Монголын спортын салбарын оны шилдэг тамирчдыг шалгаруулдаг “Бөртэ чоно-2021” наадмын шагнал гардуулах ёслол өчигдөр /2021.12.13/ болж өндөрлөлөө. “Бөртэ чоно” наадмын шилдгээр тодорсон зургаан тамирчнаас Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг нийт авсан оноогоороо тэргүүлж, 2021 оны Монголын шилдэг тамирчнаар тодрон шилжин явах цомын эзэн боллоо. Тэрбээр санал асуулгад 142 оноо авсан бол арын өрсөлдөгч Ц.Цогтбаатар 125 оноотой байв. “Бөртэ чоно-2021”цомын эзэд болсон шилдгүүдийг …
Tag Archives: онцлох
December, 2021
-
13 December
Ч.Буянжаргал: Сайжруулсан шахмал түлшний шуудайг иргэдээс 300 төгрөгөөр худалдаж авна
“Сайжруулсан түлшний цогц хэрэглээ” аяны хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Цаг уур, орчны шинжилгээний газар, “Таван толгой түлш” ХХК болон холбогдох албаныхан агаарын чанарын мэдээллийг даваа гараг бүр тогтмол өгч байгаа. Энэ хүрээнд өнгөрсөн долоо хоногийн агаарын чанарын мэдээ, сайжруулсан шахмал түлштэй холбоотой мэдээллийг танилцууллаа. …
-
10 December
Дархлаажуулалтын цэгүүд 20:00 цаг хүртэл ажиллаж байна
Нийслэлийн лавлагаа мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн үйлчилгээ болон “Ковид-19” цар тахалтай холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш иргэдэд тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Арванхоёрдугаар сарын 2-8-ны хооронд дээрх тусгай дугаарт 2021 иргэн хандаж мэдээ, мэдээлэл авлаа. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 10 секунд, иргэнтэй ярьсан дундаж …
-
6 December
Сайжруулсан түлшийг хөдөө орон нутаг руу зөөх боломжгүй
Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны хурлыг Шадар сайд зарлан хуралдууллаа. Хурлаар агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажлын товч тайланг сонсон, санал солилцон, тулгамдсан асуудлын шийдлийн талаар хэлэлцэв. Цахим хуралд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх болон албан бусад хүмүүс оролцлоо. Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн Нийслэлийн агаарын бохирдлын нөхцөл байдлын талаарх …
-
2 December
Хороодын өрхийн эмнэлэг, иргэний танхимд дархлаажуулалтын суурин цэгүүд ажиллаж байна
III тунд хамрагдах иргэдийн идэвх сүүлийн үед нэмэгдэж байгаа. Иргэдийн идэвх нэмэгдэж байгаа энэ үед идэвхийг сулруулахгүй байх үүднээс вакцинжуулалтын цэгийн тоог нэмжээ. Тодруулбал, есөн дүүргийн бүх хороонд дархлаажуулалтын суурин цэгийг нээсэн бөгөөд нийт 173 суурин цэгээр дархлаажуулж эхлээд байна. Хороодын өрхийн эрүүл мэндийн төв, иргэний танхимуудад дархлаажуулалтын цэг ажиллаж байгаа бөгөөд өөрт ойр байршилтай газарт хандах боломжтой. Мөн иргэдийн ажлын цагийг тооцоолон дээрх суурин …
-
1 December
Судалгаа: Дархлаажуулалтын 3-р тундаа хамрагдах зайлшгүй шаардлагатай байна
Улсын онцгой комиссын дэргэдэх Эрдэмтэн судлаачдын багаас коронавируст халдварын шинэ хувилбар болох “Омикрон” вирусын урьдчилсан мэдээлэлд үндэслэн судалгаа хийж байна. Өмнөд Африкаас болон Европоос авсан “Омикрон”-ы талаарх урьдчилсан мэдээллийг Израйль улс гаргасан байна. Судалгаагаар: Дархлаажуулалтын бүүстер вакцин хийлгэсэн хүмүүс дельта хувилбартай ижил түвшинд хамгаалагдах боломжтой.Өвдөөд эдгэрсэн хүмүүст дельта вирустэй харьцуулахад 2 дахин илүү өвдөх магадлал өндөр байна.Дархлаажуулалтад хамрагдаагүй иргэн буюу …
-
1 December
Эрсдэлд суурилсан хилийн хорио хийхийг ДЭМБ санал болгож байна
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Эрүүл мэндийн сайд С.Энхболд омикрон хувилбарын талаар мэдээлэл хийв. Омикрон хувилбар нь бусад хувилбартай харьцуулахад дахин халдварлуулах эрсдэл өндөр, одоо хэрэглэж байгаа лабораторийн оношлуураар илрүүлэх боломжтой. Омикрон хувилбарын халдварлах чадвар, өвчлөл хүндрэл болон вакцины нөлөөг судалж байна.Эрсдэлд суурилсан хилийн хориог хийхийг ДЭМБ санал болгож байна. Омикрон хувилбар дээр пфайзер, модерна, астра зенека зэрэг вакцин үйлдвэрлэгчид …
November, 2021
-
29 November
Д.Сумъяабазар:Хүн амын 50 хувь нь нэмэлт тундаа хамрагдвал шар түвшинд шилжих боломж бүрдэнэ
Сард нэг удаа зохион байгуулдаг “Нээлттэй Улаанбаатар” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Хэвлэлийн хурлын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах мэдээллийг хүргэлээ. -2021 он гарснаас хойших 11 сарын хугацаанд бид “Ковид-19” цар тахлын хүндрэлийг хэрхэн даван туулах, онцгой нөхцөл байдалд иргэд, аж ахуйн нэгжүүдээ дэмжих бодлого боловсруулахад анхааран ажиллаж ирлээ. Нийслэл хотын ажил гэдэг бол цаг …
-
25 November
П.Цэрэндагва:Бүтэн нэртэй, бүлээн сэтгэлтэй яваа хүний ард хань байдаг
“Тамгагүй төр” жүжгийн Эгэрэг, “Мандухай цэцэн хатан” киноны Ибрай тайш тэргүүтэй тайз, дэлгэцийн 200 гаруй дүрийг бүтээж, драмын урлагийг гадаад, дотоодод сурталчлах, ард түмнийг соёл, урлагаар соён гэгээрүүлэх, залуу уран бүтээлчдийг сурган хүмүүжүүлэх, бэлтгэх зэрэг их үйл хэрэгт хүчин зүтгэж байгаа Ардын жүжигчин П. Цэрэндагвад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ. Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин П.Цэрэндагва “Төрдөө гурав дахь удаагаа …
-
24 November
“Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагаанд оролцсон алба хаагч, эрдэмтэн, судлаачдад төрийн одон, медаль гардуулав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр зарлиг буулгаж, Хөвсгөл нуурт живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагааг байгалийн хүнд нөхцөл, усны гүнд мэргэжлийн өндөр ур чадвар, эр зориг, авхаалж самбаа гарган гүйцэтгэсэн алба хаагч, эрдэмтэн багш, судлаачдыг төрийн одон, медалиар шагналаа. ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР: Зэвсэгт хүчний Жанжин штабын Барилга-инженерийн цэргийн удирдах газрын орлогч дарга, зөвлөх инженер, хурандаа Даваагийн Галбадрах,Зэвсэгт хүчний …
-
24 November
Б.Жаргалсайхан, Д.Гүрсэд нарт Ардын жүжигчин цол хүртээлээ
Монгол Улсад орчин цагийн номын сан үүсэж хөгжсөний 100 жил, мэргэжлийн театрын урлаг үүсэж хөгжсөний 90 жил, Циркийн урлаг үүсэж хөгжсөний 80 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж нэр бүхий хүмүүст төрийн дээд шагнал, одон, медаль гардууллаа. “Тамгагүй төр” жүжгийн Эгэрэг, “Мандухай цэцэн хатан” киноны Ибрай тайш тэргүүтэй тайз, дэлгэцийн 200 шахам дүрийг урлан бүтээж, театр, кино урлагт …
-
24 November
Зорилтот бүлгийн иргэдийн 50 хувь нэмэлт тунд хамрагдвал бүх төрлийн хичээл, сургалтыг бүрэн нээнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Улсын хэмжээнд коронавируст халдварын эсрэг вакцины нэмэлт гуравдугаар тунд 589.315 хүн хамрагдсан байна. Иргэдийн нэмэлт тунд хамрагдах идэвх нэмэгдэж буй бөгөөд зорилтот бүлэг буюу 18-аас дээш насны иргэдийн 50 хувь нэмэлт гуравдугаар тунд хамрагдвал өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг бууруулж, бүх төрлийн хичээл, сургалтын үйл ажиллагааг бүрэн нээхээр төлөвлөж байна. Коронавируст халдварын тохиолдол өмнөх долоо …
-
24 November
Ардын багш, профессор Ч.Авдайд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Монгол Улсад орчин үеийн шинжлэх ухааны салбар үүсэж хөгжсөний 100 жил, Шинжлэх ухааны академи байгуулагдсаны 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий хүмүүст Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Монгол Улсын гавьяат багш цол хүртээлээ. Монгол Улсад инженер, техникийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх үйлсэд мэдлэг, туршлага, ур чадвараа дайчлан манлайлж, дээд …
-
22 November
О.Энхзаяа: Иргэд III тундаа идэвхтэй хамрагдаж байна
Вакцинжуулалтын өнөөгийн явц хийгээд нэмэлт III тунгийн ач тус, дархлаажуулалтын цэгийн байршлын талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийг дэмжих төвийн Нийтийн эрүүл мэндийг дэмжих хэлтсийн дарга О.Энхзаяатай ярилцлаа. -Нэмэлт III тунгийн вакцинжуулалтын явц нийслэлд хэдэн хувьтай байна вэ? -Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын нэмэлт тун буюу III тунг наймдугаар сараас хийж эхэлсэн. Эхний ээлжинд хариу арга хэмжээний баг буюу ОБЕГ, ЦЕГ-ын албан хаагчид …
-
22 November
У.Хүрэлсүх: Хөвсгөл нуурт живсэн бүх машин, техникийг 2024 он гэхэд татаж гаргана
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ “Сүхбаатар” хөлөг онгоцыг татаж гаргасан багийн төлөөлөлтэй уулзлаа. Тэрбээр 16 метрийн гүнд байсан 309 тн жинтэй хөлөг онгоцыг тогтоосон хугацаанд осол авааргүй татаж гаргасан нийт хамт олонд талархал илэрхийлэв. Энэ бол 2024 он гэхэд нуурын ёроолд байгаа 60 орчим машин, техникийг татаж гаргах ажлын эхлэл гэдгийг тодотголоо. Монгол …