Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2019.04.03/ боллоо. “Монголын зэс” корпорациас 3-р сарын 11-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн асуудлыг хэрхэх талаар хэлэлцээрийн ширээнд суух саналыг Засгийн газарт хүргүүлсэн билээ. Тус хуралдаанаар “Монголын зэс” корпорациас ирүүлсэн саналыг хэлэлцсэн байна. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тодорхойгүй асуудлуудыг шийдвэрлэсний дараа хэлэлцээр хийнэ гэсэн тайлбарыг өглөө. Тэрбээр “Худалдаа хөгжлийн банкнаас Эрдэнэттэй холбоотойгоор …
Tag Archives: онцлох
April, 2019
-
3 April
Төрийн удирдах албан тушаалтнууд казино тоглосон нь тогтоогдвол хариуцлага тооцно
Засгийн газар ээлжит хуралдаанаа хийж байна. Өнөөдрийн хуралдаанаар 23 асуудал хэлэлцэхээс хоёр дахь асуудлыг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хэлэлцүүлж шийдүүлжээ. Тодруулбал, бүх шатны төрийн албан хаагчид, төрийн удирдах албан тушаалтнууд, төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлууд хэрвээ ямар нэгэн байдлаар мөрийтэй тоглоомын газар тоглосон нь баримтаар нотлогдох, бичлэг нь задарвал ёс зүйн дүрэм зөрчсөн үндэслэлээр ажлаас нь чөлөөлж хариуцлага тооцох аж. Энэ …
-
2 April
Монгол найрал дуучид Ялалтын баярын хүндэтгэлийн тоглолтод оролцоно
МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамцын санаачилгаар Халх голын ялалтын 80 жилийн ойд зориулж анх удаа зохион байгуулсан “Болор одод” найрал дууны уралдаан өнгөрсөн амралтын өдрүүдэд Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн байранд боллоо. Монгол Улсын хэмжээнд анх удаа зохион байгуулагдсан “Болор одод” хүүхдийн найрал дууны уралдаанд нийслэл болон орон нутгийн найрал дууны 13 баг хамт олон оролцсон. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 50 …
-
1 April
Жаргалант тосгоны хүүхдүүдийн баяр хөөр
“Бяцхан мисс” Олон Улсын хүүхдийн байгууллагаас жил бүр уламжил болгон “Бяцхан зүрхний баяр хөөр-Би мисс найзтай” сайн үйлсийн аянг зохион байгуулдаг бөгөөд энэ удаад “Бяцхан мисс-2019” Улсын уралдаант тэмцээний шилдэг 42 оролцогч охины эцэг эхийн төлөөлөл нэгдэж СХД-ийн 21-р хороонд байрлах Жаргалант тосгоны зургадугаар хэсгийн 15 өрхийн 42 хүүхдүүдэд хүмүүнлэгийн тусламж үзүүллээ. Энэ үйл явдлаас бэлтгэсэн фото сурвалжилгаа хүргэе. Охидын …
March, 2019
-
29 March
Ц.Нямдорж: Б.Отгонбаатарыг бурхны оронд одсоны дараа хэрэгтэн болгохын тулд нэг хүнийг гэрчээр татсан байдаг
С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял сонссон ялтнуудыг эрүүдэн шүүсэн гэх бичлэгийг хэвлэл мэдээллийнхэн 120 хүний багтаамжтай Иргэний танхимд бичлэгийг үзсэн. Бичлэг үзэж дууссаны дараа Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж сэтгүүлчдэд бичлэгтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийж байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж”Сая та бүхэн эрүүдэн шүүсэн бичлэг үзсэн. Би өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан Б.Содномдаржаа, Т.Чимгээ …
-
28 March
85 настай Ц.Раднаа Дэлхийн аварга боллоо
Польшийн Торун хотод хөнгөн атлетикийн мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон 85 настай Ц.Раднаа эрэгтэйчүүдийн 400 метрийн зайд хурд хүчээ сорьж Япон, Герман, Их Британи, АНУ-ын тамирчдыг ардаа орхин, аваргын алтан медалийг хүртжээ. Дэлхийн дэвжээнд Төрийн дууллаа эгшиглүүлсэн Ц.Раднаа энэ жил 85 настай бөгөөд Монголын багийн амжилтыг аваргын алтан медалиар үргэлжлүүллээ. Мөн 81 …
-
28 March
ХЭҮК:Эрүүдэн шүүхийн эсрэг Конвенцийн Протоколоор хүлээсэн үүргээ биелүүлье
С.Зориг агсны хэрэгт холбогдогчдыг эрүүдэн шүүсэн бичлэгтэй холбогдуулан Хүний Эрхийн Үндэсний Комиссын гаргасан мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна. Сүүлийн өдрүүдэд эрүү шүүлт тулгаж, хэрэг хүлээлгэсэн тухай асуудал Улсын Их Хурал, Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн түвшинд яригдаж, энэ асуудал олон нийтийн анхаарлыг ихээхэн татаж байна. Хүний эрхийн Үндэсний Комисс Монгол Улс дахь эрүүдэн шүүхээс ангид байх эрхийн нөхцөл байдал, …
-
28 March
Эрүүдэн шүүсэн бичлэгийг үзсэн гишүүд юу хэлэв?
С.Зориг агсны хэрэгт холбогдогчдыг эрүүдэн шүүсэн бичлэгийг өчигдөр /2018.03.27/УИХ-ын гишүүдэд үзүүлсэн юм. Бичлэгийг үзүүлэхдээ нууцлалыг хангах үүднээс Төрийн ордны хамгаалалтыг нэмэгдүүлж, сүлжээ унагагч төхөөрөмж ашигласан юм. Эрүүдэн шүүсэн бичлэгийг гишүүд үзэж дууссаны дараа УИХ-ын гишүүдээс тодрууллаа. Шадар сайд Ө.Энхтүвшин: Маш муухай үгээр хэлэхийн аргагүй бичлэг байна. Гэхдээ даралт ихтэй хүн үзмээргүй юм байна УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:Үнэхээр эвгүй бичлэг байна. Монгол …
-
27 March
ЭХЭМҮТ:Талийгаач өндрөөс унаж хүнд гэмтэл авсан тул Гэмтэл, согог судлалын эмнэлэг рүү хүргэсэн
17 настай жирэмсэн эх Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв /ЭХЭМҮТ/-ийн цонхоор үсэрч, амиа алдсан хэрэг өчигдөр /2019.03.26-27-нд шилжих шөнө/ гарсан. Энэ талаар ЭХЭМҮТ-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн захирал, Анагаах ухааны доктор, Клиникийн профессор зөвлөх Г.Баттулга тайлбар өглөө. Тэрбээр”Ё овогтой А манай эмнэлэгт ирж хэвтсэн. Өчигдөр /2019.03.26/ 16:55 цагт төрөх үйл ажиллагаа эхэлсэн. 39 долоо хоногтой, ураг орчмын шингэн эрт …
-
27 March
С.Амарсайхан: Ажил хариуцсан албан тушаалтан бүр иргэдийн дунд орж ажилла
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан иргэдийн амьдрах орчин, аюулгүй байдал, хотын тохижилт, өнгө үзэмжийг сайжруулах ажлын хүрээнд холбогдох албаны хүмүүсийн хамтаар нийслэлийн гудамж талбайгаар өнгөрөгч бямба гарагийн амралтын өдөр /2019.03.23/ явж, тулгамдсан асуудлын шийдлийг гаргаж ажиллах үүрэг даалгаваруудыг өглөө. Хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж байгаа эвдэрч хугарсан хашаа хайс, зөвшөөрөлтэй зөвшөөрөлгүй тавигдсан зарлалын самбар, нийтийн эзэмшлийн гудамж …
-
26 March
БНСУ-д эмчлүүлээд ирсэн хүмүүст зориулж эмчилгээний дараахь хяналтын тогтолцоо байгуулах хүсэлтэй байгаа гэв
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй албан ёсны хэлэлцээ хийв. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны 1 дүгээр сард БНСУ-д айлчилсны хариуд ийнхүү Ерөнхий сайд Ли Наг Ён Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 29 жилийн ойн өдөр Монгол Улсад айлчилж байгаад …
-
26 March
Танилц:Татварын хуулийн шинэчлэгдсэн заалтууд
УИХ-ын ээлжит бус чуулганаар /2019.03.22/ Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслүүдийг батлаад байгаа билээ. Татварын багц хууль шинэчлэгдсэн заалтуудыг танилцуулъя.
-
25 March
МЭХ:Гэр бүлийн тухай хуулийг хаврын чуулганаар улс төржихгүйгээр батлахыг шаардаж байна
Монголын эмэгтэйчүүдийн холбооноос өрх толгойлсон эмэгтэйчүүд, хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд, ажлын байрны бэлгийн дарамт, бага насны охидын бэлгийн хүчирхийллийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд УИХ, Засгийн газар зэрэг хууль тогтоогчдод хандан дараах таван шаардлагыг хүргүүлж буйгаа мэдэгдлээ. Үүнд: 1. УИХ-д өргөн бариад байгаа Гэр бүлийн тухай хуулийг хаврын чуулганаар улс төржихгүйгээр батлахыг шаардаж байна. Гэр бүлийн харилцааг тогтворжуулах үүрэгтэй энэ хуулийг …
-
25 March
Оюуны спортын тамирчид цээж бодолтын олон улсын тэмцээнд үнэмлэхүй ялалт байгууллаа
Дэлхийн оюуны спортын холбоо (WISF) Цээж бодолтын олон улсын тэмцээнийг Узбекистан улсын нийслэл Ташкент хотноо энэ сарын 23,24-ны өдрүүдэд зохион байгууллаа. Тус тэмцээнд долоон улсын 360 тамирчин таван насны (5-6 нас, 7-8 нас, 9-10 нас, 11-12 нас, 13-16 нас) ангилалд өрсөлдсөнөөс Монгол улсыг төлөөлөн Монголын Оюун Ухааны Академи болон академийн харьяа Язгуур бага сургуулийн дөрвөн тамирчин гурван насны ангилалд нь түрүүлж …
-
22 March
Монгол хүн сансарт анх ниссэний 38 жилийн ой тохиож байна
Өнөөдөр Монгол хүн сансарт ниссэний 38 жилийн ойн өдөр тохиож байна. Одоогоос яг 38 жилийн өмнө буюу 1981 оны 3-р сарын 22 ны өдөр ЗХУ-ын баатар Жүгдэрдэмидийн Гүррагчаа, ЗХУ-ын сансрын нисэгч Владимир Жанибековын хамт Союз 39 хөлгөөр сансарт хөөрч Салют 6 сансрын станцтай холбогджээ. Владимир Жанибеков Жүгдэрдэмидийн Гүррагчаа нар сансарт 7 хоног, 20 цаг 42 минутыг өнгөрүүлж, дэлхийг 124 удаа тойрсоны …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл