АН дотор намын даргын сунгаа хүчтэй явагдаж байна. Хэдийгээр Их хурлаа ирэх арванхоёрдугаар сарын эхний долоо хоногт хуралдуулахаар товлосон ч бүлэг, фракцууд эртнээс зохион байгуулалтад орсныг эх сурвалжууд хэлж байгаа юм. Үүний нэг тод илрэл нь ҮЗХ-ны хурлаа ирэх баасан гаригт хуралдуулахаар болжээ. Энэ хурлаар намын даргаа тодруулах бөгөөд Их хурлаараа батламжлах юм байна. Э.Бат-Үүл, Р.Амаржаргал нарын аль нэг нь …
Tag Archives: улстөр
August, 2016
-
1 August
С.Зоригийн хэргийн захиалагчид нь одоог хүртэл амьд сэрүүн төрд албан тушаал хашиж байгаа гэнэ
Монгол Улс С.Зориг агсны бэлэвсэн эхнэр Б.Булганыг ямар нэгэн тодорхой тайлбар, шалтгаангүйгээр хууль дүрэм зөрчин байж хүний эрхийг уландаа гишгэн байж олон сар хорьж буй. Олон улсад ингэж хоригдож буй хүнийг “Улстөрийн хоригдол” гэдэг бөгөөд улстөрийн хоригдлуудтай хамгийн зүй бусаар харьцдаг билээ. Учир нь, тийм хүмүүсийн хувьд Төр “нууц” гэх нэрийн дор бүхнийг хийж, айлган сүрдүүлж, Төр ямар төмөр нүүртэй …
-
1 August
Д.Зоригтоос өөр хүн олдохгүй нь уу?
-С.Баярцогтын МАН дахь хувилбар гэх Д.Зоригт гэж хэн бэ- Хувийн бизнес гээд байх юмгүй атлаа тэрбумтан болсон хүнийг Д.Зоригт гэдэг. Тиймдээ ч түүнийг Төрөөс төрсөн тэрбумтан-ы тоонд оруулдаг. 2008-2012 оны Засгийн газарт Эрдэс баялаг, эрчим хүчний сайдаар ажиллаж байсан түүнийг ашигт малтмалын хуулийн төсөл болон Тавантолгой, Оюунтолгой зэрэг уул уурхайн томоохон төслүүдийн ажлын хэсэгт нарийн бичгийн даргаар ажиллаж байсан гэдгийг …
July, 2016
-
29 July
Эрчим хүчний сайдад нэр дэвшигч Т.Энхтайваны нэрийг татжээ
МАН-ын Удирдах зөвлөлөөс Хот Байгуулалтын сайдаар Г.Мөнхбаяр, Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайдаар П.Сэргэлэн, Эрүүл Мэндийн сайдаар А.Цогцэцэг, Эрчим Хүчний сайдаар Т.Энхтайван нарыг нэр дэвшүүлэхээр болоод байсан. Гэсэн ч УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаас Т.Энхтайваныг дэмжээгүй байна. Учир нь, Авлигатай тэмцэх газраас Т.Энхтайванд ашиг сонирхлын зөрчил үүснэ гэх тайлбарыг өгсөн тул түүний нэрийг эргүүлэн татахаар болжээ. Харин түүний оронд Эрчим …
-
29 July
Дэд сайдуудад яригдаж буй хүмүүс
Өнөөдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын “Мэргэжлийн” гэх тодотголтой Засгийн газрын үлдсэн дөрвөн сайдыг УИХ-аар дэмжин батлахаар төлөвлөж буй. Дөрвөн сайдад П.Сэргэлэн, А.Цогцэцэг, Т.Энхтайван, Г.Мөнхбаяр нарыг томилохоор болсон бол үүнтэй зэрэгцэн дэд сайдуудын нэрс урьдчилсан байдлаар тодорч эхэлсэн байна. Тухайлбал, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга – Ш.Солонго Сангийн дэд сайд – З.Мэндсайхан /Сангийн яамны Хөрөнгө оруулалтын газрын дарга асан/ Хөдөлмөр, нийгмийн …
-
29 July
Д.Өнөрболор: Г.Мөнхбаярыг дэмжиж байна
Барилга хот байгуулалтын сайдад нэр дэвшээд байсан Д.Өнөрболор мэдэгдэл гаргасныг бүрэн эхээр нь хүргэж байна. Миний бие МАН-ын олон мянган гишүүд, журмын нөхдийнхөө хамтаар бодлого үйл хэргийг нь хоёргүй сэтгэлээр дэмжиж ажилласаар ирсэн. 2016 оны УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан манай намын Удирдах зөвлөлөөс намайг Барилга хот байгуулалтын яамны сайдад нэр дэвшүүлээд байсан билээ. Ингэхдээ барилгын салбарын өнөөгийн нөхцөл байдал, …
-
29 July
АН-ын ҮЗХ ирэх сарын 5-нд хуралдахаар болжээ
-Үнэндээ бол ҮЗХ хуралдаж чадахгүй байгаагийн цаана намын даргын төлөөх өрсөлдөөн өрнөж, тэрчлэн жилийн дараах Ерөнхийлөгчийн сонгуулийн “хөзөр”-тэй хамт яригдаж байгаа аж- Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны /ҮЗХ/ ээлжит хурал сонгуулийн дараахан, ялагдлын шарх аних яагаа ч үгүй байх үед хуралдаж эхэлсэн ч төлөвлөсөн асуудлуудаа хэлэлцэж амжилгүй тарсан юм. Уг нь маргааш өдөр нь үргэлжлүүлэн хуралдахаар тогтсон ч өнөөдрийг хүртэл …
-
28 July
АН муу жишиг тогтоож, МАН хэрэгжүүлдэг
Төрийн албаны халаа сэлгээ гэдэг зүйл гэв гэнэт гарч ирсэн юм шиг АН-ынхан гомдоллох болов. Бараг л МАН олонх болоод маргааш нь халаа сэлгээг хайр найргүй хийж эхэлсэн мэт ярьж байна. Мэдээж сонгуульд ялагдаж, засгийн эрхээ шилжүүлсэн АН-д хүндхэн цохилт болж байгаа нь ойлгомжтой. Харин халаа сэлгээний тухайд ийм бусармаг зүйлийг МАН биш АН эхлүүлсэн гэдгийг санах хэрэгтэй. Энэ тухай …
-
28 July
Дорнод аймгийн Ардчилсан нам даргаараа “АПУ”-гийн П.Батчимэгийг сонгожээ
Дорнод аймгийн Ардчилсан намынхан хуралдаж даргаараа “АПУ” компанийн ерөнхий захирал П.Батчимэгийг сонгожээ. П.Батчимэгийн хувьд тэрбээр 2008 оны сонгуулиар НИТХ-д Хан-Уул дүүргээс сонгогдож улстөрд хөл тавьж байсан нэгэн бөгөөд 2012 онд Дорнодоос, энэ онд нийслэлээс УИХ-д хүч үзээд өвдөг шороодож байсан түүхтэй. П.Батчимэг нь Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул, Орос хэлний багш мэргэжилтэй эмэгтэй бөгөөд 2004 оноос “АПУ” компанийн ерөнхий захирлаар ирж ажиллаж байгаа …
-
28 July
Дөрвөн сайдын нэрийг Ерөнхийлөгчид танилцуулах хүртлээ нууцална
-Эх сурвалжийн мэдээллээр бол Ерөнхийлөгч өнөөдөр Улаанбаатарт ирэх бөгөөд түүнд албан бичиг гардуулах хүртлээ МАН-ын Удирдах зөвлөл шийдвэрээ нууцлахыг хүсч байгаа юм байна- МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, Засгийн газрын дөрвөн гишүүний томилгоог хэлэлцэн нэрсийг өдөртөө багтаан зарлахаар байсан ч түр хойшилжээ. Үүнтэй зэрэгцээд сайдгүй байгаа яамдыг Засгийн газрын бусад гишүүдэд түр хугацаанд хариуцуулахаар болж, сайдын орлон гүйцэтгэгчдийг өчигдөр томиллоо. …
-
27 July
Эрдэнэтийн 49 хувийг шалгах ажлын хэсэг байгуулав
Ч.Сайханбилэгийн толгойлсон өмнөх Засгийн газар сонгуулийн өмнө гэнэт “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг “Монголын зэс” хэмээх хувийн компанид худалдсантай холбоотойгоор олон нийтийн дунд эргэлзээ үүссэн. Тэгвэл Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн шинэ Засгийн газар хамгийн түрүүнд уг асуудлыг тодорхой болгож, “Эрдэнэт” үйлдвэрийг хэн, хэрхэн авсныг шалгахаар болжээ. Шинэхэн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Засгийн газар өнөөдөр анхны хуралдаанаа хийх үеэрээ “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлыг …
-
27 July
С.Баяр сайд болохоос татгалзжээ
АНУ-д олон тооны хаустай, энд тэнд оффшор данстай хэмээгдэж байсан ч тэр нь нотлогдоогүй гэх экс Ерөнхий сайд С.Баяр энэ хавар Монголд чимээгүйхэн ирсэн. Хүмүүс түүнийг хэлсэн амандаа хүрэлгүй их улс төрд дахин хөл тавих гэж байна хэмээн хардсан ч мань хүн “Би УИХ-ын сонгуулиар нэр дэвшихгүй, намаа дэмжиж ажиллана” гэхээс өөрийг хэлээгүй билээ. Тэр цагаас эхлэн учир мэдэх хүмүүс …
-
27 July
Б.Баярмаа: Гэрээ нууц, хаалттай байсны хор уршиг Увсад үргэлжилж байна
“Зууны мэдээ” сонин Увс аймаг дахь газрын тосны үйл ажиллагаа нутгийн уугуул иргэдийн эрх ашгийг зөрчиж, байгаль орчныг доройтуулж байгааг анх удаа хөндөн нийтлэл, сурвалжлага бэлтгэсээр байгаа билээ. Тэгвэл энэ жишээ манай улсад шинэ биш юм. Монголын газрын тосны салбарын түүхийг сүүлийн 20 орчим жил бичилцэж буй Дорнод аймгийн Тамсагийн ордод “Петрочайна дачин тамсаг” компани газрын тос хайж, олборлож эхлэх …
-
27 July
Жек Ма Монголд газартай болно
Их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн урилгаар Монголд зочилж байгаа Хятадын тэрбумтан Жэк Ма өнгөрсөн онд АНУ-ын Нью-Йорк хотын бүс Upstate-д 28.100 акр газар бүхий үл хөдлөх хөрөнгийнг23 сая ам.доллараар худалдан авч байжээ. Хятадын цахим худалдааны аварга сайтын эзний худалдаж авсан эдлэн газар, орон сууц нь хотын А зэрэглэлийн бүсэд багтдаг бөгөөд дээд зэргийн тохижилттой, байгалийн гоо сайхан бүрдсэн өргөн уудам ногоон …
-
27 July
Ерөнхий сайдыг Ж.Эрдэнэбатыг Цэцэд өгнө гэв
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг хууль зөрчсөн гэж үзэн Үндсэн хуулийн цэцэд өгч шалгуулахаар хандсан байна. Энэ талаараа эрхзүйч А.Гантамир “Аймгуудын засаг нарыг сонгох үйл ажиллагаа хууль зөрчиж байна. Тухайлбал, Сүхбаатар аймаг 33 төлөөлөгчийн суудалтай. Үүний 16 нь МАН, 16 суудлыг АН авсан. Үлдсэн нэг суудал нь дахин сонгууль явагдахаар болсон байгаа. Аль нэг нам нь олонх болж чадаагүй. Гэтэл хууль зөрчиж …