Нийслэлийн Аялал жуулчлалын газраас гадаад дотоодын жуулчдыг татах, Улаанбаатар хотыг жуулчдад ээлтэй хот болгох зорилгоор дараах арга хэмжээнүүдийг энэ зун зохион байгуулна. Үүнд: ДЭЭЛТЭЙ МОНГОЛ (2019.07.10) Дээлтэй Монгол наадам нь Монгол үндэстэн ястны хувцас, гоёл чимэглэлээ дэлхий нийтэд таниулан сурталчлахаар жанжин Д.Сүхбаатарын талбайд жил болгоны долдугаар сарын 10-ны өдөр зохион байгуулагддаг. Тус наадмын үеэр Монгол үндэсний хувцастай иргэдийн баярын жагсаал, …
Tag Archives: онцлох
June, 2019
-
3 June
З.Жаргалсайхан: Цагдаагийн байгууллагад ажиллах хүсэлтэй залууст ажлын байр нээлттэй
Цагдаагийн байгууллагаас Дотоод хэргийн их сургуулийн ахлагчийн сургуульд элсэн суралцуулах иргэдийг бүртгэж эхэлжээ. Энэ талаар бид Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа З.Жаргалсайханаас тодрууллаа. -Цагдаагийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүний хэдэн хувь нь ахлагч бүрэлдэхүүн байна. Сонгон шалгаруулалт явуулах хүний нөөцийн хэрэгцээ шаардлагын талаар бидэнд товч мэдээлэл өгнө үү? -Манай нийт бие бүрэлдэхүүний 50 хувь нь …
-
1 June
Дуучин Ч.Уранхолбоо Алдарт эхийн одон хүртлээ
Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн эхчүүдэд Эхийн алдар одон гардуулах зарлиг гаргав. Энэ жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Эхийн алдар буюу олны хэлж заншсанаар Алдарт эхийн I болон …
May, 2019
-
31 May
Танилц: Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн нэгдсэн арга хэмжээний хөтөлбөр
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан Нийслэлийн соёл, урлагийн газар, Нийслэлийн Гэр бүл, Хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын нэгдсэн үйл ажиллагааг нийслэлийн хэмжээнд тавдугаар сарын 18-наас зургадугаар сарын 2-ны хооронд зохион байгуулж байна. Нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдаж буй тус үйл ажиллагаануудын албан ёсны арга хэмжээ буюу Д.Сүхбаатарын талбайн хүүхдийн баярын нэгдсэн үйл …
-
31 May
Багшийн дээдийн уулзвараас Цэцэг төвийн уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг түр хязгаарлана
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Нийслэлийн Засаг даргын захирамжаар Улаанбаатар хотын төв хэсгийн авто замын хөдөлгөөнийг зарим газарт түр хязгаарлахаар болсон байна. Захирамжид зааснаар Д.Сүхбаатарын талбайд “Монгол хүүхдүүд” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах болсонтой холбогдуулж Д.Сүхбаатарын талбай, Цэцэг төвийн уулзвар, Боловсролын их сургууль, Цаг уурын уулзвар, Амарын гудамж, Туушингийн баруун уулзвар, Олимпийн гудамж, Гадаад хэргийн яамны уулзварын авто замын …
-
31 May
С.Чинзориг: Хүсэлт гаргасан өрхийн хүүхэд бүрт мөнгийг зургадугаар сарын 1-нээс олгоно
Засгийн газраас хүсэлт гаргасан өрхийн хүүхэд бүрт зургадугаар сарын 1-нээс хүүхдийн мөнгө олгохоор шийдвэрлэсэн. Үүнтэй холбогдуулан Хөдөлмөр нийгмийн хамгаалал/ХНХ/-ын сайд С.Чинзориг мэдээлэл хийлээ. Тэрбээр”УИХ-ын 2018 оны тавдугаар сард батлагдсан УИХ-ын 40 дүгээр тогтоолоор хүсэлт гаргасан өрхийн хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох шийдвэр гарсан. Тиймээс 2018 оны долоо, наймдугаар сард орон нутгийн Хөдөлмөр, халамжийн газар судалгаа явуулсан. Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий …
-
30 May
Хүүхдийн мөнгийг нэг сая гаруй хүүхдэд олгох шийдвэр гаргажээ
Хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлтээ илэрхийлж, судалгаанд хамрагдсан, Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй, амьжиргааны түвшин нь 670 ба түүнээс доогуур оноотой үнэлэгдсэн өрхийн нэг сая хүүхдэд энэ оны зургадугаар сарын 1-нээс эхлэн хүүхдийн мөнгийг олгохоор боллоо. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2019 оны эхний таван сарын байдлаар нийт хүүхдийн 80 хувь буюу 912 мянган хүүхдэд олгож байна. Засгийн газрын өчигдрийн хуралдаанд Хөдөлмөр, …
-
29 May
Хотын захирагч олон нийтийн сүлжээгээр тархсан зарим асуудалд тайлбар өглөө
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд болсон “Иргэдийн төсөв-2019” эмхтгэлийг танилцуулах хэвлэлийн хурлын дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. Тухайлбал, МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаярын хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр сүүлийн үед түгээж буй мэдээллүүдтэй холбоотой асуудлаар сэтгүүлчид Хотын захирагчаас байр суурийг нь асуусан юм. Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр …
-
28 May
С.Амарсайхан: МСНЭ-ийн нэрийг барьж элдэв гүтгэлэг, шантааж хийнэ гэж байгаа бол эндүүрэл
Сүүлийн үед Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр өөрийн эзэмшлийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан түүний эзэмшлийн компаниуд хэвлэлийн эрх чөлөөг хаасан гэх зэрэг мэдээллийг цацаад байгаа билээ. Уг маргаан дагуулсан асуудлаар Соёлын төв өргөөнд болсон Нийслэлийн удирдах ажилтнуудын өргөтгөсөн шуурхай зөвлөгөөний дараа Хотын даргаас цөөн асуултад хариулт авлаа. –Сайн байна уу. Уучлаарай. …
-
28 May
Нөхөн сонгууль товлосон тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэв
Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан өчигдөр /2019.05.27/ болж, УИХ-ын гишүүн Д.Гантулгыг гишүүнээс чөлөөлсөн, нөхөн сонгууль товлосон УИХ-ын тогтоолууд Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хэлэлцлээ. Дунд суудлын хуралдаанаас гарсан шийдвэрийг Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Солонго танилцууллаа. Тэрбээр “Сонгуулийн тухай хуулийн УИХ-ын 2018 оны зургадугаар сарын 14-ний өдрийн “ Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх тухай” 49 дүгээр тогтоол, 2019 оны хоёрдугаар …
-
28 May
Залуу гэр бүлд “Түрээслээд өмчлөх” хэлбэрээр байртай болох боломж нээгдлээ
Дөнгөж гэрлэж, хамтын амьдралаа эхлүүлж байгаа залуу гэр бүлд орон байрын асуудал эн тэргүүний асуудал. Тэгвэл дөнгөж гэрлэсэн, гэрлэхээр зэхэж байгаа залуу хосуудад өргөө гэрээ барих шинэ боломжийг Бармон ХХК-ийн барьж байгаа дахин төлөвлөлтийн төсөл олгож байна. УИХ-аар “Улаанбаатар хотыг хөгжүүлэх 2020 оны ерөнхий төлөвлөгөө, 2030 оны хөгжлийн чиг хандлагын баримт бичиг”-ийн хүрээнд “Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх” дэд …
-
28 May
ЖДҮХСангаас зээл олгох үйл ажиллагаа орон даяар эхэллээ
Экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг дэмжин, шинээр бизнес эхлүүлэх болон ажлын байр бий болгох, нэмэгдүүлэх зорилгоор ЖДҮХСангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох үйл ажиллагаа өнөөдөр орон даяар эхэллээ. Олон нийтийн оролцоог тэгш хүртээмжтэй хангах, төсөл сонгон шалгаруулах үйл явцыг ил тод нээлттэй зохион байгуулахаар төсөл сонгон шалгаруулах журмыг шинэчлэн баталсан. Уг журмын дагуу Зээлийг хүртээмжтэй болгох үүднээс Сангаас шууд …
-
23 May
Ч.Энхбат: “ТОСК”-ийн царцсан барилгыг нэмэлт санхүүжилтээр эдийн засгийн эргэлтэд оруулсан
Монгол Улсын Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Ч.Энхбаттай “ТОСК” ТӨҮГ-ын зээлийн эргэн төлөлт болоод төсөлд нэмэлт санхүүжилт хийх болсон талаар ярилцлаа. -Танай банкнаас “ТОСК” ТӨҮГ орон сууцны төсөл хэрэгжүүлэхээр санхүүжилт авсан ч зээлийн эргэн төлөлт нь хийгдэхгүйгээс үүдэн эрсдэлтэй зээлдэгчийн нэг болсон. Тэгэхээр тэднийх зээлээ төлж чадахгүй болсон шалтгаан нь юу байсан бэ? -Анх Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны …
-
22 May
Л.Оюун-Эрдэнэ: Хөгжлийн банканд хийсэн шалгалтын дүнг АТГ-т шилжүүллээ
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын тайланг өнөөдөр /2019.05. 22/танилцууллаа. Хөгжлийн банкнаас их хэмжээний зээл авч эргэн төлөөгүй ААН-үүдийн жагсаалтыг гаргажээ. Тухайлбал, Хөгжлийн банкны ноцтой зээлдэгчид нь “Хөтөл” ХХК 161.5 тэрбум төгрөг, “Мон лаа” ХХК 5.6 тэрбум төгрөг, “Төрийн Орон Сууцны Корпораци” ТӨҮГ 355.5 тэрбум төгрөг, “МАХ Цемент” ХХК 166.5 тэрбум төгрөг, “Кью Эс Си” ХХК 187.6 …
-
22 May
Нөөцийн махыг 135 цэгээр худалдаалж байна
Нийслэлийнхний хүнсний хаврын хэрэглээг хангах, махны үнийн тогтворжуулах зорилгоор жил бүр нөөцийн махыг худалдаанд гаргадаг. Энэ жилийн хувьд 4000 тонн мах нөөцөлж, 2-3 килограммаар нь савлан үхрийн ястай махыг 7200 төгрөг, хонины ястай махыг 6000, ямааны ястай махыг 5500 төгрөгөөр дөрөвдүгээр сарын 15-наас худалдаанд гаргасан. Нөөцийн махыг худалдаалж эхлэх үед 60 гаруй цэгээр борлуулж байсан бол цэгүүдийн тоог өргөтгөсөөр байгаа …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл