Албан ёсоор бүртгэгдсэн хамгийн аймшигтай явдал 17 дугаар зууны үеийн Японд болсон юм. Токио хотноо аж төрдөг нэгэн айлын эхнэр нөхөр хоёр охиноо насанд хүрэхэд нь ганган кимоно бэлэглэхээр болжээ. Гэвч охин нь төрсөн өдрөөсөө яг дөрөв хоногийн өмнө гэнэтийн өвчнөөр өөд болжээ. Ганган кимоно нь дунд охинд нь очив. Гэвч дунд охин нь мөн л төрсөн өдрөөрөө кимоног өмсөхөөсөө …
Tag Archives: Сонин хачин
October, 2015
-
10 October
Дэлхий дээрх хамгийн царай муутай амьтад
Царай муутай амьтдыг хамгаалах нийгэмлэгийн гаргасан судалгаагаар дэлхийн хамгийн царай муутай амьтнаар нохой загас тодорчээ. Эдгээр амьтдын шалгаруулалтыг 11 номинациар шалгаруулсан байна. Тэгвэл хоёрдугаарт, хошуу сармагчин оржээ. Цаашлаад гуравдугаарт сарьсан багваахай орсон байна. Богино сэртэнд гүрвэл дараагийн байранд шалгарсан аж. Нисдэггүй ялгадсан жоом гэх амьтан царай муутай амьтдын тоонд зүй ёсоор багтана. Шинэ Зеландын шар шувуу маягийн тоть зургадугаар байранд …
-
10 October
Хачин жигтэй өмд /фото 13/
Улс орон хөгжиж, хүмүүсийн сэтгэлгээ задгай болох тусам сонин содон, бүр гаж гэмээр зүйлс олширч байна. Үүний нэг жишээ бол эдгээд гажуу загвартай этгээд өмд юм. Та байсан бол ийм өмд өмсчихөөд сэтгэл амар гадуур алхах байсан уу?
-
9 October
14 настай өвгөн
Мумбай хотын захад гэр бүлтэйгээ амьдардаг 14 настай энэтхэг хүүд эмч нар тус болж чадахгүй байгаа аж. Генийн өөрчлөлтөөс болж тэрбээр ердийн хүүхдүүдээс найм дахин хурдан өтөлж байгаа тул өдгөө тэтгэврийн хөгшин шиг харагдах болжээ. Нихал хүү эрчимтэй хөгширч, гаднах төрх нь ер бусын болсон шалтгаан нь генийн маш ховор тохиолддог өвчин юм. Хатчинсон-Гилфордын гажиг гэдэг энэ хам шинж өвчин …
-
9 October
Сүнсний орон болсон аймшигтай 10 газар
Айдсыг тодорхойлоход хэцүү байж болох юм. Гэсэн ч айдас ямраар ч илэрч яаж ч бас юунд ч хүргэж мэднэ. Эдгээр газарт очиж үзээгүй атал оччихсон мэт хамаг биений шар үс арзайлган нуруугаар хүйт даалгах ажээ. Ингээд сүнсний орон гэгддэг хамгийн олон бодит сүнстэй бас тэр хэрээрээ жуулчдын хамгийн их очдог алдартай газруудаас танилцуулъя. 10. АНУ: The Screaming Bridge Ингэж нэрлэсэн …
-
8 October
18 дахь хүүхдээ хүлээж буй гэр бүлийн түүх
Английн иргэд Sue Radford болон Noel Radford нар энэ жил 38 настай. Тэдний гэр бүл өнөр олуулаа гэдгээрээ цахим ертөнцийн гол сэдэв болж байна. Тэд 17 хүүхэдтэй бөгөөд ирэх 4 дүгээр сард 18 дахь хүүхэд нь төрөх ажээ. Ингээд та бүхэнд тэдний гэр бүлийн талаар сонирхолтой мэдээллийг хүргэж байна. 18 дахь хүүхдээ хүлээж буй гэр бүлийн түүх Тэд бүр бага …
-
8 October
2050 онд хүмүүс роботтой гэрлэнэ
“BBC magazine” 2050 оныг хэт сайхнаар төсөөлөх хэрэггүй хэмээх нийтлэл гаргасныг уншигчдадаа сийрүүлэн хүргэж байна. Ирээдүйгээ сайхнаар төсөөлж амьдрах мэдээж сайхан хэрэг. Гэрэл гэгээтэй ирээдүй, өнөөдрийнхөөс сайхан тав тухтай орчин гэхчлэн бүх зүйл илүү хялбар болно гэж бид төсөөлж байгаа. Ялангуяа 2050 оны тухай бид хэтэрхий сайхныг төсөөлж, тэр цагт өнөөдөр бидэнд тулгарч байгаа асуудал бүхэн зовлон биш болно гэж …
-
8 October
Хүн үнэхээр цаг хугацааг “зогсоож”, үхэлтэй тэмцэлдэж чадах уу
Хүний биеийг гүн гэгч нь хөлдөөж, хэдэн арван жилийн дараа дахин амилуулах тухай шинжлэх ухааны уран зөгнөлт олон бүтээлд дурддаг. Гэхдээ крионик буюу хөлдөөж хадгалах арга бүрэн утгаараа биеллээ олох нь хэзээ вэ. Хүн үнэхээр цаг хугацааг “зогсоож”, үхэлтэй тэмцэлдэж чадах уу. “КРИОНИК”-ДУУЛАГЧИД Хүнийг залуу сайхан дээр нь хөлдөөж, олон жилийн дараа тэр чигээр нь амь оруулна гэдэг өнөөхөндөө бүтэшгүй …
-
7 October
Сүнсээрээ алдартай зочид буудлууд
Үе үе сүнс үзэгддэг гэх хамгийн алдартай зочид буудлуудын жагсаалтыг гаргасан байна. Уг жагсаалтад Европ, Америк, Ази, Австралийн зочид буудлууд багтжээ. Тэдгээрийн дотор Английн Суррэй гүнлигт орших Oatlands Park Hotel байгаа юм. Энэ буудлыг XVI зуунд баригдсан нэгэн ордны суурин дээр байгуулжээ. Эзэн хаан VIII Генрих өөрийн эхнэр Анна Клевскаяд зориулж тэр ордныг барих тушаалыг гаргасан гэдэг. Дээрх зочид буудлын …
-
7 October
Орон орны хуримын хачирхалтай уламжлалуудаас
Хурим гэдэг амьдралд тохиох хамгийн нандин мөчийн нэг билээ. Улс орон бүр хуримын давтагдашгүй өвөрмөц уламжлалтай. Лас Вегаст өдөр болгон 300 хос хуримладаг бол Францад нас барсан хүнтэй гэрлэхийг хуулиар зөвшөөрдөг. Тэгвэл Өвөр Монголд залуу хос хуримын товоо дэгдээхийний элгээр шинждэг ёс бий. Ингэхдээ тухайн хос дэгдээхийн амийг хамт таслах ба элэг нь эрүүл байвал хуримаа товлож болно харин асуудалтай …
-
7 October
Хавдартай хүмүүст таагүй мэдээлэл дуулгаж болохгүй
Профессор Фреде Олсен өвчтөнүүдэд хэтэрхий их таагүй мэдээллийг өгөхгүй байхыг зөвлөж байна. Учир нь, өвчин даамжирч байгаа гэх юм уу химийн эмчилгээний сөрөг үр дагавруудын тухай яриа хийсний дараа өвчтөний биеийн байдал муудах аюултай гэнэ. Сэтгэл судлалд энэ үзэгдлийг “Ноцебо үйлчлэл” гэж нэрлэдэг юм. Эмчилгээний бодит үйлчлэл үзүүлэх чадваргүй тэр зүйл өвчтөнд сөрөг үр дагавар авчрах шалтгаан болдог байна. …
-
6 October
Жэймс Бонд 37 саяын машинаа үгүй хийжээ
Энэ мэдээлэлд өгүүлэгдэх зүйл автомашин сонирхогчдын гайхлыг барж, нулимсыг нь дуслуулж мэдэх юм. Супер туршуул Жэймс Бондын тухай өгүүлэх “Спектр” киноны аюултай хэсгүүдийг зохион байгуулагч Гэри Пауэлл Ром хотод гардаг дөрөвхөн секундын хэсгийн зураг авалтыг хийх үеэр тэд 37 сая доллараар үнэлэгддэг Aston Martin машиныг үгүй хийж орхисон гэдгээ хэлжээ. “Бид зураг авахын тулд автомашинуудыг жинхэнэ устгаж байгаа. Ром хотод …
-
6 October
Нөлөө бүхий эрхмүүдийг арыг даагч Елена Глунова
ОХУ-ын “Зөн билгийн тулаан” реалити шоуны 13 дахь улирлын шилдэг оролцогч “Сибирийн шулам” гэгддэг хар домын шидтэн, зөн билэгч Елена Голунова Монголд хоёр өдрийн дараа буюу энэ сарын 8-нд эргэн ирэх гэж байгаа билээ. Түүнд дэлхийн өнцөг булан бүрээс захидал ирдэг бөгөөд биечлэн уулзаж, хувь заяагаа даатгахыг хүссэн хүмүүсийн урилга тасардаггүй гэнэ. Тиймдээ ч Оросын гадаад хэргийн сайд Сергей Лавров зөвхөн түүнтэй л нууцхан уулзан өөрийгөө даатгасан бол нефтийн компанийн …
-
5 October
“Бөөлөх биш” согтуугаар солиорч буйгаа өөрөө ч мэддэггүй байжээ
Уулзалгүй хоёр сар болсон хүү нь ээжийгээ бараг танихгүй байжээ. Ингэж хэлэхэд итгэмээргүй боловч үнэхээр ийм юм болсон байна. Саранчимэг энэ хугацаанд 20 гаруй кг-ыг хаяж, нэлээд турсан аж. Түүнээс гадна чийг бамаас болсон уу аль эсвэл идэж, уух хоол унднаас нь болсон уу нүүр, биеэр нь битүү юм туурч өөрийнх нь хэлснээр хүн харахын аргагүй юм болжээ. – Ээж минь …
-
5 October
Амьдралдаа заавал очиж үзэх хэрэгтэй 10 газар
Хүн энэ хорвоод нэг л амьдардаг. Нэг л олдох насандаа аялж хорвоо ертөнцийн сайхныг үзэж харна гэдэг үнэхээр гайхалтай зүйл билээ. Бид энэ дэлхийд аялах гэж цэнхэр дэлхийгээ танин мэдэх гэж бас өөрөө өөртөө шинэ ертөнц нээх гэж ирсэн гэдэгтэй та санал нийлэх үү? Хорвоо дэлхий үнэхээр уудам. Тийм ч учраас хийх зүйлс бас аялах газар тэр хэрээрээ олон бий. …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл