Tag Archives: спорт

July, 2015

  • 26 July

    Холын зайн дугуйн уралдаан эхэллээ

    Монголын дугуйн холбооноос зохион байгуулж буй холын зайн дугуйн уралдаан өнөөдөр эхэллээ. Энэ жил 18 дахь удаагаа зохиогдож буй уралдаанд 11 багийн 42 тамирчин оролцохоор мэдүүлгээ өгсөн байна. “Монголын олон өдөр” буюу “Tour de Mongolie” тэмцээний нээлт өнөөдөр 10.00 цагаас Баянзүрх дүүрэгт байрлах Дүнжингарав худалдааны төвийн зүүн урд талбай дээр боллоо. Тамирчид Улаанбаатар – Налайх-Багануур – Зуунмод –Улаанбаатар гэсэн маршрутаар …

  • 24 July

    А.Сүхбат хоёрын даваанд өвдөг шороодов

    Увс аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ойн баяр наадмын бөхийн барилдаан өчигдөр эхэлсэн. Уг барилдааны зүүний тэргүүнд Дархан аварга А.Сүхбатыг гарч барилдана гэж байсан ч барилдаан эхлэхэд тэрбээр талбайд гараагүй тул Аварга С.Мөнхбат магнайлан гарсан байна. Харин тэрбээр өчигдөр үдээс хойш Улаангом хот руу нисч, хоёрын даваанаас Увс аймагт хүрэлцэн очиж барилджээ. Аваргын хувьд өөрийн хүү С.Хангайтайгаа хамт зодоглосон байна. …

  • 23 July

    Дугуйн холын зайн уралдаан болно

    Монголын дугуйн холбооноос зохион байгуулдаг уламжлалт холын зайн уралдаан энэ жил 18 дахь удаагаа болох гэж байна. Тэмцээн ирэх бямба гарагт буюу долоодугаар сарын 25-нд эхэлж, Төв аймгийн Лүн, Өвөрхангайн Хархорин, Хужирт, Архангайн Цэцэрлэг зэрэг сумаар дайран өнгөрөх бөгөөд нийт 825 км замыг туулах ажээ. Тэмцээн ес хоног үргэлжилж, аваргаа тодруулна. Өнгөрсөн жил 11 багийн 40 гаруй тамирчин оролцсоноос “Авто зам” клубын тамирчин Б.Марал-Эрдэнэ …

  • 22 July

    Хакүхо: Санамсаргүй гар, хөл савлахыг алийг тэр гэх вэ

    Сумо бөхийн долоодугаар сарын барилдаан өндөрлөх дөхөж байна. Энэ башёг тэргүүлж буй ёкозүна Хакүхо Даваажаргал өчигдрийн барилдааныхаа төгсгөлд өрсөлдөгч сэкивакэ Ичиножёог “алгадсан” нь өнөөдрийн сошиал ертөнцийн гол сэдэв байв. Жиргээчид түүний энэ үйлдлийг буруутгаж, аварга нэрэндээ сэв суулгалаа хэмээн шүүмжилж буй. Тэгвэл Хакүхо өөрийн твиттер хуудсаараа дамжуулан тайлбар хийжээ. Тэрбээр “Барилдаан ноцолдоонд аль санамсаргүй гар хөл савлахыг тэр гэх вэ, …

  • 21 July

    МҮОХ-ны дэргэд Эрдэмтдийн зөвлөл байгуулагдав

    Монгол улсын олимпийн хөдөлгөөн ба биеийн тамир спортын хөгжлийг эрчимжүүлэхэд эрдэмтэн, судлаачдын мэдлэг, боловсрол,оролцоог ашиглах асуудал чухлаар тавигдаж байна. Энэ үүднээс  МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрээр МҮОХ-ны дэргэд “Эрдэмтдийн зөвлөл”-ийг байгууллаа. Тус зөвлөлийг  МҮОХ-ны ерөнхийлөгч, доктор Д.Загдсүрэн ахлан ажиллахаар боллоо. Эрдэмтдийн зөвлөлийн бүрэлдэхүүнд доктор, дэд профессор Ч.Зоригтбаатар, доктор профессор Г.Сүхбат, доктор, профессор Л.Уртнасан, шинжлэх ухааны доктор, профессор Л.Алтанцэцэг, доктор профессор Р.Ганбаатар, доктор, дэд профессор Б.Буяндэлгэр, доктор И.Жамьяндагва нар орсон байна. Эрдэмтдийн зөвлөл нь Олимпийн хөдөлгөөн ба …

  • 21 July

    Дэлхийн хэмжээнд улсынхаа нэр хүндийг гаргасан залууст хүндэтгэл үзүүллээ

    Дэлхийн оюутны спортын “Универсиад” XXVIII дугаар их наадамд амжилттай оролцож буудлагын төрөлд алт, мөнгө, хүрэл медалийн эзэн болсон   Э.Бадамгарав, Э.Даваахүү болон П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын тэмцээнээс эрэгтэй гоцлол дууны төрөлд Тэргүүн байр, Алтан медаль, Гранпри хүртсэн МУГЖ Г.Ариунбаатар нарт “Эх нутгийн иргэд ТББ”-ын тэргүүн, Улсын их хурлын Дэд дарга М.Энхболд, “Төв аймгийн нутгийн залуучуудын холбоо”-ны тэргүүн Г.Сурмаа нар удирдах зөвлөлийн гишүүн эрхмүүдийн хамт хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Сэтгэл зүй, тэвчээр хатуужилтай байж, урлаг спортын өндөр амжилт гаргасан залуусаар бахархаж …

  • 20 July

    Манай аваргууд башёг тэргүүлсээр байна

    Арлын орны үндэсний бөх болох мэргэжлийн сүмогийн долдугаар сарын Нагоя башё үргэлжилж байна. Тус тэмцээн өчигдөр ихэнх талдаа орлоо. Тэмцээний найм дахь өдрийн дараах байдлаар дээд зиндаанд сумогийн 69, 71 дэх ёкозүна болох Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд нар нэг ч унаагүй тэргүүлж эхэллээ. Тэдний араас озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, сэкивакэ Точиоозан, Кагамио Д.Нанжид нарын гурван бөх 7 даваа, 1 унаатай удаалж …

  • 18 July

    Батлан хамгаалах сайд Ц.Цолмон “Алдар”-ын тамирчдыг шагнаж урамшууллаа

    Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадамд амжилттай оролцсон Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчдыг Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон  өнөөдөр хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Түүний хамт ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа болон Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар нарын БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд байлцав.  Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон …

  • 17 July

    Шинэхэн арслан 423.2 сая орчим төгрөгийн бай шагнал хүртжээ

    Үндэсний баяр наадмын бөхийн барилдааны түрүүг авч Улсын арслан цол хүртсэн Э.Оюунболдод нийт 423.2 сая орчим төгрөгийн бай шагнал очжээ. Баяр наадмын түншээр хоёр дахь жилдээ ажиллаж байгаа “Toyota Motor”  компани шинэхэн арсланд 108.2 сая төгрөгийн үнэ бүхий “Land Cruiser 200” автомашин бэлэглэсэн бол “Их Засаг” олон улсын их сургууль 200 сая төгрөгийн үнэ бүхий дөрвөн өрөө байр, “Хан хэнтий …

  • 17 July

    Дархан аварга А.Сүхбатын хүү С.Хангай сумын заан цол хүртжээ

    Дархан аварга А.Сүхбатын ууган хүү С.Хангай Төв аймгийн Сэргэлэн сумын наадамд түрүүлж, сумын заан цол хүртжээ. Их аварга Хорлоогийн Баянмөнхийн зээ хүү, дархан аварга А.Сүхбатын том хүү С.Хангай энэ жил 19 настай. Хоёр талын бөхийн удамтай, жинхэнэ төрмөл бөх гэж С.Хангайг хэлнэ хэмээн бөх сонирхогчид ярьж байна. Дархан аваргын хувьд энэ жилийн наадамд зодоглоогүй билээ. эх сурвалж:medee.mn

  • 7 July

    Залуу начныг хурдан удмын даагаар мялаана

    Монголын Залуучуудын холбоо  нь Үндэсний их баяр наадмаар тав давж улсын начны болзол хангасан хамгийн залуу начинд хурдан удмын даага бэлэглэдэг  сайхан уламжлалтай билээ. Энэ уламжлал 1994 оноос эхэлж, Улсын аварга Д.Сумьяабазар анхны даагыг хөтөлж байсан түүхтэй. Тэрхүү цаг үеэс хойш 21 залуу начин хурдан удмын дааганы эзэн болсноос 10  бөх нь амжилтаа ахиулж цол нэмсэн гэдэг сайхан  мэдээ байдаг …

  • 6 July

    Монгол улсыг хөгжүүлэхэд шатар ухаан хэрэгтэй

    Монгол төрийн мэргэн өвөө хэмээн төр, түмэндээ хүндлэгдсэн Жамсрангийн Самбуу агсны мэндэлсэний 120 жилийн ой энэ онд тохиож байна. Тэрээр Төв аймгийн Бүрэн сумын уугуул бөгөөд “Эх нутгийн иргэд” төрийн бус байгууллагаас санаачлан УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга Миеэгомбын Энхболдын ивээл дор Ж.Самбуугийн нэрэмжит “Шатар ухаан-2015” тэмцээнийг зохион байгуулж байгаа юм. Тэмцээний нээлт өнөөдөр боллоо. Тэмцээний хамтран зохион байгуулагчаар “Ж.Самбуу” …

  • 2 July

    Чөлөөтийхөн гурван аваргатай иржээ

    Өвөрмонголын Хөлөнбуйр аймагт чөлөөт бөхийн олон улсын тэмцээн боллоо. Тус тэмцээнд манай улсаас эрэгтэй 12, эмэгтэй 10 зодогложээ. Тэмцээний эрэгтэйчүүдийн 65 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин Б.Батмагнай, 74 кг-д “Арслан” клубийн тамирчин, Д.Гомбодорж, 86 кг-д “Аврагч” спорт клубийн тамирчин, ОУХМ О.Үйтүмэн нар алтан медаль хүртжээ. Мөн ”Гацуурт-Олимп” клубийн тамирчин С.Батболд мөнгө, “Харгант- Цамхаг” клубийн тамирчин, Б.Нямдорж, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин П.Өнөрбат нар …

  • 2 July

    Шилдгийн шилдэг 22 адуучин өрсөлдөнө

     Монгол Улсын аварга адуучин шалгаруулах “Адуучин”  наадам хоёр жил дараалан Монгол ын аварга Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдсан билээ. Тиймээс Засгийн газрын тогтоолын дагуу 2015 оноос “Адуучин” наадмыг үндэсний их баяр наадмын хөтөлбөрт албан ёсоор оруулан 2015 оны долдугаар сарын 14-нд Улаанбаатар хот “Хүй долоон худаг”-т зохион байгуулахаар товложээ.  Тус тэмцээнд 21 аймгийн шилдгийн шилдэг 21 адуучин залуус болон …

  • 1 July

    ММСУХ-оос эрлийз адууг ялгах журмын талаар хүсэлт явуулжээ

    ММСУХ-ноос Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд хурдан морины уралдааны эрлийз монгол адууг ялгах журмын талаар саналаа хүргүүлжээ. Монголын морин спорт, уяачдын холбооноос хурдан морины уралдааны хөгжлийн чиг хандлага, уяачдын хөдөлмөрийг бодитойгоор үнэлэх зорилгоор 2011 оноос эхлэн эрлийз монгол адууг ялган уралдуулж ирсэн. Харин Их Монгол Улс байгуулсаны 809 жил, Ардын хувьсгалын 94 жил, Үндэсний их баяр наадмын хурдан …