Tag Archives: спорт

March, 2022

  • 29 March

    Монголын Үндэсний Олимпын хорооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд тодорлоо

    Монголын Үндэсний Олимпын хорооны VIII чуулганаар Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийг сонголоо. Зургаан суудлын төлөө анх 26 хүн өрсөлдөхөөр бүртгүүлсэн ч долоо нь нэрээ татсанаар 19 хүний дунд өрсөлдөөн өрнөв. Нэг гишүүн зургаа хүртэлх хүний нэр дугуйлан саналаа өгөхөд Монголын триатлоны холбооны ерөнхийлөгч Ц.Сандуй хамгийн олон буюу 84 санал авч, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр улиран сонгогдов. Түүнээс гадна Монголын байт харвааны холбооны …

  • 28 March

    МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Ч.Наранбаатар сонгогдов

    Монголын Үндэсний Олимпын хорооны тэргүүн дэд, дэд ерөнхийлөгчийг сонгох сонгууль явагдаж дууслаа. Энэ албан тушаалд МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, МҮОХ-ны зөвлөх Ж.Отгонцагаан, Монголын ширээний теннисний холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ч.Амарсанаа, Монголын жюү-жицугийн холбооны гүйцэтгэх захирал О.Болд-Эрдэнэ, Монголын каноэгийн холбооны ерөнхийлөгч О.Одбаяр, Монголын триатлоны холбооны ерөнхийлөгч, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ц.Сандуй, 3х3 сагсан бөмбөгийн холбооны хөгжил …

  • 28 March

    МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр Б.Баттүшиг сонгогдлоо

    Монголын Үндэсний Олимпын Хорооны VIII чуулган Шангри-Ла зочид буудалд үргэлжилж байна. Дөнгөж сая Монголын Үндэсний Олимпын Хорооны Ерөнхийлөгчийн сонгууль явагдаж өндөрлөлөө. Ерөнхийлөгчид гурван хүн нэрээ дэвшүүлсэн ч Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга нэрээ татаж буйгаа албан бичгээр мэдэгдсэн. Ингэснээр Монголын Үндэсний Олимпын Хорооны Тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг, Монголын биатлоны холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир нар ерөнхийлөгчийн төлөө өрсөлдөв. Санал …

  • 28 March

    Монголын үндэсний олимпын хорооны VIII чуулган эхэллээ

    Монголын үндэсний олимпын хорооны VIII чуулган өнөөдөр Шангри-Ла зочид буудалд болж байна. Чуулганд 181 төлөөлөгчөөс 143 хүн хүрэлцэн ирж, 79 хувийн ирцтэйгээр эхэллээ. Олимпын төрлийн спорт холбоодыг төлөөлж 79 гишүүн ирсэн бол олимпын бус төрлийн спорт холбоодоос 64 гишүүн хүрэлцэн ирсэн байна. Хурлаар МҮОХ-ны өнгөрсөн сонгуульт хугацааны тайлан, Хянан шалгах зөвлөлийн тайланг хэлэлцэж, МҮОХ-г ирэх олимпын мөчлөгт удирдах удирдлагын багийг …

  • 25 March

    Жүдо бөхийн холбоог “АЛТАН ОД” одонгоор шагналаа

    МҮОХ-ны дээд шагнал “Алтан од” одонгоор спорт, олимпизмын үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүсийг шагнадаг. Харин энэ удаа нэр хүндтэй шагналаа хувь хүн бус, байгууллагад  хүртээлээ. Гаргасан амжилтаараа монгол түмнээ баярлуулж, олимпын наадамд хамгийн өндөр амжилт үзүүлж буй Монголын жүдо бөхийн холбоог “Алтан од” одонгоор шагнасан юм. Шагналыг МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар …

  • 24 March

    Чөлөөт бөх:Азийн АШТ-д хүч үзэх сонгомол бөхийн баг тодров

    Бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 19-24-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болно. Тус тэмцээнд оролцох чөлөөт бөхийн баг тамирчдаа нэгдүгээр сард “Сорилго” тэмцээнээр сонгосон билээ. Тэгвэл сонгомол бөхийн төрөлд оролцох бөхчүүдээ өнөөдөр чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн зааланд сонгов. Азийн аваргын сонгомол бөхийн төрөлд дагнан бэлтгэгдэж буй 23 хүртэлх насны Азийн АШТ-ий мөнгөн медальт ОУХМ М.Даваабанди, хүрэл медальт ОУХМ …

  • 23 March

    Амжилт гаргасан бильярдын тамирчдыг шагнаж урамшуулав

    Монголын снукер бильярдын тамирчид 2021 оны ДАШТ, 2022 оны Азийн АШТ-д амжилттай оролцоод ирсэн. Эдгээр тэмцээнд О.Лхагвадорж, Т.Хаш-Очир нар эрэгтэйчүүдийн ангилалд, Б.Нарантуяа, Б.Билгүүнзаяа, Ж.Отгонбаяр нар эмэгтэйчүүдийн төрөлд өрсөлдсөн бөгөөд Б.Нарантуяа сонирхогчдын ДАШТ-ий шөвгийн наймд шалгарсан юм. Улмаар гуравдугаар сарын 1-15-ны өдрүүдэд болсон снукер бильярдын Азийн АШТ-д Б.Нарантуяа гуравдугаар байр эзэлж, Монголын бильярдын түүхэнд шинэ хуудас нээсэн билээ. Сүүлийн үед амжилт …

  • 22 March

    Б.Урантунгалаг: Тамирчин болохын тулд зөвхөн ур чадвар, авьяасаас гадна сэтгэл зүй маш чухал байдаг

    МҮОХ-ны Спорт дахь эмэгтэйчүүд комиссоос цувралаар зохион байгуулж буй олимпын төрлийн спортыг сурталчлах, хүүхэд залуучуудыг спортоор хичээллэх дур сонирхлыг төрүүлэх болон эмэгтэй тамирчдыг алдаршуулах чиглэлийн арга хэмжээ Баянгол дүүргийн спорт хорооны байранд амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү арга хэмжээнд ОУХМ, “Лондон 2012”, “Токио 2020” Олимпын наадмын оролцогч, Монгол улсын 10 удаагийн аварга, 6 удаа улсын рекорд шинэчилсэн, ААШТ-ний 2 мөнгө, Азийн Гранпри тэмцээний …

  • 21 March

    А.Болдмаа: Нийслэлийн хэмжээнд “Алхацгаая, гүйцгээе” хөдөлгөөнийг дөрөвдүгээр сараас эхлүүлнэ

    Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар  “Илүүдэл жингүй эртэч Монгол” аяныг улс орон даяар өрнүүлээд багагүй хугацаа өнгөрч байна. Иргэдийг идэвхтэй дасгал хөдөлгөөнд уриалсан энэхүү аяны хүрээнд хоёрдугаар сарын 16-наас зургадугаар сарын 1 хүртэл орон даяар спортын заал, танхимыг 06:30-07:30 цагийн хооронд үнэ төлбөргүй болгосон. Аян нийслэл Улаанбаатар хотод хэрхэн өрнөж байгааг Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын Спорт, нийтийн биеийн тамирын …

  • 21 March

    Б.Болортуяа:Бие халаалтыг сайн хийвэл бэртэл гэмтлээс урьдчилан сэргийлэх боломжтой

    Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, “Лондон 2012” Олимпын наадмын хүрэл медальт, дэлхийн хошой аварга С.Батцэцэг болон “Токио 2020” Олимпын наадмын хүрэл медальт, ДАШТ-ий хүрэл медальт Б.Болортуяа нар Сонгинохайрхан дүүргийн “Өнөр цогцолбор” сургуулийн сурагчидтай халуун дотно яриа өрнүүлж, чөлөөт бөхийн мэх, ур чадвараасаа хуваалцаж, хамтдаа дасгал сургуулилт хийн чөлөөт бөхийн спортыг сурталчиллаа. Волейбол, сагсан бөмбөгийн спортоор Архангай аймагт хичээллэж байсан …

  • 21 March

    “Наурыз”-ын баярт зориулсан барилдаанд М.Бадарч түрүүлэв

    Казак түмний үндэсний “Наурыз” баярт зориулсан улс, аймгийн цолтой бөхчүүдийн уламжлалт барилдаанд улсын аварга П.Бүрэнтөгс, улсын арслан Ц.Содномдорж, Р.Пүрэвдагва, улсын гарьд М.Бадарч, улсын заан Б.Батмөнх, Д.Анар, Ц.Одбаяр, Б.Соронзонболд, улсын харцага Б.Бат-Өлзий, Т.Бэгзсүрэн, Ц.Мөнхбаяр, өсөх идэр начин Ч.Батчулуун тэргүүтэй 256 бөх зодоглосноос: Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, “Бөхбилэгт“ дэвжээний бөх, улсын гарьд Мягмарын Бадарч түрүүлж, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат, “Хөвсгөлийн …

  • 17 March

    Олимпод оролцсон 3Х3 сагсны тамирчид сурагчидтай уулзалт ярилцлага хийлээ

    МҮОХ-ны Спорт дахь эмэгтэйчүүд комиссоос спортоор дамжуулан нийгмийн хөгжилд нөлөөлөх, хүүхэд залуучуудыг спортоор хичээллэх дур сонирхлыг төрүүлэх болон эмэгтэй тамирчдыг алдаршуулах цуврал арга хэмжээний хүрээнд “Токио 2020” олимпын наадамд Монгол Улсаа төлөөлөн анх удаа багийн төрөлд оролцсон 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг тамирчид өнөөдөр Сүхбаатар дүүргийн Монгол 3-р сургуулийн сурагчидтай уулзалт хийж, спортын арга хэмжээ зохион байгууллаа. Сурагчид шигшээ багийн …

  • 16 March

    О.Гүндэгмаа:Өдөр болгон бэлтгэлээ тууштай сайн хийдэг байсан нь амжилтад хүрэхэд нөлөөлсөн

    Азийн олимпын зөвлөлийн төслийн хүрээнд МҮОХ-ны Спорт дахь эмэгтэйчүүд комиссоос спортоор дамжуулан нийгмийн хөгжилд нөлөөлөх, хүүхэд залуучуудыг спортоор хичээллэх дур сонирхлыг төрүүлэх болон эмэгтэй тамирчдыг алдаршуулах чиглэлээр цуврал арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна.  Энэхүү арга хэмжээний хүрээнд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа нийслэлийн Баянзүрх дүүргийн 14-р сургуулийн сурагчидтай уулзаж, спортын замнал, амжилт болон хувийн амьдралынхаа талаар сонирхолтой, халуун дотно яриа …

  • 16 March

    ОУХМ М.Намуун: Биеэ хамгаалж сурах зорилгоор боксоор хичээллэж эхэлсэн

    “Чи ч бас олимпын оролцогч байж чадна” цуврал уулзалт өчигдөр  болж, Чингэлтэй дүүргийн 39-р сургуулийн сурагчид оролцлоо. Тэдэнтэй уулзах хүн нь олимп, дэлхийн хүрэл медальт боксчин Д.Отгондалай, боксын ОУХМ, өсвөр, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт М.Намуун, Монголын спорт бүжгийн холбооны тамирчин Ч.Дөлгөөн нар байв. Уулзалтын үеэр М.Намуун “Миний хувьд анх хүнд дээрэмдүүлсний дараа биеэ хамгаалж сурах зорилгоор боксоор хичээллэж эхэлсэн. Шилжилтийн насандаа өөрийгөө хэнд …

  • 14 March

    Японы цанын холбооноос Монголын тамирчдад цана бэлэглэлээ

    Монголын цанын холбоо, Японы цанын холбооны хамтын ажиллагааны хүрээнд тус улсаас Монголын хөдөө орон нутгийн тамирчдад зориулан цана, хэрэглэл материалын хамт бэлэглэснийг Японоос Монгол Улсад суугаа Элчин сайд Х.Кобаяши гардуулан өглөө. Энэхүү арга хэмжээнд МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг, Монголын цанын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Гэрэлт-Од, “Бээжин-2022” олимпод эх орноо төлөөлөн оролцсон тамирчин Б.Ачбадрах, А.Энхтуул нар байлцав. …