Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Дорноговь аймгийн төв болон зарим сумдад авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар шалгахад тус аймгийн Айраг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2014 оны 12 дугаар сарын 1-ны өдрийн 26 дугаартай тогтоолоор “ Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид, Тэргүүлэгчдийн ажил дүгнэх, урамшуулал олгох журам”-ыг батлан хэрэгжүүлсэн нь холбогдох хуульд нийцээгүй байна. Энэ нь Монгол …
Tag Archives: нийслэл
July, 2015
-
23 July
Тарваган тахал өвчнөөс сэрэмжлүүлж байна
Тарваган тахал нь Yersinia pestis савханцараар үүсгэгддэг, мэрэгч амьтдаас хүнд халдварладаг байгалийн голомтот хурц халдварт өвчин юм. Тарваган тахлаар тарвага, зурам, үхэр огодой, үлийн болон гэрийн цагаан оготно, чичүүл зэрэг мэрэгчдээс гадна хүн өвчилдөг. Өвчин үүсгэгчийг мэрэгчдийн дунд бүүрэг дамжуулдаг. Өвчин үүсгэгч нь бүүрэгний ходоод, мэрэгчдийн нүх, ноохой, газрын хөрс, хүйтэн чийгтэй нөхцөлд олон сарын турш амьдрах чадвартай. Халдвар …
-
22 July
Зүүн Хойд Азийн хотуудын “Ногоон хотын хөгжил” форумыг Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулна
Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдааны шийдвэрээр Улаанбаатар хотын Ногоон хөгжлийн стратеги төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсгийн даргаар нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ ажиллаж байна. Тус ажлын хүрээнд бүс нутаг дахь орнуудаас туршлага судлаж, санал солилцох зорилгоор Хотын захиргаа, Азийн сан, Дэлхийн банктай хамтарч Зүүн …
-
22 July
“Хөршийн өдөр”-ийг тэмдэглэдэг болно
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 7 дугаар сарын 4-ны өдрийн тогтоолоор гэр бүлийн хүчирхийлэл, ахуйн хүрээнд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Хөршийн хяналт” хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны журмыг баталсан. Тус хөтөлбөрт хөршийн баярын өдрийг тэмдэглэх, хөршийн харилцааг сайжруулах арга хэмжээ авя хэрэгжүүлэхээр тусгасан байна. Тиймээс оршин суугчдын бие биетэйгээ танилцах, амьдралын туршлага болон сайн жишээгээ хуваалцах мэдээллийн харилцаа үүсгэх, …
-
22 July
УИД-ээс баруун 4 зам хүртэлх уулзварын засварын ажил 8 сарын 14-нд дуусна
Улаанбаатар хотын дулаан хангамжийн 3А,Б гол шугамыг ф600\500 болгон өргөтгөх ажлын хүрээнд Энхтайваны өргөн чөлөөний авто замыг зургадугаар сарын 06-наас эхлэн хэсэгчлэн хааж шугам хоолойн ажил хийж байгаа. Тус ажлын сүүлийн шатны ажил долдугаар сарын 13-ны 23:00 цагаас эхэлсэн бөгөөд Улсын их дэлгүүрээс Баруун дөрвөн зам хүртэлх авто замыг түр хаагаад байна. Шугам хоолойг өргөтгөх ажил 08 дугаар сарын 14-ний …
-
21 July
Нийслэл Даншиг наадам зохион байгуулна
Монгол Үндэсний соёл, уламжлалыг сурталчлах, сүсэгтэн олонд зориулсан буддын шашны зан үйлийг сэргээх, Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын соёлын өвийг дэлгэрүүлэх, аймгуудын аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг сурталчлах, байгаль орчныг хамгаалах үйлсэд уриалах хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Даншиг наадмам зохион байгуулахаар боллоо. Наадмын нэгдсэн үйл ажиллааг ирэх сард Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэхүү …
-
21 July
Бага тойруу орчим “Автомашингүй гудамж” байгуулж, тохижуулна
“Гудамж” төслөөс хэрэгжүүлж байгаа хотын дэд төв төслийн хүрээнд нийслэлийн гудамж талбайн өнгө үзэмжийг сайжруулах, хотын иргэд болон гадаадын жуулчдад тав тухтай орчинг бүрдүүлэх зорилгоор “Автомашингүй гудамж” бий болгон тохижуулахаар төлөвлөж, нийслэлийн холбогдох газруудын мэргэжилтнүүдтэй хамтарсан ажлыг хэсэг байгуулан судлагааны ажлыг эхлүүлжээ. Тус ажлын хэсгийн үзэж байгаагаар нийслэлийн хэд хэдэн байршилд ийм гудамж бий болгох боломжтой байгаа юм байна. Энэ …
-
21 July
Дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчдэд зээлийн хүүгийн татаас олгоно
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж хуралдаанаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай хэлэлцлээ. Гэр хороооллын дахин төлөвлөлтийн санхжүүжилтийн механизмийг тодорхойлох үүрэг бүхий ажлын хэсгийг нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан бөгөөд тус ажлын хэсэгт Монгол банк, Монголын ипотекийн корпораци, Монголын банкны холбоо, НЗДТГ, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар зэрэг байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн 15 хүн байдаг юм. Нийслэлийн …
-
20 July
“Ухаалаг анги” төслийн нээлт боллоо
Нийслэлийн 23 дугаар дунд сургууль дээр өнөөдөр “Ухаалаг анги” төслийн нээлт боллоо. Нээлтийн ажиллагаанд Нийслэлийн засаг даргын орлогч Ц.Энхцэнгэл, БСШУ-ны дэд сайд Б.Тулга БНСУ-ын Гёнги аймгийн засаг дарга Нам Гён Пил нар оролцсон юм. Уг төслийн хүрээнд Монгол улсын ерөнхий боловсролын сургуулийн сургалтад зориулсан смарт анги нээн тохижуулах, Солонгос хэлний сургалтын арга зүй сайжруулах, орчин үеийн смарт тоног төхөөрөмж дээр …
-
20 July
Автобусны цахим картыг 3600 төгрөгөөр худалдан авна
Энэ сарын 24-ний өдрөөс нийтийн тээвэр цахим төлбөрийн системд албан ёсоор шилжинэ. Одоогоор том оврын 1100 автобусанд цахим системийн тоног төхөөрөмжийг суурилуулжээ. Иргэд нийтийн тээвэрт зорчих цахим картыг автобусны буудлын ойролцоо байрлах “Карт борлуулах төв”-өөс авах боломжтой юм байна. Цахим картыг 3600 төгрөгөөр худалдан авч, өөрийн боломжоороо цэнэглэх гэнэ. Картыг цэнэглүүлэхдээ ч “Карт борлуулах төв”-д хандана. Гэхдээ картын цэнэглэлтийн асуудлыг …
-
20 July
Хараагүй иргэдээ дэмжин 270.000 цаасан уут борлуулжээ
Үндэсний их баяр наадмын үеэр Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015оны 6 дугаар сарын17-ны өдрийн А/332 дугаар захирамжаар Улсын баяр наадмын арга хэмжээг зохион байгуулах Ажлын хэсгийг байгуулан төлөвлгөө гарган ажилласан юм. Худалдаа, үйлчилгээ явуулах хүсэлтэй 140 гаруй аж ахуйн нэгж, иргэдийн хүсэлтийг дүүргийн Худалдаа, үйлчилгээний хэлтэс хүлээн авч, дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэстэй хамтран “Хүнсний аюулгүй байдлыг хангах …
-
18 July
Хоёр салхин парк ашиглалтад оруулахаар ажиллаж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл БНХАУ-ын Женерал Электрик Глобал Гроф Оперэйшн Монгол компанийн Санхүү хариуцсан захирал Тү Мин болон холбогдох албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар 2013 онд байгуулсан санамж бичгийн хүрээнд хийгдсэн ажлын урьдчилсан тайлангийн талаар ярилцаж, Улаанбаатар хоттой эрчим хүч, сэргээгдэх болон дижитал эрчим хүч, ус дахин ашиглах чиглэлээр хамтран ажиллах тухай ярилцав. Мөн эрүүл …
-
17 July
БНСУ-ын Гёнги мужтай найрамдалт хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Бүгд Найрамдах Солонгос Улсын Гёнги мужийн захирагч Нам Кюм-Пилийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хот ба БНСУ-ын Гёнги мужийн хооронд эдийн засгийн харилцан ашигтай төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, найрамдалт хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Санамж бичгийн хүрээнд Улаанбаатар хот, БНСУ-ын Гёнги мужтай хамтран худалдаа болон …
-
17 July
Улаанбаатар хотын гудамж зам талбайн гэрэлтүүлэгтэй хотын удирдлагууд танилцжээ
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Улаанбаатар Хотын Ерөнхий менежер Б.Бадрал нар наадмын өмнөх шөнө Улаанбаатар хотын гудамж зам талбайн гэрэлтүүлэгтэй танилцлаа. Энэ үеэр хотын удирдлагууд гудамж зам талбайн гэрэлтүүлгийг хяналт удирдлагын автоматжуулсан “Тулга” системд хэрхэн холбогдсонтой танилцсан юм. Тус системд бүрэн холбогдсон 4 дүүргийн гэрэлтүүлгийг гар утсаар удирдаж асалтыг шалгасны дараа Хотын дарга Э.Бат-Үүл ““Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй томоохон …
-
17 July
Авто худалдааны цогцолбор хүртэлх 1.56 км авто замын ажил эхэллээ
22-ын хуучин товчооноос Авто худалдааны цогцолбор хүртэлх 1.56 км авто замын барилгын ажил эхэллээ. Уг авто замын ажлын гүйцэтгэгчээр Готик голд ХХК ажиллаж байгаа бөгөөд одоогоор газар шорооны ажлаа хийгээд байна. Үүнтэй холбогдуулан 2015 оны долдугаар сарын 08-наас наймдугаар сарын 15 хүртэл 22-ын хуучин товчооноос Авто худалдааны цогцолбор хүртэлх замыг хаалаа. Зам хаасан хэсэгт суурьшлын бүс байхгүй учраас иргэдэд хүндрэл …