Tag Archives: улстөр

August, 2016

  • 8 August

    АТГ-аас Н.Энхбаярыг яллагдагчаар татан ял сонсгож, яллагдагчаар байцаах ажиллагаа явуулав

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу Монголын Хуульчдын холбооноос уламжилсан өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнийг байлцуулан эрүүгийн 201401000075 дугаартай хэргийн сэжигтэн Намбарын Энхбаярыг яллагдагчаар татан ял сонсгож, яллагдагчаар байцаах ажиллагааг хийж гүйцэтгэв. Н.Энхбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсгийг журамлан …

  • 8 August

    Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг сайд болохоосоо нэг хоногийн өмнө хувийн эмнэлгээ заржээ

    -Захирал сайд болсон учраас одоогоор Эмчилгээ эрхэлсэн орлогч захирал Мягмаржав түр удирдаж байгаа- Арьсны өвчин судлалын үндэсний төвийн захирал асан А.Цогцэцэгийг МАН-ын Удирдах зөвлөлийн шийдвэрээр Эрүүл мэндийн сайдаар өнгөрсөн сарын 28-ны өдөр томилсон. Эл эмэгтэйг тус салбарын сайдаар томилогдоход олон нийт хийгээд салбарынхан нь таатай хүлээж аваагүй ч тэрбээр ар тал томтой гэдгээ батлан харуулж АТГ-аас үйлдэж өгдөг албан бичгийг …

  • 6 August

    Дэд сайдад нэр дэвшсэн гурван хүнийг АТГ-аас ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзжээ

    МАН-ын Удирдах зөвлөлөөс 13 хүнийг дэд сайдад дэвшүүлээд байсан хэдий ч Засгийн газрын хуралдаанаар 10 дэд сайдыг томилсон. Хаалганы гадна үлдсэн гурван сайдын тухайд, Гадаад харилцааны дэд сайдад нэр дэвшүүлсэн Г.Тэнгэр, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн дэд сайдад нэр дэвшүүлсэн Т.Аубакир, Барилга хот байгуулалтын дэд сайдад  нэр дэвшүүлсэн М.Батбаяр нар юм. Дээрх гурван дэд сайдыг томилоогүй шалтгааныг Засгийн газрын …

  • 5 August

    Орон нутгийн сонгууль болтол цагдаагаар, Р.Чингисээр “оролдохгүй” гэв үү?

    Шинэ Засгийн газар бүрэлдэж бараг цэгцрэх шатандаа орж явна. Өмнөх Засгуудыг бодвол Ж.Эрдэнэбатын танхим төрийн албаныхны хувьд халаа, сэлгээний “аюул” бага байна. Үүний нэг нь хууль хяналтын байгууллага, тэр тусмаа Цагдаагийн ерөнхий газар. Ерөнхий сайд солигдох бүрт ялтай юм шиг өөрчлөгддөг энэ газрын даргаар одоогийн дарга Р.Чингисийн өмнө С.Баатаржав байсан билээ. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Н.Алтанхуягийн албыг үргэлжлүүлэхээр томилогдсон даруйдаа …

  • 4 August

    11 агентлагийн дарга, 9 ТНБД-ыг ажлаас нь чөлөөллөө

    УИХ-аас Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Засгийн газрын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудыг баталж, зарим яамдыг өөрчлөн байгуулсантай холбогдуулан дараахь албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас чөлөөллөө. –  Ц.Цэнгэлийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын –  Ж.Баярцэцэгийг Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн даргын –  Д.Нямхүүг Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын …

  • 4 August

    Мөнгө тараасан гэх гишүүдийг дахин шалгуулахаар болжээ

    АН-ын ҮЗХ энэ сарын 25-нд хуралдахаар болсон тухай өнөөдөр АН-ынхан мэдэгдлээ. Уг хуралдаанаар өмнөх хуралдаанаар хэлэлцээгүй асуудлаа хэлэлцэх юм байна. Мөн тус намын өнгөрсөн долдугаар сарын сүүлээр байгуулагдсан Гүйцэтгэх зөвлөлийн Онцгой комиссоос мэдээлэл хийсэн юм. Тэд хууль зөрчсөн үйлдэлд дүгнэлт хийж олон нийтэд мэдээлэх, хууль хяналтын байгууллагад хандах ажиллагааг зохион байгуулах бөгөөд тус комисст иргэдийн зүгээс 200 гаруй өргөдөл, гомдол …

  • 4 August

    АН-ын бүлгээс УИХ-ын даргад шаардлага хүргүүлэв

    УИХ дахь АН-ын бүлгээс өнөөдөр Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүдийг ажлаас чөлөөлөх асуудлыг эсэргүүцэж, УИХ-ын дарга М.Энхболд, МАН-ын бүлэгт шаардлага хүргүүлжээ. УИХ-ын чуулган өнгөрсөн баасан гарагт хуралдаж, Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусч байгаа тул тэднийг чөлөөлж, орны хүнийг нь томилох асуудлыг хэлэлцэх үед АН-ын бүлэг ажлын гурав хоногийн завсарлага авсан билээ. АН-ын бүлгээс Төрийн …

  • 4 August

    М.Энхболд: Засгийн газрын төрийн хуулийг үл хайхран зөрчдөг алдааг давтах ёсгүй

    Монгол Улсын Ерөнхий сайд, Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Монгол Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Улсын Их Хурлын гишүүд бид тангарагаа өргөж бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлээд хуульд заасан зохион байгуулалтын ажлаа амжилттай хэлэлцэн шийдвэрлэж, Анхдугаар чуулганаа өндөрлөх гэж байна. Анхдугаар чуулганаар Улсын Их Хурлын дарга, дэд дарга сонгогдож, Байнгын хороодыг байгуулж, түүний удирдлагыг сонголоо. …

  • 4 August

    13 дэд сайдаас 10-ыг нь томиллоо

    Сайдуудаа томилж бүрэн болсон Засгийн газар дэд сайдуудаа томилох асуудлыг хэлэлцэж 13 дэд сайд томилохоос 10-ыг нь томилжээ. Өчигдрийн Засгийн газрын хуралдааны төгсгөлд 10 дэд сайдыг томилж үүрэгт ажилд нь томилсон бөгөөд Гадаад харилцааны дэд сайдад нэр дэвшсэн Г.Тэнгэр /Гадаад харилцааны дэд сайд асан/,  Барилга, хот байгуулалтын дэд сайдад нэр дэвшсэн М.Батбаяр /архитекторч/, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн дэд сайдад нэр …

  • 3 August

    Өнөөдөр дэд сайд нарыг томилно

    “Мэргэжлийн” Засгийн газар байгуулна гэж амалсан МАН сайд нараа томилж дуусахтай зэрэгцэн дэд сайд нарыг сонгон шалгаруулж эхэлсэн. Мэдээж тэр дунд олны хэл ам дагуулсан нэр дэвшигчид байсан. Ямартай ч, МАН дэд сайд нараа эцсийн байдлаар тодруулж, томилох асуудлыг хэлэлцэхээр боллоо. Зарим талаараа эрх баригч МАН-аас нэр дэвшүүлж буй дэд сайд нар сайд нараасаа илүү чансаатай хүн байгаа нь нууц …

  • 3 August

    Б.Булганыг АН-ынхан баривчилж, МАН улс төрийн “хөзөр” болгов уу?

    Цагдаа, тагнуулын байгууллага хамтран С.Зориг агсны эхнэр Б.Булганыг баривчилж Төв аймгийн урьдчилан хорих төвд хорьсноос хойш ямар хэрэгт холбогдуулсан талаар мэдээлэлгүй найман сар боллоо. Европын парламентын холбоо ч хүртэл ямар учиртай талаар мэдээлэл авч чадахгүй өнөө хүрч байна. Харин хүний эрхийг хангаж ажиллахыг, Б.Булганыг ямар учраас хорьж байгаа талаарх мэдээллээ ирүүлэхийг  манай улсаас хоёр ч удаа  шаардлаа. Сүүлд ирүүлсэн  албан …

  • 3 August

    Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, ЦЕГ-ын дарга Р.Чингис танаа /ил захидал/

    -Хөрөнгөжсөн хурандаа нар суган доогуур чинь язганаж байна- Эрхэм сайд, газрын дарга та бүхэнд эдүгээ үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан энэхүү захидлыг илгээж байна. Нөхцөл байдлын гол цөм нь өнөөгийн манай нийгэмд хэлц үг болтлоо яригдах болсон “Хөрөнгөжсөн хурандаа нар”-ын тухай асуудал юм. Манай нийгэмд “Хөрөнгөжсөн хурандаа нар” хэмээх тодорхой бүлэг үүсээд удаж байгаа бөгөөд тэдний тухай асуудал үе үе …

  • 2 August

    Х.Баттулгад хариуцлага тооцох ёстой гэж Ц.Нямдорж хэлжээ

    Улсад онц их хэмжээний хохирол учруулсан, мөнгө угаасан гэх нэг их наяд 400 гаруй сая төгрөг /740 сая ам.доллар/-ийн хохиролтой хэмээгддэг Төмөр замын хэрэгт Х.Баттулга болон А.Гансүх нарын хүмүүсийн сэжигтнээр татан шалгаж, улмаар яллагдагчаар татсан тухай хууль хяналтын байгууллагын эх сурвалжууд мэдээлсэн. Үүнтэй холбогдуулан тэдний хилээр гарах эрхийг нь хориглоод байгаа бөгөөд саяхан  А.Гансүх албаны айлчлалаар хил давсан нь ихээхэн …

  • 2 August

    АН-ыг Э.Бат-Үүл толгойлж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бололтой

    -2017 оны Ерөнхий лөгчийн сонгууль сонирхолтой болно- Ардчилсан намд өнгөрсөн сонгуулийн том ялагдал нь ухаарал хайрлаагүй бололтой. Тэд намын даргаараа сонгох хүний тэргүүн эгнээнд Э.Бат-Үүл, Р.Амаржаргал хоёрын нэрийг оруулж ирсэн ч фракциудын ашиг сонирхлоор явдаг тус намд “Алтангадас”-аас Я.Санжмятавыг, “Шонхор”-оос С.Эрдэнийг, МҮДН-ээс Д.Эрдэнэбатыг, МоАН-аас Лу.Болд нарыг намын даргад зүтгүүлж эхэлжээ. Тэгвэл дээр дурдсан хоёр хүнээс Р.Амаржаргал ердөө бэлгэдлийн чанартай нэр …

  • 2 August

    ОХУ авлигачийг хоёр үеэр нь төрд ажиллуулахгүй байхаар тогтох гэж байна

    Алс Дорнодын Холбооны тойрог дахь ОХУ-ын Ерөнхийлөгчийн бүрэн эрхт төлөөлөгч Юрий Трутнев авлигын хэрэгт сэжиглэгдсэн төрийн албан хаагч, түшмэдийн үр хүүхдүүдийг төрийн албанд ажилд авахгүй байхыг санал болгожээ. “Авлигачдад оноох шийтгэлийг улам хатуу чанд болгохын тулд авлигач түшмэлийн удмын хоёр үеийнхнийг төрийн албанд ажиллуулахгүй байх нь зүйтэй. Түүнийг өөрийг нь, бас түүний үр хүүхдүүдийг нь, хүүхдүүдийнх нь хүүхдүүдийг төрийн албанд …