Арван зургаахан настайдаа Төрийн дээд одон “Алтан гадас”-аар энгэрээ мялаасан шатарчин бол Олон улсын шатрын их мастер А.Энхтуул юм. 8 дугаарсарын 20-нд буюу өнгөрсөн хагас сайн өдөр Их мастер А.Энхтуултай “ШАТАР ЗЭРЭГ ТОГЛОХ ӨДӨРЛӨГ”-ийг “Оюуны Ундраа Групп”-ийн хэрэгжүүлж байгаа Соёл амралтын “Зайсан Хилл” цогцолборын санаачлагаар амжилттай зохион байгууллаа. Өдөрлөгт шатар сонирхогч иргэд болоод, зарим уран бүтээлчид очсон аж. Тодруулбал “Зайсан Хилл” …
Tag Archives: спорт
August, 2016
-
22 August
Ангилалдаа сүүлийн байр эзэлсэн Ө.Чагнаадоржоос сэргээш илэрчээ
“Рио-2016” олимпийн наадмын хүндийн өргөлтийн 56 кг-ийн жинд Монголын тамирчин ОУХМ Ө.Чагнаадорж өрсөлдсөн. Тэрбээр анхны захиалгаа 103 кг-аар өгсөн ч, гурван удаагийн оролдлогоороо өргөж чадалгүй тэмцээнээ дуусгасан. Ингэснээр жиндээ хамгийн сүүлийн байранд орсон. Тэгвэл олимпийн наадам хаалтаа хийхдээ зэрэгцэн Монголын хүндийн өргөлтийн тамирчин Ө.Чагнаадоржоос сэргээш илэрсэн тухай мэдээлэл цацагдлаа. Олон Улсын сэргээшийн эсрэг агентлагаас мэдээлснээр Ө.Чагнаадоржоос “тестостерон” хэмээх сэргээшийн төрөлд …
-
22 August
АНУ-ын чөлөөт бөхийн холбооныхон Г.Мандахнаранг ялсан гэв
“Рио-2016” олимпийн наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг жингийн хүрэл медалийн төлөөх барилдаанд Монгол Улсын гавьяат тамирчин Г.Мандахнаран Узбекистаны бөхтэй барилдаж, эцсийн мөчид торгуулийн оноогоор ялагдлаа. Үүнийг АНУ-ын чөлөөт бөхийн холбоо эсэргүүцэж, Г.Мандахнаранг “Ялсан” хэмээн твиттер хуудаснаа жиргэжээ. Тэд “Ганзориг 7:6 онооны харьцаагаар хүрэл медаль хүртсэн. Гэвч түүнийг баяраа тэмдэглэж байх мөчид ямар нэгэн шалтгаанаар Наврузовт оноо өглөө” гэсэн байна.
-
22 August
“Рио-2016”-гийн хаалтын ёслол болж байна
“Рио-2016” зуны Олимпын 31 дүгээр наадмын хаалтын ёслол Бразилын Маракана цэнгэлдэх хүрээлэнд болж байна. Өнөө өглөөний 08:00 цагт бүжигчид болон бөмбөрчдийн үзүүлбэрээр хаалтын ёслол эхэлсэн юм. Бамбарыг унтрааснаар хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон энэ наадам албан ёсоор өндөрлөнө. Хаалтын ёслолд дэлхийн хэдэн мянган тамирчин оролцоно. Олимпын тугийг дараагийн Олимпыг зохион байгуулах Токио хотын захирагч Юрико Койкэд хаалтын ёслолын үеэр …
-
20 August
П.Өнөрбат, Э.Бэхбаяр нар тэмцээнээ дуусгалаа /бичлэгтэй/
“Рио-2016” олимпийн наадам өндөрлөх тийшээгээ хандаж байна. Өчигдөр тус наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 74 кг, 57 кг-ийн жинд барилдсан манай хоёр тамирчин болох П.Өнөрбат, Э.Бэхбаяр нар эхний учраадаа өвдөг шороодож энэ удаагийн олимпийн наадмаа өндөрлүүллээ. Тэднийг ялсан бөхүүд дараагийн учраадаа өдөг шороодсоноор манай хоёр бөх дагах барилдаан хийх боломжгүй болж тэмцээнээ дуусгалаа. ОУХМ П.Өнөрбатын хувьд 74 кг-ийн жинд Туркийн Сонер Демиртастай …
-
19 August
З.Дүвчин: С.Батцэцэг олимпийн өмнөхөн бэртэл авсан байсан
“Рио-2016” олимпийн наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 63 кг-ын жингийн барилдаан өчигдөр болж, Монгол Улсын гавьяат тамирчин, олимпийн хүрэл, ДАШТ-ий хошой алтан медальт С.Батцэцэг хүч үзсэн. Тэрбээр эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Африкийн тамирчин Блессинг Оборудудутай таарч ялсан. Гэвч манай тамирчны барилдаан нэг их сайн гарахгүй байв. Дараагийн учраа болох АНУ-ын Е.Пирожковатай таарахдаа мөн л хангалттай барилдахгүй байсаар ялагдсан. Тэрхүү шалтгааныг …
-
19 August
Өнөөдөр Э.Бэхбаяр, П.Өнөрбат нар барилдана
Өнөөдөр манай улсаас хоёр чөлөөт бөхийн тамирчин өрсөлдөнө. Эрчүүдийн 57 кг-д Э.Бэхбаяр эхний тойрогт Сенегалын Адама Диаттатай оноолт таарсан юм. Энэ бөх 28 настай, 2008 онд Африкийн аварга болоод Бээжингийн олимпод 55 кг-д зодоглож байв. Тэрбээр шөвгийн 16-д Японы Томохиро Мацүнагад ялагдсан. Манай тамирчин түүнийг ялвал 2014 онд Ташкентийн ДАШТ-ээс 61 кг-д хүрэл медаль хүртсэн Кубын Йовлес Бонне, Узбекистаны 18 …
-
18 August
Д.Банди: Боксын дасгалжуулагчдыг бэлтгэхэд анхаарахгүй бол болохгүй нь ээ
Олимп, дэлхийн боксын тэмцээний рингэнд тамирчнаа аваад гарахад олон улсын шүүгчид ёсолж угтдаг дархан дасгалжуулагчдын нэг бол Монгол Улсын Ардын багш, гавьяат дасгалжуулагч Д.Банди билээ.Түүнийг Монголын боксын шигшээ багийг удирдаж байхад манай ширэн бээлийтнүүд Бээжин-2008 олимпийн наадмаас алт, мөнгөн медаль хүртэж, түүхэнд байгаагүй амжилтыг үзүүлж байсан юм. Тэгвэл түүнгүйгээр оролцсон Лондон-2012, Рио-2016 олимпт манай боксчдын амжилт буурсан. Энэ хооронд Д.Банди багш зүгээр суусангүй. Боксын спорт, түүнтэй холбогдсон өөрийн амьдрал, Монголын …
-
17 August
Риогийн олимпод оролцсон Японы бүх жүдоч медаль хүртжээ
XXXI дэх удаагийн зуны олимпийн наадмын жүдо бөхийн төрөл 14 ангиллаар явагдсан. Япон улсын жүдо бөхийн шигшээ баг 12 тамирчинтайгаар эмэгтэйчүүдийн -63 кг, -78 кг-аас бусад ангилалд өрсөлджээ. Тэгвэл эдгээр тамирчин бүгд “Рио 2016” олимпоос медаль хүртэж, шагнал гардуулах ёслолд Япон улсын далбааг мандуулжээ. Тус улсын хувьд 2012 оны Лондоны олимпоос долоон медаль авсан. Тодруулбал, Японы жүдо бөхийн шигшээ багийн …
-
17 August
Асашёорюү Д.Дагвадорж М.Анхцэцэгийг ивээн тэтгэнэ
Монголын хүндийн өргөлтийн спортын шинэ од, олимпийн наадамд жиндээ наймдугаар байр эзэлсэн, өсөх ирээдүйтэй тамирчин М.Анхцэцэг өдгөө ердөө 18 настай билээ. Түүнийг 2020 оны Токиогийн олимп хүртэл Асашёорюү Д.Дагвадорж аварга ивээн тэтгэхээр болжээ. Аса аварга өчигдөр Бразилийн Рио-де-Жанйеро хотод очсон бөгөөд түүнийг тэнд очсоны дараа М.Анхцэцэгийг ивээн тэтгэнэ хэмээх мэдээлэл гарлаа. Ямартай ч, Рио хотод Аса аварга М.Анхцэцэгтэй уулзсан бололтой. …
-
17 August
Ц.Мягмарсүрэн: Хилчин тамирчдаараа бахархаж байна
-Хил хамгаалах байгууллагынхан амжилт бүтээлээр дүүрэн байна. Мөрдэс нэгт тамирчид тань хүн төрөлхтний олимпийн наадамд медалийн буухиаг эхлүүлж, үргэлжлүүллээ. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу? -Олимпийн наадам хүн төрөлхтний анхаарлын төвд байна. Тэнд тамирчдын амжилтын уухай тасралтгүй үргэлжилж байгаа. Эх орныхоо торгон хилээс олимпийн наадмыг зургаан тамирчин маань зорьсон. Хоёр тамирчин маань сайхан амжилт үзүүлж ард түмнээ баясгалаа. Манай медалийн буухиа тасрахгүй үргэлжилнэ …
-
17 August
Баянзүрх дүүргийн аварга шалгаруулах спорт явган аялалын тэмцээн болно
Монгол улсын Биеийн тамир спортын тухай хууль, Монгол улсын Засгийн газрын 05,34 дүгээр тогтоол, дүүргийн Засаг дарын А/76 дугаар захирамжын дагуу Биеийн тамир, спортыг хөгжүүлэх Биеийн тамир спортыг айл өрх, иргэн бүрт уриатайгаар явган аялалын тэмцээнийг зохион байгуулахаар болжээ. Тэмцээн энэ сарын 20-21-ны өдрүүдэд Жуковын талбайгаас Хүрэл тогоот хүртэлх 20 км маршрутаар явагдах аж. Хороо бүрээс шалгарсан баг тамирчид Байршил …
-
17 August
Д.Отгондалай олимпийн хүрэл медалиа гардан авлаа
Бразилийн Рио-де-Жанейро хотноо болж буй Зуны Олимпийн XXXI наадам ес дэх өдөр боксын медалийн төлөөх тулаанд ОУХМ Д.Отгондалай хүрэл медалийн болзол хангасан билээ. Энэ өдөр манай боксын тамирчдын хувьд хариуцлагатай тулааныг хийсэн. Өнөөдөр өглөө буюу Улаанбаатарын цагаар 08:20цагт боксын эрэгтэйчүүдийн 60кг-ийн жингийн медальтангууд эх орныхоо далбааг мандууллаа. Манай тамирчин Д.Отгондалай хүрэл медаль авч, мөнгөн медалийг Франц улсын тамирчин Софьян Умиа …
-
17 August
Э.Цэндбаатар шөвгийн наймд ялагдав
Риогийн наадмын 11 дэх өдөр боксын 56 кг-ийн жинд ОУХМ Э.Цэндбаатар хагас шигшээд үлдэхийн төлөө тулалдлаа. “Риоцентро” ордонд түүнтэй тулсан өрсөлдөгч нь залуучуудын дэлхийн аварга, АНУ-н Шакур Стивенсон байсан юм. Гурван үе үргэлжилсэн тус тулаанд 30:27, 30:27, 30:27 харьцаатай Америкийн тамирчин ялалт байгуулснаар хүрэл медалийн болзол хангалаа. Харин 19 настай манай тамирчны хувьд арвин туршлага хуримтлуулсан, өөрийн нөөц бололцоог харуулсан тэмцээн …