Экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг дэмжин, шинээр бизнес эхлүүлэх болон ажлын байр бий болгох, нэмэгдүүлэх зорилгоор ЖДҮХСангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох үйл ажиллагаа өнөөдөр орон даяар эхэллээ. Олон нийтийн оролцоог тэгш хүртээмжтэй хангах, төсөл сонгон шалгаруулах үйл явцыг ил тод нээлттэй зохион байгуулахаар төсөл сонгон шалгаруулах журмыг шинэчлэн баталсан. Уг журмын дагуу Зээлийг хүртээмжтэй болгох үүднээс Сангаас шууд …
Tag Archives: онцлох
May, 2019
-
23 May
Ч.Энхбат: “ТОСК”-ийн царцсан барилгыг нэмэлт санхүүжилтээр эдийн засгийн эргэлтэд оруулсан
Монгол Улсын Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Ч.Энхбаттай “ТОСК” ТӨҮГ-ын зээлийн эргэн төлөлт болоод төсөлд нэмэлт санхүүжилт хийх болсон талаар ярилцлаа. -Танай банкнаас “ТОСК” ТӨҮГ орон сууцны төсөл хэрэгжүүлэхээр санхүүжилт авсан ч зээлийн эргэн төлөлт нь хийгдэхгүйгээс үүдэн эрсдэлтэй зээлдэгчийн нэг болсон. Тэгэхээр тэднийх зээлээ төлж чадахгүй болсон шалтгаан нь юу байсан бэ? -Анх Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны …
-
22 May
Л.Оюун-Эрдэнэ: Хөгжлийн банканд хийсэн шалгалтын дүнг АТГ-т шилжүүллээ
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын тайланг өнөөдөр /2019.05. 22/танилцууллаа. Хөгжлийн банкнаас их хэмжээний зээл авч эргэн төлөөгүй ААН-үүдийн жагсаалтыг гаргажээ. Тухайлбал, Хөгжлийн банкны ноцтой зээлдэгчид нь “Хөтөл” ХХК 161.5 тэрбум төгрөг, “Мон лаа” ХХК 5.6 тэрбум төгрөг, “Төрийн Орон Сууцны Корпораци” ТӨҮГ 355.5 тэрбум төгрөг, “МАХ Цемент” ХХК 166.5 тэрбум төгрөг, “Кью Эс Си” ХХК 187.6 …
-
22 May
Нөөцийн махыг 135 цэгээр худалдаалж байна
Нийслэлийнхний хүнсний хаврын хэрэглээг хангах, махны үнийн тогтворжуулах зорилгоор жил бүр нөөцийн махыг худалдаанд гаргадаг. Энэ жилийн хувьд 4000 тонн мах нөөцөлж, 2-3 килограммаар нь савлан үхрийн ястай махыг 7200 төгрөг, хонины ястай махыг 6000, ямааны ястай махыг 5500 төгрөгөөр дөрөвдүгээр сарын 15-наас худалдаанд гаргасан. Нөөцийн махыг худалдаалж эхлэх үед 60 гаруй цэгээр борлуулж байсан бол цэгүүдийн тоог өргөтгөсөөр байгаа …
-
22 May
Ч.Улаан: Нөөцийн махны хэмжээг нэмэгдүүлнэ
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан өнөөдөр /2019.05.22/ мэдээлэл хийлээ. Тэрбээр“Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хүнсний дөрвөн нэр төрлийн бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах асуудлыг хэлэлцлээ. Ялангуяа махны үнийг тогтвортой байлгах асуудал анхаарал татаж байгаа. Махны үнийн өсөлт огцом бий болсонтой холбогдуулан, хяналт шалгалтуудыг хийсэн. Тавдугаар сарын 15-наас нөөцийн махны худалдааг эхлүүлсэн. Зах зээлийн үнээс 40 орчим хувиар …
-
22 May
Х.Баделхан: 30 мянга орчим төрийн албан хаагчийг шинээр орон сууцтай болгох зорилт тавиад байна
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хурал өчигдөр /2019.05.21/ боллоо. Энэ үеэр “Орон сууцжуулах хөтөлбөрт багш, эмч, төрийн жинхэнэ албан хаагчдыг хэрхэн хамруулах” тухай Барилга, хот байгуулалтын сайдын мэдээлэл сонсов. Манай улсад 192 мянган төрийн албан хаагч ажиллаж байгаагийн 127 мянга буюу 66.3 хувь нь өөрийн өмчлөлийн орон сууцтай байна гэсэн судалгаа гарчээ. Тэдгээрийн 62 мянга нь боловсролын …
-
22 May
Г.Занданшатар: Бүх хүүхдүүд энэрэл хайраар дүүрэн орчинд өсөж бойжих эрхтэй
Өнөөдөр /2019.05.22/ Улсын Их Хурлын НББСШУ-ны Байнгын хорооноос ХНХЯ-тай хамтран УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор гэр бүл, хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэх, түүний хэрэгжилтийг хангахад бүх шатны төрийн байгууллагуудын уялдаа холбоо, үүрэг оролцоог дээшлүүлэх, ажиллах нөхцөлийг сайжруулах зорилготой “Гэр бүл, хүүхдэд ээлтэй эрх зүйн орчныг бүрдүүлье” үндэсний зөвлөгөөнийг Төрийн ордонд зохион байгуулж байна. Тус зөвлөгөөнд хүүхдийн төлөө хуулиар үүрэг хүлээж байгаа …
-
20 May
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нар буруугүй гэв
МАН-ын Хяналтын хороо 2019.05.16-нд хуралдаж УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нарт хариуцлага тооцож, таван жил улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэр гаргаад байсан билээ.Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлгээс өнөөдөр /2019.05.20/ УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нарыг буруугүй гэж үзэн мэдэгдэл гаргасан байна. МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлэхдээ “Д.Дамба-Очир гишүүний хувьд би өмнө нь хэлсэн. Оюутолгойн гэрээг шалгасан дүнг “Оюу толгой” компанид өгсөн гэдэг үндэслэлээр буруутгагдсан. Хуулиар энэ нь нууцийн зэрэглэлгүй учраас материалыг өгөх нь …
-
20 May
Иргэд “Автомашингүй өдөр”-ийг сард нэг удаа зохион байгуулдаг болгох саналаа хотын Захирагчид уламжлав
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр “Автомашингүй өдөр”-ийг тохиолдуулан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар, Зураг төслийн хүрээлэн зэрэг холбогдох албаныхантай хамт Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээр явж, нөхцөл байдалтай танилцан, иргэдийн санал, хүсэлтийг сонслоо. Энэ үеэр иргэд “Автомашингүй өдөр”-ийн ач холбогдлыг өндрөөр үнэлж, урин дулааны улирал эхэлж байгаатай холбогдуулан ядаж сардаа нэг удаа …
-
17 May
Ч.Сайханбилэгийг яллагдагчаар татах санал хүргүүллээ
Улсын ерөнхий прокурорын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг анхаарал татсан хэргүүдийг хянаж дуусчээ. Хэргүүдийг хянаж, мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд дүгнэлт хийх, цаашид хэрэг хянан шийдвэрлэхэд шаардлагатай арга хэмжээг тодорхойлох үүрэг бүхий ажлын хэсэг өнгөрсөн нэг сарын хугацаанд олон зуун үйлдэл бүхий ээдрээтэй хэргүүдийг хянасан бөгөөд тэдгээр хэргийн заримаас ойрын хугацаанд шүүхэд шилжүүлэхээр болсон байна. Уг хянагдсан хэргүүдийн дунд “Эрдэнэт” үйлдвэрийн …
-
16 May
“Амьдралыг тэтгэгч – О2” модерн балет агаарын бохирдлын талаар өгүүлнэ
Монгол-Америкийн Балетын Хөтөлбөр нь 2017 оноос Монгол Улсад тулгамдаад байгаа байгаль орчны асуудлыг олон нийтэд урлагаар дамжуулан таниулан ойлгуулах санаачилгыг эхлүүлсэн билээ. Анхны тоглолтоор “Амьдралыг Тэтгэгч – H2O” нэртэй усны хамгааллын талаар анхны модерн балетын тоглолтыг “Номадик Балет” Продакшнтай хамтран танилцуулсан юм. Тэгвэл энэ сарын 19-нд НҮБ-ын Хүүхдийн Сан, Швейцарын Хөгжлийн Агентлагтай хамтран “Амьдралыг тэтгэгч-O2” хоёр дахь модерн балетын тоглолтыг …
-
15 May
Засгийн газарт Тост, тосон бумбыг хамгаалах нутгийн иргэдийн хөдөлгөөн”-өөс шаардлага хүргүүлнэ
“Монгол ньюс” мэдээллийн төвд Тост тосон бумбын нурууны сав газарт хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа “Саусгоби Коал Транс” компанийн талаар өнөөдөр /2019.05.15/ мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд “Тост, тосон бумбыг хамгаалах нутгийн иргэдийн хөдөлгөөн”-ийг санаачлагчид болох МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр, Монгол Улсын Ардын жүжигчин, Соёлын Гавьяат зүтгэлтэн, Төрийн хан хуурч Ц.Цэрэндорж, Монгол Улсын Гавьяат тамирчин, уулын спортын мастер Г.Өсөхбаяр нарын Өмнөговь аймгийн …
-
15 May
Өнөөдрөөс эхлэн нийслэл хот руу түүхий нүүрс оруулахгүй
Түүхий нүүрсийг ахуйн хэрэглээний зориулалтаар нийслэл хот руу оруулахыг хориглосон Засгийн газрын шийдвэр өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ. Түүхий нүүрсний хэрэглээг хориглож сайжруулсан шахмал түлшээр орлуулснаар хорт утааны ялгарал их хэмжээгээр багасч, агаарын бохирдол 50 хувь буурна гэж Засгийн газар үзэн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр тогтоол гаргасан юм. Цаашид айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагууд түүхий нүүрс хэрэглэхгүй …
-
14 May
Л.Оюун-Эрдэнэ: Оюутолгойн гэрээтэй холбоотой 4-5 хүнийг шалгаж байгаа
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2019.05.14/ сүүлийн үед олны анхаарлын төвд байгаа “Оюу Толгой” гэрээний асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр”АТГ болон бусад байгууллагад Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар шалгалт хийж, гэрээтэй холбоотойгоор авлига авсан байж болзошгүй 4-5 хүнийг шалгаж байгаа гэсэн. “Зарим компанид давуу эрх өгсөн байж болзошгүй зүйл байгаа. Жишээ нь, “Модерн Номадс” компани “Оюу толгой”-н катеринг нийлүүлэхэд, зарим шатахуун түгээхтэй холбоотой …
-
13 May
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймгийн нөхөн сонгуульд нэр дэвшихээр болжээ
МАН–ын дарга,Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймагт болох УИХ-ын 42-р тойргийн нөхөн сонгуульд нэр дэвших нь тодорхой болжээ. Албаны эх сурвалж МАН–ын дарга, Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүхийг нөхөн сонгуульд өрсөлдөх бэлтгэл ажлаа хийгээд эхэлсэн, нэр дэвшинэ гэдэг мэдээллийг өгч байна. Ирэх 2020 оны УИХ-ын сонгуулийн өнгийг тодорхойлох сонгууль учраас улс төрийн намууд, парламентын гадна байгаа рейтинг өндөртэй улс төрчид бүгд л Хэнтийн нөхөн сонгуульд хүч үзэхээр бэлтгэлээ базааж байна. Ялангуяа энэ …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл