Tag Archives: спорт

October, 2020

  • 8 October

    “Токио 2020” олимпийн наадамд оролцох тамирчдад тэтгэлэг олголоо

    “Токио 2020” олимпийн наадмын хөтөлбөрт багтсан, олимпийн спортын ганцаарчилсан төрлөөр хичээллэж буй тамирчдад тэтгэлэг олгох ёслол МҮОХ-ны байранд боллоо. Олимпод оролцох эрх авах чадвартай, цаашлаад Олимпийн наадмаас медаль хүртэх боломжтой тамирчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор Олон Улсын Олимпийн Хорооноос энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийг зарласан билээ. МҮОХ нь спорт холбоодын албан хүсэлтийн дагуу нэр дэвшигчдийн материалыг ОУОХ-нд илгээсэн бөгөөд Олон улсын спортын холбоотой …

  • 8 October

    “Улаанбаатар хотын Бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээн” өнөөдөр болно

    Монголын бүжгийн спортын тамирчид, дасгалжуулагчдын ур чадварыг дээшлүүлэх, мэргэжлийн холбоо болон хамтлагууд, клубуудын үйл ажиллагааг дэмжих, тэдгээрийн өрсөлдөх чадварыг олон улсын түвшинд хүргэх, бүжгийн спортоор дамжуулан иргэд, олон нийтийн гоо зүйн мэдлэг, боловсролыг нэмэгдүүлэх зорилгоор 2002 оноос эхлэн зохион байгуулагдаж буй “Улаанбаатар хотын Бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээн” уламжлал ёсоор 10 дугаар сарын 08-ны өдөр буюу өнөөдөр “Буянт ухаа” спортын ордонд 10:00-20:00 цагийн хооронд зохион …

  • 7 October

    “Токио тауэр”-ийн өмнө “Монголиа хаус” сүндэрлэнэ

    “Токио-2020” олимпийн наадмын үеэр  буюу 2021 оны долдугаар сарын 22-ноос наймдугаар сарын 06-нд Японы нийслэл Токио хотын хамгийн олон буюу нэг сард 200,000-300,000 жуулчин цугладаг “Токио цамхаг”-ийн хажууд “Монголиан хаус” баригдах гэж байна. Олимпийн цэнгэлдэхээс 15 минутын зайд орших энэхүү цамхагийн доор Монгол гэр барих санаачлагыг Монголын Үндэсний Олимпийн Хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг гаргасан бөгөөд 2019 оны есдүгээр сарын 25-нд Япон улсад суугаа элчин сайд Д.Батжаргалын хамт газар түрээслэх гэрээнд гарын үсэг …

  • 7 October

    Будапештын Их дуулгад Монголын 21 жүдоч хүчээ сорино

    Олон улсын жүдогийн холбоо /IJF/-ноос “Будапешт-2020” ээлжит Их дуулга тэмцээнийг 10 дугаар сарын 23-25-нд зохион байгуулахаар болсон. Ийнхүү 8 сарын дараа жүдо бөхийн цуврал тэмцээн дахин сэргэж байгаа бөгөөд Будапештын Их дуулгад 5 тивийн 73 улсын эрэгтэй 366, эмэгтэй 253 нийт 619 тамирчин оролцохоор мэдүүлгээ өгөөд байгаа аж. Монгол Улсаас 21 жүдоч оролцохоор мэдүүлгээ өгөөд байгаагаас эрэгтэйчүүдийн 60 кг-д Л.Өнөболд, Э.Ариунболд, …

  • 7 October

    Хүндийн өргөлтийн тамирчид, дасгалжуулагчдыг шагналаа

    Өнөөдөр Монголын хүндийн өргөлтийн холбооны 64 жилийн ойн тохиож байна. Энэ өдөр Монголын Үндэсний Олимпийн Хорооны дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар хүндийн өргөлтийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Жаргалын Дэнсмаа, Үндэсний шигшээ багий тамирчин Бямбажаргалын Цэнд-Аюуш нарыг “ОЛИМПИЙН АЛДАР”, Чулуунбаатарын Нямзулыг Олимпийн алтан медалиар шагналаа. Ж.Дэнсмаа нь хүндийн өргөлтийн ОУХМ бөгөөд эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байна. Харин Б.Цэнд-Аюуш нь 81-85 кг-ын жинд …

  • 7 October

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх 3х3 сагсан бөмбөгийн тамирчдад амжилт хүсэв

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 3х3 сагсан бөмбөгийн  эмэгтэй шигшээ баг, Ур чадварын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн баг тамирчид болон дасгалжуулагч, холбооны удирдлагуудыг хүлээн авч уулзан спортын өндөр амжилт хүсэн ерөөв. Монгол Улсын эмэгтэй шигшээ баг 3х3 төрлөөр Токиогийн олимпод оролцох эрхээ 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр авч бэлтгэл сургуулилтаа базааж байна. Тэгвэл Олон улсын сагсан бөмбөгийн …

  • 1 October

    МҮОХ: Олон Улсын Олимпийн Хорооны хүндэт гишүүн Ш.Магванд хүндэтгэл үзүүлэв

    Монголын Үндэсний Олимпийн Хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч, Олон Улсын Олимпийн Хорооны гишүүн Б.Баттүшиг нь ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Магванд хүндэтгэл үзүүлэн, ахмадын баярын мэнд хүргэв. “Олимпийн өвөө” хэмээн олноо алдаршин, нас сүүдэр 93 хүрсэн Шагдаржавын Магван нь 1969-1978 онд МҮОХ-г тэргүүлж байсан бөгөөд 1977 онд ОУОХ-ны гишүүнээр сонгогдсон билээ. Өвөл, зуны 25 олимпийн наадамд оролцсон олимпийн өвөөгийн буухиаг 34 насандаа үргэлжлүүлэх …

  • 1 October

    “Футзалын дээд лигийн аварга шалгаруулах тэмцээн”-д Онцгой байдлын байгууллагын шигшээ багийн тамирчид дөрөвдүгээр байр эзэллээ

       Монголын Хөл бөмбөгийн Холбооноос зохион байгуулсан “Футзалын дээд лигийн аварга шалгаруулах тэмцээн”-д Онцгой байдлын байгууллагын шигшээ багийн тамирчид амжилттай оролцож, дөрөвдүгээр байр эзэллээ. Онцгой байдлын байгууллагын шигшээ багийн тамирчид нь  өнгөрсөн онд “Футзалын улсын аварга шалгаруулах тэмцээн”-ээс алтан медаль хүртэж, дээд лигт тоглох эрхээ авч байсан юм. Дээд лигийн тэмцээнд 11 багийн 196 тоглогч өрсөлдөж, аваргуудаа шалгарууллаа гэж Онцгой байдлын …

September, 2020

  • 28 September

    МҮОХ-ны ерөнхийлөгч U17 насны анхдугаар ур чадварын тэмцээний аварга болсон тамирчдад баяр хүргэлээ

    Монголын Үндэсний Олимпийн Хорооны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр сагсан бөмбөгийн U17 насны анхдугаар ур чадварын тэмцээний аварга Монгол Улсын залуучуудын шигшээ багийн сагсан бөмбөгчдийг хүлээн авч уулзаж, баяр хүргэв. Энэ өдөр Олон Улсын сагсан бөмбөгийн холбоо буюу FIBA-гаас МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярт ил захидал илгээсэн бөгөөд анх удаагаа цахим хэлбэрээр зохион байгуулагдсан “Skill Challenge – 2020” тэмцээний аваргын цом дурсгалын зүйлийг илгээжээ.

  • 28 September

    Унгарын Пушкаш академийг зорих өсвөрийн хөл бөмбөгчдийг зарлалаа

    Монголын Хөл Бөмбөгийн Холбоо Унгарын алдарт Пушкаш академитай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу жил бүр Монгол хөвгүүдийг шилдэг академид суралцуулсаар байгаа билээ. Ирэх жил “Би Си Эйч Лионс” клубийн тамирчин Х.Чингүүн , “Дэрэн” клубийн тамирчин Г.Дөлгөөн нар Унгарын Пушкаш академид суралцах болсныг дуулгахад таатай байна.  Х.Чингүүн, Г.Дөлгөөн нарыг Пушкаш академид суралцах болсныг футзалын дээд лигийн хаалтын үйл ажиллагаан дээр албан ёсоор зарлалаа. Уг тамирчдыг танилцуулах ёслолд Унгар улсаас Монгол улсад суугаа элчид сайдын яамны Консулл Киш Киеэж Чилла оролцлоо.  …

  • 24 September

    “Хийморь” морьт харвааны тэмцээн болно

    Монголын морин харвааны холбооноос “Хийморь” морьт харвааны олон улсын тэмцээнийг энэ сарын 26-ны өдөр “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт зохион байгуулна. Энэ талаар өнөөдөр Нийслэлийн Аялал жуулчлалын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга В.Батчимэг, Монголын морин харвааны холбооны Ерөнхий нарийн бичиг Ш.Цогтхүү, Олон Улсын Морин харвааны холбооны Монгол Улсын тал дахь төлөөлөгч Д.Мөнхболд нар мэдээлэл хийлээ. “Хийморь” олон улсын морьт …

  • 21 September

    Олон Улсын Оюутны спортын өдрийг Монгол улсад тэмдэглэн өнгөрүүллээ

    ЮНЕСКО-гийн 2015 оны 11 сарын Ерөнхий Ассамблейн чуулганы хурлын тогтоолоор жил бүрийн 09 сарын 20-ны өдрийг “Олон улсын оюутны спортын өдөр” (ОУОСӨ) болгон тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Олон улсын оюутны спортын холбооноос (ОУОСХ) энэхүү санаачлагыг дэмжин, улс орныхоо гишүүн холбоод, Засгийн газрын байгууллага, ИДСК-тэй хамтран 2016 оноос эхлэн энэ өдрийг тэмдэглэх болсон. Өнгөрсөн хугацаанд Монголын оюутны спортын холбооноос (МОСХ) 2016 онд Ази тивийн оюутны …

  • 15 September

    Өвлийн спортын тамирчдад олимпийн тэтгэлэг олгов

    ОУОХ-МҮОХ-ноос хамтран хэрэгжүүлж буй “Бээжин-2022” олимпийн наадмын эрх авах өндөр магадлалтай тамирчдыг дэмжих хөтөлбөрт албан ёсоор батлагдсан цана, тэшүүрийн тамирчдад МҮОХ-ны Ерөнхийлөгч, “Бээжин-2008” олимпийн аварга Н.Түвшинбаяр тэтгэлэг олгож, спортын өндөр амжилт хүсэв. Энэхүү “Athletes scholarship” хөтөлбөрт гүйлтийн цанын Б.Ачбадрах, Д.Мөнхгэрэл, А.Энхтуул, гүйлтийн тэшүүрийн А.Зул нар хамрагдаж, ОУОХ-МҮОХ-Спорт холбоотой байгуулсан дөрвөн талт хамтарсан гэрээний дагуу “Бээжин-2022” өвлийн ХХII олимпийн наадам хүртэл …

  • 15 September

    Модон бөмбөгийн 2020 оны Улсын аваргууд тодорлоо

    Монгол Улсын аварга шалгаруулах модон бөмбөгийн 2020 оны тэмцээн есдүгээр сарын 12-13 нд Багануур дүүргийн “Шувуун саарал цогцолбор”-ын дэргэдэх наадмын талбайд анх удаагаа, олон улсын түвшинд амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд Ховд аймаг – Мон Топ баг, Залуу Од спорт клуб, Дархан-ШУТИС, ХААИС, Багануур ХК, Эрдэнэс-тавантолгой ХК, Голомт банк, Төв аймгийн Мөнгөнморьт сум дах ШШБЕГ-ын 417-р анги, Улаанбаатар хотын баг, Багануур …

  • 14 September

    Н.Төгсцогт: Босоо бичиг шигээ босоо хийморьтой тулалдахыг хичээх болно

    Монгол Улсын гавьяат тамирчин,  мэргэжлийн боксын тамирчин Н.Төгсцогт энэ сарын 19-нд хийх тулааныхаа үеэр өмсөх шинэ өмсгөлийнхөө зургийг фэйсбүүк дэх өөрийн албан ёсны хуудаснаа байршуулжээ. Тэрбээр өмсгөлийнхөө тухай “Тулаан эхлэхэд яг долоо хоног үлдлээ. Үндсэн бэлтгэлээ дууслаа. Маргааш шинэ оргил руу тэмүүлэхээр зорино. Монгол хүний арга ухаан, хүч чадлыг харуулж, босоо бичиг шигээ босоо хийморьтой тулалдахыг бүх талаараа хичээх болно” хэмээсэн байна. МУГТ Н.Төгсцогт  есдүгээр сарын 19-нд Мексикийн боксчин Эдуардо Рамирезтай тулалдах …