Tag Archives: онцлох

May, 2019

  • 6 May

    Сайжруулсан шахмал түлш худалдах 107 цэг ажиллана

      Монгол Улсын Засгийн газраас 2019 оны тавдугаар сарын 15-наас эхлэн Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэхийг хориглох шийдвэр гаргасан. Уг шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих, “Таван толгойн түлш” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцах, сайжруулсан шахмал түлш худалдан борлуулах цэгүүд, нийслэлд түүхий нүүрс оруулахгүй байх хяналт шалгалтын цэг байгуулах ажлыг эрчимжүүлэх зорилгоор өчигдөр хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй хотын удирдлагууд газар дээр нь ажиллав. …

  • 3 May

    Сэтгүүлч М.Батдорж сангийн нэрэмжит оюутны тэтгэлэгт уралдааны эзэд шалгарлаа

    “Сэтгүүлч Батдорж” сан жил бүрийн 03-р сарын 06-ны өдөр сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй оюутнуудын дунд эссе бичлэгийн уралдаан зарлаж, 05-р сарын 03-ны өдөр буюу Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр ялагчдыг тодруулдаг уламжлал тогтсон. Өмнөх жилүүдэд “Цахим орчин дахь бидний араншин”, “ Эх хэл- Монгол дархлаа” зэрэг сэдвүүдийн хүрээнд уралдааныг зохион байгуулсан бол өнөө жил “Шинэ монголын тухай” гэсэн сэдвийн …

  • 3 May

    Ерөнхийлөгч Х.Баттулга “Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форумд оролцогчдод илгээлт хүргүүлэв

    Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр, Үндэсний сэтгүүл зүйн 106 жилийн ойн өдрийг тохиолдуулан өнөөдөр Соёлын төв өргөөнд “Хараат бус сэтгүүл зүй-2019” үндэсний форум боллоо. Форумд оролцогчдод Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга илгээлт хүргүүлснийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх Г.Уянга уншиж сонордууллаа. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТЭД: “Хараат бус сэтгүүл зүй-2019” үндэсний форумд оролцогчдод Эрхэм сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын …

  • 3 May

    Өнөөдөр Хэвлэлийн эрх чөлөөний өдөр

    НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр 1993 оноос эхлэн  жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэдэг болсон юм. Манай  Улсын сэтгүүлчид, уран бүтээлчид Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг 26 дахь жилдээ тэмдэглэж байгаа билээ. Энэ жилийн Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг “Ардчиллын төлөө хэвлэл мэдээлэл, хуурамч мэдээллийн эрин үе дэх сонгууль ба сэтгүүл зүй” уриан дор …

  • 2 May

    Ж.Батбаатар:“Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь бичгийг баримтлах ёстой

    Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын Үндэсний Зөвлөлтэй хамтран өнөөдөр /2019.05.02/ “Редакторуудын Улсын Зөвлөгөөн”-ийг “Эх хэлний хэрэглээ, Соёл ба Хэвлэл мэдээлэл” сэдвийн дор Нийслэлийн иргэний танхимд амжилттай зохион байгууллаа. Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ “Редакторуудын Улсын Зөвлөгөөн”-ий үндсэн зорилго нь сэтгүүл зүйн салбарын өмнө тулгамдаж байгаа асуудал …

  • 2 May

    Ядуурлыг ташуурдагч

    Хэний ч мэдэх, хэн ч хүлээн зөвшөөрөх, нүднээ ил байж байгаа баримт аргумент. Би өөрөө социалист, капиталист хоёр нийгмийн бүтээгдэхүүн учраас тэгж зориглон хөндөж байна л даа. Ардчиллын дуун цууриатсан 1990 оноос өнөөг хүртэл чилийсэн 29 жил өнгөрчээ. Гучин жил гээд ерөнхийлөөд авчихъя. Тэгвэл өнгөрсөн 30 жилд ардчилсан шинэ нийгмийн буянаар Монгол Улс хөгжсөн үү гэвэл хөгжсөн, ядаж ДНБ-ээ аваад …

  • 1 May

    Фото: Холливудын алдартнууд Монголд

    “Холливуд Монголд” олон улсын кино уран бүтээлчдийн анхдугаар наадмын нээлтийн ёслол өнөөдөр /2019.05.01/ Corporate Convention центр ёслол төгөлдөр боллоо. “Холливуд Монголд” төслийн удирдагч, “Хануй филм” ТББ-ын тэргүүн А.Баярцэцэг анхдугаар наадмыг нээн үг хэллээ. Тэрбээр наадмыг нээж хэлсэн үгэндээ “Олон улсын кино уран бүтээлчдийн анхдугаар наадмыг зохион байгуулах санаа анх ном орчуулах санаанаас төрсөн. Нэг удаа Ивана Чаббак зохиолчийн “The Power …

April, 2019

  • 29 April

    А.Баярцэцэг: “Домгийн жимээр” дэлгэцийн уран бүтээлийн зураачдын үзэсгэлэн дэлгэгдэнэ

    “Холливуд Монголд” олон улсын кино уран бүтээлчдийн анхдугаар наадмыг Хануй Филм НҮТББ-ын санаачилгаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо тавдугаар сарын 1-7-ны өдрүүдэд зохиогдох гэж байна. Наадмыг зохион байгуулагчдын зүгээс өнөөдөр /2019.04.29/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. “Холливуд Монголд” наадмын үеэр Холливүүдийн алдартай жүжигчдийн дасгалжуулагч Ивана Чаббак, “Apocalypto” киногоороо алдартай жүжигчин Руди Янгблад, “Game of Thrones”, “Marco Polo”, “Warrior” киноны найруулагч …

  • 29 April

    “Эрдэнэс-тавантолгой” ХК 304 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ

    “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас өнөөдөр /2019.04.29/ 2019 оны эхний улирлын ажлын тайлангаа танилцууллаа. “Эрдэнэс-Тавантолгой”ХК энэ оны нэгдүгээр улирлын байдлаар: Нүүрс олборлолт- 4,2 сая тонн, Нүүрс экспорт – 2,4 сая тонн, Борлуулалтын орлого- 741 тэрбум төгрөг, Улсын төсөвт- 193,5 тэрбум төгрөг, 304 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллалаа. Ерөнхий тоон дүнгээр нь авч үзвэл “Эрдэнэс-Тавантолгой” компани улсын эдийн засагт 1,16 их наяд төгрөгийн хувь …

  • 25 April

    Нөөцийн мах худалдаалж буй 67 хүнсний дэлгүүр

    Нөөцийн махыг энэ сарын 15-наас эхлэн худалдаалж эхэлсэн.  Энэ сарын 23-ны байдлаар 67 хүнсний дэлгүүрт нөөцийн мах худалдаалж байгаа тухай ХХААХҮЯ-наас мэдээлэв. Энэ жил Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд “Баатарууд Тэнгэр” ХХК, “Дархан меат фүүдс” ХХК, “Сүхбаатар мах маркет” ХХК-иуд нийт 4,000 тонн мах бэлтгэжээ. Эдгээр бэлтгэсэн үхэр, хонь, ямааны ястай махыг 2 болон 3 кг-аар ангилан савлан, үхрийн ястай махыг 7,200 төг, …

  • 25 April

    “Ю Би Констракшн” ХХК-д Сүхбаатарын талбайн урдах газрыг чөлөөлөх мэдэгдэл хүргүүллээ

    Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га газрыг Нийслэлийн Засаг даргын 2019 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн А/364 дүгээр захирамжаар   2.5 га газрыг хувийн аж ахуйн нэгжид эзэмшүүлсэн шийдвэрийг цуцалсан билээ. Дээрх захирамжийн дагуу “Ю Би Констракшн” ХХК-ны нэр дээрх 2.5 га газрын эрхийг хүчингүй болгож, өчигдөр Газар зохион байгуулалтын албанаас тус компанид газар чөлөөлөх тухай мэдэгдэх хуудсыг хүргүүлжээ. Тус компани …

  • 24 April

    “Үндэсний ой санамж”-ыг сэргээх цаг иржээ

    Өнөөдөр /2019.04.24/ “Монгол Цэргийн нэгдсэн холбоо”-ноос “Үндэсний ой санамж” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Арга хэмжээг зохион байгуулагчдын зүгээс “Улс төр, аюулгүй байдал, геополитик, олон улсын харилцаа чиглэлээр судалгаа хийдэг мэргэжлийн байгууллагууд болон улс төрч, эрдэмтэн судлаачид хамтран Монгол Улсын “ҮНДЭСНИЙ ОЙ САНАМЖ”-ыг сэргээх талаарх онол практикийн мэдлэгээ солилцох, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилго бүхий ач холбогдолтой арга хэмжээ” хэмээн тодотгов. Төрийн …

  • 24 April

    У.Хүрэлсүх: Засгийн газар газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэхийн төлөө онцгой анхаарна

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран нийслэлд анх зохион байгуулж буй нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн нээлт өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд боллоо. 1990 оноос хойш 29 жилийн дараа хийж байгаа энэ сургуулийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нээж үг хэлэв. Энэ удаагийн иж бүрэн сургууль нь газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэхэд төрийн захиргааны болон аж ахуйн …

  • 24 April

    Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль:Нийслэлийн замын хөдөлгөөнийг 07:00-09:30 цаг хүртэл түр зогсооно

    Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран нийслэлд анх зохион байгуулж буй Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн нээлт өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд боллоо.Харин маргааш буюу энэ сарын 25-ны өдөр иргэдийг Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилалтад хамруулах дадлага сургуулилт болно. Маргааш өглөө 08:00 цагаас зарлан мэдээллийн дохиог нийслэл даяар дуугарснаар иргэдийн дадлага сургууль эхлэх тул дохио сонссон эсэхээс үл …

  • 24 April

    Дугуйн зам эвдсэн компанийн үйл ажиллагааг зогсооно

    Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо буюу “Орчлон” сургуулийн баруун урд талын авто замын хажуугийн дугуйн замыг хааж, барилга барих гэж байна гэсэн гомдол, мэдээллийг иргэд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд ирүүлсэн билээ. Энэхүү мэдээллийн дагуу тус газрынхан нөхцөл байдлыг газар дээр нь очиж шалгахад “Суруга моторс” ХХК нь “Суруга центр-2” үйлчилгээний барилгын газар шорооны ажил эхлүүлэхээр бэлтгэж байсан тул зохих …