Амжилт гэдэг нэг шөнө суугаад бий болчихдог зүйл биш. Мэдээж амжилтад хүрэхийн тулд цаг зав, хөдөлмөр, зорилго хэрэгтэй. Ялангуяа дэлхийн шилдэг бизнесмен, энтрепренер, оюун санааны удирдагчид өөр өөрийн гэсэн хосгүй амжилтын түүхтэй бөгөөд нийгмийн тогтсон үзэл баримтлалд хүлэгдээгүй юм. Тэд өөр өөрийн онцлогтой ч нийтлэг шинж бас бий. Ингээд амжилттай хүмүүсийн хэрэглэдэггүй үгсийг танд хүргэж байна. 1.“Би ажлаа үзэн ядаж …
Tag Archives: сэтгэлзүйн зөвлөгөө
May, 2015
-
18 May
Дурлалд яарч байгаа бүсгүй танд хүргэх зөвөлгөө
Цаг нь болохоор амьдрал бидэнд бүхнийг заагаад өгчихдөг. Гэвч цаг хугацааны эрхээр сурсныхаа дараа, “Үүний талаар арай эрт мэддэг байсансан бол?” хэмээн санаа алдах үе байдаг. Амьдралын их далайн гол дунд нь яваа хүүхнүүдийн зүгээс, дөнгөж л завиа бэлдээд, усанд орохоор зэхэж буй залуу бүсгүйчүүдэд өгч байгаа дурлалын талаар 18 зөвлөгөөг хүлээн авна уу. 1. Ямарвааг өөртөө хэтэрхий …
-
15 May
Нөхөрсөг харилцаа нэг төрлийн урлаг
Бид заримдаа амьдралд өөрсдийгөө орь ганцаар мэт төсөөлөх үе бишгүй тохиолддог. Ийм үед бидний олонхи нь найз руугаа утас цохин “Би одоо танайд очлоо” гэж тэр бүр яриад байдаггүй. Амьдралд тохиолддог хувийн, гэр бүлийн, ажлын, нийгмийн гээд сэтгэл үймрүүлсэн олон асуудлын тухай чин сэтгэлээсээ ярилцах, биднийг үнэн сэтгэлээсээ илэн далангүй сонсч чадах тийм найзыг олоход амаргүй ээ. Эргэн тойронд маань …
-
13 May
Хүний биеийн цаг
Хэзээ бид юу хийвэл хамгийн их үр дүнтэй болохыг хүний биеийн биологийн цаг тодорхойлдог. Тиймээс энэ удаа хүний биеийн биологийн цагийн тухай мэдээллийг таньд хүргэе. 23:00-04:00 Нойрсоход хамгийн тохиромжтой цаг. Хүний биед бодисын солилцоо явагдаж байдаг учраас унтаж байх үед таны биеийн эд эс урьдынхаасаа найм дахин их ажилладаг. 04:00 Биеийн эд эсүүд идэвхитэй байдалд шилжих цаг Биеийн эд эсүүд идэвхитэй …
-
12 May
Сээтэгнэх шилдэг 10 зөвлөгөө
1. Инээмсэглэ: Энэ яг л халдвар мэт. Инээмсэглэл таныг илүү эелдэг ялдам, амархан харьцаж болохоор харагдуулна. Түүнчлэн таны царайг гэрэлтүүлж, хүмүүсийг өөртөө илүү ойр болгоно. Та хүмүүсийг өөртөө соронзон мэт л татах болно. 2. Найрсаг бай: Хостоо магтаал, баяр хүргэж, мэндчил. Найрсаг зангийн хамгийн шилдэг арга бол гайхаж, хачирхаж буйгаа харуулах юм. Гэхдээ таны энэ байдал үнэн сэтгэлийн, хүндэтгэлтэй байх …
-
11 May
Гуалиг болохыг хүсч байвал, гоолиг юм шиг амьдар
Ихэнхдээ бид ямар нэг юмтай болчихвол, тэрүүгээрээ хүссэн юмаа хийгээд, тэгж байж л аз жаргалтай болно гэж боддог. Жишээ нь ганган тэрэгтэй болчихвол, түүнийгээ унаад аз жаргалд хүрчихнэ гэж бодно. Өөр илүүдэл жинтэй холбоотой жишээ авъя л даа “Хэрэв би гоолиг биетэй байсан бол хүссэн хувцсаа өмсөж, дуртай юмаа хийгээд аз жаргалтай болох байсан”-чи ингэж боддог л биз дээ? Гэхдээ …
-
9 May
Эхнэрээсээ салсан залуугийн 20 зөвлөмж
Дэлхий дахинд шуугиан тариад байгаа Хуримын талаарх 20 зөвлөмжийг уншсан уу? Энэ нь Gerald Rogers хэмээх залуугийн бичсэн зүйл бөгөөд, Facebook дээр сарын дотор 114600 удаа share хийгдэж, Like нь 24000 давсан байна. Gerald Rogers нь 16 жил хамт амьдарсан эхнэрээсээ 2013 оны 7 сард салсан байна. “Би гэр бүлийн харилцааны мэргэжилтэн биш ч гэлээ, хайртай гэргийгээ алдаж, 16 жилийн …
-
8 May
Гэрлэхэд хамгийн тохиромжтой хосууд
Хамгийн сайн хос 1. Айлын том хүүхэд айлын бага хүүхэдтэй. Бие биендээ маш тохиромжтой, өөр өөрсдийн сул талыг тэнцвэржүүлж чаддаг. 2. Айлын ганц хүүхэд айлын дунд хүүхэдтэй. Нэг нь шаардлага чангатай, нөгөө нь өөрөөр нь хүн дутна гэж үзнэ. Нэг нь анхаарал халамж шаардахад нөгөө нь дуртайяа тусалж гэр бүл дотор тайван амгалан уур амьсгал бий болно. Хамгийн муу хос …
-
8 May
Ямар ч эрийг өөртөө дурлуулах “7” арга
Тэмдэглээд ав бүсгүйчүүд ээ, ямар ч эрийг “буулгаж авах” баталгаатай 7 аргыг заах гэж байна! Тачаангуй даашинз, мэргэжлийн сээтэгнэх аргууд эрчүүдийн сонирхлыг татах л байх. Гэвч чи түүнийг унаж тустал нь дурлуулмаар байвал чамд илүү чухал аргууд хэрэгтэй. Анхны сэтгэгдэл-сүүлийн сэтгэгдэл Шинжлэх ухаанчдын батласнаар эрэгтэй хүн чамтай анх уулзахдаа л, чамайг хүүхдийнхээ ээж болж чадах хүн үү, эсвэл зүгээр л …
-
8 May
Сургуульд юу заадаггүй вэ? Бил Гейтсийн 11 зөвөлгөө
Амьдрал шударга бус – бодит байдалтай эвлэр. Дэлхий дээр таны мэдрэмж мөн өөрийгөө үнэлэх үнэлэмж огт хамаагүй. Харин нийгэм чамаас ямар нэгэн томоохон амжилтад хүрэхийг хүлээж байдаг юм. Сургуулиа төгсөхөд чинь чамд 40, мянган доллар өгнө, хамгийн гайхалтай нь чи аль нэг компанийн хувийн жолоочтой лимузин унасан захирал болохгүй. Хэрэв багш тань хэт хатуу мөн өндөр шаардлагатай гэж бодож байгаа …
-
6 May
Өөрийгөө таних 7 зарчим
Та өөрийгөө таньж мэдэх тусмаа өөрийнхөө чадварын ямар багахан хэсгийг ашиглаж байгаагаа анзааран гайхах болно. Таныг 7-хон алхамд өөрийнхөө авьяас чадвараа олж нээхийг урьж байна. Хүмүүс бид цаг үргэлж бусдын алдааг харахыг, олж мэдэхийг оролддог. Тэгвэл бид бусдыг таньж мэдэхэд зарцуулдаг зүтгэлийнхээ хэр зэрэг хэсгийг нь өөрийнхөө төлөө зарцуулдаг билээ? Та өөрийнхөө сул талаа, дутагдлаа мэддэг үү? Бүрэг хулчгар зангаасаа …
-
6 May
Ухаантай хүн л уучлалт гуйдаг юм
Энэ хорвоо хайрлуулахыг хүлээсэн хүмүүсээр дүүрчээ. Миний хайрт хаа яваа юм бол гэж, ирээдүйд ямар нэгэн гайхалтай зүйл болно гэж хүлээнэ. Ийм мөрөөдөлд автан дундуур байдлаа мөрөөдлөөрөө нөхөн ганихаран үнэт цагаа үрэгч нар маш олон. Хүлээж тэсвэрээ алдсан зарим нь тавилантайгаа эвлэрч дүнсгэр царайлан амьдарсан болж цаг нөхцөөнө. Юуг ч бүү хүлээ. Юунд ч бүү найд. Авахыг хүсэгч нар нь …
-
5 May
Ганц бие эрчүүд яагаад хүнтэй суухыг хүсдэггүй вэ?
Сэтгэл зүйн хэллэгээр бол 25-аас дээш насны гэрлээгүй, ижил хүйстэнтэйгээ хамтран амьдардаггүй эр хүнийг ганц бие гэдэг. Эр хүний амьдралд гурван эмэгтэй байдаг гэдэг. Энэ нь мэдээж хайртай эмэгтэй, гэр бүл болох эмэгтэй, ээж нь. Харин ганц бие эрчүүд яагаад эхнэр авдаггүй вэ? Судалгаагаар дараах хүчин зүйлтэй холбоотой хэмээн үзсэн байна. Үүнд: Эрх чөлөөгөө алдахаас эмээдэг: Эмэгтэйчүүд хуримын дараа л зангаа …
-
5 May
Япончууд хүүхдээ хэрхэн хүмүүжүүлдэг вэ?
Хүүхэд Админ Админ 25 өдрийн өмнө Япон эцэг эхчүүдийн хүүхдээ хүмүүжүүлэх арга барил нь америкчуудаас тэс ондоо байдаг. Жишээ нь хоёр хүүхэд муудалцаж байвал америк эцэг эхчүүд үсэрч ороод асуудлыг тэдний өмнөөс шийдэхийг оролддог бол япончууд эсрэгээрээ хөндлөнгөөс харж, өөрсдөө учраа олох боломжийг нь олгодог. Түүнчлэн япон хүүхдүүд багаасаа гэрийн ажил хийж сурдаг. Тиймээс ч тэд америк хүүхдүүдээс эрт бие …
-
5 May
Өөдрөг явах 25 зарчим
1. Сэтгэлийн их тэнхээтэй яв 2. Хэн нэг нь Таныг ивээнэ гэж битгий найд. Өөртөө л найд. Бусдын хийснийг ажиглан өөрөө бие даан хий. Учрыг нь ухаарахыг хичээж оролд. Нягт нямбай, тэвчээртэй бай. Биеэ ажилдаа бүрэн дайчил. 3. Зорилготой байж түүндээ хүр. Дэмий зүйлд санаагаа бүү зовоо. Хий хоосон мөрөөдөлд битгий авт. Хийх зүйлээ төлөвлө. Саад учирвал юунаас болсоныг тунгаа. …