Хойно сургууль төгсч ирснээ гайхуулах мэт салаавч үзүүлж бүр үзүүлэх үзүүлэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгч, Төрийн тэргүүнийхээ өөдөөс хоолойгоо засч ирж байгаад “түй май”-тай нь хамт салаавч үзүүлж пээдэлзэж байсан Ч.Сайханбилэг Монголын Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга байхдаа ийм үйлдэл үзүүлж байсан юм чинь одоо Ерөнхий сайд болсон түүнд хэн юу хэлэх вэ гэсэн шиг юм бодож явна. Ард түмэн рүүгээ салаавч …
Tag Archives: улстөр
November, 2015
-
20 November
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: ”Чингис”,”Самурай” бонд, Хөгжлийн банкинд маш олон ноцтой асуудал илэрсэн
Монголчуудыг 2.1 тэрбум ам.долларын өрөнд оруулсан “Чингис”, “Самурай” бонд, “Хөгжлийн банк”-ны үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх үүрэгтэй ажлын хэсгийг УИХ-ын дарга З.Энхболдын захирамжаар 2015 оны нэгдүгээр сард байгуулсан. УИХ-ын Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны гишүүдийн бүрэлдэхүүнтэй байгуулсан дээрх ажлын хэсэг бондуудын зарцуулалт, “Хөгжлийн банк”-ны үйл ажиллагаанд дүгнэлт хийсэн тайлангаа тавих хугацаа хойшлогдсоор өнөөдрийг хүрээд байгаа. Тэд нэгэнт гаргасан дүгнэлтээ УИХ …
-
20 November
Өмнөговийн засаг дарга Б.Бадраа Ерөнхий сайдад 16 саяар хүндэтгэл үзүүлжээ
Эдийн засаг хямралтай байгаа энэ цаг үед аймаг, нийслэлийн “хурган” дарга нарын тансаглал хэрээс хэтэрлээ. Өөртөө хэдэн арван саяаар нь урамшуулал өгдөг нь багадаад одоо дээд тушаалтандаа “бөхөлзөх” гэж татвар төлөгчдийн хуруу хумсаа хугалан байж олсон хэдэн төгрөгийг нь үр ашиггүй цацаж эхэлсэн байна. Үүний нэг жишээ болох Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй холбоотой нэгэн мэдээлэл өнөөдөр твиттерээр цацагдлаа. Тодруулбал, Өмнөговь аймгийн …
-
19 November
Б.Тулга МАХН-ын генсекээр сонгогдлоо
Эрүүл мэнд, спортын сайд, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбыг авлигын хэргээр АТГ-аас саатуулан шалгаж эхэлсэн. Түүнчлэн түүний хорих хугацааг сунгахаар болсон. Г.Шийлэгдамба саатуулагдсаныхаа дараа Эрүүл мэнд, спортын сайд болон МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргын давхар албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан бөгөөд түүнийг нь хүлээн авсан юм. Өдгөө Эрүүл мэнд, спортын сайдын суудалд хэнийг суулгах талаар АН, МАХН-ынхан хэлэлцэж байгаа …
-
18 November
Г.Шийлэгдамбыг хорих хугацааг сунгалаа
ЭМС-ын сайд асан Г.Шийлэгдамбыг АТГ-аас их хэмжээний авлига авсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Мөрдөн байцаалтын явцад түүнийг сэжигтнээр тооцож, 14 хоног цагдан хорьсон. Харин энэ хугацаа өнөөдөр дуусч байгааг бид өмнө нь мэдээллэсэн. Харин дөнгөж сая шийдвэр гарч, Г.Шийлэгдамбыг яллагдагчаар татаж, хоёр сар үргэлжлүүлэн хорихоор боллоо. Өмгөөлөгч нь түүнийг эрүүл мэндийн …
-
18 November
Ажлын хариуцлага алдсан дэд консулыг эргүүлэн татна
Монгол Улсаас Эрээн хотод суугаа Консулын газрын дэд консул А.Баярсайханыг ажлын хариуцлага алдсан гэж үзэн, ажлаас нь чөлөөлж, эргүүлэн дуудах шийдвэр гарчээ. Түүнийг хилээр буу сум нэвтрүүлэхийг завдсан гэж зарим цахим сайтаар мэдээлж байсан. Энэ тухай Гадаад хэргийн яамны Консулын газрын захирал Б.Болдоос лавлахад “Нэг ийм хэрэг явдал гарсан. Гэхдээ А.Баярсайхан өөрөө хилээр буу, сум авч гарсан юм байхгүй. Нэг …
-
13 November
“Монгол бахархлын өдөр” “Монгол гутамшгийн өдөр”-өөр солигдлоо
Өчигдөрхөн л “Монгол бахархлын өдөр” буюу Чингис хааны мэндэлсэн өдрийг сүр дуулиантайхан тэмдэглэж, басхүү төрийн түшээд нь жирийн иргэдийн нүдэнд харагдаж, гарт баригдахгүй хийсэн, бүтээсэн ажлаа өөр хоорондоо хуучлан ярьж бахархсансан. Тэгвэл ганцхан өдрийн дараа Монгол Улс, Монголын ард түмэн томчуудын хий хоосон бахархлын дор хэрхэн туйлдаж буйг гэрчлэх өөрийгөө шатаасан хэрэг өнөөдөр гарлаа. Тодруулбал, төрийн ордноос зүүн тийш ганцхан …
-
11 November
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн нэгж тараадаг уулзалт/видео/
УИХ-цын гишүүн Л.Эрдэнэчимэг СХД-ийн иргэдтэй уулзалт зохион байгуулсан билээ. Гэхдээ тэрээр иргэд сонгогчидтойгоо гар хоосон уулзахыг хүсээгүй бөгөөд уулзалтад ирсэн хүн бүрт гар утасны нэгж тараасан юм. Гэсэн ч эрхэм гишүүн нэгж тараагаагүй хэмээн мэлзсээр байгаа билээ.
-
11 November
Хязгаар нутагт шатахууны үнийг төвийн бүсийнхтэй ойролцоо түвшинд хүргэхийг үүрэг болголоо
Лхагва гариг бүрт болдог “Шийдлийн цаг” уулзалт өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 11-ний 11 цагт Засгийн газрын иргэдийн санал хүсэлтийг хүлээж авдаг “11-11” төвд боллоо. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Шийдлийн цаг” ээлжит уулзалтдаа Уул уурхайн сайд Р.Жигжид, Газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга Г.Өлзийбүрэн нарыг урьжээ. Засгийн газар байгуулагдсан энэ нэг жилийн хугацаанд “11-11” төвд 25 мянган иргэн санал хүсэлт ирүүлсний 500 …
-
11 November
Асашёорюү Д.Дагвадорж ахынхаа тойрогт нэр дэвших бололтой
Сүүлийн үед гадаад ч тэр дотоод ч тэр олны танил, нэр хүндтэй хүмүүс улстөр рүү хошуурах болсон. Үүний нэг жишээ нь асашёорюү Д.Дагвадорж аварга бөгөөд тэрбээр ардчилсан намд элсээд багагүй хугацааг үдэж байгаа билээ. Тэгвэл ёкозуна Д.Дагавадорж ирэх сонгуулиар Сонгинохайрхан дүүрэг, тэр дундаа ах Д.Сумъяабазарынхаа дэвшиж ялалт байгуулсан тойрогт нэр дэвшихээр төлөвлөж эхэлсэн гэнэ. Улсын аварга Д.Сумъяабазар 2013 оны нөхөн …
-
11 November
ЭМС-ийнТНБД Г.Ганчимэгийг АТГ-аас цагдан хорьжээ
Эрүүл мэнд, Спорт /ЭМС/-ын яамны сайд Г.Шийлэгдамбыг Авлигатай Тэмцэх Газар /АТГ/-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268-д зааснаар хээл хахууль авах гэсэн зүйл ангиар хэрэг үүсгэн сэжигтнээр татаж, 14 хоног 461-р ангид хорихоор болсон. Мөн түүнтэй хамт 4-5 хүнийг шалгаж, тайлбар мэдүүлэг авч эхэлсэн тухай МАХН-аас мэдээлсэн. Тэгвэл өчигдөр орой 18.30 цагийн орчимд ЭМС-ын яамны Төрийн Нарийн Бичгийн Дарга /ТНБД/ Г.Ганчимэгийг …
-
10 November
Ерөнхий сайдыг огцруулах бичигт АН-ын хоёр гишүүн гарын үсэг зуржээ
УИХ-ын гишүүн Г.Уянга Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Арабын Нэгдсэн Эмират Улсад хийсэн Оюутолгойн хоёр дахь шатны санхүүжилтийн төлөвлөгөөг хууль бус, Монгол Улсын эрх ашгаас урвасан үйлдэл хэмээн огцруулах санал гаргаж гишүүдээс санал авч эхэлсэн бөгөөд өдгөө энэ саналд 19 гишүүн гарын үсэг зураад байгаагийн хоёр нь АН-ын гишүүн аж. Үүнтэй холбогдуулан АН-ынхан тэрхүү хоёр гишүүнийг Р.Амаржаргал, Х.Баттулга, Н.Алтанхуяг нараас байх хэмээн …
-
10 November
Тайванийн тагнуул гэгдсэн З.Пагмажав нарын хэргийг өнөөдөр шүүнэ
Тайваньд Монгол Улсын нууцтай холбоотой мэдээллийг орчуулан хүргэж, тагнуул хийж байсан хэрэгт буруутган УИХ-ын гишүүн М.Батчимэгийн зөвлөх З.Пагмажав болон Д.Чинбаяр нарт холбогдох хэрэгт анхан шатны шүүхээс 16-22 жилийн ял оноосон билээ. Тэгвэл УИХ-ын гишүүн М.Батчимэгийн туслах З.Пагмажав өөрийгөө “Хувийн журмаар орчуулгын ажил хийж байгаад эл асуудалд холбогдлоо” хэмээн анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдахаар болсон. Түүнчлэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Үндэсний аюулгүй …
-
10 November
Г.Шийлэгдамбыг баривчилсны дараа… /видео/
АТГ-аас Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг баривчлан авч явсан бөгөөд 500 сая төгрөгний авлига авч байхад нь үйлдэл дээр нь барьсан гэж байгаа. Тэгвэл Эрүүл мэнд, спортын сайд, МАХН-ы Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбыг оройн цагаар баривчлан авч явсантай холбогдуулан намын нөхөд нь түүнийг суллуулахар АТГ-т очсон ба Г.Шийлэгдамбаас өмгөөлөгчгүй байцаалт авсан эсэхийг асуув. Үнэхээр МАХН-ынхан түүний төлөө очив уу …
-
10 November
МАН, МАХН нэгдэхгүй
Хамтдаа байхдаа Монголын төрийг эзэгнэж, тус тусдаа болохоор өрөөл нэгний идэш болон явж буй МАН, МАХН хоёр дахин нэгдэх тухай яригдах болов. Нийллээ гэхэд МАН гэхүү, МАХН гэхүү зэрэг анхан шатнаас өгсүүлээд олон асуудалтай тулгарах энэ хоёр нам ойрын хэдэн жилдээ л лав нэгдэхгүй бололтой. Үүний ганцхан жишээ нь МАХН-ын дарга Н.Энхбаяр өөрийгөө МАН-д дургүй хүмүүсээр хүрээлүүлж, басхүү тэдэнд том …