УИХ-ын сонгуульд МАН үнэмлэхгүй ялалт байгуулж 65 суудал авсан юм. Үлдсэн 11 суудлаас АН-ынхан 9, бие даагч С.Жавхлан, МАХН-аас О.Баасанхүү нар тус бүр нэг суудал авсан. Өнөөдөр шинээр УИХ-д сонгогдсон эрхмүүд түр үнэмлэхээ гардаж авсан бөгөөд тун удахгүй ирэх долоо хоногоос тангаргаа өргөнө. Тэгвэл ялалт байгуулж засгийн эрхийг барихаар болсон МАН-ынхан өнөөдрөөс улс төрийн томоохон томилгооныхоо асуудлуудыг хэлэлцэж эхэллээ. Дөнгөж …
Tag Archives: улстөр
July, 2016
June, 2016
-
25 June
Бичлэг эвлүүлж бусдыг гүтгэсэн бүлэг этгээдийг урд шөнө баривчиллаа
Сонгуулийн сурталчилгаа дуусахад хоёрхон хоног үлдлээ. Сүүлийн өдрүүдэд УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн талаар олон нийтийн сүлжээнд хуурамч мэдээлэл, элдэв монтажилсан видео бичлэгүүдийг нэрээ нууцалсан хуудаснаас олон нийтийн сүлжээ хуудсуудаар цацаж, бусдыг зохион байгуулалттайгаар гүтгэх, зандалчлах, заналхийлэх, нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэх, төрийн эрхийг хууль бус аргаар авахыг санаархах зэрэг олон тооны онц ноцтой хүнд гэмт хэргүүд олноор үйлдэгдэж байгаа аж. …
-
13 June
Увсын сонгогчдыг өмчилж тэднийг басамжилсан Ч.Хүрэлбаатар дахин сонгогдох уу
“Бурхангүй газар бумба галзуурна” гэгчээр УИХ-ын Ч.Хүрэлбаатар Увс аймагт жинхэнэ “галзуурч” чадалтай аавын хүү Увсад ирж надтай өрсөлдөөрэй гэж хэлэх болов. Тиймээс түүнийг Увсын “бумба” гэж нэрлэсэн ч багадахаар болж. Увс аймгаас УИХ-д хоёр удаа хэлтэй амтайхан шиг сонгогдсон Ч.Хүрэлбаатар энэ удаад Увс нутгаас дахин сонгогдоно гэдэгтээ дэндүү итгэлтэй байна. Өнгөрсөн сонгуулиар түүнийг Увсад мөнгө тараасан хэмээн нэлээд шуугисан. Гэсэн …
-
3 June
Ч.Хүрэлбаатар Б.Чойжилсүрэнгээ “жийж”, Увсыг өмчлөх гэв үү
Увс аймгаас хоёрч удаа дараалан сонгогдсон УИХ-ын гишүүд болох Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарыг “тулсан газар бие биенээсээ мурих” тийм л “характертай” хүмүүс гэлцэх боллоо. Өнгөрсөн сонгуулийн өмнө Увс аймагт улаан цайм мөнгө тарааж байгаад баригдсан Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар бие биерүүгээ бухаж, мэлзэх гэдгийг утгаар нь үзүүлж өгсөн дөө. Эцэст нь туслахууд нь хариуцлага хүлээгээд л намжсан юмдаг. “Манай дарга нарыг сонгоорой …
May, 2016
-
19 May
Б.Чойжилсүрэн хэмээх “үл үзэгдэгч” улстөрч
Увс аймгаас УИХ-ын зөөлөн сэнтийд хоёр дахиа заларч буй хүн бол Б.Чойжилсүрэн хэмээх гишүүн билээ. Хуралдаа суудаггүй, хууль баталдаггүй энэ гишүүн хааяа нэг “үүлэн чөлөөний нар” шиг хуралдаа сууж харагддаг. Тиймдээ ч ийм гишүүн байдаг юм уу гэж хүмүүс их асуудаг. Хуралдаа суух нь битгий хэл хууль ч санаачилж үзээгүй эрхэм гишүүн өнгөрсөн 8 жил Увс аймгийг төлөөлж УИХ-д суухдаа …
-
12 May
М.Зоригт сайдын “төрд тэрсэлсэн” зураг
Эрх баригч Ардчилсан намын гишүүн, тэр дундаа Засгийн газрын гишүүн хүн байж олон нийтийн цахим сүлжээнд ийм зураг тавьсан нь яах аргагүй “төрд тэрсэлсэн” үйлдэл хэмээн АН-ынхан нь М.Зоригтыгоо баахан зандарч байгаа сурагтай. Муу төр гэж байдаггүй, муу эрх баригчид л гэж байдаг хойно АН-ынхан ингэж сандрах нь ойлгомжтой. Юутай ч, Зам, тээврийн сайд М.Зоригт өөрийнхөө твиттер хуудаст ийм зураг …
April, 2016
-
28 April
ИЗН-д гологдсон МАХН сонгуульд дангаараа оролцохоо мэдэгдлээ
Наашаа гэснээс нь илүүг шаардаж, цаашаа гэснийг нь царайчилж “хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцордог”-ийн балгийг хангалттай мэдэрч буй МАХН-ын дарга Н.Энхбаяр эцэс сүүлд нь ИЗН-д гологдлоо. Тиймээс намаа УИХ-ын сонгуульд дангаар нь оролцуулах болсноо мэдэгдлээ. Дангаараа оролцохоос ч өөр аргагүй болсон. Наашаа гэснийг нь түлхэж, МНН, МАН-ыг түлхсэн МАХН-д цаг хугацаа ч үлдсэнгүй, тоох нам ч үлдсэнгүй. Түүнчлэн эргээд гуйгаад ч …
-
25 April
М.Зоригт сайд эмээл тэвэрсэн зургаараа ингэж хэлэх гэв үү
Хэд хоногийн өмнө Зам, тээврийн сайд М.Зоригтын эмээлтэй зурагнууд цахим ертөнцийнхнийг багагүй гайхшруулж бодолд автуулсан. Үе үе үгээрээ бус үйлдлээрээ “юм хэлэх” гэдэг М.Зоригт сайдын “сандалтай стиль”-ийг хүмүүс шүүмжилсэн ч учрыг нь ойлгосон. Өмнөд Солонгос Улсад сандал тэвэрч төрийн айлчлал хийсэн түүнийг “Хүний нутагт Монгол сандал дээрээ суух гэжээ” гэж зөв таасан. Тэгвэл эмээлтэй зургуудыг нь твиттерээр нэг таах гээд …
-
20 April
“Танихгүй бурхнаас танил чөтгөр дээр”
“Танихгүй бурхнаас танил чөтгөр дээр” буюу зангийг нь мэдэхгүй шинэ танилаас хэрэлдэж муудалцдаг ч учраа ололцоод байж байдаг хуучин нөхөр дээр хэмээх үгийг манай суут сэтгэгчид зүгээр ч нэг хойч үедээ өвлүүлж үлдээгээгүй биз. Тэгвэл энэ үгийг МАХН-д нэг сануулах хэрэгтэй болжээ. Зангийг нь мэдэхгүй АН-наас, зангийг нь мэддэг МАН илүү байсныг энэ сонгуулийн дараа л МАХН ухаарах бололтой. Гоё …
-
19 April
Женко ТТЭНН хэмээх шинэ намаасаа Ерөнхийлөгчид нэр дэвших үү
АН дотор Женко Х.Баттулгыг хүчгүй болгох төлөвлөгөөт ажил хэрэгжээд багагүй хугацаа өнгөрлөө. Түүнийг дарж авах энэ ажил нь зүгээр л оочер дараалалд нь оруулах гэсэн хүсэл байж мэдэх юм. Гэхдээ өдгөө дараалалд оруулах гэхээсээ илүүтэй бүрмөсөн авч хаях гэж байгаа юм шиг дүр зураг ажиглагдаж эхэллээ. “Эхэлж ургасан чихнээс сүүлд ургасан эвэр урт” гэгчээр Х.Баттулгын байр суурь сүүлийн үед яах …
-
5 April
“Женко” Ц.Нямдоржоос гуйх цаг ирдэг байжээ
УИХ-ын гишүүн “Женко” Х.Баттулга, Ц.Нямдорж нар нэгэн үе хоёр хоноц шиг бие биедээ хандаж явсан. Хэзээнээсээ шазруун, санасандаа хүрдэг Х.Баттулга, Ц.Нямдорж хоёрын тэмцэл нэлээд хугацаанд үргэлжилж эцэст нь Ц.Нямдорж уучлал гуйснаар Х.Баттулгын ялалтаар өндөрлөсөн. Төмөр замын асуудлаар Х.Баттулгыг шүүмжилж ирсэн Ц.Нямдорж Женког сайдын албан тушаалаа хүлээлгэн өгөхөд “Баттулга аа, чамайг засгаас зайлж байгаад чинь баяр хүргэе. Удахгүй үнэн нүүр …
-
4 April
Э.Бат-Үүлийн ард иргэдийг айлгасан ажлын төлөвлөгөө
Өчигдөр ням гариг амралтын өдөр байлаа. Энэ өдөр иргэд гэртээ байх нь элбэг. Энэхүү завшааныг ашиглан өчигдөр өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны айлуудын хаалгыг хоёр удаа хаалга тогшчээ. Эхлээд хорооноос явж байна гэх нэрээр айлуудын хаалгыг тогшиж гэрийн хаяг, овог нэр, гэр болон гар утасны дугаар тэмдэглэж аваад явав. Ингэхдээ доор нь “Гарын үсгээ таталгаж биш, бүтэн нэрээрээ ойлгомжтой …
-
1 April
Ардчилсан нам “амь тавих”-д ойрхон байна
Олон улсад цус асгаруулалгүйгээр ардчилсан нийгэм тогтоосон хэмээн цээжээ дэлддэг Ардчилсан нам замаасаа хазайж капиталист нийгэм тогтоосныг дээр дооргүй ярьдаг. Феодализм, капитализмыг алгассан цорын ганц улс гэгддэг Монголд ийнхүү хөрөнгөтний нийгэм тогтож 25 жилийн хугацаанд маш хурдацтай хөгжсөн нь өдгөө боолын нийгэм рүү шилжих гэж байгаа дүр зургаас харагдана. Хөрөнгөтний нийгэм дээд цэгтээ тулж баян хоосны ялгаа эрс ихсэхээр эзэн, …
February, 2016
-
26 February
Ц.Дашдорж гишүүн худлаа яриад байна уу
Өчигдөр Хойд хөршийн “АРД” цахим сайтад УИХ-ын гишүүн Ц.Дашдорж Сөүлийн казиногоос 100 мянган ам.доллар /200 гаруй сая төгрөг/ хожсон тухай мэдээлэл гарсан. Тус мэдээлэл дотор УИХ-ын гишүүн Цэдэвийн Дашдорж Өмнөд Солонгосын Ганнам дүүрэг дэх “InterContinental Seoul COEX” зочид буудлын “Seven Luck” казиногийн покерын тэмцээнд түрүүлж, шагналын мөнгө болох 100 мянган ам.долларыг хожсон хэмээсэн байдаг. Тэгвэл УИХ-ын гишүүн Ц.Дашдорж энэхүү мэдээллийг …