Хичээлийн шинэ жилийн баярыг тохиолдуулан УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга Ц.Батхүү, Засаг дарга Д.Пүрэвдаваа болон бусад албаны хүмүүс Баянзүрх, Налайх дүүргийн I-II ангийн 10 мянган хүүхдийн төлөөлөл болох 100 гаруй хүүхдэд хичээлийн хэрэгсэл, ширээний цаг гардууллаа. 2015-2016 оны хичээлийн шинэ жилд Улаанбаатар хотын хэмжээнд 25000 орчим хүүхэд сургуулийн алтан босгоор алхаж 1-р ангид элсэн орж байна. Үүнээс Баянзүрх …
Tag Archives: нийслэл
September, 2015
August, 2015
-
31 August
Хотын дарга иргэдтэй уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Дамбадаржаагийн уулзвар – Шадивлангийн шинэ уулзвар – Шаргаморьтын төмөрбетон гүүр – Хандгайт чиглэлийн 16.35 километр замын ажлын явцтай 8 дугаар сарын 31-ний өдөр танилцлаа. Замын ажилтай танилцах зуураа Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны иргэдийн төлөөлөлтэй уулзалт зохион байгуулав. Уулзалтын үеэр хотын дарга замын технологийг алдагдуулдаг, хүнд даацын явдаг зэргээс шалтгаалан зам амархан …
-
29 August
Өнөөдөр тэгш тоогоор төгссөн машин замын хөдөлгөөнд оролцоно
Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл захирамж гаргасан. Захирамжаар замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор есдүгээр сарын өмнөх хоёр долоо хоногийн амралтын өдрүүдэд автомашины улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор ялган замын хөдөлгөөнд оролцуулахаар болсон юм. Тодруулбал, наймдугаар сарын 29-н буюу бямба гарагт өглөөний 08-00 цагаас 20-00 цагийн хооронд автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор …
-
28 August
Сургууль, цэцэрлэгүүд орчмын явган хүний гарцыг тэмдэгжүүлж байна
Нийслэлээс хүүхэд багачуудын аюулгүй байдлыг хангах зорилгоор шат дараатай олон ажлуудыг хэрэгжүүлж байгаа. Үүний нэг нь хүүхдүүдийг замын хөдөлгөөний осол гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор сургууль, цэцэрлэгийн орчимд явган хүний гарц хийж, хурд сааруулагч тавин, хашаа хайс байрлуулж байгаа юм. Энэ жилийн хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө нийслэлийн хэмжээнд 54 сургууль, цэцэрлэгийн орчимд явган хүний гарцын тэмдэглэлээг хийж дуусгахаар ажиллаж …
-
28 August
Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурлаа
Багануурын 700 МВт-ынцахилгаан станцын Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээнд өнөөдөр Диспетчирийн Үндэсний төв ХХК, Цахилгаан дамжуулах Үндэсний сүлжээ ТӨХК Багануур Пауэр ХХК-уудын хооронд байгуулж, гарын үсэг зурлаа. Монгол Улсын засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Үйлдвэржүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх бодлогын хүрээнд дотоодын эрчим хүчний хэрэгцээг бүрэн хангаж, эрчим хүч экспортлогч улс болох гэсэн чиглэлийг үндэслэн Монгол Улсын эрчим хүчний …
-
28 August
Нийтийн тээврийн шинэчилсэн чиглэлүүдийг танилцуулж байна
Улаанбаатар хотын гудамж, замын хөдөлгөөний ачаалал, түгжирлээс урьдчилан сэргийлэхтэй холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлийн давхцлыг бууруулж, иргэдийн зорчилтод зарцуулах хугацааг хэмнэх зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээний сүлжээний шинэчилсэн төлөвлөлтийг хэрэгжүүлж байна. Шинэчилсэн төлөвлөлтөөр өөрчлөгдсөн автобусны чиглэлүүдийг дэлгэрэнгүй танилцуулъя. 1. Ч1 5 шар-Офицеруудын ордон 2. Ч2 Шархад -МУБИС-3,4-р хороолол 3. Ч3 Зүүн салаа-Халдвартын эмнэлэг 4. Ч4 5 шар –3. 4 хороолол- Сансрын тойрог …
-
28 August
Нийслэлийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт орууллаа
НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өчигдөр болж хуралдаанаар нийслэлийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ. Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатын танилцуулснаар, нийслэлийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 4 чиглэлээр нэмэлт тодотгол хийх шаардлагатай болжээ. Үүнд: Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төсөл боловсруулах газрын зориулалт, байршил, хэмжээ; Иргэнд гэр бүлийн …
-
28 August
Нийслэлийн хэмжээнд Шилэн дансны тухай хуулийг 98 хувьтай хэрэгжүүлж байна
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр болж, Нийслэлд Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн 2015 оны эхний хагас жилийн шалгалтын талаар хэлэлцлээ. Хуралдаанд уг асуудлыг Нийслэлийн дотоод аудитын албаны дарга Д.Нацагдорж танилцууллаа. Нийслэлийн дотоод аудитын албанаас нийт 719 байгууллагын Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд сар бүр хяналт тавин ажиллаж байна. Шилэн дансны хуулийн хэрэгжилтийн нэгдсэн үзлэг шалгалтаар нийт 76 тэрбум 58,9 …
-
27 August
Иргэдийг нийтийн тээврийн цахим картаа авахыг уриаллаа
Улаанбаатар хотын гудамж, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлийн давхцлыг арилгах, иргэдийн зорчилтод зарцуулах хугацааг хэмнэх зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээний шинэчилсэн төлөвлөлтийг энэ сарын 15-ны өдрөөс эхлүүлсэн. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, нийслэлийн Тээврийн газрын дарга Ч.Энхбат нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Шинэчилсэн төлөвлөлтөөр өдөр бүр их багтаамжийн автобусны үндсэн …
-
27 August
Концессын гэрээгээр Налайх дүүрэгт ахмадын сувилал барина
НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр болж хуралдаанаар “Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-д өөрчлөлт оруулах тухай хэлэлцэн баталлаа. Хуралдаанд асуудлыг нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа танилцууллаа. Тэрээр концессын зүйлийн жагсаалтад өөрчлөлт оруулахдаа нийслэлийн ЗДТГ-ын харъяа агентлаг, албан тушаалтнаас ирүүлсэн саналыг үндэслэж, зургаан төслийг нэмэхээр, мөн зургаан төслийг хасахаар санал оруулсан гэдгийг онцлов. Нэмэх төслүүдэд Налайх дүүрэгт …
-
27 August
Б.Сэмжидмаа:3000 багшийн хүүхдийг хувийн цэцэрлэгүүд үнэ төлбөргүй элсүүлнэ
Цэцэрлэгийн хүрэлцээ хангамж муу байгаа энэ үед Монголын сургуулийн өмнөх боловсролын хувийн хэвшлийн байгууллагуудын холбооноос 3000 багшийн хүүхдийг үнэ төлбөргүй хамруулахаар “ Залуу багшаа дэмжье” сайн үйлсийн аян эхлүүлж байна.БГД- ийн хувийн цэцэрлэгүүдийн холбооны тэргүүн Б.Сэмжидмаатай цэцэрлэгийн хүрэлцээ, стандартын талаар ярилцлаа. -Танай холбооноос 3000 хүүхдийг хувийн цэцэрлэгт үнэ төлбөргүй хамруулахаар болсон байна. Ямар хүүхдүүд хамрагдах боломжтой вэ? -Манай холбооноос санаачлан …
-
27 August
Хонины махны үнэ 510 төгрөгөөр буурчээ
2015 оны 8-р сарын 4-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 5660 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7005 төгрөгийн үнэтэй байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 1.5 хувиар буюу 110 төгрөгөөр, үхрийн цул мах 5.2 хувиар буюу 450 төгрөгөөр тус тус буурсан байна. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хархорин”, “Баянзүрх” хүнсний …
-
27 August
Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн, үйлдвэрлэл технологий паркийн удирдах зөвлөлийн ээлжит хурал боллоо
“Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн, үйлдвэрлэл технологийн парк” ОНӨТҮГ-ын Удирдах Зөвлөлийн хоёрдугаар хуралдаан боллоо. Удирдах зөвлөлийн хоёрдугаар хуралдаанд Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч, Удирдах зөвлөлийн дарга Т.Бат-Эрдэнэ, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгч Б.Энх-Амгалан, Хүнс, хөдөө аж ахуйн яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярмаа, Хөдөө, аж ахуйн биржийн Захиргааны албаны захирал Д.Батжаргал, Арьс ширний үйлдвэрлэлийн холбооны …
-
26 August
Хичээлийн шинэ жилийн өргөтгөсөн худалдаа ирэх сарын 15 хүртэл үргэлжилнэ
Хичээлийн шинэ жилийг угтан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, 9 дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран хичээлийн хэрэгслийн өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна. Энэхүү худалдааг 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулна. Дүүргүүдэд өргөтгөсөн худалдаа зохион байгуулах 11 байршлыг Нийслэлийн Засаг даргын захирамжаар баталсан. Худалдааны үйл ажиллагаанд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын …
-
26 August
Байгууллагууд өөрийн хөрөнгөөр дугуйн зогсоол байгууллаа
Нийслэлийн 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр байгууллага, аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдааны хүрээнд Сүхбаатар дүүргийн 6 дугаар ажлын хэсэг 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд 3 хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийт 276 аж ахуйн нэгж, байгууллагын тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээний ажлын явцад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, …