Tag Archives: спорт

July, 2021

  • 26 July

    Жүдо:Ц.Цогтбаатар “Токио-2020” олимпын наадмаас ХҮРЭЛ медаль хүртлээ

    Жүдо бөхийн 73 кг-д зодоглосон ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар хүрэл медаль хүртэж, Монголын багийн хоёр дахь медалийг авчирлаа. Тэрбээр хүрлийн төлөөх барилдаан эхлээд удаагүй байхад Канадын Артур Маргелидоныг өчих мэхээр цэвэр ялж, олимпын хүрэл медаль хүртлээ. Таван жилийн өмнө Рио-2016 олимпод ялагдаад уйлж суусан Ц.Цогтбаатар хийморьтой барилдсаар ийнхүү медалийн тавцанд гишгэх эрхтэй болов. Монголын жүдочид олимпын наадмаас 10 дахь медалиа хүртэж, …

  • 26 July

    3х3 сагсны охид Францын багт хожигдлоо

    3х3 сагсны эмэгтэй шигшээ баг Европ тивийн аварга, ДАШТ-ий мөнгөн медальт Францын эсрэг ээлжит тоглолтоо хийлээ. Францчууд өчигдөр энэ тэмцээнд түрүүлэх хамгийн өндөр магадлалтай Америкийг хожиж, хүчтэй байгаагаа харуулсан. Тэгвэл манай охид энэ багийн эсрэг эцсийн мөч хүртэл тэнцүүхэн өрсөлдсөөр 22:18-аар хожигдлоо. Манай баг холын зайнаас 50 хувьтай довтолж, 10 шидэлтийнхээ тавыг цагаригт хийсэн. Ялангуяа багийн хамгийн залуу гишүүн О.Хулан …

  • 26 July

    ЖҮДО: Ц.Цогтбаатар Японы Оно Шёохэйд ялагдаж, хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

    Олимпын наадмын 73 кг-д зодоглож буй манай жүдоч Ц.Цогтбаатар хагас шигшээд Японы домогт бөх, олимп, дэлхийн аварга Шохэй Онод нэмэлт цагт вазаригаар дийлдлээ. Оно түүнтэй барилдах хүртлээ долоон жилийн турш ялагдал гээчийг мэдрээгүй, нийт 62 дараалж ялаад байв. Цогтоо түүнтэй айж бэргэлгүй сайхан барилдаж, үндсэн цагаа дуусгасан. Улмаар нэмэлт цагт тэрбээр тэвэрч шидэх мэхийн оролдлого хийхэд Оно мэдэрч, ардуур нь …

  • 26 July

    Ц.Цогтбаатар мөнгөн медалийн төлөө олимпын аварга Ш.Онотой барилдана

    “Токио-2020” олимпын наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 73 кг-д хүч үзэж буй ОУХМ Ц.Цогтбаатар мөнгөн медалийн төлөө “Рио-2016” олимпын алтан медальт, дэлхийн гурван удаагийн аварга, Японы Ш.Онотой барилдана. Тэд анх таарч буй нь энэ аж. Хоёр дахь олимпдоо зодоглож байгаа 25 настай Ц.Цогтбаатар эхлээд хийлж, дараагийн хоёр тойрогтоо Гвинейн М.Самба, Монакогийн Б.Седрик нарыг иппон буулгаад, өмнө нь хоёр ялж, нэг ялагдсан …

  • 26 July

    “Токио-2020”:Далайн шуурганы улмаас байт харвааны тэмцээн хойшиллоо

    Япон улс, тэр дундаа Токио хотыг маргааш орон нутгийн цагаар 15.00 цагийн орчимд далайн хар шуурга дайран өнгөрөх төлөвтэй байгааг анхаарууллаа. Үүний улмаас гадаа талбайд явагддаг зарим тэмцээн уралдаан эхнээсээ хойшлоод байна. Тухайлбал, байт харвааны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн тэмцээн маргааш болох байсан ч нэг өдрөөр хойшилжээ. Энэ төрөлд манай тамирчин Б.Урантунгалаг өрсөлдөх юм. Байт харваанаас гадна сэлүүрт завины тэмцээн шуурганаас …

  • 26 July

    Жүдо:Ц.Цогтбаатар хагас шигшээд шалгарлаа

    Өнөөдөр Токиогийн олимпын жүдо бөхийн эрэгтэй 73, эмэгтэй 57 кг-ийн барилдаан болж байна. Эрэгтэй 73 кг-д Ц.Цогтбаатар эхний барилдаанаа Гвинейн Мамадоу Самбатай хийж иппон цэвэр ялсан. Дараагийн тойрогт Монакогийн Бесси Седрикийг мөн цэвэр ялсан. Ингээд хэсгийн аваргын төлөө энэ жилийн Европын аварга Косовогийн Гжаковатай хэсгийн аваргын төлөө барилдлаа. Гжакова өмнөх тойрогт Шведийн Томми Масиасыг ялсан. Ц.Цогтбаатар Гжаоватай өмнө нь 3 …

  • 26 July

    Жүдо:Ц.Цогтбаатар шилдэг наймд үлдлээ

    Манай жүдоч Ц.Цогтбаатар Монакогийн Седрик Бессиг цэвэр ялж, шөвгийн наймд үлдээд байна. Тэрбээр өрсөлдөгчөө этэх мэхээр тэнцвэр алдуулж, үргэлжлүүлэн дайрч унагаад вазари авсан. Дараа нь хөмрөх мэхээр хоёр дахь вазаригаа авснаар барилдааныг хугацаанаас нь өмнө дуусгасан юм. Одоо манай бөх Косовогийн бөх, Европ тивийн аварга Акил Гжаковатай хагас шигшээд үлдэхийн төлөө барилдана. Хоёр бөх өмнө нь гурван удаа таарахад Ц.Цогтбаатар …

  • 26 July

    ФОТО:МУГД Л.Ундралбатын толгойн гоёл гаднынхны анхаарлыг ихэд татаж байна

    Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Л.Ундралбат буудлага спортын ертөнцөд хаана ч үнэ хүрэх толгой гэдгийг бүгд мэднэ. Гадаадын олон ч орон түүнийг урьж, топ тамирчин бэлддэг арга туршлагаас нь суралцахыг хүсч, амлаагүй бай шагнал, санал болгоогүй гэрээ хэлэлцээр бараг байхгүй гэхэд болно. Тэгвэл “Токио-2020” олимпын наадмын үеэр наадмын гоёлоо “өмссөн” Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Л.Ундралбатын толгойн зургийг авах, түүнээс нэрийг нь …

  • 26 July

    Жүдо:Ц.Цогтбаатар шилдэг 16-д шалгарлаа

    Жүдо бөхийн 73 кг-д барилдаж буй Монголын бөх Ц.Цогтбаатар Гвинейн М.Бахыг цэвэр ялж, шилдэг 16-д шалгарлаа. Барилдаан эхлээд минут гаруй өнгөрч байхад манай бөх этэх мэхээр вазари авч, үргэлжлүүлэн даралтад оруулж иппоноор ялсан юм. Одоо тэрбээр Монакогийн Сидрик Бесситэй наймд үлдэхийн төлөө барилдах болно. payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online online кредит …

  • 26 July

    Жүдо:Д.Сумъяа хасагдлаа

    Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-д зогдоглосон Д.Сумъяа олимпын татами дээрх эхний барилдаандаа Словенийн бөх К.Кайзерт ялагдлаа. Тивийн аваргын мөнгөн медальтай К.Кайзер барилдаан дөнгөж эхлэнгүүт гэнэдүүлсэн тохох мэхээр вазари үнэлгээ салгасан нь энэ тулааны хувь заяаг шийдэв. Сумъяа үүнээс хойш зогсолтгүй довтолж, санаачилгыг гартаа авч барилдсан ч үнэлгээ салгаж чадсангүй. Шүүгч өрсөлдөгч бөхийг идэвхгүй барилдаж, хэт хамгаалсан шалтгаанаар хоёр удаа торгосон. …

  • 26 July

    ТОКИО-2020:3х3 сагсны шигшээ баг дараагийн тоглолтоо Францын эсрэг хийнэ

    3х3 сагсны шигшээ баг олимпын дэвжээн дэх тав дахь тоглолтоо Румыний эсрэг хийлээ.Олимпод оролцож буй найман багаас түвшин хамгийн ойролцоо нь Румын байв. Тиймдээ ч манай охид анхны хожлоо авах байх гэсэн хүлээлт хэн бүхэнд байлаа. ДАШТ-ий тавдугаар байрын шагналт румынчууд тоглолтыг 3:0, 4:1 гэх мэтээр тэргүүлж эхэлсэн хэдий ч манай охид онооны зөрүүг холдуулалгүй барьсаар байв. Улмаар тоглолт талдаа …

  • 24 July

    3х3 сагсны охид АНУ-ын багт хожигдлоо

    3х3 сагсны шигшээ баг хоёр дахь тоглолтоо хүчирхэг АНУ-ын эсрэг хийж, 21:9-өөр хожигдлоо. Америкчууд өмнө нь дэлхийн чансааг тэргүүлэгч Францыг 17:10-аар хожсон бол манайхан Францаас дутахааргүй өрсөлдсөн юм. Манай багийн Э.Чимэддолгор өмнөх тоглолтод баруун гарынхаа дунд хурууг хугалсан ч шүд зууж тоглон холын зайн гурван шидэлтээ оруулж, онооны зөрүүг ойртуулахад тус болсон. Манай охид маргааш өглөө 09.15-д талбайн эзэн Япон, 13.00 цагаас ОХУ-тай ээлжит …

  • 24 July

    Ерөнхийлөгч У. Хүрэлсүх Гавьяат тамирчин М.Уранцэцэгт баяр хүргэлээ

    “Бүдокан” ордонд эхэлсэн “Токио-2020” олимпын наадмын жүдо бөхийн тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд өрсөлдсөн манай тамирчин М.Уранцэцэг хүрэл медаль хүртэж, Монголын баг тамирчдын медалийн салхийг хагаллаа. Энэ барилдааны дараа түүнтэй Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх утсаар ярьж, “Алтын дайтай хүрэл медаль хүртсэнд халуун баяр хүргэе” гэжээ. Ташрамд дуулгахад, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллах хугацаандаа “Олимпын наадамд бэлтгэх …

  • 24 July

    Токио:3X3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг Италийн багт ганцхан оноогоор хожигдлоо

    Олимпын наадамд анх удаа оролцож буй манай 3Х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг эхний тоглолтоо 2018 оны дэлхийн аварга Италийн багтай хийж 14:15 ганцхан оноогоор харамсалтай хожигдлоо.  Манай охид тоглолтын төгсгөлд 7:12-оор хожигдож явсан ч тооны харьцааг ганцхан бөмбөгний зөрүүтэй болгож чадсан. Хэрэв цаг дуусах мөчтэй зэрэгцэн Солонгын шидсэн алсын зайн бөмбөг оновчтой болсон бол хүчирхэг Италийн багийг буулган авах ч боломжтой байлаа. Өнөөдөр орой Монголын 3х3 сагсан …

  • 24 July

    М.Уранцэцэг: Гурав дахь олимпдоо оролцож анхны медалиа авлаа

    Токио-2020 олимпын наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-д хүрэл медаль хүртсэн Монгол Улсын Гавьяат тамирчин М.Уранцэцэг Токиод ажиллаж буй хэвлэлийн багийнханд ярилцлага өгч, сэтгэгдлээ хуваалцлаа. Тэрбээр “Маш их баяртай байна. Медаль авахад миний баг, хамт олон маш их тусалсан. Гурав дахь олимпдоо оролцож анхны медалиа авлаа. Аав ээждээ, ах дүү, хамаатан садан, Хүч спорт хороо, тусалж дэмждэг бүх хүмүүстээ маш …