Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд ОХУ-ын Бүгд Найрамдах Саха(Якут) улсын Хангаласский районы дарга Алексеев Гаврил Юрьевич тэргүүтэй төлөөлөгчдийг 7 дугаар сарын 7-нд хүлээн авч уулзлаа. Уулзалтад Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газрын Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Янжинхорлоо, Биеийн тамир, спорт хорооны дарга Р.Очирпүрэв нар оролцсон бөгөөд Бүгд найрамдах Саха-Якут улсын Хангаласский раойны даргыг дагалдан хөдөө …
Tag Archives: нийслэл
July, 2015
-
8 July
Дүүргийн ЗДТГ-ынхан 2015 оны эхний хагас жилийн ажлаа дүгнэлээ
Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2015 оны эхний хагас жилийн ажлаа тайлагнах хурал 14 дүгээр хорооны “Иргэний танхим-Соёлын төв”-ийн байранд 7 дугаар сарын 7-нд боллоо. Хурлын нээлтийн эхэнд Чингэлтэй дүүрэгт өрнөсөн бүтээн байгуулалтын талаарх баримтат кино үзүүлж, ажилтан албан хаагчдад Чингэлтэй хайрханы өвөрт гэрэл зургийн түүхэн ном, Тусгаар тогтнол энгэрийн тэмдэг дурсгав. Тайлангийн хуралд дүүргийн Засаг даргын Тамгын газрын …
-
7 July
“Гахай” наалт авсан газрууд
“Smile” наалт авсан газрууд СБД-ийн 3-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Монгол глобал ХХК-ийн Саруул худалдааны төв, Орос-Монголын хамтарсан 3-р дунд сургууль, ПАРФЮМЛЮКС ХХК-ийн DIOR дэлгүүр, Үлэмж агь катринг ХХК-ийн Калифорни ресторан, Үлэмж грейс ХХК-ийн Грейс үсчин, гоо заслын салон, “Vidal” үсчин, гоо заслын салон, “Зона-Х” ХХК-ийн Хишиг хүнсний дэлгүүр, Наран трейд ХХК-ийн “Наран молл” худалдааны төв, *NA NA* …
-
7 July
4603 айл 170 минутын турш цахилгаангүй байв
Өнгөрсөн сарын 22-оос 26-ны өдрүүдэд “Дорнын өргөө”, ”Мастер инженеринг” ХХК-ууд болон хувь хүмүүс дулаан, бохирын шугам засварлах, барилга угсралтын ажил хийхдээ УБЦТС ТӨХК-д мэдэгдэж, кабель шугамын трассын тодруулга, зөвшөөрлийг аваагүйгээс цахилгаан дамжуулах кабель шугамуудыг гэмтээж, олон тооны хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр удаан хугацаанд тасалдууллаа. УБЦТС ТӨХК-ийн зүгээс эдгээр компаниудад холбогдох хууль дүрмийн дагуу арга хэмжээ ногдуулахаар акт тогтоох ажил хийгдэж …
-
7 July
248 аж ахуйн нэгж 381 сая төгрөгийн тохижилт хийж, 2700 кв. метр газрын ногоон байгууламжийг нэмэгдүүллээ
Шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдааны хүрээнд Сүхбаатар дүүргийн 2-р ажлын хэсэг 3.9.19 дүгээр хорооны 248 аж ахуйн нэгж байгууллагын ажилтай 14 хоног тутам танилцаж, үнэлгээ өгч байна. Уралдаан эхэлснээс хойш аж ахуйн нэгжүүд нийт 381 сая төгрөгийн тохижилт хийж, 2700 кв. метр газарт ногоон байгууламж шинээр бий болгосон. Тохижилт, цэвэрлэгээг сайн хийж, ногоон байгууламжаа …
-
7 July
Наадмаар Арслантай гүүр, Зайсангийн гүүрэнд усан хөшиг хийнэ
Тулгар төрийн 2224, Их монгол улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой үндэснийих баяр наадмыг угтан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас тохижилтын ажлуудыг хийж байна. Иргэдийн хүсэлтийн дагуу эвдрэл ихтэй байсан Зайсангийн тойруугийн 460 м замыг засаж дуусан ашиглалтад оруулсан. Одоогоор явган хүний зам тавьж байна. Мөн тоосжилтыг бууруулах зорилгоор Арслантай гүүр, Зайсангийн гүүрэнд усан хөшиг хийхээр төлөвлөн ажиллаж байна. …
-
7 July
Бүх нийтийн их цэвэрлэгээгээр 2285.5 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
Тулгар төрийн 2224, Их Монгол улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг угтан 2015 оны 07 дугаар сарын 04-ний өдөр нийслэлийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгууллаа. Их цэвэрлэгээнд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч 51 агентлаг, харъяа газрууд Баянзүрхийн товчооноос Сонсголонгийн гүүр, Туул голын дагуу ногоон бүсийн цэвэрлэгээг хийсэн. Харин дүүргүүдийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж …
-
7 July
Улаанбаатар хотын гэр хорооллын цахилгаан хангамжийг сайжруулах зураг төсөв боловсруулна
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Үнэлгээний хороо байгуулах тухай” А/585 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Улаанбаатар хотын гэр хорооллын цахилгаан хангамжийг сайжруулах зураг төсөв боловсруулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороо, захирамжийн Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн цахилгаан хангамжийн зураг төслийг боловсруулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог тус тус байгууллаа. Батлагдсан төсөл, арга хэмжээний …
-
7 July
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 144 айлын орон сууц ашиглалтад орлоо
Улаанбаатар хотын Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Баянзүрх дүүргийн найм дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баганат хороолол”-ын 144 айлын орон сууцны барилгын нээлтийн үйл ажиллагаа боллоо. Уг арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, УИХ – ын гишүүн Ж.Батзандан, Барилга, хот байгуулалтын дэд сайд Г.Байгальмаа, …
-
6 July
Нийслэлийн анхны дагуул хот Налайхын Захирагч Ш.Хааны бүрэн эрхийг баталгаажууллаа
Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Налайх дүүргийн иргэдээс авсан санал асуулгыг үндэслэн нийслэлийн ИТХ-ын 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн хуралдаанаар Нийслэлийн дагуул хот байгуулах шийдвэр гаргасан. Уг шийдвэрийн дагуу УИХ-ын 1994 оны 59 дүгээр тогтоолоор батлагдсан Хот тосгоны захирагчийн сонгууль явуулах, огцруулах тухай журам, НИТХ-ын Тэргүүлэгчдийн 77 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын А/437 дугаар захирамжийн …
-
6 July
“Урт” автобус явж эхэлнэ
Баяр наадам угтаад нийслэлчүүдийн тав тухтай байдлыг хангах гэж, нийтийн тээврийн үйлчилгээнд өнөөдрөөс 21 метр ууттай залгаа автобус үйлчилгээнд гарна. Беларусын Минск хотод үйлдвэрлэсэн тус автобус нь 170 орчим хүний багтаамжтай бөгөөд 20 автобус нийтийн тээврийн үйлчилгээнд гарна гэдгийг албаныхан хэлж байв. Энэ автобусыг манай улсаас гадна ОХУ, Герман, Латви болон Литва улсад үйлчилгээнд ашигладаг ажээ. Өмнө нь манай улсад …
-
6 July
Налайхын Захирагчаар сонгогдсон Ш.Хаан өнөөдөр тангараг өргөнө
Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Налайх дүүргийн иргэдээс авсан санал асуулгыг үндэслэн нийслэлийн ИТХ-ын 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн хуралдаанаар Нийслэлийн дагуул хот байгуулах шийдвэр гаргасан. Уг шийдвэрийн дагуу УИХ-ын 1994 оны 59 дүгээр тогтоолоор батлагдсан Хот тосгоны захирагчийн сонгууль явуулах, огцруулах тухай журам, НИТХ-ын Тэргүүлэгчдийн 77 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын А/437 дугаар захирамжийн …
-
3 July
Налайхын Захирагчаар сонгогдсон Ш.Хаан даваа гарагт тангараг өргөнө
Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Налайх дүүргийн иргэдээс авсан санал асуулгыг үндэслэн нийслэлийн ИТХ-ын 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн хуралдаанаар Нийслэлийн дагуул хот байгуулах шийдвэр гаргасан. Уг шийдвэрийн дагуу УИХ-ын 1994 оны 59 дүгээр тогтоолоор батлагдсан Хот тосгоны захирагчийн сонгууль явуулах, огцруулах тухай журам, НИТХ-ын Тэргүүлэгчдийн 77 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын А/437 дугаар захирамжийн …
-
3 July
Баяр наадмын өдрүүдэд 725 нийтийн тээвэр иргэдэд үйлчилнэ
Ардын хувьсгалын баяр наадмын өдрүүдэд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг дараах байдлаар зохион байгуулахаар төлөвлөөд байна. Баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн /хотын доторх болон хот орчмын/ 81 чиглэлд их багтаамжийн 615 , туслах 17 чиглэлд бага багтаамжийн 90, зуслангийн 3 чиглэлд 4, нийт 725 автобус үйлчилгээнд ажиллана. 7 сарын 11,12-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн орох “Наадамчид”-аа зориулж Мишээл экспо төв …
-
3 July
“Ил тод Улаанбаатар академи” – Зөвлөлдөх ардчиллын танхимыг байгууллаа
Нийслэлийн Засаг дарга “Ил тод Улаанбаатар академи” – Зөвлөлдөх ардчиллын танхим байгуулах тухай А/567 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Авлигын эсрэг сургалт, судалгаа, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа явуулах, нийгэмд үйлчлэх зорилго бүхий нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Ил тод Улаанбаатар академи” – Зөвлөлдөх ардчиллын танхимыг байгууллаа. Тус танхимын даргаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл ажиллана. Академийн үндсэн чиглэл нь …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл