Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МУИС-ийн Номын сангийн хоёрдугаар давхарт байрлах вакцинжуулалтын түр цэгийн үйл ажиллагаатай танилцаж, оюутан, залуусыг нэмэлт тундаа хамрагдахыг уриаллаа. Тэрбээр “Дельта вирусийн дөрөв дэх давлагаа зарим улс оронд явж байна. Хоёр хөршийн нөхцөл байдал ч амар биш байна. Монгол Улсын хувьд цаг алдалгүй вакцинжуулалт хийсэн учраас өнөөдөр хатуу хөл хориогүй байна. Тиймдээ ч бид хичээлийн шинэ жилээ …
Tag Archives: онцлох
November, 2021
-
19 November
Д.Батболд:22 бригадын 298 үйлчлэгч зам талбайн цасыг цэвэрлэж байна
Нийслэлийн авто замыг халтиргаа гулгаагүй байлгах, цас орсон даруйд цэвэрлэх, иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх үүргийг Хот тохижилтын газар ОНӨААТҮГ хүлээдэг. Тус газрын орлогч дарга Д.Батболдоос зарим зүйлийг тодрууллаа. -Өнөөдөр орсон цаснаар халтиргаа гулгаа хэр үүсэв? -Бид өглөөний 06:00 цагаас ажлаа эхэлсэн. Яг одоогийн байдлаар зам талбайн 22 бригадын 298 үйлчлэгч нийслэлийн хэмжээнд ажиллаж байна. Техникийн хувьд гурван шүүрний машин, …
-
19 November
“Бээжин-2022” өвлийн олимпод оролцох тамирчдын хувцсыг Michel & Amazonka урлана
Үндэсний үйлдвэрлэгч Michel & Amazonka компани Токиогийн олимпын наадамд оролцсон Монголын багийн хувцсыг урласан. Тэгвэл МҮОХ тус компанитай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр боллоо. Үүний хүрээнд “Бээжин-2022” өвлийн олимпод оролцох Монголын баг тамирчдын хувцсыг Michel & Amazonka урлан бүтээхээр болов. Хамтын ажиллагааны гэрээнд МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, Michel & Amazonka компанийн захирал Ч.Мөнхжаргал нар гарын үсэг зурлаа. Энэ үеэр МҮОХ-ны ерөнхийлөгчийн …
-
18 November
Үндэсний их баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд амжилттай оролцсон бөхчүүдэд цол олголоо
Тулгар төрийн 2228, 2229 жил, Их Монгол Улсын 813, 814 жил, Ардын хувьсгалын 98, 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд амжилттай оролцсон бөхчүүдэд улсын цол, чимэг олгох ёслол боллоо. Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга С.Амарсайхан нар оролцов. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР: …
-
17 November
Д.Сумъяабазар:Хөдөө, орон нутгаас ирж буй хүмүүсийг хотжих соёлд сургаж, соён гэгээрүүлэх ажлыг хийнэ
Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар оролцож, нийслэлийн хог хаягдлын салбарын өнөөгийн байдал, хэтийн төлөвийн талаар мэдээллээ. Тэрбээр хэлэхдээ: -Нийслэл Улаанбаатар хотын хувьд өнөөдрийн байдлаар хог хаягдлын гурван төвлөрсөн цэг бий. Морингийн болон Цагаан даваа, Нарангийн энгэр гэсэн гурван хогийн цэгт хогийг төвлөрүүлдэг. Нийслэлийн хэмжээнд хог боловсруулах нийт 36 үйлдвэр байгаагаас …
-
16 November
З.Мэндсайхан: Монгол улсад энэ жил цагаан будааг амжилттай тариаллаа
ХХААХҮЯ-наас санаачлан салбарын мэдээ мэдээллийг олон нийтэд ил тод, нээлттэй өгч байх зорилгоор “Нээлттэй мэдээллийг цаг” уулзалтыг өнөөдөр анх удаа зохион байгууллаа. Мэдээллийн үеэр З.Мэндсайхан нэгэн сонирхолтой мэдээлэл өгсөн нь GIMEX компани Баянхонгор аймгийн Баянлиг суманд 2 га газарт тариалалт хийн, 10 тонн цагаан будаа хурааж авсан тухай юм. Энэ нь тус компанийн 10 жилийн уйгагүй оролдлогын үр дүнд бий …
-
15 November
У.Хүрэлсүх: “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дагаж жимс, жимсгэнэ, нарийн ногоо, эмийн ургамал зэргийн үйлдвэрлэл эрс нэмэгдэж, олон мянган хүн ажилтай болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй Ойн салбарын үндэсний чуулган Төрийн ордонд эхэллээ. Чуулганаар : Байгаль орчны салбарын хууль, эрх зүйн шинэчлэл;Байгаль орчны салбарын тулгамдсан асуудал, цаашдын хөгжлийн чиг хандлага;Шинжлэх ухаанд суурилсан ойжуулалт ба байгаль орчин, ойн салбарын хүний нөөцийн хөгжүүлэлт;Ойн салбарын технологи, инновацийн шийдэл;Ногоон санхүүжилт-Таны боломж сэдвээр илтгэж сонсож, хэлэлцэх юм. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний …
-
13 November
Уул уурхайн компаниуд ирэх 10 жилд 600 гаруй сая мод тарьж ургуулахаа баталгаажууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг томоохон компаниуд нэгдлээ. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, цөлжилт, газрын доройтолтой тэмцэх, ой мод, ойн санг нэмэгдүүлэх, усны эх үүсвэр, нөөцийг хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилтыг дэмжин, мод тарьж ургуулж, цаашид арчлан хамгаалахаа баталгаажуулав. Байгаль орчин, аялал жуулчлалын яам аж ахуйн нэгжүүдийг мод тарьж …
-
13 November
Улсын Драмын Эрдмийн Театрыг “Хангарди” одонгоор шагналаа
Монгол Улсад орчин цагийн драмын урлаг үүсэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ойг тохиолдуулан Улсын Драмын Эрдмийн Театрыг нийслэлийн дээд шагнал “Хангарди” одонгоор шагналаа. Монгол Улсын мэргэжлийн урлагийн ууган байгууллага болох Улсын Драмын Эрдмийн Театр нь 1931 онд байгуулагдсан бөгөөд өдгөө 90 дэх үзвэрийн жилтэйгээ золгож байна. Тодруулбал, 1931 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Улсын төв театр байгуулагдаж, зохиолч С.Буяннэмэхийн “Үнэн” …
-
12 November
Хүүхдийн элч, хөгжмийн зохиолч С.Батболдод Монгол улсын гавьяат багш цол хүртээлээ
Орчин цагийн боловсролын салбар үүсч хөгжсөний 100 жилийн ой, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт байгуулагдсаны 65 жилийн түүхт ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллан амжилт, хөдөлмөрөөрөө манлайлсан эрхмүүд төрийн одон, медаль хүртлээ. Энэ үеэр Хүүхдийн элч, хөгжмийн зохиолч “Бага ангийн багшдаа баярлалаа” дууны зохиогч Соронзонболдын Батболдод Монгол Улсын гавьяат багш цол хүртээлээ. Хөгжмийн …
-
11 November
ФОТО: Дөрвөн эрхэмд Ардын багш, 16 хүнд Гавьяат багш цол олголоо
Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ой, орчин цагийн боловсролын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий хүмүүст Ардын багш, Монгол Улсын гавьяат багш цол хүртээлээ. АРДЫН БАГШ ЦОЛЫГ: Монгол Улсын дээд боловсролын салбарт 25 …
-
9 November
У.Хүрэлсүх: Онцгой байдлын алба улс орон төдийгүй бүс нутаг, дэлхийн хэмжээнд үүрэг гүйцэтгэх чадвартай болно гэдэгт эргэлзэхгүй байна
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх Онцгой байдлын ерөнхий газарт ажиллалаа. Тус газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газрын Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа Агаараас эрэн хайх, аврах ажиллагааны анги нэгж шинээр байгуулах төслийн талаар танилцууллаа. Төслийн хүрээнд агаараас эрэн хайх, аврах ажиллагааны хэрэгслээр тоноглосон хоёр нисдэг тэргийг угсарч дуусан, …
-
9 November
“Дэлхийн нэг өдөр” бүтээлийн дижитал хувилбарыг 350 орчим сая төгрөгөөр борлууллаа
“Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд өчигдөр Уран зургийн галерейд зураач Н.Сэргэлэнгийн “Дэлхийн нэг өдөр” уран зургийн NFT буюу дижитал арт хувилбарыг танилцууллаа. Энэхүү бүтээлийг зураач Н.Сэргэлэн тэргүүтэй С.Ганзам, Ш.Сайнзул, Н.Хосбаяр нар бүтээсэн бөгөөд 21 метр урт, 2.5 метр өргөн, нийт 52.5 ам.дөрвөлжин метр талбайн хэмжээтэй цардмал даавуун дэвсгэр дээр монгол зургийн аргаар гуаш болон усан будгаар зурсан Монголын анхны том хэмжээтэй …
-
8 November
Ч.Буянжаргал: Сайжруулсан шахмал түлш түлсэн үедээ яндангийн хаалтыг хааж болохгүй
НЗДТГ, НИТХ, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс, “Таван толгой түлш” ХХК хамтран хэвлэлийн бага хурал зарлаж, аравдугаар сарын 1-нээс нэг сарын хугацаанд өрнөсөн “Угаарын хийн эрсдэлээс сэргийлье” аяны үр дүнгийн талаар мэдээллээ. НАБТГ-ын дарга Б.Пүрэвсүрэн “Өнгөрсөн жил гарсан угаарын эрсдэлүүдийн дийлэнх нь хайхрамжгүй, болгоомжгүй байдлаас үүссэн нь тогтоогдсон. Угаар үнэртдэггүй, амтагддаггүй, нүдэнд харагддаггүй учир …
-
8 November
Үйлчилгээний салбарынхан III тундаа хамрагдаж эхэллээ
Монголын ресторан, зоогийн газрын холбоо болон “БЭХ” баар эрхлэгчдийн холбоо хамтран зочлох үйлчилгээний салбарын ажилтнуудыг вакцины III тунд хамруулах аяныг санаачиллаа. Уг аяны хүрээнд тус салбарын ажилтнууд арваннэгдүгээр сарын 8, 9-ний өдөр 08:00-19:00 цагийн хооронд урьдчилан бэлтгэсэн вакцинжуулалтын таван цэгт очин, III тунд хамрагдах боломжтой юм. Монгол Улсын Ерөнхий сайд III тунгийн хамрагдалт 50 хувьд хүрсэн тохиолдолд бүх үйлчилгээг ямар нэг хязгаарлалтгүй явуулна гэж мэдэгдсэний дагуу үйлчилгээний салбарын байгууллагууд идэвх санаачилгатай, манлайлан оролцож, дээрх …