Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Ковидын сорилт-Эмэгтэйчүүдийн манлайлал” хүндэтгэлийн арга хэмжээнд оролцож, цар тахлын амаргүй үед ажиллаж, эдийн засгаа сэргээхэд манлайлан оролцсон эмэгтэйчүүдэд талархал илэрхийллээ. Тэрбээр “Цар тахлын эсрэг өөрсдийн амь нас, аюулгүй байдал, ар гэрийн амьдрал, ажлын цагийг үл хайхран өдөр шөнийг ялгалгүй зүтгэсэн нийт төрийн албан хаагчдын 62 хувь буюу 101 мянга нь эмэгтэйчүүд байсныг миний бие Ерөнхий сайдын хувьд …
Tag Archives: онцлох
March, 2022
-
4 March
ЭХЗХ:Эрчим хүчний тарифт 2019 оноос хойш өөрчлөлт ороогүй, үнэ нэмэгдээгүй
Сүүлийн үед эрчим хүчний үнэ тариф нэмэгдсэн гэдэг үндэслэлгүй мэдээлэл гарч байгаа учраас Эрчим хүчний зохицуулах хорооноос сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэхүү хэвлэлийн хуралд Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан, Үнэ тариф, зах зээлийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ, Хэрэглэгч, орон нутгийн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ нар оролцсон юм. Эрчим хүчний зохицуулах хороо нь Эрчим хүчний тухай хуульд заасны дагуу эрчим хүчний үнэ тарифыг …
-
3 March
С.Амарсайхан: Нэгдсэн шуурхай штабын бүтцийг цомхтгон оперативын бүлгийн хэлбэрт шилжүүлнэ
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өнөөдөр УОК-ын Нэгдсэн шуурхай штабын үйл ажиллагаатай танилцаж, үүрэг чиглэл өглөө. Энэ үеэр УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр УОК-ын Нэгдсэн шуурхай штаб энэ хоёр жилийн хугацаанд үе шаттай хийж хэрэгжүүлсэн ажлын талаар товч мэдээлэл танилцуулсан юм. Мөн Нэгдсэн шуурхай штабаас цаашдын үйл ажиллагааны чиглэлээр гаргасан саналыг холбогдох удирдлагуудад танилцууллаа. Харин …
-
3 March
МУИС-ийн Хууль зүйн сургууль:Оюутныг сургуулиас хасах тухай саналыг МУИС-ийн захиргаанд хүргүүлнэ
Бусдын толгой дээр кофе асгаж, ёс зүйгүй үйлдэл гаргасан МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутныг сургуулиас хасах тухай саналыг оюутнууд сургуулийн захиргаандаа хүргүүлсэн билээ. Уг санал болон оюутны гаргасан үйлдлийн талаар МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захиргаа өнөөдөр хуралдаж шийдвэрээ гаргажээ. Хурлын шийдвэрийг МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал Б.Амарсанаа, багш С.Нарангэрэл нар танилцуулав. МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал Б.Амарсанаа “МУИС-ийн Хууль Зүйн …
-
3 March
Вирусийн мутацлагдсан хувилбаруудыг дотооддоо илрүүлэх боломжтой боллоо
Австралийн Засгийн газар болон ДЭМБ-аас манай улсад вирусийн геномын дараалал тодорхойлох өндөр хүчин чадалтай лабораторийн тоног төхөөрөмжийг өнөөдөр гардуулан өглөө. Тус лаборатори нь SARS-CoV-2 вирусийн шинэ хувилбаруудыг илрүүлж тодорхойлоход чухал ач холбогдолтой юм. Өөрөөр хэлбэл, мутацид орсон хувилбаруудыг илрүүлэхдээ гадаадын улс орнууд руу сорьц илгээж цаг алдах шаардлагагүй болж байна. Манай улсад корона вирусийн дотоодын халдвар анх бүртгэгдсэнээс хойш ХӨСҮТ-ийн …
-
2 March
Эрдэнэбүрэнгийн УЦС-ын барилга угсралтын ажил дөрөвдүгээр сард эхэлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанд “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хэрэгжилтийн явцын талаар танилцуулга хийлээ. Энэ хүрээнд хэрэгжиж буй “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц” төслийн талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх мэдээлэл хийлээ. Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг цаг алдалгүй хэрэгжүүлэх зорилгоор Эрчим хүчний яамны зүгээс гүйцэтгэгч компанитай түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээг 2021 оны есдүгээр сард байгуулж, 2022 …
February, 2022
-
28 February
Ч.Номин: Галд өртсөн 300 гаруй урлагийн бүтээлийг сэргээн засварлах боломжтой боллоо
Монголын уран зургийн галерейд 2009 онд гарсан гал түймрийн улмаас Монголын дүрслэх урлагийн сор болсон 900 орчим бүтээл их, бага хэмжээнд шатсан. Энэхүү үйл явдлаас хойш галын гэмтэлтэй бүтээлийг сэргээн засварлах ажил шат дараатай хийгдэж бага гэмтэлтэй 600 орчим бүтээлийг сэргээн засварласан бөгөөд одоогийн байдлаар галд их өртсөн сэргээн засварлах, шинээр бүтээлгэх 300 гаруй уран зураг байгаа юм. Галд өртсөн …
-
28 February
У.Хүрэлсүх: Үндэсний спортынхон эв нэгдэл, ёс суртахуун, жудгаа эрхэмлэн дээдлэх ёстой
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Төрийн ордонд “Үндэсний спортын анхдугаар их чуулган” зохион байгуулагдаж байна. Чуулганд 21 аймаг, нийслэлээс үндэсний спортын төрлийн өв уламжлагчид, бөх, уяач, харваач, тамирчин гээд 770 төлөөлөгч оролцон үндэсний спортыг хөгжүүлэх бодлогоо тодорхойлж, зөвлөмж гаргах юм. Анхдугаар их чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээж үг хэллээ. Тэрбээр үндэсний спортын холбоод үндэсний спортоо түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн уламжлуулах, сурталчлан …
-
28 February
Д.Сумъяабазар: Хөдөлмөр эрхлэх боломжийг Улаанбаатар хотын иргэдэд нээлттэйгээр хангаж өгөх ёстой
Бизнес эрхлэгчдийг дэмжиж, тэдэнд таатай орчин бүрдүүлж байж улсын хөгжил тодорхойлогддог. Гэтэл сүүлийн хоёр жилийн хугацаанд цар тахлын нөлөөгөөр бизнес эрхлэгчид, ялангуяа олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулдаг үйлчилгээний салбар хамгийн их уналтад орсон. Үүнд цар тахлын дүрэм, журам, цагийн хязгаарлалт зэрэг хүчин зүйл нөлөөлсөн. Ийм учраас Хотын дарга бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлж, авлига, хүнд суртлыг бууруулах тухай захирамж …
-
25 February
“Эрдэнэт Медипас” эмнэлгийн үйл ажиллагааг илүү өргөжүүлэн, олон нийтэд хүртээмжтэй болгоно
“Эрдэнэт Медипас” эмнэлгийг төрийн өмчид буцаан авах Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэхээр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тэргүүтэй албаныхан газар дээр нь ажиллаж байна. Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан “Уг эмнэлгийг хувийн хэвшилд шилжүүлэхдээ 18 жилийн гэрээ хийсэн ч нэг ч төгрөгийн төлбөр төлөөгүй. Ганцхан эмнэлэг биш 50 айлын орон сууц, авто зогсоол, тоног төхөөрөмж, эд хогшлууд шилжүүлж авсан ч өнөөг …
-
25 February
Ё.Жаргалсайхан:БНХАУ-ын талд чингэлэг солилцох талбайг нэмэгдүүлэх хүсэлт тавьсан
Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдрийн 196 дугаар тушаалаар Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулах, экспорт, импортын барааны эргэлтийг сайжруулах зорилготой ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яам, Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ, Улаанбаатар төмөр зам ХНН, Гаалийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар хамтран Замын-Үүд авто замын боомт, ачаа тээврийн …
-
25 February
Н.Мандуул:Зээлдэгч нар зээлийн эргэн төлөлтийн хугацаагаа сунгах хүсэлт тавьж байна
Хөгжлийн банкны ажлын явцын мэдээлэл, цаашид авч хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээний талаарх мэдээллийг өнөөдөр /2022.02.25/ Хөгжлийн банкны удирдлагууд танилцуулж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад холбогдох хариултуудыг өглөө. Өнөөдрийн байдлаар 49.7 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдсэн байна. Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мандуул хэлэхдээ “Томоохон зээлдэгч нар зээлийн эргэн төлөлтийн хугацаагаа сунгах, ханшийн хөрвөлт хийе төгрөг рүү хөрвүүлэн төлөе зэрэг хүсэлтүүдийг тавьж байна. Чанаргүй …
-
25 February
Ж.Эрхэмбаатар: Чанаргүй зээл олголтод оролцсон зарим албан тушаалтныг ажлаас нь чөлөөлж байна
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны хоёрдугаар сарын 21-ны даваа гарагт Хөгжлийн банкны удирдлагуудад зарим үүрэг чиглэл өгсөн. Тодруулбал, тус банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг бүхэлд нь өөрчлөх, ажилдаа хариуцлагагүй хандсан, чанаргүй зээлийн ангилалд багтсан компаниудын нөлөөнд орсон байж болзошгүй 20 гаруй албан тушаалтныг хуулийн байгууллагын саналд үндэслэн ажлаас нь чөлөөлөхийг даалгасан билээ. Энэ дагуу Хөгжлийн банкнаас зарим арга хэмжээг авч …
-
24 February
“Эрдэнэт медипас” эмнэлгийн хувьчлалыг цуцалж, бүсийн оношилгоо эмчилгээний төв болгоно
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 70 тэрбум төгрөгөөр 2015 онд барьсан “Эрдэнэт медипас” эмнэлгийг “Медипас” ХХК хууль бусаар хувийн хэвшилд үнэгүй шилжүүлэн авсан байдаг. Улсын үйлдвэрийн хөрөнгөөр баригдсан ч өнөөг хүртэл хувийн хэвшлийн өмчид бүртгэлтэй, “Эрдэнэт Медипас” эмнэлгийг улсын өмчид буцаан авч, ашиглах тухай засгийн газрын хуралдаанд Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан санаачлан, танилцуулсан. Тэгвэл тус эмнэлгийг улсын өмчид буцаан …
-
22 February
“Оюутан цэрэг” сургалтын бүртгэлийг “e-Mongolia”-р хийлгэх боломжтой боллоо
Оюутан цэргийн бүртгэлийг “e-Mongolia” платформоор дамжуулан цахимаар хийх болсон талаар өнөөдөр Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон Батлан хамгаалахын яамтай хамтран хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн хурлын үеэр БШУЯ-ны Цахим бодлого статистикийн хэлтсийн дарга Ю.Алтантуяа хэлэхдээ “Оюутан цэрэг” сургалтын бүртгэлтэй холбоотойгоор бүх их, дээд сургуулийн оюутнуудын суралцаж буй сургуулийн мэдээлэл, оюутны сурлагын голч дүн зэрэг мэдээллийг цахимжуулах ажлыг Боловсролын мэдээллийн …