Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг шалгах ажлын хэсэгт ажиллаж байсан тагнуулын газрын хоёр ажилтанг Чингэлтэй дүүргийн шүүхээс 14 хоног хорих шийдвэр гаргасан билээ. Тодруулбал, АТГ, ЦЕГ, ТЕГ-аас хамтарч шийдвэрлэгдсэн хэргийг шалгах явцдаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарыг эрүүдэн шүүж, ял хүлээлгэсэн байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн юм. Тэгвэл уг хэрэг ямар шатандаа явж байгааг …
Tag Archives: онцлох
March, 2019
-
20 March
МУГЖ С.Цогтсайхан “World Folk Vision”наадмаас Гран-При хүртлээ
Саудын Араб улсын хаан Абдулах-ын нэрэмжит /World Folk Vision / олон улсын ардын урлагийн наадам энэ сарын 9-19-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Тус наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцсон Монголын Үндэсний урлагийн их театрын гоцлол дуучин, МУГЖ С.Цогтсайхан “Этно хит” төрөлд амжилттай оролцож Гран-При хүртлээ. Түүнчлэн Монгол костюмсын хамт олны урласан үндэсний хувцас “Этно файшн” номинациар Гран при шагнал хүртжээ. Мөн бөхийн барилдааны …
-
18 March
АН-ынхан гэрээгээр халхавчлан мөнгө тарааж байгаад баригджээ
Ирэх бямба гарагт нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 болон 19 дүгээр хороонд явуулах дүүргийн ИТХ-ын дахин сонгуульд нэр дэвшигчид мөнгө тарааж байгаад үйлдэл дээрээ баригджээ. Баянзүрх дүүргийн МАН-ын хорооноос өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж, энэ талаар мэдээлэл хийсэн юм. 2016 онд дүүргийн ИТХ-д нэр дэвшсэн АН-ын хоёр гишүүн Сонгуулийн тухай хуулийг зөрчиж мөнгө тараасан учраас гурван шатны шүүх дахин сонгууль явуулах …
-
15 March
Ч.Тамираа: Он гарснаар хар тамхины хэрэгтэй холбоотой таван зөрчил илрүүлсэн
Гаалийн шалгалтаар илэрсэн зөрчлүүдийн талаар Гаалийн ерөнхий газраас өнөөдөр /2019.03.15/мэдээлэл хийлээ. 2018, 2019 онд гаалиар хууль бусаар нэвтэрч буй бараатай холбоотой гаалийн хяналт шалгалтын нөхцөл байдлаас харахад тодорхой нэр төрлийн бараатай холбоотой зөрчилт үйлдлүүд дахин давтагдаж, арга нь нарийсан зохион байгуулалттай болж байгааг Гаалийн ерөнхий газраас хэлж байна. Энэ үеэр Гаалийн ерөнхий газрын Гаалийн улсын ахлах байцаагч Ч.Тамираагаас зарим зүйлийг …
-
14 March
С.Чинзориг: Хөдөлмөрийн гэрээ нь хугацаатай, хугацаагүй, онцгой нөхцөлтэй байна
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн талууд болох Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоотой хамтран өнөөдөр /2019.03.14/ “Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийг хэлэлцэх, санал солилцох хэлэлцүүлгийг Төрийн ордноо зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн Улсын Их Хурал дахь ажлын хэсгийн …
-
14 March
Нийлэг уутыг орлох ДААВУУН уутыг хэзээ үйлдвэрлэж зах зээлд нийлүүлэх вэ?
“Нэг удаагийн нийлэг хальсан уутыг хориглох”шийдвэр хэрэгжиж эхлээд арав гаруй хоног болж байна. Гэвч энэхүү шийдвэр хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа эсэх, нэг удаагийн нийлэг хальсан уут гэх тодотголд яг ямар уутыг хэлж байгаа зэрэгт олон нийтийн дунд төөрөгдөл үүсээд байна. “Нийлэг уут” гэх тодотголд 0.035 мм буюу 35 микроноос нимгэн нэг удаагийн хэрэглээний нийлэг уут багтах ба эхний ээлжид зах …
-
13 March
М.Энхсайхан, С.Ламбаа, Н.Золжаргал, П.Цагаан нараас гэрчийн мэдүүлэг авчээ
“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлаар өнгөрөгч долоо хоногт Цагдаагийн ерөнхий газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Худалдаа хөгжлийн банкны удирдлагуудыг саатуулсан билээ. Уг асуудлаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээлэл өглөө. Тэрбээр “АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг дээрх хэрэгт хэрэг бүртгэлт нээн, шалгалтын ажиллагаа явуулж байна. Дээрх хэрэгтэй холбогдуулаад Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, тус …
-
12 March
Хавдар судлалын Үндэсний төвийн дээврийн засварын ажил бүрэн хийгдэхээр болов
Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс” хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж хөтөлбөрийн хүрээнд “Хавдар судлалын Үндэсний төвийн дээврийн засварын төсөл”-ийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өчигдөр боллоо. Хавдар судлалын Үндэсний төвийн хувьд иргэдэд үйлчилгээ үзүүлэхэд тулгамддаг гол асуудлын нэг нь дээврээс дусаал гоождог байсан. Тэгвэл тус хөтөлбөрийн хүрээнд уг асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой боллоо. Хавдар судлалын төвийн …
-
11 March
С.Амарсайхан: Агаарын бохирдлын эсрэг төрийн албан хаагч бүр анхаарч ажиллах ёстой
Өнгөрөгч пүрэв гарагт болсoн нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нийслэлийн холбогдох газар, хэлтэс, агентлагийн дарга үүрэг даалгавар өглөө. Хуралдаанаар зөвшөөрөлгүй баригдсан хашааг чөлөөлөх, агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас гаргасан 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд нам даралтын зуухаар дулааны асуудлаа шийдвэрлэж байгаа сургууль, цэцэрэглэг болон аж ахуйн нэгжүүдийг …
-
8 March
Х.Баттулга: Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийг олноор оролцуулах ёстой
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан өнөөдөр Төрийн ордны Их танхимд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагддаг Алдарт эхийн одонт ээжүүдийн чуулган боллоо. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэж эхэлснээс хойш 118 жил өнгөрч байгаа бөгөөд Монгол Улс 64 дэх жилдээ энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад Алдарт эхийн I, II зэргийн одонтой 216,679 …
-
7 March
ЭМЯ:Оюутолгой компанид ажиллахаар ирсэн Энэтхэг инженер улаан бурханаар өвчилсөн нь тогтоогдсон
Эрүүл Мэндийн Яамнаас Улаан бурхан өвчин гадаад улсаас зөөвөрлөгдөж ирсэн анхны тохиолдол бүртгэгдсэн талаар мэдээлэл хийлээ. Эрүүл мэндийн яамны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл“Улаан бурхан өвчин 2018 оны сүүлийн хагасаас маш олон оронд тархалттай байгаа. Тархалт гарах эрсдэлтэй байсан учраас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимтэй зохион байгуулж байсан. Гэсэн ч харамсалтай нь өчигдөр Энэтхэг улсаас манай улсад ажиллаж байгаа иргэн …
-
7 March
Монгол эмэгтэйчүүдийн дундаж нас 76
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Тус өдрийг тохиолдуулан Үндэсний статистикийн хорооноос Монгол эмэгтэйчүүд нэртэй стастик мэдээлэл гаргажээ. 2018 оны байдлаар манай улсын нийт хүн амын 1 646.6 мянга нь эмэгтэйчүүд байна. Монгол эмэгтэйчүүдийн дундаж нас 76 бөгөөд 5 эмэгтэй тутмын нэг нь дээд боловсролтой. Харин 583.4 мянга нь ажил, хөдөлмөр эрхэлдэг. Тэдгээрийн сарын дундаж орлого 910 мянган …
-
7 March
У.Хүрэлсүх: Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, нийгмийн оролцоог нэмэгдүүлэхэд Засгийн газар онцгой анхаарч ажиллана
Олон улсын эмэгтэйчүүдийн баяр угтсан “Сайхан монгол ээж” 1000 ээжийн баяр Төрийн ордонд боллоо. Энэхүү арга хэмжээг УИХ, Засгийн газрын эмэгтэй гишүүд санаачилж, Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгууллаа. Монгол Улсын Ерөнхий сайд хүрэлцэн ирсэн ээжүүдэд баярын мэнд хүргэж, үг хэлэхдээ охид, эмэгтэйчүүд, ээжүүдийн төлөө Засгийн газраас хийж хэрэгжүүлж байгаа болон төлөвлөж буй ажлын талаар танилцууллаа. Тэрбээр”Манай улс …
-
7 March
“Эрдэнэт” үйлдвэрийн найман албан тушаалтныг чөлөөллөө
Засгийн газрын өчигдрийн /2019.03.06/ ээлжит хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрт зургаан сарын хугацаатай ОНЦ ДЭГЛЭМ тогтоох шийдвэрийг гаргасан билээ. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан Ажлын хэсэг тус үйлдвэрт ажиллаж Тэргүүн дэд захирал Хуулийн хэлтсийн дарга Хуулийн хэлтсийн даргын орлогч Ерөнхий нягтлан буюу санхүүгийн хэлтсийн дарга Хүний нөөцийн албаны дарга зэрэг найман удирдах албан тушаалтныг үүрэгт ажлаас нь …
-
6 March
Хүний гавьяат эмч О.Сэргэлэн эрүүл мэндийн салбарын шилдэг эмэгтэйгээр шалгарлаа
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас уламжлал болгон зохион байгуулдаг Нийслэлийн шилдэг бүсгүйчүүд шалгаруулах “Их хотын бүсгүйчүүд” ёслол, хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр болов. Салбар бүрийн төлөөлөл, ажил, амьдрал, хийж бүтээснээрээ бусдадаа үлгэр дуурайл болсон есөн эмэгтэйг онцлон Нийслэлийн 2019 оны шилдэг эмэгтэйгээр шалгарууллаа. Хүндэтгэлийн арга хэмжээнд НИТХ-ын дарга Р.Дагва, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын орлогч …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл