Tag Archives: спорт

December, 2019

  • 30 December

    Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх барилдаанд Монгол Улсын харцага Б.Бат-Өлзий түрүүллээ

    Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойн өдөрт зориулсан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх шигшмэл, чансаа өндөр 128 бөхийн барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат “Алдар” спортын хороо, Зэвсэгт хүчний 350-р ангийн бөх, улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат, “Алдар” спортын хороо, Говийн хүчтэн бөхийн дэвжээний бөх улсын начин Ц.Одбаяр үзүүрлэлээ. Ерөнхийлөгчийн нэрэмжит …

  • 21 December

    Шатар сонирхогчдын нийслэлийн аваргууд тодорлоо

    Монгол Улсын Их хурлын Тамгын газар, нийслэлийн ИТХ, Монголын шатрын холбоо, Нийслэлийн шатрын холбооноос хамтран зохион байгуулсан “Шатар сонирхогчдын нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн” амжилттай болж өндөрлөлөө. Хоёр өдөр үргэлжилсэн тэмцээнд 120 тамирчин оролцож, аваргуудаа тодруулав. Эрэгтэйчүүдийн төрлийн тэргүүн байрыг Г.Агархорол, дэд байрыг Ч.Батзаяа, удаах байрыг С.Түмэнбаяр, Б.Энхмандах, Г.Эрдэнэбаяр нар хүртэв. Эмэгтэйчүүдийн төрлийн тэргүүн байрт Д.Мөнхсайхан, дэд байрт Б.Оюунбилэг, гутгаар байрт Г.Бямбарагчаа шалгарсан юм.“Шатар …

  • 18 December

    Ц.Сүхбат “Final-2019” тэмцээнд түрүүллээ

    Монголын даамын холбоо, “Алтан хүү” клубээс хамтран зохион байгуулдаг оны шилдэг даамчныг тодруулах “Final 2019” тэмцээн 12-р сарын 9-13-ны өдрүүдэд УБТЗ-ын Зүтгүүрийн депо дээр боллоо. Дээд лигийн цувралуудаас бүтэн жилийн туршид хамгийн өндөр оноо цуглуулсан шилдэг 10 тоглогч уламжлал ёсоор өрсөлдсөн бөгөөд энэ жилийн хувьд 4 оролцогч нь 13-19 насны охид байсан юм.Тойргийн журмаар өрсөлдөн дүнгээ гаргахад “Хасу-Мегастарс” клубийн тамирчин …

  • 13 December

    Булган аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид “Анхдагч цом”-ын эзэд боллоо

      Булган аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид залуучуудын сагсан бөмбөгийн анхдугаар лигийн аварга шалгаруулах тэмцээнд тэргүүн байрт шалгарч, “Анхдагч цом”-ын эзэд боллоо. Мөн тус тэмцээний “Үнэ цэнэтэй тоглогч”-оор Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн аврагч, ахлах ахлагч Б.Мөнх-Эрдэнэ тодорсон юм. Тэмцээн зургаан сарын турш үргэлжилсэн бөгөөд 40 гаруй байгууллагын 150 гаруй алба хаагч оролцож, аваргуудаа шалгарууллаа.

  • 11 December

    Боксын насанд хүрэгчдийн УАШТ-ээс О.Есүгэн, Л.Алтанцэцэг нар алтан медаль хүртлээ

      Эрдэнэт хотноо зохион байгуулагдсан Боксын насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнээс ОБЕГ-ын “Аврагч” биеийн тамир-техник спорт хорооны тамирчид 5 алт, 2 мөнгөн медаль хүртэж, багийн дүнгээр дэд байрт шалгарлаа. Тодруулбал эмэгтэйчүүдийн 57 кг-ийн жинд  О.Есүгэн, 51 кг-ийн жинд Л.Алтанцэцэг, 69 кг-ийн жинд  У.Шинэцэцэг, М.Мягмаржаргал, 69 кг-ийн  жинд Б.Мишээлт, 75 кг-ийн жинд О.Бямба-Эрдэнэ нар тус тус алтан медаль хүртсэн бол …

  • 10 December

    Хан-Уул дүүргийн 167 айл зуух, яндангийн ан цав үүссэн нөхцөлөөс болж угаарын хийнд хордох эрсдэлгүй боллоо

    Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар анхлан санаачлага гарган дүүргийнхээ шахмал түлш хэрэглэдэг айл өрхүүдийн судалгаа авч, тэдгээрээс угаартах эрсдэл өндөртэй өрхүүдийг сонгон ханан пийшин, яндан, зуухны ан цав үүссэн, зай завсар зэргийг засварлах мэргэжлийн багийг 2019 оны арваннэгдүгээр сарын 15-наас ажиллуулж эхэлсэн. Хан-Уул дүүрэгт шахмал түлш хэрэглэдэг есөн хорооны 21.000 гаруй өрх байдаг бөгөөд эдгээрээс 741 өрхийн зуух, яндан, …

  • 10 December

    Дифлимпийн наадамд оролцох Монголын тамирчдыг үдлээ

    Италийн Вальтеллина хотноо 2019 оны 12 дугаар сарын 12-21-ны өдрүүдэд зохион байгуулагдах өвлийн дифлимпийн XIX наадамд эх орноо төлөөлөн шатарын таван тамирчин, нэг дасгалжуулагч, орчуулагч нийт найман хүний бүрэлдэхүүнтэй баг оролцохоор болжээ. Баг тамирчдыг үдэн гаргах үйл ажиллагаа болж, БТСГ-ын Төрийн захиргааны удирдлага, санхүүгийн хэлтсийн дарга Ц.Одонбаяр, Спортын бодлогын хэрэгжилтийн зохицуулалтын хэлтсийн дарга Б.Баттулга нар баг тамирчдад амжилт хүсч, төрийн …

  • 7 December

    Ардчилалын 30 жилийн ойн түрүү бөхийг 8 саяар шагнана

    SONY DSC Монгол Улсад Ардчилсан хувьсгал үүсч хөгжсөний 30 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан өнөөдөр /2019.12.07/ 14:00 цагаас Монгол бөхийн өргөөнд эхэлнэ.  Түүхт Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн барилдааны түрүү бөхөд 8 сая, үзүүрлэсэн бөхөд 5 сая, их шөвөгт үлдсэн бөхчүүдэд 2 сая төгрөгийн бай шагнал гардуулах ажээ. Хүчит бөхийн барилдааныг Ардчилсан намаас Монголын …

  • 5 December

    “KARAKORUM ICE FESTIVAL 2019” мөсөнд авиралтын тэмцээн Орхоны хүрхрээнд болно

    Байгаль орчин аялал жуулчлалын яам,“Монголия Экспедишнс энд турс” ХХК, Монголын уулчдын үндэсний холбоо, Өвөрхангай аймгийн аялал жуулчлалын холбоо хамтран “KARAKORUM ICE FESTIVAL 2019” мөсөнд авиралтын найм дахь удаагийн цомын аварга шалгаруулах тэмцээнийг  2019 оны 12 сарын 7,8-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Бат-өлзий сумын Орхоны хүрхрээнд зохион байгуулна.  Тэмцээний зорилго: Уулын спортын төрөл болох мөсөнд авиралтын төрлийг олон нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэхУулын спортын энэхүү төрлөөр сонирхогчийн тоог нэмэгдүүлэх, үндэсний шигшээ баг бүрдүүлэхТамирчдын ур …

  • 5 December

    ОУХМ Д.Ариунжаргал Ази тивийн АШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

    Малайз улсын Саварак хотноо зохион байгуулагдаж байгаа гүйлтийн мастеруудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 5000 м зайд Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын ахмад ажилтан, бэлтгэл ахлах ахлагч, ОУХМ Д.Ариунжаргал амжилттай оролцож, мөнгөн медаль хүртлээ. Энэ сарын 07-ныг хүртэл үргэлжлэх тус тэмцээнд 29 улсын 3000 гаруй тамирчин оролцож байгаа бөгөөд Монгол Улсаас 31 тамирчин оролцож байна. ОУХМ Д.Ариунжаргал нь тус тэмцээний …

  • 2 December

    Ираны жүдоч Саид Моллаи Монголын тамирчин боллоо

    Дэлхийн аварга, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Ираны нэрт жүдоч, 27 настай Саид Моллаи Монгол Улсын иргэншилтэй боллоо. Саид Моллаи энэ сарын 12-14-нд Хятадын Чиндаод болох “Мастерс”-ын тэмцээнд Монголын шигшээ багт багтан барилдахаар мэдүүлэгт нэр нь багтжээ. Энэ тухай judoinside.com сайт албан ёсоор мэдээлээд байна. 

November, 2019

  • 14 November

    Хөлбөмбөгийн шигшээ баг Камбож улсын шигшээ багтай албан ёсны нөхөрсөг тоглолт хийнэ

    Өнөөдөр /11 сарын 14/ манай хөлбөмбөгийн шигшээ баг ФИФА өдрүүдийн хүрээнд Камбож улсын шигшээ багтай албан ёсны нөхөрсөг тоглолт хийх гэж байна. Тоглолт Камбож улсын цагаар 18:30, Монголын цагаар 19:30 минутаас Пномпень хотын Олимпын цэнгэлдэхэд эхлэх юм. Монголын шигшээ багийн дасгалжуулагч Майкл Вайсс:Камбож Улсын Хөлбөмбөгийн Холбоо болон Монголын Хөлбөмбөгийн Холбооны удирдлагуудад юун түрүүнд энд бэлтгэл хийх боломжийг олгосонд баярлалаа гэж …

  • 11 November

    Бодибилдинг Фитнессийн ДАШТ-ээс Н.Ануужин, Б.Хэрлэн, Д.Энхбилэг, Б.Хүсэлтүвшин нар алтан медаль хүртлээ

    Бодибилдинг Фитнессийн спортын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс манай баг тамирчид дөрвөн алт, гурван мөнгө, таван хүрэл медаль хүртжээ. Энэ сарын 8-10-ны өдрүүдэд БНСУ-ын Чэжүд болсон ДАШТ-нд нийт 37 орны 318 тамирчин оролцжээ. Манай улсаас 16 тамирчин, 2 ОУ-н шүүгч, 2 албаны хүний бүрэлдэхүүнтэй баг оролцжээ. АЛТАН МЕДАЛЬ хүртсэн тамирчид: Б.Хэрлэн /Бодибилдингийн 21 нас хүртэл залуучууд +75 кг/ Д.Энхбилэг /Эмэгтэй модель …

  • 9 November

    Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа “АТАШ”-тэмцээнээс Мөнгөн медаль хүртлээ

    Катар Улсын Доха хотод энэ сарын 05-ны өдрөөс эхлэн зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 25 метрийн спорт гар бууны төрөлд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа урьдчилсан буудлагадаа 4-р байраар шалгарч “TOKYO 2020” Олимпийн наадмын эрхээ авсан билээ. Тэгвэл  өчигдөр үдээс хойш  /2019.11.08/ финалын буудлагаа амжилттай хийж “Мөнгөн” медалийн эзэн боллоо. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа 1996 оны Атлантын …

  • 8 November

    Ерөнхийлөгч Х.Баттулгад “Токио олимп” сангийн цомыг гардууллаа

    2020 оны зуны олимп, паралимпын наадамд бэлтгэх Үндэсний хорооны тогтоолоор үндэсний шигшээ багийн тамирчдыг дэмжих, бэлтгэл сургуулилтыг чанартай явуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилго бүхий “Токио олимп” сан байгуулагдан ажиллаж байна. Тус сангийн цомыг уламжлал ёсоор 21 аймаг, 9 дүүргийн Засаг даргад гардуулан, орон даяар аялуулж байсан бол энэ жил анх удаа Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын даргад гардуулахаар болсон …