Tag Archives: спорт

March, 2022

  • 14 March

    Монголын сагсан бөмбөгийн холбоод нэгдэн, нэг холбоо болж ажиллахаа Монгол Улсын Ерөнхийлөгчид илэрхийллээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монголын сагсан бөмбөгийн холбоодын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Тэрбээр холбоод хамтран сагсан бөмбөгийн нэгдсэн Дээд лигийн тэмцээнийг  амжилттай зохион байгуулж байгаад талархал илэрхийллээ. Энэ нь сагсан бөмбөгийн спортынхны дунд үүсээд байгаа үл ойлголцолд цэг тавих эхний алхам болсон төдийгүй энэ спортоор хичээллэдэг, шимтэн үздэг мянга мянган залуусыг баярлуулсан, нэгтгэсэн, идэвхжүүлсэн гэдгийг тодотгов. Сүүлийн найман жил хоорондоо …

  • 14 March

    “Бээжин-2022” өвлийн паралимп амжилттай болж өндөрлөлөө

    “Бээжин-2022” өвлийн паралимпын хаалтын ажиллагаа энэ сарын 13-ны орой Хятадын Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Хаалтын ёслолд Ши Жиньпин, Ли Кэчян, Ли Жаньшу, Ван Ян, Ван Хунин, Жао Лэжи, Ван Чишань, ОУПХ-ны дарга Парсонс нар оролцов. Бээжингийн өвлийн олимпын наадмыг амжилттай зохион байгуулсаны дараа Бээжингийн өвлийн паралимп нь тэмцээн уралдааныг маш сайн зохион байгуулж, саад бэрхшээлгүй иж бүрэн байгууламж, хүмүүнлэг үйлчилгээгээрээ тамирчид, дасгалжуулагчид болон олон улсын хамтын нийгэмлэгийн талархлыг хүлээсэн юм.  Өнгөрсөн 9 хоногт дэлхийн 46 …

  • 11 March

    Сүхбаатар аймгийг тойрох галт бамбарын аялал МҮОХ-ноос эхэллээ

    МҮОХ-ноос 21 аймаг, есөн дүүргийн хэмжээнд “Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзол уралдааныг зарлаад буй. Шилдгээр шалгарсан нь Ханжуогийн Азийн наадам үзэх эрхээр шагнуулах энэхүү аяны хүрээнд тухайн орон нутаг өөр өөрсдийн хэмжээнд спорт, олимпизмыг сурталчлан дэлгэрүүлэх ажлыг өрнүүлэх юм. Сүхбаатар аймгийн тухайд бүх ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан байгууллагуудаар олимпын галт бамбар аялуулах аяныг санаачилжээ. Энэ ажлын …

  • 9 March

    Пара цаначид 18, 19-р байрт орлоо

    “Бээжин-2022” паралимпын наадмын эрэгтэйчүүдийн цанын спринт уралдаан өнөөдөр явагдлаа. Энэ төрөлд 25 тамирчин хурд сорьсноос Германы М.Майер 2:43.67 минутын амжилтаар урьдчилсан шатыг тэргүүлэв. Харин манай тамирчин Б.Ганболд 3:05.39 амжилтаар 18, Ц.Дашдорж 3:07.32 минутын амжилтаар 19-р байрт тус тус орлоо. Эхний 12 байрт орсон тамирчид цааш шалгарч, медалийн төлөө уралдахаар болов. Манай хоёр цаначны хувьд гуравдугаар сарын 12-нд 12.5 км-ийн уралдаанд …

  • 7 March

    ОУХМ Б.Ганболд 12-р байр эзлэв

    Паралимпын наадамд эх орноо төлөөлөн оролцож буй манай хоёр тамирчин өнөөдөр хурд сорилоо. Эрэгтэйчүүдийн цанын 20 км-ийн сонгодог тэшилтийн уралдаанд 17 тамирчин гараанаас гарахад ОУХМ Б.Ганболд 1:04.23 цагийн амжилтаар 12-р байр эзлэв. Тэрбээр түрүүлсэн Японы тамирчнаас 11 минут хоцрон барианд орсон юм. Манай нөгөө тамирчин Ц.Дашдорж сүүлийн тойрогт замаас гарч уралдаанаа дуусгаж чадсангүй. Цанын хоёр тамирчин гуравдугаар сарын 9-нд спринт …

  • 4 March

    Паралимпын наадмыг хоёр телевиз үзэгчдэд хүргэнэ

    Өвлийн XIII паралимпын наадам өнөөдөр БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо эхэлнэ. Гуравдугаар сарын 4-нөөс 13-ны хооронд 10 өдрийн турш үргэлжлэх энэ удаагийн наадамд 49 орны 650 гаруй тамирчин спортын үндсэн зургаан төрөлд 78 багц медалийн төлөө өрсөлдөх юм. Азербайжан, Израиль, Пуэрто-Рико улс өвлийн паралимпод анх удаа оролцох бол Лихтенштейн, Эстони, Латви улс хэд хэдэн наадмыг өнжсөний эцэст эргэн ирэхээр болжээ. Украинд …

  • 1 March

    Чөлөөт бөх:Б.Болортуяа 53 кг-ын жинд дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ

    Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ноос өнгөрсөн долоо хоногт Туркийн Стамбул хотод болсон дэлхийн чансааны оноо олгох тэмцээний дараа чансааг шинэчлэн гаргажээ. Тус тэмцээнд эмэгтэйчүүдийн 53 кг-д алтан медаль хүртсэн ОУХМ Бат-Очирын Болортуяа 56200 оноогоор дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ. Тэрбээр Токиогийн олимпын хүрэл медаль хүртсэн оноондоо Туркэд түрүүлж 13000 оноо нэмэрлэснээр таван байраар урагшилж 53 кг-ын жинд тэргүүлэв. Тэгвэл өнгөрсөн жилийн …

February, 2022

  • 28 February

    ОУХМ Х.Болортуяа мөнгөн медаль хүртлээ

    ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир, техник спорт хорооны тамирчин, ОУХМ Х.Болортуяа “Дэлхийн чансааны оноо олгох Яшар Догу, Вэхби Эмре, Хамит Капланы нэрэмжит бөхийн төрлүүдийн олон улсын тэмцээн”-ийн чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд мөнгөн медаль хүртлээ. Тэмцээн энэ сарын 24-27-ны өдрүүдэд Турк улсын Стамбул хотноо зохион байгуулагдсан юм.

  • 28 February

    “NEWS-15” спортын наадмын шилдгүүд тодорлоо

    Монголын цахим сэтгүүл зүйн анхдагч “NEWS” агентлагийн 15 жилийн ойн хүрээнд хэвлэл мэдээллийн цахим сайтуудын дундах спортын таван төрлийн тэмцээн өнгөрөгч амралтын өдөр “Чухаг спортын төв”-д амжилттай болж өнгөрлөө. Тэмцээнд 26 цахим сайтын 240 орчим сэтгүүлч, зурагчин, зураглаач, албаны хүмүүс оролцож, хурд хүч, авхаалж самбаа, оюун ухаанаа уралдуулсан юм. Ингээд тэмцээний аваргуудыг танилцуулъя. Сагсан бөмбөг: www.time.mn сайтwww.news.mn сайтeagle.mn/24tsag.mn сайтын хамтарсан баг Сагсан …

  • 28 February

    Чөлөөт бөхийн тамирчид зургаан медаль хүртлээ

    Дэлхийн чансааны оноо олгох Яшар Догу, Вэхби Эмре, Хамит Капланы нэрэмжит бөхийн төрлүүдийн олон улсын тэмцээн хоёрдугаар сарын 24-27-нд Туркийн Стамбул хотод боллоо. Сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 57, 61, 65, 70, 74, 79, 86, 92 кг-ын жингийн барилдаан болов. Стамбулын дэвжээнээс манай бөхчүүд алт, мөнгө, хүрэл медаль тус бүр хоёрыг, нийт зургаан медаль хүртэв. Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд …

  • 28 February

    Д.Сэлэнгээ, Б.Жавхлантөгс нар Пара байт харвааны ДАШТ-ий багийн төрөлд хүрэл медаль хүртлээ

    АНЭУ-ын нийслэл Дубай хотод пара байт харвааны ДАШТ энэ сарын 19-27-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тэмцээнд манай улсаас дөрвөн тамирчин өрсөлдөхөд эмэгтэйчүүдийн багийн төрөлд Д.Сэлэнгээ, Б.Жавхлантөгс нар хүрэл медаль хүртлээ. Тэд урьдчилсан харваанд тавдугаар байрт эрэмбэлэгдэж, дараа нь Туркийн багийг 5:4-өөр ялсан. Улмаар тус тэмцээний мөнгөн медальт ОХУ-ын багтай учраа таарахад 6:0-ээр ялагдаж, хүрэл медалийн төлөөх харваанд Энэтхэгийн багийг (5:1) ялжээ. …

  • 21 February

    “Бээжин-2022”:Норвеги улсын тамирчид дээд амжилт тогтоон багийн дүнгээр тэргүүллээ

    “Бээжин-2022” өвлийн 24-р олимпын наадам амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн олимпод Норвеги улсын 84 тамирчин өрсөлдөж 16 алт, 8 мөнгө, 13 хүрэл, нийт 37 медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр тэргүүллээ. Нэг улсын тамирчид өвлийн олимпын наадмаас 16 алтан медаль хүртсэн нь бүх цаг үеийн дээд амжилт болов. 2010 онд Канад, 2018 онд Герман, Норвеги 14 алт авсан нь өмнөх дээд …

  • 21 February

    Фото: 25 дахь удаагийн Өвлийн олимп Итали улсад зохион байгуулагдана

    Спортын хорхойтнуудыг 16 хоногийн турш цэнхэр дэлгэцийн өмнө уяж, хүн төрөлхтөнд спорт, олимпизмын гайхамшгийг мэдрүүлсэн Бээжингийн өвлийн олимп хөшгөө хаалаа. Цар тахлын амаргүй үед маш амжилттай зохиогдсон гэдгээрээ “Бээжин-2022” олимп түүхэнд тэмдэглэгдэн үлдэх нь гарцаагүй. Зохион байгуулагчид хаалттай менежментийн системийг бүрэн утгаар нь хэрэгжүүлж чадсаны үр дүнд олимпын наадам ковидын аюулаас ангид байж чадав. Энэ олимпын үеэр олимпын дээд амжилт …

  • 18 February

    “Илүүдэл жингүй Эртэч Монгол аян” Сонгинохайрхан дүүрэгт хэрэгжиж байна

    Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооноос санаачлан 2022 оныг иргэдийг идэвхтэй дасгал хөдөлгөөнд уриалах зорилт дэвшүүлсэн. Аяны хүрээнд илүүдэл жингүй Эртэч Монгол аянд Сонгинохайрхан дүүрэгт таван спорт заал иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж эхлээд байна. Үүнд: ӨНӨР БҮС-Хөгжил цогцолбор сургуульТӨВИЙН БҮС – 21-р хороолол 62-р сургуульТӨВИЙН БҮС – Ханы материал 9-р сургуульБАЯНХОШУУ БҮС – 76-р сургуульТОЛГОЙТ БҮС – …

  • 18 February

    ОУХМ Г.Хэрлэн хүрэл медаль хүртлээ

    Тель Авив-2022 Гранд Сламын эхний өдөр -66 кг-ын жинд Сэлэнгэ аймгийн Сант сумын харьяат ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны тамирчин “World Masters”-ийн алт, мөнгөн медальт ОУХМ Г.Хэрлэн хүрэл медаль хүртлээ. Г.Хэрлэн хоёрын даваандаа Узбекистаны Бобур Яджиевийг дархан хөмөрөөгөөрөө вазари авч ялсан бол хэсгийн аваргын төлөө Украйны Богдан Ядовыг нэмэлт цагт иппон буулгасан билээ. Гэвч манай бөх хагас шигшээд Азербайжаны Нажафов Яшарт …