Tag Archives: улс төр

July, 2017

  • 24 July

    Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар Г.Байгалмаа томилогдох сурагтай

    Монгол улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга тангараг өргөж, ажлаа хүлээн авснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд тэрээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар АН-ын дарга асан З.Энхболдыг томилсон бол харин дэд даргаар  Барилга, хот байгуулалтын дэд сайдаар ажиллаж байсан Г.Байгалмааг томилох гэж буй талаар эх сурвалж мэдээллээ. Г.Байгалмаа нь МоАХ-ны Удирдах Зөвлөлийн гишүүн, Ардчилсан Намын Үндэсний Зөвлөлдөх Хорооны гишүүн, Ардчилсан …

  • 24 July

    Х.Баттулга АТГ-ын удирдлагуудад “60 тэрбумын” асуудлыг шалгах явцад нухацтай хандахыг анхаарууллаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Авлигатай тэмцэх газрын дарга тэргүүн комиссар Х.Энхжаргал, дэд дарга эрхэлсэн комиссар Ц.Нямдорж нарыг хүлээн авч уулзаж, сүүлийн жил гаруй хугацаанд олон нийтийн анхаарлыг татаад байгаа “60 тэрбумын” асуудлыг шалгах явц удаашралтай байгааг шүүмжилж, Монгол Улсын төрийн албан тушаалыг наймаалах сэдэв бүхий асуудлаар ярилцсан уг баримтад нухацтай хандахыг онцлон сануулав. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд …

  • 22 July

    Сайд Д.Оюунхоролын нэрийг барьсан хүмүүс Богд-Уул сувиллын газар руу дайрч байна

    Монгол Улсын Дээд шүүхийн шийдвэрийг  БОАЖ-ын сайд Дуламсүрэнгийн Оюунхоролоор  хэрэгжүүлэх тал дээр дэмжлэг хүсэх тухай  Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төвийн харьяа Богдуул сувиллын газрын хашаа руу өчигдөр /2017.07.20/ Байгаль орчин аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролын нэр барьсан, сувиллын хашаанд газрын зөвшөөрөл авсан гэх хүмүүс дайрч, сувиллын хашааг эвдэлсэн хэрэг гарлаа. Сувиллын хашаанд Байгаль орчны яамны зарим сайд нар хууль …

  • 22 July

    Элчин сайд нарыг эгүүлэн татах асуудал дээр УИХ хууль зөрчсөн гэв

    Үндсэн хуулийн цэцэд хандав. Элчин сайд нарыг эгүүлэн татах асуудал дээр УИХ-ын дарга М.Энхболдыг Үндсэн хууль зөрчсөн тул УИХ-ын даргыг албан тушаалаас нь огцруулах үндэслэл байгаа эсэхийг тогтоолгохоор ҮХЦ-д хандлаа. Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-д “Ардчилсан ёс, шударга ёс, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасан. Монгол Улсын Ерөнхийлөгч …

  • 21 July

    Х.Баттулга: Монгол Улсын зэвсэгт хүчин жинхэнэ эх оронч, чадварлаг, мэргэжсэн цэргийн стратегич удирдлагатай байх ёстой

    Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулгад  төрийн цэргийн байгууллагын Улаанбаатар цэргийн хүрээний бие бүрэлдэхүүн хүндэтгэл үзүүлэх Цэргийн ёслолын жагсаал өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд боллоо. Цэргийн ёслолын жагсаалыг ЗХЖШ-ын орлогч дарга хошууч генерал Ж.Бадамбазар командалж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулгад рапорт өгөв.  Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга цэргийн бие бүрэлдэхүүнтэй мэндчилж, үг хэлсний дараа …

  • 21 July

    Элчин сайдыг эргүүлэн татах эрх Ерөнхийлөгчид байхгүй гэж үү

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Гадаад улсад суугаа зарим Элчин сайдыг эргүүлэн татах асуудлаар УИХ-ын дарга М.Энхболдод энэ сарын 19-нд албан бичиг хүргүүлсэн билээ. Тодруулбал, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Элчин сайд, С.Баяр, Шведийн Вант улсад суугаа Элчин сайд М.Энхсайхан нарыг эргүүлэн татах асуудлыг хүргүүлсэн.Үүний дагуу УИХ-ын Тамгын газраас өчигдөр хариуг илгээсэн. Хариу бичигт “Монгол …

  • 20 July

    Ерөнхийлөгч Х.Баттулга 60 сая төгрөг хэмнэнэ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн тахилгын ёслолд оролцох төлөөлөгчдийг томилох тухай захирамж  өнөөдөр гаргалаа. Уг захирамжид 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр болох Хан Хөхий уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолд оролцох төрийн элч төлөөлөгчдийг дараах бүрэлдэхүүнтэйгээр томилов. Төрийн элч төлөөлөгчдийн тэргүүнээр УИХ, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэнг томилоо. Төрийн элч төлөөлөгчийн бүрэлдэхүүнд Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан, …

  • 20 July

    Х.Баттулга:Мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлэх нь стратегийн чухал ач холбогдолтой

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад БНЭУ/Бүгд Найрамдах Энэтхэг Улс/-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Суреш Бабу өнөөдөр бараалхав. Уулзалтын эхэнд Элчин сайд Суреш Бабу Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад БНЭУ-ын Ерөнхийлөгч Пранаб Мукержи, Ерөнхий сайд Нарендра Моди нарын илгээсэн талархлын захидлыг гардуулан өгсөн юм. Монгол, Энэтхэг хоёр орон эрт цагаас шашин, соёлын харилцаатай явж ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд …

  • 19 July

    Х.Баттулга оффшор бүст байгаа Монгол Улсын хөрөнгийг эргүүлж авч ирүүлэх талаар АНУ-аас тусламж хүслээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Женифер Зимдал Галтыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Женифер Зимдал Галт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Төрийн тэргүүнээр сонгогдсонд нь баяр хүргээд, тангараг өргөж ажлаа эхэлсэн даруйдаа өөрийг нь хүлээн авч уулзаж байгаад талархсанаа илэрхийлэв.Монгол Улсын …

  • 19 July

    З.Энхболд: Зарим Элчин сайдыг улсынхаа нэрийг гутааж байхаар боль гэж байгаа юм

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд зарим Элчин сайдуудыг эргүүлэн татах тухай зөвшилцөхөөр УИХ-д албан бичиг хүргүүлсэн. Тэгвэл Ерөнхийлөгчид томилогдсон Элчин сайдуудыг эргүүлэн татах эрх бий эсэх талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдоос тодруулахад “Ерөнхийлөгч ямар ч тайлбаргүйгээр Элчин сайдыг эргүүлэн татаж болно. Заавал тайлбар шаардлагатай бол бүх шатны засаг дарга нараас бусад бүх төрийн албан хаагч улстөрийн сонгуульд оролцох …

  • 19 July

    Д.Ганбат:Хөшигийн хөндийн ОУ-ын нисэх онгоцны буудал 2018 оны наймдугаар сард ашиглалтад орно

    Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийж буй Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга, ноён Тадамори Оошима өнөөдөр  Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг, Хөшигийн хөндийд барьж буй олон улсын нисэх онгоцны буудлын үйл ажиллагаатай танилцав. Төлөөлөгчдийн танхимын дарга Тадамори Оошимаг дагалдан тус танхимын гишүүн Хиромичи Күмада, Кэнтаро Мотомүра, Тоорү Күнишигэ, манай талаас УИХ-ын гишүүн …

  • 19 July

    Хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхэд Олон улсын санхүүгийн корпораци тусална

    Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, Дэлхийн банк группын гишүүн байгууллага болох Олон улсын санхүүгийн корпорацийн Монгол дахь Суурин төлөөлөгч Туен Нуген нар өнөөдөр Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ нь хөрөнгө оруулалтын бодлогыг сайжруулах, эдийн засгийг төрөлжүүлэх, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээн улмаар хөрөнгө оруулалт татах зорилготой юм. Засгийн газар Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг …

  • 19 July

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид зөвлөж байсан Д.Болд, Э.Бадар-Ууган нарыг албан тушаалаас нь чөлөөллөө

    Шинэ Ерөнхийлөгч Х.Баттулгын анхны гэсэн тодотголтой улс төрийн үйл ажиллагаанууд үргэлжилж байна. Тэрээр өчигдөр өмнөх Ерөнхийлөгчид зөвлөж байсан орон тооны бус зөвлөхүүдийг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. Тодруулбал, Төрийн соёрхолт дуучин Д.Болд, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Олимпийн аварга Э.Бадар-Ууган, бидэнд Форумын гэж танигдсан Дангаасүрэнгийн Энхбат, эмч Б.Болдсайхан, МАК-ийн Б.Нямтайшир нарын орон тооны бус зөвлөхүүдийг чөлөөлсөн байна. Харин Д.Сосорбарам, Хөдөлмөрийн …

  • 19 July

    С.Баяр нарыг элчин сайдаас эргүүлэн татах албан бичиг хүргүүллээ

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд УИХ-ын дарга М.Энхболдод зарим Элчин сайдуудыг эргүүлэн татах асуудлаар зөвшилцөхөөр өнөөдөр албан бичиг хүргүүллээ. Уг албан бичигт “Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гурдавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5-д заасныг үндэслэн Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Элчин сайд С.Баяр, Шведийн Вант Улсад суугаа Элчин сайд М.Энхсайхан …

  • 19 July

    Тадамори Оошима:Монгол Улс юугаар ч орлуулшгүй түнш юм

      Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийж буй Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Тадамори Оошима өнөөдөр (2017.07.18) сэтгүүлчдэд мэдээлэл хийж, сонирхсон асуултад хариулт өгөв.  Ноён Тадамори Оошима “Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Япон-Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд Монголд айлчлахыг хүсч, намайг урьж байсан юм” гээд өнгөрсөн хугацаанд Япон Улсын …