Tag Archives: онцлох

May, 2020

  • 15 May

    С.Диордица: Коронавирусийн вакцин гараагүй энэ нөхцөлд урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал

    ДЭМБ-ын суурин төлөөлөгч С.Диордица УИХ-ын дарга Г.Занданшатарын хүсэлтийн дагуу өнөөдөр /2020.05.15/ Монгол Улсын иргэдэд хандаж мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээллийнхээ эхэнд “2019 оны арванхоёрдугаар сард шинэ төрлийн өвчний халдвар бүртгэгдсэнээс хойш Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам шуурхай ажиллаж, иргэддээ өдөр бүр мэдээлэл хүргэхээс гадна халдвар гарсан тохиолдолд ямар хариу арга хэмжээ авах бэлтгэлээ хийж эхэлсэн. Монгол Улсын Онцгой комисс …

  • 14 May

    Г.Даваажаргал: Сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр агаарын чанарт эерэг үзүүлэлт гарч эхэлсэн

    Цаг үеийн асуудлаар НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа, Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал, нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтсийн дарга Б.Болортуяа, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар өнөөдөр цахимаар мэдээлэл хүргэлээ. Нийслэлийн Засаг даргын А/487 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах хүрээнд нийслэлийн ногоон бүсэд 32 байгаль хамгаалагч, 32 морин эргүүл …

  • 14 May

    ХӨСҮТ: Коронавирусийн 19 шинэ тохиолдол бүртгэгдлээ

    ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө. Тэрбээр “Тавдугаар сарын 13-нд ХӨСҮТ-д нэг эх амаржиж, охинтой боллоо. Хоёр удаа хяналтын шинжилгээ хийхэд СӨРӨГ гарсан. ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори болон Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт 375 хүнд шинжилгээ хийсэн. Дархан-Уул аймгийн салбар лабораторид Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн …

  • 14 May

    Турк улсаас 179 иргэн эх орондоо ирлээ

    Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Туркийн Истанбул  хотоос иргэдээ татаж авах тусгай үүргийн онгоц өчигдөр тус улсыг зорьсон бол өнөөдөр 09.20 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус онгоцоор 179 иргэн эх орондоо ирж байна. Үүнээс өндөр настан, асран хамгаалагчтай 7, эрүүл мэндийн шалтгаантай, асран хамгаалагчтай 44, жирэмсэн, асран хамгаалагчтай 7, бага насны хүүхэдтэй гэр бүл 43, оюутан, …

  • 14 May

    С.Диордица:“Covid-19”вирус ирэх өвөл гэхэд намжих магадлалтай гэж таамаглаж байна

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Сергей Диордица-г хүлээн авч уулзаж, коронавирусийн халдварт цар тахлын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, болзошгүй эрсдэл, цаашид анхаарах асуудлын талаар санал солилцлоо. Тэрбээр “Монгол Улсын хувьд хөл хорио тогтоогоогүй, үйлчилгээний байгууллагууд үндсэндээ хэвийн ажиллаж байгаа. Гэхдээ эрсдэл өндөр хэвээр байгаа гэж бид үзэж байна. Дэлхий даяар тархалт …

  • 13 May

    Гадаадад оршин суугаа хүүхдүүдэд аравдугаар сарын нэгэн хүртэл хүүхдийн мөнгөн тэтгэмж олгоно

    Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Гадаадад оршин суугаа  Монгол Улсын иргэний хүүхдэд 2020 оны 10 дугаар сарын нэгэн хүртэл хүүхдийн мөнгөн тэтгэмж олгохоор шийдвэрлэжээ. Улсын хэмжээнд хүсэлт гаргасан хүүхэд бүрд Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгож байгаа билээ. 2020 оны 04 дүгээр сарын дүнгээр 1 сая 122 мянга 400 гаруй хүүхэд хүүхдийн мөнгөн тэтгэмж авч байна. Цар тахлын тархалтын үед Засгийн газраас …

  • 13 May

    Тусгай үүргийн онгоц Истанбулыг зорилоо

    Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Туркийн Истанбул  хот, Энэтхэг улс руу тусгай үүргийн онгоц нисгэж, харин ОХУ-ын Улаан-Үд, Эрхүү хотуудаас Алтанбулаг боомтоор иргэдээ татан авахаар болсон. Тэгвэл Бүгд Найрамдах Турк Улсын Стамбул хотоос 170 иргэнээ авчрах тусгай үүргийн онгоц өнөөдөр 09.35 цагт “Чингис хаан”   олон улсын нисэх буудлаас хөөрлөө. Онгоц маргааш буюу 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 07.30 цагт Улаанбаатар хотод газардах хуваарьтай …

  • 13 May

    Д.Нямхүү: ОХУ-аас оюутнуудыг хүлээн авах ажлыг зохион байгуулж байна

    ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө. Тэрбээр “Тавдугаар сарын 12-нд ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори болон Дархан-Уул аймгийн лабораторид нийт 266 хүний шинжилгээ хийлээ. Ингэхэд бүгдээс нь коронавирусийн халдвар илрээгүй. Тодруулбал,ХӨСҮТ-д тусгаарлагдсан 7, Ажиглах байранд тусгаарлагдсан 242 хүний давтан шинжилгээ, Тандалтын зорилгоор 5 хүнээс шинжилгээ авахад …

  • 12 May

    УОК-ын Шуурхай штаб: Турк, Энэтхэг улс руу тусгай нислэг үйлдэнэ

    Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу маргааш буюу тавдугаар сарын 13-нд Туркийн Истанбул хот руу тусгай үүргийн нислэг хийж, 170 орчим монгол иргэнээ татан авахаар боллоо. Мөн ОХУ-ын Улаан-Үд хотоос тавдугаар сарын 14-нд 202 иргэнийг, 15-нд Эрхүү хотоос 200 орчим иргэнийг татан авах юм. Харин тавдугаар сарын 18-нд Энэтхэг улс руу тусгай үүргийн онгоц нислэг үйлдэнэ гэж Улсын онцгой комиссын Шуурхай …

  • 12 May

    Д.Нямхүү: ХӨСҮТ-д 102 хүн ажиглалтанд байна

    ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө. “Тэрбээр өнөөдөр ХӨСҮТ-өөс нэг хүн эдгэрч гараад, дараагийн шатны ажиглалт руу шилжиж байна. Ингээд эдгэрсэн хүний тоо 15 болж байгаа. Мөн ойрын хугацаанд хоёр хүн эмнэлгээс дараагийн шатны ажиглалт руу шилжих юм. Иргэдээс таван төрлийн сорьц авч, 2-3 хоног давтан …

  • 11 May

    Маршалын гүүрнээс Улиастайн гүүр хүртэлх дугуйн зам ирэх сард ашиглалтад орно

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан долоо хоног бүрийн даваа гараг бүр олон нийтэд цаг үеийн нөхцөл байдал, Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, цар тахлын үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгч буй. Өнөөдрийн ээлжит мэдээллээрээ Улаанбаатар хоттой ах дүүгийн найрамдалтай харилцаатай зарим хотуудтай цар тахлын үед хэрхэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллаж буй …

  • 11 May

    А. Амбасэлмаа: Монгол Улсад өчигдөр сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй

    ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өглөө. Тэрбээр “Тавдугаар сарын 10-нд Монгол Улсад сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Өчигдөр ХӨСҮТ-ийн лаборатори болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 107 хүнд шинжилгээ хийхэд бүгд СӨРӨГ буюу шинэ коронавирусийн халдваргүй гарсан. Тодруулбал, ХӨСҮТ, Дорноговь, Дархан-Уул болон нийслэлийн ажиглах байруудад …

  • 11 May

    Ямар их хонзонтой нийгэм бэ?

    – Хорсол тээж явдаг хүн ямар олон болчихоо вэ? Би нийтлэлч хүн. Сэтгүүлч мэргэжилгүй ч нийтлэл бичих хоббитой, хоббиндоо хөтлөгдөөд бичсээр өнөө хүрсэн. Бараг 40 жил бичиж байна. Монголчуудын сайн танил baabar.mn сайтад өөрийн гэсэн нэрээр хуудас (http://baabar.mn/author/bayarkhuu) нээгээд 10 жилийг үдлээ. Эхэндээ сэтгэгдлийг тоодоггүй байлаа. 2014 оноос хаачихсан. Сэтгэгдлийн ихэнхи нь дан хараал зүхэл, үзэн ядах, унтраах, гутаах агуулгатай. Хоёр туйл. …

  • 8 May

    Н.Номтойбаяр: УЕП Б.Жаргалсайхан намайг гүтгэн доромжилсон

    УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр шүүхээс түүнд ирүүлсэн яллах дүгнэлтийн тухай өнөөдөр /2020.05.08/ АТГ-ын гадна хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Сүүлийн хэдэн өдөр миний бие УИХ-д бие дааж нэр дэвших болон өнгөрсөн даваа гарагт сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцсонтой холбогдуулан АТГ, НПГ гэсэн хоёр байгууллагын хооронд дуудагдах боллоо. Энэ оны нэгдүгээр сарын 13-нд Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан миний бүрэн эрхийг …

  • 7 May

    Хээрийн эмнэлэгт 50 хүн хэвтэн эмчлүүлэх боломжтой

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Шадар сайд Ө.Энхтүвшин, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй холбогдох албаны хүмүүс өнөөдөр “Ковид-19” цар тахлын үед ажиллах Буянт-Ухаа спорт ордонд дэлгэсэн “Яармаг-300” эмнэлэг болон нийслэлийн Эх, хүүхдийн нэгдсэн эмнэлэгт дэлгэсэн “Яармаг-100” ортой эмнэлгийн бэлэн байдлын дадлага сургуулилалтын үйл явцыг шалгаж ажиллалаа. “Ковид-19” цар тахлын үеийн харилцан ажиллагаа, …