НИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяртай ярилцлаа. -Орон нутгийн сонгууль болж өнгөрлөө. ХҮН энэ удаагийн сонгуульд хожимдож сурталчилгаагаа эхэлсэн ч НИТХ-д гурав, дүүрэгт 12 суудал авлаа. Хэрхэн дүгнэж байна? -Долоо хоногийн хугацаанд сурталчилгаа явуулж чадаагүй нь танигдаж амжаагүй жижиг намын хувьд бидэнд хохиролтой болсныг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Гэхдээ сонгуулийн дүнг эргээд харахад УИХ-ын сонгуульд ХҮН нийслэлчүүдийн 9.8 хувийн дэмжлэг авсан байсан. Тэгвэл …
Tag Archives: улс төр
November, 2020
-
2 November
Н.Энхтайван:Гадаад харилцааны салбар улс төрөөс ангид ажиллана
Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ажлаа авсанаас хойш анх удаа хэвлэлийнхэнд нээлттэй мэдээлэл өглөө. Сайдаар ажиллаж эхэлсэн цагаасаа хойш гадаад харилцааны чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, бодлого шийдвэрийнхээ талаар хэвлэлийн хурлын эхэнд мэдээлэл хийсэн юм. Монгол улсын Гадаад харилцааны салбар дараах зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгааг Гадаад харилцааны сайд Н.Энхтайван онцлов. Гадаад харилцааны нэр хүндийг өсгөхДэлхий нийтийг хамарсан COVID19 цар тахлын …
October, 2020
-
30 October
Монгол Улс, Бүгд Найрамдах Куба Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байна
Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Кубын парламентын бүлгийн дарга Б.Бат-Эрдэнэ өнөөдөр (2020.10.30) Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Раул Дэлгадо Консэпсионыг хүлээн авч уулзав. Манай улс Латин Америкийн орнуудаас хамгийн түрүүнд буюу 1960 оны 12 дугаар сарын 07-ны өдөр БНКубаУ-тай дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэ онд 60 жилийн түүхэн ой …
-
30 October
Д.Сарангэрэл: Өнөөдрийг хүртэл ОУ-ын чанар стандартад нийцсэн хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэргүй сууж байна
Байгаль орчин аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл Европын холбооноос Монгол улсад суугаа элчин сайд Траян Христеаг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүд тэр дундаа хог хаягдлыг дахин боловсруулах чиглэлээр хийж, хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар мэдээлэл солилцлоо. Европын холбооноос Монгол улсад суугаа элчин сайд Траян Христеа: “Юуны өмнө бидний хамтын ажиллагаа Байгаль орчны салбарт үргэлжлэхээр болсонд бид маш …
-
30 October
Гадаад харилцааны яам “Монгол бичгийн сарын аян”-ыг эхлүүлэв
Гадаад харилцааны яам монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх үүднээс “Монгол бичгийн сарын аян” энэ 11 дүгээр сард зохион байгуулахаар болов. Сарын аяны арга хэмжээг нээж Н.Энхтайван сайд үг хэлсэн ба “Монгол хэл, үндэсний бичиг нь монгол үндэстний оюуны соёлын үнэт өв, Та бидний соёл иргэншлийн язгуур үндэс, улс орны нэгдмэл байдал, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын нэгэн баталгаа юм. Босоо монгол …
-
28 October
Элчин сайд М.Клечески Монгол Улс “саарал жагсаалт”-аас богино хугацаанд гарсанд баяр хүргэлээ
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр (2020.10.27) Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Клечески-г хүлээн авч уулзлаа. Элчин сайд М.Клечески, Монгол Улс Санхүүгийн хориг арга хэмжээ авах олон улсын байгууллага (ФАТФ)-ын “саарал жагсаалт” буюу мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай улс орнуудын жагсаалтаас албан ёсоор гарсанд баяр хүргэлээ. Монгол Улс Санхүүгийн хориг арга …
-
28 October
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ Канадын элчин сайдтай уулзав
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кэтрин Ивкофыг хүлээн авч уулзав. Гуравдагч хөрш, хамгийн том хөрөнгө оруулагч Канад Улстай уул уурхай, хөдөө аж ахуйн салбарт харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгааг сайд Л.Оюун-Эрдэнэ тэмдэглэв. Мөн төрийн албан хаагчдыг чадавхжуулах, жендерийн оролцоо, эрх тэгш байдлыг хангах зэрэг олон чиглэлээр хамтран …
-
28 October
Элчин сайд А.Төмөр Тайландын цог жавхлант хаанд итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А. Төмөр 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Тайландын Хаант Улсын Цог жавхлант хаан Маха Вачиралонгкорн Пра Вачираклаочаоюхуа-д Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Тайландын Цог жавхлант хаан Элчин сайдаар томилогдсонд баяр хүргэж, Монгол Улс нь үзэсгэлэнт байгаль, өргөн уудам тал нутгаараа алдартай бөгөөд монголчууд зочломтгой, найрсаг ард түмэн болохыг дурдав. Мөн хоёр улсын нийслэл болох Улаанбаатар, Бангкок хот …
-
28 October
Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар зургаан орлогчтой ажиллана
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн анхны хурал өчигдөр боллоо. Хурлаар нийслэлийн Засаг даргын орлогчийг томилох тухай асуудлыг зөвшилцлөө. 2020-2024 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар зургаан орлогчтой ажиллах юм. Тодруулбал, нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогчоор Ж.Сандагсүрэн, нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлого хариуцсан төслүүдийн удирдагчаар Н.Баярчимэг, нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар Д.Ихбаяр, нийслэлийн Агаар орчны …
-
27 October
Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин НҮБ-ын 75 жилийн ойд зориулсан өндөр түвшний уулзалтад үг хэлэв
Нью-Йорк хотноо 10 дугаар сарын 26-ны өдөр НҮБ-ын 75 жилийн ойд зориулсан өндөр түвшний уулзалт болов. Уулзалтад нийт 180 гаруй улсын төр, засгийн өндөр түвшний төлөөлөгчид оролцож, дэлхий нийтийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн хөгжлийг хангах, хүний эрхийг хамгаалахад НҮБ-ын гүйцэтгэсэн үүрэг, КОВИД-19 цар тахалтай тэмцэх, Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг хэрэгжүүлэх асуудал, зөрчилдөөн мөргөлдөөн, үл итгэлцэл, уур …
-
26 October
Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч даргаД.А.Медведевтэй цахим уулзалт хийв
Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын намын дарга У.Хүрэлсүх ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга бөгөөд “Нэгдсэн Орос” намын дарга Д.А.Медведевтэй 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр цахим уулзалт хийв. Уулзалтын үеэр харилцаа, хамтын ажиллагаа, бүс нутаг, олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлаар ярилцав. Талууд Монгол, Оросын харилцааны өнөөгийн түвшинд сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэж, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг …
-
26 October
УИХ-ын дарга Г.Занданшатар аймаг, сумын Нутгийн зөвлөлийнхнийг малчид иргэддээ дэмжлэг үзүүлэхийг уриаллаа
УИХ-ын дарга Г.Занданшатар /2020.10.23/ Баянхонгор аймгийн Улаанбаатар хот дахь аймаг, сумдын Нутгийн зөвлөлийнхөнтэй уулзлаа. Энэ зун Баянхонгор аймагт хур тунадас бага орсноос өвс ногооны гарц муу, зуншлага тааруу байсан. Улсын онцгой комиссоос ажлын хэсэг гарч гангийн эрсдэлийн судалгааг нийтдээ 6 аймагт хийснээс Баянхонгор аймаг “маш эрсдэлтэй” гэсэн ангилалд орсон. Эрсдэлийн судалгаагаар нийт газар нутгийн 55 хувь гантай, 45 хувь нь …
-
26 October
АН: Тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгөөр тогтоох тухай хуулийн төслийг санаачиллаа
УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр /2020.10.26/ мэдээлэл хийлээ. Ардчилсан намын бүлэг тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх хуулийн төслийг санаачлан, өргөн барьж байгаагаа мэдэгдлээ. Энэ талаар УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга С. Одонтуяа “Ахмадын тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгт хүргэж нэмэгдүүлэх хуулийн төслийг АН-ын бүлэг санаачлан өргөн барих гэж байна. Өнөөдөр ахмадууд 500 мянгаас доош төгрөгийн тэтгэвэр авч …
-
26 October
Орон нутгийн сонгуулийн нэмэлт санал хураалтад сонгогчдын 74,33 хувь нь саналаа өгчээ
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн нэмэлт санал хураалтын үйл ажиллагаа 20 цагт дуусч саналаа өгөхөөр бүртгэгдсэн сонгогчдын 74,33 хувь нь ирж саналаа өглөө. 19 аймгийн 61 хэсэг, Налайх дүүргийн 2 хэсэг, нийт 63 хэсэгт нэмэлт санал хураалтад оролцох ёстой сонгогчдын 25,82 хувь нь ирж саналаа өгчээ. Хамгийн олон сонгогч нэмэлт санал хураалтаар ирж саналаа өгөх Дархан-Уул аймгийн Дархан сумын …
-
24 October
C.Чулуун:Экологийн цагдаагийн албаны дэргэд соёлын хулгайтай тэмцэх нэгж байгуулна
УИХ-ын чуулганы өчигдрийн үдээс хойших хуралдаанаар Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Энэ үеэр соёлын өвийн дээрэм, хулгайн асуудлыг гишүүд хөндөв. Соёлын сайд С.Чулуун “Хамгийн их хулгай, дээрэмд өртсөн салбар бол соёл урлагийн салбар. Зарим хүмүүс түүх соёлын дурсгалыг олоод амралтын газар, байшиндаа тавьчихсан байдаг, зарим нь сумын төвийнхөө довжоо болгочихсон байх жишээний. …