Tag Archives: улс төр

March, 2021

  • 2 March

    ​А.Ариунзаяа: Ажилгүй залуучуудыг сая хүртэлх төгрөгийн тэтгэлэгтэй сургалтад хамруулна

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өнгөрсөн хоёрдугаар сарын 17-ний өдөр хуралдаж “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г баталж гаргасан билээ. Энэхүү төлөвлөгөөнд Залуучуудыг ажил, мэргэжилд бэлтгэх, эрүүл чийрэг, идэвхтэй амьдралын хэв маягт хөтлөх хоёр сарын хугацаатай, сарын 500 мянган төгрөгийн тэтгэлэгт сургалтад хамруулахаар тусгасан. Энэ асуудлаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мэдээлэл хийлээ. …

  • 1 March

    У.Хүрэлсүх: МАН-ын 100 жил тэр чигээрээ МОНГОЛ УЛСЫН ТҮҮХ билээ

    Энэ онд улс төрийн ууган хүчин болох Монгол ардын намын 100 жилийн ой тохиож байна. Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн намынхаа ойд зориулсан “ТУСГААР ТОГТНОЛ ХӨГЖЛИЙН ЗУУН” илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.  Манай улсын эрхэм хүндэт ард иргэд ээ,Элэг нэгт Монгол ахан дүүс ээ,Монгол Ардын Намын гишүүн дэмжигч, эрхэм журмын нөхөд өө, Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй …

  • 1 March

    Эх орончдын өдрөөр Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөв

    УИХ-ын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын дарга, УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх болон УИХ-ын зарим гишүүд, МАН-ын гишүүд, дэмжигчид, иргэдийн  төлөөлөл Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв. Улстөрийн нам байгуулагдсаны 100 жил ой, “Эх орончдын өдөр” өнөөдөр тохиож байна. Тэртээх 1921 оны гуравдугаар сарын 1-ний энэ өдөр Монгол Ардын нам байгуулагдаж, эх орноосоо …

  • 1 March

    УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн ээлжит 20 дугаар хуралд оролцов

    Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Парламентын Ассамблейн өвлийн ээлжит 20 дугаар хурал 2021 оны хоёрдугаар сарын 24-нөөс 26-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулагдаж, гишүүн орнуудын парламентын 270 гаруй гишүүн оролцож байна. Улс төр, аюулгүй байдал, Эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, байгаль орчин болон Ардчилал, хүний эрх, хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн гурван хорооны хамтарсан хуралдаан (2021.02.25) болж, Монгол Улсын Их Хурлыг …

February, 2021

  • 26 February

    Аялал жуулчлалын салбарт шинэ хуудас эхлүүлэх шинэ бодлого явуулна

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимын таван сайдын хамт Аялал жуулчлалын салбарын төлөөлөлтэй чөлөөт уулзалт, ярилцлага хийж, салбарын мэдээлэл сонсож, оролцогчдын сонирхсон асуултад хариулж, тайлбар өгөв. Уулзалтын эхэнд Аялал жуулчлалын салбарынхан өнөөгийн нөхцөл байдал, ирээдүйн төлөвлөгөө, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх гарцынхаа талаар чиглэл бүрээр нэгтгэсэн товч танилцуулгуудыг хийв. КОВИД19 халдварт цар тахлын хамгийн том хохирогч нь Монголын төдийгүй дэлхийн улс …

  • 25 February

    “Улаанбаатар төмөр зам” ХНН-ын зүгээс өөрсдийн хөрөнгөөр Спутник-V вакциныг худалдан авч, ажилчдаа вакцинд хамруулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ

    Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын Монгол хэсгийн даргын хувиар “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн нэгдүгээр орлогч дарга Игорь Васильевич Милостныхтай уулзав. Уулзалтын эхэнд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн үйл ажиллагааны явцын талаар мэдээлэл солилцож, ачаа тээвэр болон хүн тээврийн урсгалыг нэмэгдүүлэх, экспортын тээвэрлэлтийг эрчимжүүлэх асуудлаар санал солилцов. Мөн стратегийн …

  • 25 February

    Н.Энхбаяр: Гишүүд, ард түмний олонх дэмжвэл хоёр нам нэгдэнэ

    МАН, МАХН хоёр нэгдэх эсэх асуудал сүүлийн үед их яригдах болов. Нэгдэх нь гэсэн мэдээлэл ч хэвлэлүүдээр гарч буй. Үүнд МАХН-ын дарга Н.Энхбаяр дараах хариултыг өгчээ. “Дарга бол солигддог. Тиймээс би энд нийлнэ нийлэхгүй гэж мэдэмхийрч суумааргүй байна. МАХН бол миний өмч, компани биш шүү дээ. Н.Энхбаяр, У.Хүрэлсүх хоёр ярьж сууж байгаад шийдчих асуудал биш. Намын анхан шатны байгууллагын дарга, …

  • 25 February

    КОВИД-19-ийн эсрэг вакцин буцалтгүй тусламжаар олгосонд талархал илэрхийлэв

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНЭУ-ын Ерөнхий сайд Н.Модид захидал илгээв. БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ЭРХЭМСЭГ НОЁН НАРЕНДРА МОДИ ТАНАА Шинэ Дели Эрхэмсэг ноён Ерөнхий сайд аа, Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийг шуурхай хүлээн авч, анхны 150 мянган тун КОВИД-19-ийн эсрэг вакциныг манай улсад буцалтгүй тусламжаар олгосонд Монгол Улсын Засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа Эрхэмсэг …

  • 24 February

    ​Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тэй утсаар ярив

    Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-тэй 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдөр утсаар ярив.Ван И сайд Монгол Улсын Гадаад харилцааны сайдаар томилогдсонд нь Б.Батцэцэг сайдад баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэв. Гадаад харилцааны сайд нар Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа Ковид-19 цар тахлын амаргүй нөхцөл байдалд ч идэвхтэй өрнөж …

  • 24 February

    Х.Баттулга:Үндсэн хуулийг дуртайгаараа тайлбарлаад, мушгиад байж болохгүй

    Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд гаргасан иргэдийн мэдээлэлтэй холбогдуулан Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонгоос ирүүлсэн тайлбар гаргуулах, байр суурь тодруулах албан бичгийн хариуг Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн биеэр Үндсэн хуулийн цэцэд очиж тайлбар өглөө. Тодруулбал, нэр бүхий иргэд Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 24 үгтэй, 2 таслалтай, 1 өгүүлбэрээс “…зөвхөн нэг удаа…” гэх 3 үгийг таслан авч, Монгол …

  • 23 February

    Оюу толгой төслийн гадны хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх ажлын хэсэг хуралдав

    Оюу толгой төслийн гадны хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсэг Төрийн ордонд хуралдлаа. Хуралд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож цаашид анхаарах асуудлын талаар байр сууриа илэрхийлэв. Ажлын хэсэг ирэх сарын дундуур хэлэлцээтэй  холбоотой асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар төлөвлөж байна. “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг …

  • 22 February

    Коронавируст цар тахлын тархалтын түвшинг дөрвөн өнгөөр ангилна

    Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж “Коронавируст халдвар /Ковид-19/-ын тархалтын түвшин тогтоож, төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журам”-ыг баталлаа. Тархалтын түвшинг дөрвөн өнгөөр ангилж, тус бүрт нь төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг нарийвчлан зохицуулжээ.   –       Ногоон түвшин /Сүүлийн 28 хоногт шинээр халдвар бүртгэгдээгүй. Төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг хязгаарлахгүй, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх …

  • 19 February

    “Астразенека” вакциныг нэмж авахад дэмжлэг үзүүлэхийг хүсэв

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филип Малоуныг хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний явцын талаар товч мэдээлэл өгөв. Эдийн засгаа сэргээх зорилгоор энэ сарын 23-ны өдрөөс бизнесийн салбараа нээхтэй зэрэгцэн иргэдээ вакцинжуулж эхлэхээр төлөвлөж байгааг хэлэв.  150 мянган тун Оксфордын Астразенека вакцин авах болсныг дурдаж цаашид …

  • 18 February

    БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Н.Эрдэнэтуяа Итгэмжлэх жуух бичгээ барив

    Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Н.Эрдэнэтуяа 2021 оны 2 дугаар сарын 17-ны өдөр БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-д Итгэмжлэх жуух бичгээ барив. Элчин сайд Н.Эрдэнэтуяа БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-д бараалхах үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын мэндчилгээг Ерөнхийлөгчид уламжилж, Монгол Улсын “гуравдагч хөрш” БНСУ-тай тогтоосон “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг шат ахиулан, хамтын ажиллагааг бүх …

  • 18 February

    Л.Оюун-Эрдэнэ:Монгол, Туркийн агаарын тээвэрлэлтийг нээж, аялал жуулчлалыг идэвхжүүлнэ

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ахмет Язалыг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр талууд хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа олон салбарт идэвхтэй хөгжиж буйг тэмдэглэв. Цаашид хоёр талын худалдааг нэмэгдүүлж, аялал жуулчлал, агаарын тээврийн салбарын хамтын ажиллагаагаа идэвхжүүлэхэд онцгой анхаарахаар тохиролцлоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн үгэндээ, Дэлхий дахинаа коронавирусын халдварт цар тахалтай тэмцэж …