Tag Archives: спорт

June, 2017

  • 22 June

    Монголын үндэсний бөхийн холбооноос мэдэгдэл гаргалаа

    Өнөөдөр Монголын үндэсний бөхийн холбооноос мэдэгдэл гаргалаа.Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна. МЭДЭГДЭЛ 2017.06.22.                                                                 Улаанбаатар хот Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль дуусахад дөрөвхөн хоног үлдэж, Үндэсний их баяр наадам хаяанд ирчихээд байгаа энэ үед Монголын үндэсний бөхийн холбооны Тэргүүний бүрэн эрх нь дуусгавар болсон Р.Нямдоржид хууль бус хурал зарлаж бөхчүүдийг талцуулж, нийгмийн бухимдлыг дэвэрээж байгаа үйлдлээ таслан зогсоохыг шаардаж байна. …

  • 19 June

    Зүүн Азийн Өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээн боллоо

    Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдаж буй Зүүн Азийн Өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээний нээлтийн арга хэмжээ өчигдөр Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд боллоо. Тэмцээнийг Монголын шатрын холбоо, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Гадаад харилцааны яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар нар хамтран энэ сарын 17-26-ны өдрүүдэд зохион байгуулж буй юм. Нээлтэд Монгол …

  • 15 June

    Мун Жэ Ин 2030 оны Хөлбөмбөгийн ДАШТ-ийг улсдаа зохион байгуулах хүсэлт тавилаа

    Олон улсын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Ж.Инфантино БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ Интэй уулзлаа. Энэ үеэр БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ Ин 2030 оны Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг улсдаа зохион байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Ингэхдээ уг тэмцээнийг хоёр солонгос улс хамтарч зохион байгуулна гэжээ. БНСУ-ын хувьд өмнө нь Японтой хамтарч дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байсан туршлагатай билээ.

  • 14 June

    Майклын 1984 оны олимпод өмссөн “конверси” 190 мянган доллараар зарагдлаа

    Майкл Жорданы пүүзнүүд залуусыг байлдан дагуулсаар байна. Спортод дуртай гэхээсээ зөвхөн Жордан брендийн пүүз сонирхогч залуусын нэг үе бий болчихоод байна шүү дээ. Тэгвэл 1984 онд Лос Анжилес хотноо зохион байгуулагдсан зуны олимпод Майклын өмсөж оролцож байсан Конверсе фастбрик мидс /fastbreak mids/ загварын пүүз дуудлага худалдаанд орж 190.372 ам.доллараар зарагдсан байна. Монгол мөнгөөр нэг пүүз 450 гаруй сая төгрөг болсон …

May, 2017

  • 31 May

    “Мазаалай цом-2017” бартаат замын тэмцээн амралтын өдрүүдэд болно гэв

    Дэлхийд нэн ховордоод буй мазаалай хамгаалах ажилд бүх нийтийн анхаарлыг хандуулах зорилготой “Мазаалай цом-2017” тэмцээн хоёр дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.Тодруулбал, Монголын бартаат замын авто спортын холбооны цомын аварга шалгаруулах “Мазаалай цом-2017” бартаат замын тэмцээн 2017 оны зургадугаар сарын 3, 4-ны 09:00 цагт Морингийн даваанд зохион байгуулагдах юм. Тус тэмцээн: • Сонирхогчийн ангилал буюу ТR1 • Мэргэжлийн ангилал буюу …

  • 30 May

    МУГТ М.Уранцэцэг Ази тивийн хошой аврага боллоо

     Энэ сарын 26-28 өдрүүдэд Хонг-Конг улсад зохион байгуулагдсан Жудо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Цагдаагийн Ерөнхий газрын  “Хүч” спорт хорооны дасгалжуулагч, Монгол улсын гавьяат тамирчин  цагдаагийн дэслэгч М.Уранцэцэг  эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд алтан медаль хүртэж, Ази тивийн хошой аварга боллоо.

  • 29 May

    Б.Жанчивдорж жудо бөхийн Ази тивийн АШТ-нээс хүрэл медаль хүртлээ

    Энэ сарын 26-28 өдрүүдэд Хонг-Конг улсад зохион байгуулагдсан Жудо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд ЦЕГ-ын “Хүч” спорт хорооны тамирчин, ОУХМ, Замын цагдаагийн албаны Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Б.Жанчивдорж-100 кг-ийн жинд барилдаж хүрэл медаль хүртлээ. Тус тэмцээнээс Монгол улсын Жүдо бөхийн шигшээ багийн тамирчид нийт 1 алт, 5 мөнгө, 5 хүрэл медаль авч багийн нийлбэр дүнгээр …

  • 27 May

    БХЯ-наас хүндийн өргөлтийн тамирчин, ОУХМ, ахлагч М.Анхцэцэгт 6 сая төгрөгийн хандив гардуулав

    Дэлхийд тэрбумаар үнэлэгдсэн ч “Би эх орныхоо төлөө штанг өргөдөг” хэмээн гадны улсын саналыг хүлээж аваагүй тамирчин бол “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ, ахлагч М.Анхцэцэг. Түүний дүү 16 настай М.Номин-Эрдэнэ өнгөрөгч оны 9 дүгээр сарын 22-ны өдөр их хэмжээгээр түлэгдсэн юм. Үүнтэй холбогдуулан олон нийтийн санаачлагаар “Дэлхийд тэрбумаар үнэлэгдсэн туйванч М.Анхцэцэгийн дүүд туслацгаая” аяныг 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэл …

  • 24 May

    Спортод ээлтэй “Алтан Дорнод Монгол” АНУ-д оффистой боллоо

    “Алтан Дорнод Монгол” группын захирал Т.Ариунболд спортод элэгтэй эрхмүүдийн тоонд зүй ёсоор багтдаг. Түүнийг залуу үеийн тамирчиддаа санаа сэтгэл тавин, захыг нь мушгин суудаг гэдгийг хэн хүнгүй мэддэг болжээ. Тус компаний дэргэдэх Алтан Дорнодын Дайчид клуб нь сагсан бөмбөг, бөх, боксын төрлийн тамирчдыг илүүтэй дэмжиж, хамтран ажилладаг. Үүний нэгээхэн тод жишээ бол Архангай Алтан Дорнодын Дайчид” баг билээ. Тус баг нь Үндэсний супер лиг 2016 оны аварга болсон чансаа өндөртэй баг. Мөн …

  • 24 May

    Herbalife ЭРҮҮЛ, ИДЭВХТЭЙ амьдралыг ямагт дэмжинэ

    Дөрөв дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй “Улаанбаатар марафон” боллоо. Иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, биеийн тамираар идэвхтэй хичээллэх сэдэл төрүүлэх, гүйлтийн спортыг дэмжих зорилготой “Улаанбаатар Марафон” тэмцээнийг зохион байгуулдаг билээ. Жилээс жилд оролцогчдын тоо нэмэгдэж, Монголчууд төдийгүй олон улсын гүйлтийн тамирчид оролцдог уг тэмцээн 20 мянга гаруй хүнийг хамарсан нийтийн биеийн тамир, спортын томоохон наадмыг Herbalife компани гурав дахь …

  • 24 May

    Б.Баттүшиг Дэлхийн Бадминтоны Холбооны удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд томилогдлоо

    “Дэлхийн Бадминтоны Холбоо зөвлөлийн 7 гишүүнийг шинээр томилов“ Дэлхийн Бадминтоны Холбоо нь Австралийн Gold Coast-д болсон ээлжит хуралдаанаар зөвлөлийн 7 гишүүнийг шинээр, мөн 11 гишүүнийг улируулан дахин сонгов. “Имарт” болон “Скайтел” компанийн ТУЗ-ын дарга, Монголын үндэсний олимпийн хорооны Дэд ерөнхийлөгч, “Монголд та хэрэгтэй” ТББ үүсгэн байгуулагч Б.Баттүшиг Дэлхийн Бадминтоны холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Маркетинг хариуцсан Дэд даргаар сонгогдлоо. Дэлхийн Бадминтоны Холбооны удирдах зөвлөлийн бүхэлдэхүүнд шинээр орж буй …

  • 16 May

    “УЛААНБААТАР МАРАФОН – 2017” энэ сарын 20-нд болно

    “Улаанбаатар Марафон” олон улсын гүйлт нь Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд өөрийн дотоод нөөц боломжийг нээж, зорилгодоо хүрэх тэсвэр хатуужил, бие бялдрын болон оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх, иргэдийг өдөр тутмын биеийн тамираар хичээллэх идэвх санаачлагыг дэмжсэн, гадаад, дотоодын нийтдээ 25 мянга гаруй иргэдийг хамруулсан арга хэмжээний нэг болоод байна. …

  • 10 May

    Д. Отгонхүү Монгол улсын рекордыг шинэчлэн тогтоолоо

    Рэд Фокс Эльбрус-2017 (Red fox Elbrus Race-2017) тэмцээний өндөр уулын гүйлтийн классик ангилалд Монгол улсын тамирчин тэргүүн байр эзэллээ. Эльбрус оргилыг (3780-5642м) эзлэх өндөр уулын гүйлтийн (skyrunning) олон улсын энэхүү тэмцээнд нийт 12 орны 350 тамирчин оролцсоноос Монголоос UB hiking club-ийн гишүүн Д. Отгонхүү оролцож тэргүүн байрын эзэн боллоо. Ийнхүү тэрээр анхны алтан медалийг эх орондоо авчирлаа. Д. Отгонхүү уг …

  • 2 May

    “Дөл” тэмцээний шилдгүүд тодорлоо

    Цэрэг-спортын “Дөл” цогцолбор тэмцээнийг Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах  ангийн сурагчдад цэрэг эх оронч үзэл, хүмүүжил олгох, эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэх, тэдэнд бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл, тэвчээр хатуужил олгох зорилгоор 2 үе шаттайгаар зохион байгууллаа. Тэмцээний хоёрдугаар шатны шалгаруулалт 2017 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр Үндэсний батлан хамгаалахын их сургууль дээр зохион байгуулагдсан бөгөөд нэгдүгээр шатны шалгаруулалтад …

April, 2017

  • 29 April

    Цэрэг спортын “Дөл” цогцолбор тэмцээний аваргууд өнөөдөр тодорно

    Нийслэлийн Засаг дарга, Батлан хамгаалахын сайдтай 2017 онд хамтран ажиллах гэрээнд тусгагдсан “Цэргийн насны болон өсвөр насны иргэдийн дунд эх оронч үзэл, хүмүүжил олгох” гэсэн заалтын дагуу Нийслэлийн Засаг даргын нэрэмжит цэрэг спортын “Дөл” цогцолбор тэмцээнийг хоёр үе шаттайгаар зохион байгуулж байна. Тэмцээний нэгдүгээр шатны шалгаруулалтад нийслэлийн ерөнхий боловсролын 103 сургуулийн 2000 гаруй ахлах ангийн сурагчид оролцжээ. Үүнээс хоёрдугаар шатанд …