуулиа ёстой магтаж өгсөн дөө. Тэрбээр “Би өмнө нь …
-
12 May
Э.БАТ-ҮҮЛ: “Сайн хашаа” хөтөлбөр инженерийн шугам сүлжээг гэр хороололд хүргэнэ
Өнгөрсөн долоо хоногийн “Шийдлийн цаг” уулзалтаар Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар холбогдох албаныхантай уулзаж, Засгийн газрын ээлжит хуралдаанаар тус хөтөлбөрийг эцэслэн баталлаа. Энэ талаар сэтгүүлч Х.Эрдэнэбулган Монголын Үндэсний олон нийтийн телевизийн Монголын мэдээ сувгийн “Ярилцъя” хөтөлбөрөөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлтэй ярилцсаныг нийтэллээ. Монгол Улсын Засгийн газраас нэгэн чухал шийдвэр гарсан. Энэ …
-
12 May
Нийслэлийн хэмжээнд ногоон байгууламжийн ажил эхэллээ
Нийслэлийн хэмжээнд тохижилт, ногоон байгууламжийн ажил эхэллээ. “АСЕМ-11” уулзалтын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд Жамьян-гүний гудамжинд 167, Гэндэнд 101, Чингисийн өргөн чөлөөнд 260 улиас, 30 монос, Олимп 234, Зайсанд 215 улиас, 58 монос модыг Нийслэлийн байгаль орчин ногоон хөгжлийн газар, “Байгалиа дээдлэе”, Гэрэлт ой, Тансаг ландшафт, Ургамлын далай, Ази цэцэрлэгжилт ХХК-иудтай хамтран тарив. Харин “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” Энхтайваны өргөн чөлөө …
-
12 May
“Seoul friendship fair-2016” наадамд Улаанбаатар хотыг сурталчиллаа
Нийслэлийн Засаг даргын захирамжын дагуу 05 дугаар сарын 05-наас 05 сарын 09-ний өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотод зохион байгуулсан “Seoul Friendship Fair-2016” Олон улсын ардын урлагийн наадамд Нийслэлийн Соёл урлагийн газар, Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Улаанбаатар чуулгын уран бүтээлчид 20 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцов. “Seoul Friendship Fair-2016” олон улсын наадмын урлагийн тоглолт 05 дугаар сарын 07, 08-ны өдрүүдэд болж, Улаанбаатар чуулгын уран бүтээлчид …
-
11 May
Нохой, муур тэжээх, арчлах, устгахад мөрдөх журмыг шинэчилнэ
Сүүлийн үед золбин болон гэрийн тэжээвэр ноход иргэдэд халдсан тохиолдол ихсэх хандлагатай байна. Нийслэлд 2016 оны эхний дөрөвдүгээр сарын байдлаар 59 гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Нохой, муур тэжээж буй иргэдийн үүрэг, хариуцлагыг сайжруулах, золбин нохой, муурыг устгах ажлыг эрчимжүүлэх, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2002 оны 222 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт нохой муур тэжээх, арчлах, золбин …
-
11 May
Автомашиныхаа хурдыг тохируулан хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна
Нийслэлийн Онцгой комиссын 2016 оны “Шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” 01 дүгээр албан даалгавар, нийслэлийн удирдлагын зөвлөлөөс өгсөн үүргийн дагуу энэ оны 04 дүгээр сард дүүргүүд өөрийн нутаг дэвсгэрт байгаа үерийн далан сувагт цэвэрлэгээ хийсний үр дүнд үерийн ус чөлөөтэй урсах нөхцөл бүрдсэн. Өнөөдөр 15.00 цагийн байдлаар нийслэл хотод орж байгаа нойтон цаснаас үүдэн зам даваа хаагдсан, …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл