Tag Archives: спорт

June, 2018

  • 11 June

    Э.Цэндбаатар хүрэл медаль хүртэв

    Казахстаны Ерөнхийлөгчийн нэрэмжит боксын олон улсын “А” зэрэглэлийн тэмцээн зургадугаар сарын 5-10-ны өдрүүдэд Астана хотод боллоо. Тус тэмцээний эрэгтэйчүүдийн 64 кг-ын жинд өрсөлдсөн Э.Цэндбаатар хүрэл медаль хүртлээ. Атырау хотод тавдугаар сарын 1-д болсон олон улсын тэмцээнээс А.Нурлан алтан медаль хүртэж, Э.Цэндбаатар, Б.Сүххуяг нар хүрэл медалийн эзэд болж гараагаа эхлүүлсэн билээ. Тэгвэл өчигдөр Астана хотод Казахстаны Ерөнхийлөгчийн нэрэмжит олон улсын “А” зэрэглэлийн тэмцээнээс Э.Цэндбаатар хүрэл медаль хүртэж, хоёр сарын үргэлжилсэн цуврал …

  • 9 June

    Танилц: Хөлбөмбөгийн ДАШТ-ийг  Монгол орон даяар шууд дамжуулан хүргэх бүрэлдэхүүн

    Ирэх долоо хоногт ОХУ-д эхлэх 21 дэх удаагийн  Хөлбөмбөгийн ДАШТ -ийг Монгол орон даяар NTV телевиз шууд дамжуулан хүргэхээр болсон юм. Тэгвэл Хөлбөмбөгийн ДАШТ -ийн дамжуулалтын бүрэлдэхүүнд  хөлбөмбөгийн спортын “Тайлбарын мангасууд” болох эрхмүүд ажиллахаар болжээ. Хөтлөгч: Ч.Энхбат  Х.Амгалан Б.Ялалт  Тайлбарлагч: Б.Балжинням Б.Батзаяа Д.Энхбаяр Б.Билгүүн Л.Оюу-Од 2018 оны ДАШТ нь Оросын 11 хотод зургадугаар сарын 14-нээс долдугаар сарын 15-ны хооронд болох юм.      

  • 9 June

    Зүүн Азийн жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

    Зүүн Азийн жүдо бөхийн холбооны шийдвэрийг үндэслэн Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэнд, Сангийн сайд нарын тушаалаар 2018 оны Зүүн Азийн аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээнийг 2018 оны зургадугаар сарын 9-10-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болсон юм. Тэмцээнийг зохион байгуулах хорооны даргаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд ажилласан бөгөөд өнөөдөр тэмцээний ганцаарчилсан төрөл амжилттай …

  • 8 June

    М.Oзил бэртлийн улмаас дөрвөн хоног бэлтгэлд гараагүй

    Германы шигшээ багийн хагас хамгаалагч Месут Озил бямба гарагт Австрийн багтай хийсэн нөхөрсөг тоглолтын үеэр гэмтэл авсны улмаас одоог хүртэл бэлтгэлдээ гараагүй байна гэж Германы “Bild” сонинд мэдээлжээ. 6 дугаар сарын 2-ны өдөр Германы шигшээ баг 1:2 харьцаагаар австричуудад хожигдсон бөгөөд Германы багийн цорын ганц гоолыг Озил хийсэн байна. Тэрбээр тоглолтын 42 дахь минутанд зүүн хөлөндөө бэртэл авсан боловч үргэлжлүүлэн …

  • 8 June

    Ази тивийн аварга Э.Дөлгөөний нэрэмжит сагсан бөмбөгийн тэмцээн болно

     Төрийн банк харилцагчиддаа зориулан биллингийн өдөрлөгийг зохион байгуулахаар болжээ. Уг өдөрлөг энэ бямба гаригт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болох аж. Энэ үеэр Төрийн банкнаас сагсан бөмбөгийн 3х3 тэмцээний Ази тивийн аварга, Азийн шилдэг тоглогч Э.Дөлгөөний нэрэмжит сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулахаар болсон байна. Үүнээс гадна хөгжөөнт тэмцээн рок, поп, амьд хөгжмийн хамтлагийн тоглолтыг зохион байгуулах юм байна. Энэхүү өдөрлөг 12:00-20:00 цагийн …

  • 7 June

    Улаанбаатарт болох Жүдо бөхийн Зүүн Азийн АШТ-д хоёр Солонгос нэгдсэн баг илгээж байгааг зарлалаа

    Монгол Улсын Засгийн газрын 2017 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдрийн 328 дугаар тогтоол, Эрүүл мэнд, Сангийн сайдын 53/45 дугаар тушаалын дагуу Зүүн Азийн аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээн 2018 оны зургадугаар сарын 8-10-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдахаар болсон юм. Тэмцээнийг зохион байгуулах хороог 14 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан бөгөөд хороог Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд …

  • 6 June

    Неймар гоолдож, Хорватыг хожлоо

    ОХУ-д энэ сарын 14-нд хөлбөмбөгийн ДАШТ эхлэх билээ. Дэлхийн аваргын өмнө шигшээ тоглолт Бразилын шигшээ Хорваттай нөхөрсөг тоглолт хийлээ.

  • 6 June

    Шёотэнро Д.Нямсүрэн зодог тайлах ёслолоо хийжээ

    Японы мэргэжлийн сүмо бөхөд барилдаж байсан Шёотэнро Д.Нямсүрэнгийн зодог тайлах ёслол өнгөрөгч долоо хоногт Токио хотод болсон билээ. Тэрбээр бэртэл гэмтэл, эрүүл мэндийн байдлаас болж өнгөрөгч нэгдүгээр сарын тэмцээнээс эхлэн зодог тайлж, Фүжишима дэвжээнд багшлах болжээ. Д.Нямсүрэн 2001 оноос эхлэн сүмод барилдаж эхэлсэн. Тэрбээр жюүрёод хоёр башё дараалан түрүүлж байсан юм. Мэргэжлийн дээд зиндаанд 25 башё барилдсан Д.Нямсүрэнгийн хувьд цаашид хүчтэй сүмоч төрүүлэн гаргахын төлөө ажиллах болно гэдгээ амлажээ.

  • 6 June

    Шон Ливингстон 100 хувьтай довтолж байна

    Голдэн Стэйт Уорриорс багийн тоглогч Шон Ливингстон аваргын төлөөх эхний хоёр тоглолтод шидсэн бөмбөгөө алдаагүй 100 хувьтай довтолж байна. Тэрбээр эхний тоглолт 10 оноо, 2 самбар, 3 дамжуулалт, 1 бөмбөг таслалт, 4-4 довтолгоог авсан бол хоёр дахь тоглолтод 10 оноо, 5 самбар, 1 дамжуулалт, 5-5 довтолгоог гүйцэтгэжээ. Цувралын дараагийн тоглолтод энэ сарын 7-ны өглөө буюу маргааш 09:00 цагт болно.   …

  • 6 June

    Серена Уильямс тэмцээнээ цааш үргэлжлүүлж чадахгүй болжээ

    Мэргэжлийн талбайн теннисний Францын нээлттэй тэмцээн Парист үргэлжлэн явагдаж байна. Энэ оны хоёр дахь “Их дуулга” болох Францын нээлттэй тэмцээн өндөрлөхөд зургаан өдрийн тоглолт үлдлээ. Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн дөрөвдүгээр тойрогт АНУ-ын Серена Уильямс, ОХУ-ын Мария Шарапова нар оноолт таараад байсан. Хоёр теннисчний тоглолт өнгөрсөн шөнө болох байсан ч Серена хэвлэлийн хурал хийж, тэмцээнийг өндөрлүүлснээ мэдэгдсэн. Тэрбээр “Харамсалтай нь миний цээжний булчин …

  • 5 June

    “FOOTBALL FAN DAY” өдөрлөг маргааш болно 

    Хөлбөмбөгийг дэлхийн хамгийн агуу спорт болгодог гол хүчин зүйлүүдийн нэг бол ногоон талбайд зүрх сэтгэлээ зориулсан сая сая хөгжөөн дэмжигчид билээ. Хөлбөмбөгийг тоглогчид, дасгалжуулагчид, шүүгчид ногоон талбайд цогцлоодог ч хөгжөөн дэмжигчид амилуулдаг юм. Тэр ч утгаараа Монголын Хөлбөмбөгийн Холбоо  хөгжөөн дэмжигчиддээ зориулсан “FOOTBALL FAN DAY” өдөрлөгийг маргааш 20:00 цагт гэрэлт цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулахаар болжээ. Хөлбөмбөгт хайртай дуртай хэн бүхний өмнө нээлттэй уг өдөрлөгт оролцоход ямар нэгэн төлбөр хураамж …

  • 5 June

    Английн хөгжөөн дэмжигчид Орост заавал ирнэ

    Английн хэвлэлүүдэд сөрөг мэдээллүүд гарч байгаа боловч манай шигшээ багийн жинхэнэ хөгжөөн дэмжигчид ДАШТ-2018-ыг үзэхээр Орост ирэх болно гэж Английн шигшээ баг болон “Манчестер Юнайтед” багт хамгаалагчаар тоглож байсан Уэс Браун мэдэгдлээ. ДАШТ-ийн үеэр хөгжөөн дэмжигчид биеэ хэрхэн авч явах вэ гэсэн сэдвээр Британийн хэвлэлүүд өмнө нь нэг бус удаа өдөөн хатгасан агуулгатай материалуудыг нийтэлсэн юм. Тухайлбал, 4 дүгээр сард …

  • 5 June

    Г.Отгонцэцэг хүрэл медаль хүртлээ

    Жүдо бөхийн Европын цомын аварга шалгаруулах тэмцээн Испанийн Мадрид хотод зургадугаар сарын 2-3-ны өдрүүдэд боллоо. Тус тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Казахстаны жүдо бөхийн шигшээ багийн тамирчин Г.Отгонцэцэг  Белгийн Софи Жураг ялснаар хүрэл медаль хүртлээ. Казахстан улсаас Европын цомын аварга шалгаруулах тэмцээнд найман эмэгтэй жүдоч барилдсан ч Г.Отгонцэцэг ганцаараа медаль хүртжээ.