Монгол Улсын ерөнхийлөгчийн ивээл дор, НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилго-2030”- хөтөлбөрт тулгуурлан зохион байгуулж буй “Олон улсын залуучуудын ногоон наадам” хамтран зохион байгуулагч талуудтай хамтын гэрээг үзэглэж эхэллээ. Спортын 25 төрөлд зохион байгуулагдах тус наадам ирэх 9 дүгээр сарын 13-20 ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. “Олон улсын залуучуудын ногоон наадам” нь улс эх орны ирээдүй болсон хүүхэд багачуудад эко боловсрол, эрүүл …
Tag Archives: спорт
February, 2020
-
3 February
“Улаанбаатар сити” Тайваний “Тайпауэр” багийн Монголд хийх тоголтыг цуцаллаа
2019 оны “Мазала Үндэсний Дээд Лиг”-ийн аварга Улаанбаатар Сити клуб “AFC CUP – 2020” тэмцээний урьдчилсан шатанд Тайваний “Тайпауэр” багтай учраа тааран тоглохоор сугалаа таарсан. Хуваарь ёсоор хоёр багийн эхний тоглолт Монголын Хөлбөмбөгийн Холбооны ногоон талбайд явагдах байсан ч цуцлагдаж байна. Учир нь БНХАУ-д гарсан короновирусын тархалт газар авсантай холбоотойгоор Монгол Улсын Засгийн Газар 01 сарын 31-ны өдөр хуралдаж 03 …
-
3 February
Ц.Бямбажав “Токио-2020” олимпод оролцох болзол хангалаа
Энэ сарын 2-нд Япон Улсын Кюүшюү арал дээр зохиогдсон 64 дэх удаагийн уламжлалт “Беппу-Ойта” олон улсын марафонд оролцсон Монголын үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн тамирчин Цэвээнравдангийн БЯМБАЖАВ V байрт шалгарчээ. Тэрбээр 2 цаг 09 минут 03 секундийн амжилтаар тавдугаар байр эзэлж , “Токио-2020” олимпын наадамд оролцох болзол хангалаа. Өмнө нь марафонч Б.Мөнхзаяа мөн олимпын …
-
3 February
Улсын заан Б.Пүрэвсайханы барилдах эрхийг сэргээжээ
Ховд аймгийн Чандмань сумын харьяат, улсын заан Б.Пүрэвсайханаас допинг илэрсний улмаас барилдах эрхийг нь хоёр жилээр хассан. Түүний шийтгэлийн хугацаа хоёрдугаар сарын 1-нд дуусаж, барилдах эрхийг нь сэргээжээ. Улсын заан Б.Пүрэвсайхан 2009 онд Ховд аймгийн наадамд үзүүрлэн, аймгийн заан, дараа жил түрүүлж аймгийн арслан цол хүртсэн. Улмаар 2012 онд Төрийн наадамд тав давж, улсын начин, 2014 онд улсын харцага, 2016 …
January, 2020
-
31 January
“Алтан гран при”-аас Х.Болортуяа, Б. Шоовдор нар алтан медаль хүртлээ
ОХУ-ын Красноярскт Чөлөөт бөхийн бага дэлхийн аварга гэгддэг И.Ярыгин агсны нэрэмжит 31 дэх удаагийн “Алтан гранпри тэмцээн”-ээс ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спорт хорооны тамирчид хос алтан медаль хүртлээ. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 62 кг-ийн жинд ОУХМ Х.Болортуяа, 59 кг-ийн жинд ОУХМ Б. Шоовдор нар алтан медалийн эзэн болоод байна. ОУХМ Б.Шоовдор нь 2015 онд тус тэмцээнээс алтан медаль хүртсэн бөгөөд ийнхүү …
-
27 January
МҮОХ-ноос Коби Брайантад эмгэнэл илэрхийллээ
ЭМГЭНЭЛ “Бээжин-2008”, “Лондон-2012” Олимпийн аварга, Сагсан бөмбөгийн спортын домогт тамирчин Коби Бийн Брайант 41 насандаа зуурдаар таалал төгсөж, дэлхийн спорт сонирхогчид, Спорт-Олимпийн их гэр бүлд хүнд гарз тохиолоо. Домогт тамирчин Коби Бийн Брайант нь АНУ-ын сагсан бөмбөгийн холбоо/NBA/-ны лигт “Лос-Анжелес Лэйкерс” багийн тоглогчоор 20 улирал тоглохдоо таван удаа аварга болж, 18 удаа бүх оддын тоглолтод сонгогдсон бөгөөд бүх цаг үеийн …
-
27 January
Э.Даваахүү дэлхийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ
Герман улсын Мюнхен хотноо болж буй буудлага спортын H&N цомын тэмцээнд /2020.01.22-26/ оролцсон Монгол Улсын баг тамирчдаас ОУХМ Энхтайваны Даваахүү хүрэл медаль хүртлээ. Тэрбээр 10 метрийн хийн гар бууны дасгалд цэцээ сорьсон бөгөөд уг дасгалд Италийн тамирчин Монна Паоло 583 оноо, Украины тамирчин Омелчук Олег 583 нар алт, мөнгөн медаль хүртжээ. Харин АНУ-ын тамирчин Николаус Моурер, ОУХМ Э.Даваахүү нар 582 …
-
27 January
Герман дасгалжуулагч Ханс Майкл Вайсс ажлаа хүлээлгэн өглөө
Монголын хөлбөмбөгийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар 2017 оны 3-р сараас эхлэн ажилласан Германы мэргэжилтэн Ханс Майкл Вайсс гурван жилийн дараа ажлаа хүлээлгэн өглөө. Монголын Хөлбөмбөгийн Холбоо герман мэргэжилтэнтэй нэг жилийн хугацаанд эхний гэрээг хийсэн юм. 2017 – 2018 онд тэрбээр Үндэсний шигшээ багийг удирдан 11 тоглолтод оролцсон бөгөөд түүний удирдлага дор Үндэсний шигшээ баг түүхэндээ анх удаа Зүүн Азийн АШТ-ий …
-
23 January
“Футзалын дээд лиг”-ийн тэмцээн 25-нд эхэлнэ
Монголын Хөлбөмбөгийн Холбооноос зохион байгуулдаг футзалын хамгийн том тэмцээн болох “Футзалын дээд лиг 2020” тэмцээний техникийн зөвлөгөөн энэ сарын 22-нд боллоо. “Футзалын дээд лиг” 2020 оны нэгдүгээр сарын 25-наас долоодугаар сарын 25-ны өдрийг хүртэл бүтэн зургаан сарын турш үргэлжлэхээрээ өмнөх жилүүдээс онцлогтой юм. Унаганууд, Монголын Тэмүүлэл, Арвис, Алдарын Дайчид, Би Си Эйч Лионс, Хан-Уул, Улаанбаатарын Мазаалайнууд, Аврагч, Сор, Хараацай, Эрхэс …
-
21 January
Боксын шигшээ багийн тамирчид олон улсын тэмцээнд амжилттай оролцлоо
ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир-техник спорт хорооны боксын шигшээ багийн тамирчид Турк улсын Станбул хотноо зохион байгуулагдсан олон улсын тэмцээнээс нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 51 кг-ийн жинд ОУХМ Л.Алтанцэцэг хүрэл, 69 кг-ийн жинд ОУХМ У.Шинэцэцэг, 75кг-ийн жинд ОУХМ М.Мягмаржаргал нар тус тус мөнгө, эрэгтэйчүүдийн 75кг-ийн жинд ОУХМ О.Бямба-Эрдэнэ алтан медалийн эзэн боллоо. Энэ сарын …
-
18 January
“Лозанн-2020”: Монголын цаначид өнөөдөр уралдана
“Лозанн-2020” Залуучуудын өвлийн олимпын Гүйлтийн цанын төрлүүд энэ сарын 18-22-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Энэ удаагийн наадамд Монголын цаначдаас О.Золбаяр, Б.Хонгор, Б.Номин-Эрдэнэ, Д.Урангоо нар олимпын эрхээ аван оролцож буй бөгөөд эхний гараагаа Улаанбаатар хотын цагаар өнөөдөр 18:00 цагт хийнэ гэж МҮОХ-ноос мэдээллээ. MNB Sport суваг шууд дамжуулан үзүүлнэ.
-
18 January
“Туухай өргөлт 2020” тэмцээнээс Ө.Рагчаадорж хүрэл медаль хүртлээ
“Туухай өргөлт 2020” нийслэлийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээний 95 кг-ийн жингийн хүрэл медалийг ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир-техник спорт хорооны ерөнхий дасгалжуулагч, ахлах дэслэгч Ө.Рагчаадорж хүртлээ. Тус тэмцээнд 12 байгууллагын 200 гаруй тамирчин 8 жингийн төрөлд өрсөлдөж, аваргуудаа шалгаруулсан байна. Монгол улсын хэмжээнд туухай өргөлтийн спортыг хөгжүүлэх, иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл мэнд, бие бялдрыг хөгжүүлэх, тамирчдын тэсвэр …
-
17 January
“ТОКИО-2020”: Олимпын тамирчдыг улсын төсвөөс дэмжинэ
Биеийн тамир, спортын тухай хууль, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны А/167 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Үндэсний шигшээ багийг бүрдүүлэх, спортын төрлийг сонгох, санхүүжүүлэх журам”, “Хөтөлбөр батлах тухай” 2017 оны А/17 дугаар тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор БТСГ-ын Үндэсний шигшээ багийн албанд харьяалагддаг олимпын 9, паралимпын 7 нийт 16 спортын төрлийн холбоодтой хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллана. Энэхүү гэрээний …
-
3 January
Гавьяат тамирчин М.Уранцэцэг Гиннесийн дээд амжилт тогтоолоо
ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, Гавьяат тамирчин М.Уранцэцэг Гиннесийн дээд амжилтын эзэн боллоо.Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын харьяат тэрбээр 2010 оны арванхоёрдугаар сарын 17-ноос 2019 оны дөрөвдүгээр сарын 5-ны хооронд Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны цуврал тэмцээнүүд (Mастерс, Их дуулга, гран при)-ээс хамгийн олон буюу 11 алт, 11 мөнгө, 23 хүрэл медаль хүртсэнийг Гиннесийн дээд амжилтад БҮРТГЭЖЭЭ. “Хүч” спорт хороо, …
-
3 January
Монголын баг тамирчид “Дэлхийн цом”-ын эхний цуврал тэмцээнд оролцоно
БНХАУ-ын Жилин мужийн Чанчун хотноо энэ сарын 3-5-ны хооронд зохион байгуулагдах мөсөнд авиралтын “Дэлхийн цом”-ын эхний цуврал тэмцээнд оролцохоор Монголын баг тамирчид өчигдөр эх орноосоо мордлоо. Тус тэмцээнд 16 улсын 80 гаруй уулчин өрсөлдөх бөгөөд Монгол Улсын багийн бүрэлдэхүүнд “Сутайн бор” клубын тамирчин, Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, ОУХМ Н.Хэрлэн, тус клубын тамирчин, спортын дэд мастер Б.Ариунбаяр, спортын I зэрэгтэй …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл