Tag Archives: онцлох

June, 2018

  • 15 June

    Төрийн ордны арын цэцэрлэгийг нээлттэй болгоно

    УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил Төрийн ордны арын цэцэрлэгт хүрээлэнг олон нийтэд нээлттэй болгох санал гаргалаа. Тэрбээр энэ асуудлаар Төрийн тусгай хамгаалалтын газарт хандсан ч хариу аваагүй байгаа тул УИХ-ын даргад хандан энэ асуудлыг шийдвэрлэхэд анхаарлаа хандуулахыг хүссэн юм. УИХ-ын дарга М.Энхболд энэ асуудлаар “Ордны хойд талын цэцэрлэгт хүрээлэнг нээлттэй болгоход юу нь болохгүй байгаа юм …

  • 15 June

    Элсэлтийн ерөнхий шалгалт маргааш эхэлнэ

    Элсэлтийн ерөнхий шалгалт маргааш буюу 2018 оны зургадугаар сарын 16-ны өдөр Монгол хэл бичгийн шалгалтаар эхэлнэ. Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн оноо, жагсаалтыг 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 09:00 цагаас өмнө www.eec.mn цахим хуудсанд байршуулан нийтэд зарлана. Шалгуулагч шалгалтын дүн, оноог өөрийн бүртгэлийн дугаар, болон нууц код ашиглан www.eec.mn цахим хуудаснаас үзэж болно. Шалгуулагчид шалгалтад ирэхдээ дараах дөрвөн бичиг баримттай ирнэ. Үүнд: Бүртгэлийн хуудас- Энэ …

  • 14 June

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хүссэн телевизийн нэвтрүүлгээ үзэх боломжтой болно

    Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын яам, Япон улсын Жайка ОУ-ын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих төслийг 2016 оноос хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Уг төслийн хүрээнд харааны болон сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулсан Япон улсын шинэ технологи болох телевизийн нэвтрүүлэгт хадмал орчуулга болон дохионы орчуулга мөн дуут тайлбар оруулах боломжтой Set Top Box – төхөөрөмжийг танилцууллаа. …

  • 13 June

    Уул, хайрхадыг тахихад учир бий…!

    I. Уул, ус тайж, тахиж ирсэн түүхэн мөр, улбаагаар Тэнгэр, газар, байгаль дэлхий, уул усаа дээдлэн, тахиж шүтэж, тэдгээртэй амьдчилан харьцаж ирсэн сэтгэлэг, зан үйл нь хүн төрөлхтөн үүсэн бүрэлдсэнийхээ дараахан агуй хаданд гал манаж эхэлсэн тэр үеэс үүссэн бөгөөд түүхийн туршид дэлхийн олон улс орон, түүний дотор дорно дахины улсуудад их, бага хэмжээгээр уламжлагдан хадгалагдсаар ирсэн. Тэр тусмаа Монголчуудын …

  • 13 June

    Ерөнхийлөгч УИХ-ын 45, 47 дугаар тогтоолуудад хориг тавилаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Улсын Их Хурлын 45, 47 дугаар тогтоолуудад хориг тавьж, УИХ-ын шийдвэрт хориг тавих тухай албан бичгийг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод хүргүүллээ. Ингэснээр: Д.Муратын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түлгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн тухай Монгол Улсын Их Хурлын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 45 дугаар тогтоол Д.Гантулгын Улсын Их Хурлын гишүүний бүрэн …

  • 13 June

    МУГТ Б. Гангаамаа маргааш К2 оргилыг зорино

    Монгол улсын гавьяат тамирчин, “Seven summit”-ын эзэн, уулын спортын ОУХМ Б.Гангаамаа дэлхийн долоон тивийн долоо дахь ноён оргилд төрийн далбаагаа мандуулсан туршлагатай уулчин билээ. Тэгвэл уулчин бүсгүй зургадугаар сарын 14-нээс наймдугаар сарын 15-ны хооронд дэлхийн хоёр дахь ноён оргил K2 ууланд авиралт хийхээр болжээ. Өнөөдөр Монгол улсын гавьяат тамирчин Б.Гангаамаад Биеийн тамир, спортын газрын удирдлагууд Монгол Улсын төрийн далбааг гардуулж …

  • 12 June

    Дональд Трамп, Ким Жон Ун нарын уулзалт эхэллээ

      АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын  албан ёсны уулзалт 9:00 цагт Улаанбаатарын цагаар Сингапурын Сентоза арлын Капелла зочид буудалд эхэллээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өглөөний 08.00 цагт Шангри-ла зочид буудлаас гарч, Ким Жон Унтай уулзахаар Сентоза арал руу хөдөлсөн юм. Тэрбээр өнөөдөр Ким Жон Унтай уулзаад, оройн 20.00 цагт Сингапураас хөдлөхөөр төлөвлөж байгаа аж.   …

  • 11 June

    Б. Жагар:Нууцын гэрээнд гарын үсэг зураагүй үндэслэлээр ажлын хэсгийн хуралдаанд оролцуулахгүй байна

    “Оюу Толгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” ажлын хэсэг УИХ-ын дарга М. Энхболдын захирамжаар 2018 оны 3-р сарын 23-ний өдөр байгуулагдаад гурван сар өнгөрч  байна. Ажлын хэсгийн гишүүд энэ сарын 23-ний дүгнэлтээ танилцуулна. Энэ ажлын хэсэгт УИХ-ын есөн гишүүн болох Д.Дамба-Очир, Д.Тэрбишдагва, Н.Амарзаяа, О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, Б.Жавхлан, З.Нарантуяа, Я.Содбаатар, А.Ундраа нар ажиллаж байгаа юм. Тэгвэл Оюу …

  • 9 June

    Маршалд итгэгдсэн Н.Лхамсүрэнг шившиглэсэн түүх

    СССР-т хүчтэй гүйцэтгэх засаглал тогтчихлоо. Монголд тэр нь сулхан мэт Цэдэнбалд санагджээ. Түүнийг бэхжүүлэх хэрэгтэй. Намыг нам чигээр нь ажиллуулахаас бус төрийн дээр гаргахгүй, тэр утгаар Н.Лхамсүрэнг төрөөс холдуулж, намын өндөр албан тушаал руу гулсуулсан байх магадлалтай. Н.Лхамсүрэн нь Чойбалсанд итгэгдсэн, бүр 1940 онд Мал тариалангийн яамны сайдаар томилогдож байсан (1940.07.06-1942.05.15-нд ажилласан), түүхэн үйл явдлуудад гар бие оролцсон, Ерөнхий сайдын …

  • 8 June

    Хэнтий аймгийн Биндэр, Батноров сумын эмнэлгүүдэд нэн шаардлагатай байсан түргэний авто машиныг хүлээлгэн өглөө

    УИХ-ын гишүүн Л. Оюун-Эрдэнэ сонгогдсон 41-р тойрог болох Хэнтий аймгийн Биндэр, Батноров сумын эрүүл мэндийн төвүүдэд нэн шаардлагатай байсан түргэн тусламжийн хоёр автомашиныг өнөөдөр хүлээлгэн өглөө. Автомашины гардуулах үеэр УИХ-ын гишүүн Л. Оюун-Эрдэнэ хэлэхдээ “Өнөөдөр Хэнтий аймгийн Батноров, Биндэр сумуудад нэн шаардлагатай байсан хоёр түргэний автомашиныг хүлээлгэн өглөө. Ингэснээр Хэнтий аймгийн есөн сумын түргэн тусламжийн автомашин шинэчлэгдэж дууслаа. Өнгөрсөн дөрөвдүгээр …

  • 8 June

    ОХУ-аар дамжин өнгөрөх нүүрсний тээвэрт 25 жил тарифын хөнгөлөлт эдлэхээр боллоо

    Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, ОХУ-ын Тээврийн сайд Дитрих Е.И. нар Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт өнөөдөр гарын үсэг зурлаа. Ингэснээр сүүлийн 10 орчим жил хоёр улсын хооронд яригдсан асуудал биеллээ олж хэрэгжиж эхэлж байна. Хэлэлцээрийн төсөл найман зүйлтэй ба 25 жилийн хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөхөөр …

  • 7 June

    Зайсан дахь барилгуудыг бүгдийг нь буулгая

    Улаанбаатар хотын удирдлагууд 2011-2012 оны хооронд буюу нэг жилийн хугацаанд Зайсан орчимд 168 аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрөл олгожээ. Энэ зөвшөөрлийн дагуу хамгаалалтын онцгой бүсэд 894 обьект, энгийн хамгаалалтын бүсэд 500 гаруй барилга баригдсан байна. Зайсан гэнэт барилгаар дүүрсэн шалтгаан энэ л дээ.  Гэхдээ төр зөвшөөрсөн учраас л эдгээр барилгууд баригдаж, хүүхдийн хорихоос өөр барилгагүй зэлүүд газрыг Улаанбаатарын “Ганнам дүүрэг” …

  • 4 June

    Ц.Нямдоржийн амьдардаг түрээсийн байрыг шалгаж байна

    “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт Хуульзүйн дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн амьдардаг түрээсийн байрыг гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгаж өгнө үү гэсэн хүсэлтийг Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст хүргүүлжээ. Түүний хүсэлтийн дагуу Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэс ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн амьдардаг гэх түрээсийн байрыг шалгаж байгаа аж. АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс Х.Бат-Ялалтад Ц.Нямдоржийг шалгаж байгаа талаар албан бичгээр …

  • 2 June

    Хүлгийн тоостой хүүгийн ч тоос бас замхарлаа

    ИРЭЭДҮЙГЭЭС ҮНЭТЭЙ УЛАМЖЛАЛ Монголчууд бидний үндэсний ижилслийн нэг бүрэлдэхүүн хэсэг болох морин уралдааны утга учир, уламжлалт агуулгыг бид нийтээрээ хүлээн зөвшөөрч, хүндэтгэдэг. Хэдий тийм ч, нас биед хүрээгүй, бусадтай хэлцэл хийж өөрийгөө бүрэн төлөөлөх эрх зүйн чадамжгүй хүүхдүүдийг энэ соёл уламжлал нэр доор хохироож, тэднээс ирээдүйг нь хулгайлж буйд сэтгэл эмзэглэдэг. Монгол Улсад хурдан морь унаж байгаа хүүхдүүд дунджаар 6-16 …

  • 2 June

    Юу ч хийхгүй байж чаддаг хүмүүжил

    Монгол Улс яагаад хөгжихгүй байна, эсвэл яагаад удаан хөгжиж байна, юу нь болдоггүй юм, хэн буруутай юм гэх яриа ер тасрахгүй шүү. Амтай болгон ярьдаг даа. Гэхдээ буруутнаар нь саарал ордон дахь “76” ба төр, засгаа тэр чигт нь заажтодорхойлоод яллачихна, монголчууд өөрсөддөө буруу өгнө гэж ер байхгүй шүү. Явж явж ардчилал буруутай юм гэнээ. Социализмыг халаад 28 дахь жилдээ …