Tag Archives: онцлох

August, 2022

July, 2022

  • 27 July

    Люксембургийн Их Гүнт Улсын Засгийн Газрын буцалтгүй тусламжаар эрүүл мэндийн салбарт хэрэгжиж буй төслийг 2027 он хүртэл үргэлжлүүлнэ

    Люксембургийн Их Гүнт Улсын Засгийн газрын  буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй Зүрх судасны үндэсний төвийн хүчин чадлыг сайжруулах, эмч, мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн “Зүрх судасны үндэсний төв ба тусламж үйлчилгээг сайжруулах тусламжийн төсөл”-ийг ирэх 2027 он хүртэл үргэлжлүүлэхээр боллоо. Төслийг үргэлжлүүлэх санамж бичигт Сангийн сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайдын үүрэг хариуцагч Б.Жавхлан, Люксембургийн Их Гүнт улсын Хөгжлийн Хамтын Ажиллагаа, …

  • 27 July

    С.Даваасүрэн:Налайх дүүргийн айл өрхүүд түүхий нүүрс түлэхгүй байх гэж итгэж байна

    Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хурал боллоо. Зөвлөлийн хурлаар хэлэлцсэн асуудал нь Агаарын чанарыг сайжруулах бүс, тухайн бүсэд мөрдөх журмыг шинэчлэн батлах тухай байв. 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зорилгоор галлагааны улирал эхлэхээс өмнө 200 мянган тонн сайжруулсан шахмал түлш нөөцлөх үүргийг Засгийн газраас үүрэг болгосны дээр нийслэлийн Налайх дүүргийн найман хорооны 7691 өрх айлыг сайжруулсан түлшээр хангаж, түүхий нүүрс хэрэглэхийг …

  • 26 July

    “Даншиг наадам-Хүрээ цам 2022” аялал жуулчлал, эдийн засгийн салбарт эерэг нөлөөтэй

    Наймдугаар сарын 6,7-ны өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулах “Даншиг наадам-Хүрээ цам 2022”  шашин соёлын наадмын талаар Нийслэлийн Аялал жуулчлалын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга В.Батчимэгтэй ярилцлаа. -Даншиг наадмыг хэзээнээс сэргээн зохион байгуулж эхэлсэн бэ. Энэ жилийн зохион байгуулалтын талаар танилцуулна уу? -Даншиг наадам нь анх 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Монгол түмний шашны тэргүүн, анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн …

  • 25 July

    З.Төмөртөмөө: Сайжруулсан шахмал түлшний 60 мянган тонн нөөц бүрдүүлэн хадгалж байна

    Ерөнхий сайд саяхан “Таван толгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэрт ажиллаж, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцан “Сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлэх, өвөлжилтийн бэлтгэл хангах тухай” албан даалгаврыг гаргасан. Түлш үйлдвэрлэхэд санхүүжилт болон тулгарч буй бусад хүндрэлийг шийдвэрлэж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг, чиглэл болгосон. Тэр дундаа аравдугаар сарын 1-ний дотор шахмал түлшний нөөцийг 200 мянган тоннд хүргэх үүргийг өгсөн билээ. Энэхүү …

  • 25 July

    Монгол Улсын харцага Г.Бадрах:Хавирах мэх маань намайг харцага болгосон

    Ардын хувьсгалын 100, 101 жилийн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд 1024 бөх зодоглож, түрүү бөхөө тодруулсан. Тус наадамд зургаа давж шөвгөрсөн Хэнтийн аймгийн Батширээт сумын харьяат, Хилийн цэргийн 0208 дугаар тусгай салбар /Хилчин спорт хороо/-ын үндэсний бөхийн тамирчин, Монгол Улсын харцага, ахлах ахлагч Г.Бадрахтай ярилцлаа. – Наадамд зургаа давж, улсын цолтны эгнээнд багтсанд тань монголынхоо нийт хилчдийн өмнөөс халуун баяр …

  • 22 July

    Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг 6 сараар бүрдүүлэхийг даалгалаа

    Шадар сайд С.Амарсайхан бүх төрлийн эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг 6 сараар бүрдүүлэх ажлын явцтай танилцлаа. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас улсын эмийн нөөцийн өнөөгийн нөхцөл байдлын талаар Шадар сайдад мэдээлэв. Өнөөдрийн байдлаар Ковид-19 халдварт цар тахлын шалтгаанаар 519 хүн хэвтэн эмчүүлж байгаа ч Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас өнгөрсөн оны мөн үеийн хэвтэн эмчлүүлэгчдийн 50 хувьтай тэнцэх буюу …

  • 22 July

    Шадар сайд С.Амарсайхан үер усны ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллахыг үүрэг болгов

    Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан УОК-ын Нэгдсэн шуурхай штабт ажиллаж, үер усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, иргэд, олон нийтэд сэрэмжлүүлэг мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүргэх, мэргэжлийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой үүрэг даалгаврыг холбогдох албаныханд өглөө. Аялал жуулчлал, амралт зугаалгын улирал эхэлсэнтэй холбоотойгоор иргэд усанд осолдож, амиа алдах тохиолдол цөөнгүй гарч байгаа бөгөөд зөвхөн 07 дугаар сарын 08-18-ны хооронд …

  • 22 July

    АТГ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтийн 494.7 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлээд байна

    Авлигатай тэмцэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалагаас дараах асуудлаар тодруулав. -Хөгжлийн банкны зээлийн хэрэг ямар шатандаа яваа талаар хамгийн сүүлийн үеийн мэдээллийг өгнө үү. -Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтнууд албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж нэр бүхий аж ахуйн нэгжүүдэд хууль бус давуу байдал бий болгож зээл олгосон эрүүгийн …

  • 21 July

    Баянзүрх дүүрэгт хаягийн бүртгэл нь тодорхой бус цэцэрлэгийн насны 5 мянга орчим хүүхэд байна

    Улаанбаатар хотод 2-5 настай 102 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж байна. Харин цэцэрлэгийн гадна үлдэж байгаа 34 мянган хүүхэд байна. УИХ, Засгийн газрын шийдвэрийн дагуу 34 мянган хүүхдийг энэ ондоо багтаан цэцэрлэгт хамруулах үүргийг Боловсрол, шинжлэх ухааны сайд болон Нийслэлийн засаг дарга нарт өгсөн. 6 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэлх сар гаруйн хугацаанд нийслэлд 22 мянган хүүхдийг цэцэрлэгт хамруулах төлөвлөлт, зохицуулалтыг …

  • 21 July

    Хөдөө аж ахуйн салбарынханд дизель түлшийг 3400 төгрөгөөр худалдана

    Газар тариалан, хөдөө аж ахуйн салбарынхныг ургацаа хураах их ажлын өдрүүд угтаж байна. Энэ жилийн намрын ургац хураалт болон ирэх жилийн өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотой хөдөө аж ахуйн салбарт хэрэглэгддэг 10 мянган тонн хүртэлх дизель түлшний үнэд зохицуулалт хийх шийдвэрийг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас гаргалаа. Дизель түлш энэ сарын 16-наас литр нь 4030 төгрөг болсон нь хөдөө аж ахуйн салбарынханд хүнд …

  • 20 July

    Цэцэрлэгийн хүүхдийг хамран сургах тойргоор бүртгэнэ

    2022-2023 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх, ерөнхий эрдмийн хичээлийг орон нутагт зохион байгуулах, их сургуулийг нэг хаягт оруулах, боловсролын салбарт үүссэн авлигыг таслан зогсоох талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хуралдаанд танилцуулав. Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлснээр одоогийн байдлаар 22,565 хүүхдийг нэмэлтээр цэцэрлэгт хамруулах боломж бүрдүүлжээ. Мөн цэцэрлэгт хамрагдах хүүхдийн ҮСХ-ны …

  • 20 July

    Хөгжлийн банканд 502.7 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгджээ

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хөгжлийн банкны чанаргүй зээлийн эргэн төлөлтийн талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанд танилцуулав. Монголбанкнаас 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гаргасан 12039/01 дугаартай актаар Хөгжлийн банкны нийт олгосон зээлийн багцад эзлэх чанаргүй зээл 57 хувь буюу 1.8 их наяд төгрөгт хүрээд байсан. Энэ нь тус банкны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх бодит үр …

  • 19 July

    Б.Бямбадорж: Коронавирусийн халдварын тархалт нэмэгдэх хандлагатай байна

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Нийслэлийн Эрүүл мэндийн газар /НЭМГ/-ын дарга Б.Бямбадорж коронавирус болон томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөв. Тэрбээр “Коронавирусийн халдварын тархалт нэмэгдэх хандлагатай байна. Өнгөрсөн долоо хоногоос 15 хувиар нэмэгдсэн. Вирусийн хувилбарын шинжилгээ хийхэд омикроны BA.4, BA.5 хувилбар бүртгэгдсэн. Ханиах, халуурах, хоолой өвдөх гэх мэт ерөнхий шинж тэмдэг илэрч байгаа. Долдугаар сарын …

  • 18 July

    Дугуй цагаан орчмыг ойн цэвэрлэгээнээс гарсан моддыг ашиглан тохижуулж байна

    Иргэдийн ая тухтай орчинд амрах, чөлөөт цагаа өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тохижилтын ажлууд хийж буй. Тухайлбал, Дугуй цагаан орчимд болон Туул голын эрэг орчмын Бага тэнгэрийн ам, АСЕМ вилла байршилд тохижилтын ажлууд үргэлжилж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар тухайн байршлуудад ажиллалаа. Энэ үеэр Хотын дарга Д.Сумъяабазар “Богдхан уул бол хүний урсгал ихтэй газар. Дугуй цагаан орчмын …