Tag Archives: улстөр

July, 2016

  • 27 July

    Халах эрхтэй даргад хариуцлагыг нь хамт үүрүүлье

    Сүүлийн хоёр жилийн хугацаанд төрийн албан хаагчийг үндэслэлгүйгээр чөлөөлсөн, халсантай холбогдуулан төрийн байгууллагаас гаргуулахаар шүүхээр шийдвэрлэсэн мөнгөн дүн 2.5 тэрбум гаруй төгрөгт хүрчээ. Тэрчлэн 2015 оны төсвийн тодотголд 5.3 тэрбум төгрөгийг бүтцийн өөрчлөлтөөр ажлаас чөлөөлсний тэтгэмжид олгохоор тусгаж байв. Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоогийн мэдээлснээр өнгөрсөн оны хагас хүртэл 15 яамны хэмжээнд 138 хүнийг гаднаас, төрийн албаны сонгон шалгаруулалтгүй томилсон …

  • 27 July

    Барилгын салбарынхан Г.Өнөрболорыг эсэргүүцэж, Төрийн өндөрлөгүүдэд санал хүргүүллээ

    Барилга, хот байгуулалтын сайдад “Сөүл” группын ерөнхийлөгч Г.Өнөрболорыг нэр дэвшүүлсэн нь олон нийтийн, МАН-ынхны төдийгүй тус салбарынхны дургүйцлийг төрүүлжээ. Монголын барилгын инженер, архитекторуудаас Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын дарга М.Энхболд нарт санал хүргүүлсэн байна. Тэд уг саналдаа:  “Бид МАН-ын “Мэргэжлийн засгийн газар байгуулах” мөрийн хөтөлбөрийг талархан хүлээн авч, дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахад бэлэн байгаа тухайгаа барилгын салбарын төрийн бус …

  • 26 July

    Х.Баттулгыг Бразилиас ирэхээр нь саатуулан шалгана

    УИХ-ын гишүүн асан, МоАХ-ны дарга, Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулгыг яллагдагчаар татаж, хилээр гарахыг нь хориглосон тухай мэдээлэл зарим хэвлэлээр гарах болов. Энэ талаар хууль хяналтын байгууллагын эх сурвалжуудаас лавлахад “Х.Баттулгыг өнгөрсөн хавар сэжигтнээр тооцоод байсан. УИХ-ын гишүүний бүрэн эрхтэй нь холбоотойгоор яллагдагчаар татах боломжгүй тул сонгууль хүргэсэн. Харин УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдсөнөөр мөрдөн шалгаж буй болон прокурорын байгууллагаас яллагдагчаар …

  • 26 July

    Ж.Цолмонг зүтгүүлж, бусдыг нь буцаахаар болжээ

    УИХ-д үнэмлэхүй олонх болсон МАН Засгийн газраа эмхлэн байгууллаа. Гэхдээ шинэ Засгийн газрын бүтэц батлагдсан ч, бүрэлдэхүүн нь 100 хувь биш байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын өргөн барьсан Засгийн газрын бүрэлдэхүүнийг Ерөнхийлөгч сайшаагаагүй бөгөөд, МАН-ын бүлгийн гишүүд нь ч бүрэн дүүрэн дэмжсэнгүй. Учир нь Засгийн газрын гишүүдийг МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд тодруулж, бүлэгтээ танилцуулах байдлаар хэлэлцүүлсэн гэхэд болно. Өөрөөр хэлбэл нэгэнт тодруулсан …

  • 26 July

    Дөрвөн сайдын нэр яригдаж эхэллээ

    MAH -ын Удирдах зөвлөл өчигдөр 11:00 цагт хуралдаж, дөрвөн яамны сайдыг тодруулна гэж төлөвлөсөн ч хуралдсангүй. АН-ын зүгээс Засгийн газрын бүрэлдэхүүнийг хуулийн хугацаанд нийцүүлэн хурдан оруулж ирэхийг шаардаж байгаа. Уг нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Барилга, хот байгуулалтын сайдад Г.Өнөрболор, Эрчим хүчний сайдад Ц.Цэнгэл, Эрүүл мэндийн сайдад Ж.Цолмон, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Ц.Анандбазар нарыг нэр дэвшүүлэхээр зэхээд байсан …

  • 26 July

    Шинэ сайдуудын хэн нь хэн бэ

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хуулийн хугацаандаа багтан, өнгөрсөн долоо хоногт танхимынхаа сайд нарыг бүрдүүлж батлууллаа. Ерөнхий сайд шинээр томилогдсоноос хойш 14 хоногийн дотор танхимаа бүрдүүлэх хуулийн заалттай. Үүний дагуу Ерөнхий сайд шинэ Засгийн газрынхаа бүтэц, бүрэлдэхүүнийг УИХ-аар батлуулав. Хуулийн хугацаа тулсан учир УИХ өнгөрсөн баасан гаригийн шөнө дөл болтол хуралдсанаар шинэ Засгийн газрын танхимын бүрэлдэхүүнийг эцэслэсэн юм. Шинэ бүтцээр Засгийн газар …

  • 26 July

    Нөхөж томилох сайдуудын нэрс дуулдаж эхэллээ

    Шинэ засгийн газрын тодроогүй үлдсэн 4 сайдын сэнтийд суух эрхмүүдийн талаар олон нийт чих тавьсаар байна. Ямартай ч дуулдах төдийдөө олон нийтийн дургүйцлийг төрүүлсэн буцаагдсан “нөхдүүд”-тэй харьцуулахад тун боломжийн нэрс гарч ирэх бололтой. Тэгвэл Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад МАН-ын нарийн бичгийн дарга нарын нэрс сонсогдож эхэллээ. Тодруулбал УИХ-ын гишүүн, МАН-ын Улаанбаатар бүс хариуцсан Нарийн бичгийн дарга Д.Сумъяабазар, …

  • 26 July

    Н.Энхбаяр: АТГ-аас над руу бүдүүлгээр дайрч зарлан дуудах хуудас өглөө

    МАХН-ын дарга Н.Энхбаяр өчигдөр намын байрандаа шуурхай хэвлэлийн бага хурал зарлав. АТГ-аас түүнд өчигдөр зарлан дуудах хуудас ирүүлсэн талаар мэдээлэл өгсөн юм. Тэрээр энэ тухай ярихдаа “Хэлмэгдүүлэлт үргэлжилж байна. АН Засгийн эрхийг барьж байгаад халаагаа МАН-д өгсөн нэртэй. Гэтэл хэлмэгдүүлэлтээр баталж байна. Өнөөдөр /өчигдөр/ АТГ-аас над руу дахин дайрч, маш бүдүүлгээр харьцаж зарлан дуудах бичгээ өглөө. Миний хэлсэн ямар нэгэн …

  • 26 July

    Улаанбаатарын хотын ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны даргаар Т.Гантөмөрийг томиллоо

    Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал  эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө гаргаж, түүний хүсэлтийн дагуу Б.Бадралыг нийслэлийн Засаг даргын 2016 оны 7-р  сарын 22-ны өдрийн Б/136 дугаар захирамжаар үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Түүний оронд  Тогмидын Гантөмөрийг  Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо. Т.Гантөмөр нь 1959 …

  • 26 July

    УИХ-ын гишүүд гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын явцын талаар мэдээлэл сонслоо

    Нийслэлээс УИХ-д сонгогдсон гишүүд Нийслэлийн  Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчтай уулзан гэр хорооллын дахин төлөвлөлтийн явц, цаашид хэрэгжүүлэх ажлуудын талаар мэдээлэл сонслоо. Уулзалтад  Нийслэлийн ЗДТГ-ын Стратегийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газар зэрэг газар, агентлагийн дарга нар, энэ асуудлыг хариуцсан мэргэжилтнүүд оролцож УИХ-ын гишүүдэд мэдээлэл өглөө. Өнөөдрийн байдлаар нийслэлийн …

  • 25 July

    Н.Номтойбаяр сайдын суудлыг мөнгөөр авсан бол УИХ-ын гишүүнээсээ ч татгалзахад бэлэн гэв

    МАН олонх болсныхоо дараа Ардчилсан намын задалсан Хөдөлмөрийн яам, Нийгмийн хамгааллыг яамыг нэгтгэж урьдын адил Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болгож урьдын адил нэгтгэсэн бөгөөд энэ яамны сайдаар УИХ-ын гишүүн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд асан Н.Номтойбаярыг томилсон. Тэгвэл Н.Номтойбаяр гишүүнийг сайд болж байгаатай холбогдуулан албан тушаалыг мөнгөөр наймаалцдаг буюу 60 тэрбумын гэх асуудалд Н.Номтойбаяр гишүүнийг холбоотой юу хэмээх УИХ-ын гишүүн, дуучин …

  • 25 July

    “iToim.mn”-сайтын захирал Г.Отгонбаяр ЗГ-ын ХМА-ны даргаар томилогдлоо

    Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга бөгөөд Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгчөөр сэтгүүлч Г.Отгонбаярыг томиллоо.  Гомбожав овогтой  Отгонбаяр инженер, сэтгүүлч мэргэжилтэй, шинжлэх ухааны магистр. Сэтгүүлзүйн салбарт 1999 оноос хойш “Өдрийн сонин”-д сэтгүүлч, “Зууны мэдээ” сонинд албаны дарга, “Үндэсний шуудан” сонины нэгдүгээр орлогч эрхлэгч, ерөнхий эрхлэгч, анализ PR-ын iToim” агентлагийн захирлаар ажиллаж байсан юм. Г.Отгонбаяр улс төр, эдийн засаг, нийгмийн чиглэлээр бичдэг …

  • 25 July

    Сайд нараа эчнээ ангид суулгаж, боловсрол олгоё

    МАН уг нь Мэргэжлийн Засгийн газар байгуулна гэсэн. Гэтэл эсрэгээрээ мэргэжлийн бус засгийн газар байгуулагдчихлаа. Тухайлбал, Ерөнхий сайд нь Англи хэл А ч үгүй гэх шиг. Сангийн сайд нь эдийн засагч бус харин телемеханикч, хууль зүйн сайд нь саяхан эрх зүйчээр магистрийн зэргээ хамгаалсан, байгаль орчны сайд нь багш мэргэжилтэй, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга нь яруу найрагч, Уул …

  • 25 July

    Дөрвөн сайдыг энэ 7 хоногтоо багтаан томилно

    Өнгөрөгч баасан гаригт Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат танхимынхаа 11 сайдыг томилж, үлдсэн дөрвөн сайдыг энэ долоо хоногт дахин хэлэлцэхээр болсон. Сайдаар томилогдсон хүмүүс тамгаа хүлээн авч үүрэгт ажилдаа орсон. Дээрх дөрвөн сайдын нэрийг олон нийтийн эсэргүүцлийн улмаас эргүүлэн татсан бөгөөд тэднийг АТГ-аас ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж татгалзсан хариу өгсөн. Тухайлбал, Эрчим хүчний сайд Ц.Цэнгэлийн эхнэрийг Дарханы шугам сүлжээг хувьчилж авсан, …

  • 25 July

    А.Гансүхэд хилийн хориг тавьсан нь үнэн

    Шинэ төмөр замын бүтээн байгуулалтын хөрөнгөөс завшсан гэх хэрэгт холбогдоод буй УИХ-ын дарга асан З.Энхболдын зөвлөх А.Гансүхийг гадаад руу оргон зайлсан гэх мэдээлэл гараад удаж байгаа. Тодруулбал, тэрбээр зургаадугаар сарын 16-нд Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор хил давсан гэх. Зарим эх сурвалж түүнийг яллагдагчаар татсаны дараа хилийн хоригтой байхдаа гадаад руу оргон зугтсан хэмээн мэдээлж байна. Үүнтэй холбогдуулан УМБГ-аас эрэн сурвалжилж эхэлсэн …