Tag Archives: улстөр

August, 2016

  • 15 August

    Ц.Сандаг-Очирыг Багануур дүүргийн засаг даргаар томиллоо

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболд Багануур дүүргийн Засаг даргаар Ц.Сандаг-Очирыг томилох шийдвэрийг энэ сарын 9-нд гаргасан байна. Багануур дүүргийн ИТХ-ын хуралдаанаар дүүргийн Засаг даргаар Ц.Сандаг-Очирыг сонгох шийдвэр гаргаад байсан юм. Ингээд хотын дарга Багануур дүүргийн ИТХ-аас нэр дэвшүүлсний дагуу Ц.Сандаг-Очирыг тус дүүргийн Засаг даргаар томилсон байна. Түүний хувьд 2008-2012 онд тус дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан юм.

  • 15 August

    2012 оноос хойш ажилд орсон чадваргүй төрийн албан хаагчдыг ажлаас халах гэнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболд 2012 оноос хойш Нийслэлийн харъяа Төрийн байгууллагуудад ажилд орсон төрийн албан хаагчдыг нэг бүрчлэн судалж, дүгнэлт гаргахыг үүрэгдсэн гэнэ. Энэ нь Төрийн албан хаагчдыг чадавхижуулах нэрийн дор явж буй ажил аж. Харин 2012 оноос хойш төрийн албанд ажиллаж эхэлсэн хүмүүсийг ийн судлах нь олноор нь хомроглон халахын эхлэл болж магадгүй хэмээн төрийн …

  • 15 August

    “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ЗГ-аас шалгаж эхэлжээ

    УИХ-ын анхдугаар чуулган хаалтаа хийхдээ хэд хэдэн асуудлыг хэлэлцэж, Байнгын хороодын дарга нарыг болон Төрийн албаны зөвлөлийн гишүүдийг баталж, мөн зарим сайд нарт үүрэг даалгавар өгснөөрөө өндөрлөсөн билээ. Эдийн засаг төсөв хүнд байгаа энэ үед хэд хэдэн халамжийг түр хугацаагаар зогсоосон байгаа бөгөөд хүүхдийн 20 мянган төгрөгийг үргэлжлүүлэн олгох эсэхийг Сангийн яамнаас судалж байгаа юм. Түүнээс гадна намрын чуулганаас өмнө …

  • 12 August

    О.Баасанхүү: Эдийн засгийг ийм болтол нь нуусан хүмүүс хариуцлага үүрэх ёстой

    Монгол банкны ерөнхийлөгч болон  Сангийн сайдын ар араасаа хийсэн мэдэгдлүүд  нэг талд  улс төрийнхнийг талцуулж,  нөгөө талд ард иргэдийн “нурууг нь авах”  мэт хүнд туслаа. Тодруулбал, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан чуулганы хуралдааны үеэр   “төв банкны долларын нөөц хасахтай гарсан” тухай мэдээлсэн.  Тэгвэл үүний араас өнгөрөгч Мягмар гарагт Сангийн сайд  эдийн засгийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл хийх үеэрээ  “төсвийн алдагдал 2 их …

  • 11 August

    Ж.Батзандан: Энэ байдлаараа бол Ардчилсан Нам шинэчлэгдэж чадахгүй

    УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр энэ үеэрээ : “Ардчилсан дүрмийн шинэчлэл, үзэл баримтлалын талаар хоёр сарын хугацаанд үндэсний хэлэлцүүлгийг хийх ёстой. Хэлэлцүүлгийг 21 аймаг, 9 дүүргээр хийх ёстой. Наймдугаар сарын 25-нд товлосон Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаар Ардчилсан намын даргыг сонгохыг эсэргүүцэж байна. Тийм учраас хэлэлцүүлгийг өнөөдрөөс эхлүүлж байна” гэлээ. Мөн тэрбээр “Ирээдүйн Ардчилсан нам ямар байх ёстой …

  • 11 August

    Ховдод юу болоод байна вэ

    Баялагийн хараал буюу Ховдчуудын сүйрэл Дэлхийд байгалийнхаа баялгийн үр шимийг хүртээд эдийн засаг нь тогтвортой байж, ард иргэд нь тансаг баян амьдарч байгаа улс орон нилээд бий. Харин дэлхийд байгалийн баялагаараа толгой цохих Монголчуудад л энэ байгалийн баялаг гээч нь зохихгүй бололтой. Манайхан байгалийн баялагаа ашиглаж байгаа ч эдийн засгийн эргэлтэнд оруулж чаддаггүй, уул уурхай дагасан ямар ч хөгжил байхгүй …

  • 11 August

    Б.Насанбаяр хоолны хордлогод орсон учир шүүх хурлыг хойшлуулжээ

    Боловсролын яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаярын нэхэмжлэлийн дагуу өнөөдөр 11:00 цагаас “Цэнхэр үст” Цэрэн буюу иргэн Э.Цэрэндолгорын хариуцагчаар татсан шүүх хурал эхэлсэн. Гэсэн ч нэхэмжлэгч тал Б.Насанбаяр хоолны хордлогод орсон, мөн түүний өмгөөлөгч хөдөө орон нутагт ажлаар явсан учраас шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан байна. Хариуцагч Э.Цэрэндолгорын зүгээс ч мөн татгалзах зүйлгүй гэснээр шүүгчид шүүх хурлыг 14 хоногоор хойшлууллаа. …

  • 11 August

    Гурван дэд сайдыг томилжээ

    Засгийн газрын өчигдөр өдрийн ээлжит хуралдаанаар гурван дэд сайд болон зарим агентлагийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нарыг томилох асуудлыг хэлэлцсэн. Хуралдаанаар Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдаар Ж.Сауле, Гадаад харилцааны дэд сайдаар Б.Батцэцэг, Барилга хот байгуулалтын дэд сайдаар Ш.Лхамсүрэн нарыг томилсон юм. Харин Гаалийн ерөнхий газрын даргаар Б.Асралт, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Н.Цагаанхүү, …

  • 11 August

    “Сайн” хөтөлбөрүүдийг зогсоосон шийдвэрийг эсэргүүцэж АН-аас мэдээлэл хийхээр боллоо

    Ардчилсан намаас өнөөдөр 11:00 цагт сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр болжээ. Засгийн газрын хуралдаанаар өчигдөр “Сайн малчин”, “Сайн оюутан”, “Сайн хувьцаа”, “Сайн хашаа” хөтөлбөрүүдийг зогсоох шийдвэр гаргасан юм. Үүнтэй холбогдуулж, УИХ-ын гишүүн, Ардчилсан намын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Эрдэнэбат болон Сангийн сайд асан Б.Болор нар мэдээлэл хийхээр болжээ. Өмнөх Засгийн газрын үед “Сайн малчин” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр жилийн 30 хувьтай байсан малчны …

  • 10 August

    Өнөөдөр гурван дэд сайдыг томилох гэнэ

    Өнөөдөр болох Засгийн газрын хуралдаанаар гурван дэд сайдыг томилох бололтой. Өмнө нь Барилга хот байгуулалтын дэд сайдад нэр дэвшсэн М.Батбаяр, ХХААХҮ-ийн дэд сайад нэр дэвшсэн Т.Аубакар, Гадаад харилцааны дэд сайдад нэр дэвсэн Г.Тэнгэр нарыг АТГ-аас ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзсэн. Тиймээс тэднийг томилохоос Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат татгалзаж, оронд нь өөр хүмүүс оруулж ирсэн. Тухайлбал, ХХААХҮ-ийн дэд сайдад МАН-ын Зөвлөхүүдийн танхимын нарийн …

  • 10 August

    НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргаар Э.Дагиймааг томиллоо

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын  даргын Б/103 тоот тушаалаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргаар Э.Дагиймааг томиллоо.  Э.Дагиймаа нь сэтгүүлч мэргэжилтэй. 1996 оноос МҮОНТ-ийн ММ агентлагт сурвалжлагч, тоймч, ахлах редактороор, 2002 оноос “ТВ-5” телевизэд  тоймч, ерөнхий редактор, гүйцэтгэх захиралаар ажиллаж байсан. Мөн Монголын Телевизүүдийн холбооны гүйцэтгэх захирал, МСНЭ-ийн Телевизийн салбар хариуцсан захирлын сонгуульт ажилтай, …

  • 9 August

    МАН оффшортнуудаа хэзээ цэвэрлэх вэ

    Өнгөрсөн сонгуулиар ард түмэн Ардчилсан намын оффшортонгуудад “үгүй” гэж хэлж, ахиулан идэх боломж олгоогүй. Энэ чигээрээ оффшорт нэр холбогдсон хүмүүсийг төрөөс хол байлгаж, татвараас зугтаалгасан нууц хөрөнгөнийнх нь эх үүсвэрийг шалгаж тогтоох хэрэгтэй. Тэгвэл эрх баригч МАН өөрийн оффшор данстай нөхдүүддээ ямар хариуцлага тооцохыг ард түмэн харж байна. Энэ удаагийн сонгуулиар МАН-аас нэлээд хэдэн оффшор данстай нөхдүүд их хурал болон …

  • 9 August

    Ц.Сандуйг огцруулахаар төлөөлөгчид гарын үсэг цуглуулж эхэлжээ

    Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал (НИТХ)-ын дарга Ц.Сандуйг огцруулах талаар иргэдийн хурлын төлөөлөгчид  гарын үсэг цуглуулж эхэлжээ. Тодруулбал “Сонгуулийн үеэр дэлгэгдсэн түүнтэй холбоотой 60 тэрбум төгрөгийн албан тушаалын наймааны асуудал, мөн нийслэлийн хууль бус газар олголтонд нэр нь холбогдcон цаашлаад  шинэ албан тушаалын халаа, сэлгээ томилгооны асуудал зэрэг нь түүнийг огцруулах хангалттай үндэслэл болж байгаа хэмээн үзэж НИТХ-ын даргын албан тушаалаас нь …

  • 9 August

    Нийслэлийн засаг дарга орлогч нараа томиллоо

    Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 8 тоот тогтоолоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтцийг баталсан. Энэхүү тогтоолоор нийслэлийн удирлагын бүтцийг нийслэлийн Засаг дарга  2 орлогч,  2 төслийн удирдагчтай байхаар баталжээ. Төслийн удирдагчид нийслэлийн Засаг даргын орлогчийн статусаар ажиллах юм. Уг бүтцийн дагуу нийслэлийн Засаг даргын Дэд бүтцийн хөгжлийн асуудал эрхэлсэн орлогчоор …

  • 9 August

    СХД-ийн Засаг даргаар Ж.Сандагсүрэнг томиллоо

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболд хэд, хэдэн томилгоо хийлээ. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн ИТХ-аас нэр дэвшүүлсний дагуу Ж.Сандагсүрэнг тус дүүргийн Засаг даргаар томилсон байна. Ж.Сандагсүрэн нь тус дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын зөвлөхөөр ажиллаж байжээ. Мөн Э.Болормааг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан зөвлөхөөр томилсон аж. Түүнчлэн нийслэлийн Худалдан авах ажиллагааны …