УИХ-ын өнөөдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар У.Хүрэлсүхийн Засгийн газарт орж ажиллах сайд нарын асуудлыг эцэслэн хэлэлцэж, сайд нарт нэр дэвшигчдээс УИХ-ын гишүүд асуулт асууж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Аюурсайхан Шадар сайдад нэр дэвшиж буй Ө.Энхтүвшинд хатуухан үг хэллээ. Тэрбээр хэлэхдээ,“Шадар сайдад Ө.Энхтүвшинг дэмжихгүй. Та парламентад сууж байгаа залуу гишүүдэд муу үлгэр дууриал үзүүлж байна. Бид итгэл үнэмшлийн төлөө шинэ …
Tag Archives: улс төр
October, 2017
-
18 October
Ө.Энхтүвшин Монгол Улсын Шадар сайдаар сонгогдлоо
УИХ-ын намрын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг хэлэлцлээ. Ийнхүү УИХ-ын намрын чуулганд оролцсон нийт гишүүдийн 84.1 хувийн саналаар Монгол Улсын Шадар сайдаар Ө.Энхтүвшин сонгогдлоо 84.1 хувийн саналаар санал дэмжиж, УИХ-ын хурлын тогтоол батлагдлаа. Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингийн товч танилцуулга: Монгол Улсын Их Хурлын гишүүн Төгссөн сургууль, мэргэжил 1976 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн дунд сургууль 1980 онд Монгол …
-
18 October
Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдийг томилох саналыг УИХ-д өргөн барилаа
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг томиллоо. Хуралдааны эхэнд уг асуудалтай холбогдуулж Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцуулга хийлээ. Тэрбээр “Монгол Улсын Ерөнхий сайд миний бие Засгийн газрын гишүүдийг томилох саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр УИХ-д өргөн барьж байна. Хариуцлагатай, шударга гишүүдээс бүрдсэн Засгийн газрыг бүрдүүлэх шаардлагатай. Засгийн газрын гишүүдийг боловсрол, мэргэжил, дадлага туршлага, удирдан зохион байгуулах чадварыг …
-
18 October
Элэгдүүлдэггүй, элэг бүсдүүлдэггүй улстөрч буюу Долгорсүрэнгийн Сумъяабазар
Шинээр эмхлэн байгуулагдаж буй У.Хүрэлсүхийн Засгийн газарт багтах сайд нарыг Zindaa.mn сайт цувралаар танилцуулж байгаа билээ. Сайд нарын хэн нь хэн бэ, тэдний чадамж, чадвар юу вэ гэдгийг та бүхэн манай сайтаас өдөр бүр уншаарай. Энэ удаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад нэр дэвшигч Д.Сумъяабазарыг онцолж байна. Түүнийг нэг хэсэгтээ л Өвөрхангай аймгийн Хужирт сумын харъяат Улсын аварга Сумъяабазар аа… …
-
18 October
Цэцэн бууны хугархай буюу Цэндийн Нямдорж
Шинээр эмхлэн байгуулагдаж буй У.Хүрэлсүхийн Засгийн газарт багтаж буй сайдуудын талаар Zindaa.mn сайт цувралаар танилцуулж байгаа билээ. Сайд нарын хэн нь хэн бэ, тэдний чадамж, чадвар юу вэ гэдгийг та бүхэн манай сайтаас өдөр бүр уншаарай. Энэ удаа Хууль зүй, дотоод хэргийн сайдад нэр дэвшигч Ц.Нямдоржийг онцолж байна. Салхи дагадаг биш, сөрдөг цөөхөн улстөрчийн нэг Цэндийн Нямдорж дахин Хууль зүй, …
-
18 October
Эдийн засгийн байнгын хороо 2017 оны төсвийн тодотголын төслийг хэлэлцлээ
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2017.10.18) хуралдаан 52.6 хувийн ирцтэйгээр 09 цаг 31 минутад эхэллээ. Тус байнгын хороо мягмар гарагийн хуралдаанаараа Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх үеэрээ ажлын хэсгийн бүрэлдэхүүн хангалтгүй гэдэг үндэслэлээр асуудлыг хойшлуулаад байсан юм. …
-
18 October
Сайд нарын томилгоог хэлэлцэж эхэллээ
УИХ-ын байнгын хороодын өчигдрийн хуралдаанаар шинэ Засгийн газрын танхимд орж ажиллах сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэж, дэмжсэн. Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар сайд нарын томилгоог хэлэлцэнэ. 1. Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар 2. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 3. Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар 4. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн 5. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 6. Хууль зүй, дотоод хэргийн сайд …
-
18 October
Х.Баттулга:Шинэ дагуул хотууд байгуулах нь үр дүнтэй байх болно
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга С.Батболд Улаанбаатар хотын тулгамдсан зарим асуудлыг хэрхэн шийдэхээр ажиллаж байгаа талаараа товч танилцуулсан. Агаарын бохирдлыг бууруулах болон цэвэрлэх байгууламжийн шинэчлэл хамгийн их анхаарал татаж байгааг тэрбээр дурдав. Тэрбээр агаарын бохирдлыг бууруулахтай холбоотойгоор 3 захирамж гаргасан, цэвэрлэх байгууламжийг шинээр барих, …
-
17 October
Х.Баттулга: Өнөөдөр нийгэмд шударга ёс хамгийн их үгүйлэгдэж байгаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Засгийн газрын гишүүн, сайдад нэр дэвшсэн УИХ-ын гишүүдийг өнөөдөр бүрэн бүрэлдэхүүнээр нь хүлээн авч уулзлаа. Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Ерөнхийлөгчийн Улс төрийн бодлогын зөвлөх Н.Алтанхуяг нар оролцов. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтын эхэнд хэлэхдээ “Түрүүчийн Засгийн газар нэг жил гурван сар орчим ажилласан. “60 тэрбум”-ын гэх …
-
17 October
З.Энхболд өрөөлийг бус өөрийгөө харлуулчихлаа
Сангийн сайдад нэр дэвшигч Ч.Хүрэлбаатарыг хар бараанаар будах аяныг З.Энхболд эхлүүлж, түрүүлж дуугарав. Түүнд хоёр айдас буй. Нэгд, тэр 2016 оны сонгуулиар Увс аймагт очоод хөөгдөж буцсан нэгэн. Бас Увс аймгийнханд орчуулагч хэрэгтэй гэсэн агуулгатай үг хэлсэн нь эх орон нэгтнүүдээ доромжилсон увайгүй үйлдэл байв. “Орчуулга хэрэгтэй” гэсэн үгийнхээ төлөө уучлал гуйхыг Увсын залуус шаардаж, ширүүхэн тэмцэл өрнүүлсэн нь 2016 …
-
17 October
Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ сайдуудын нэрийг зөвшилцөх албан бичигт хариу өглөө
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Засгийн газрын гишүүдийг зөвшилцөх албан бичигт өнөөдөр хариу өглөө. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд уг хариу албан бичгийг гардуулан өгч ажилд нь амжилт хүслээ. Эх сурвалж: president.mn
-
17 October
Д.Сарангэрэл:Арьс ширний үйлдвэрүүдийг нүүлгэх асуудлаар Засгийн газарт чиглэл өгнө
Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо өчигдөр Улсын Их Хурлын 74 дүгээр тогтоолын хэрэгжилт, түүний дотор арьс ширний үйлдвэрүүдийг үйлдвэрийн шинэ бүс рүү шилжүүлэх болон “Харгиа” цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааны талаар мэдээлэл сонссон юм. Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл ажлын хэсгийн хуралдааныг удирдаж, хуралдаанд УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны гишүүн М.Билэгт, М.Оюунчимэг, Н.Цэрэнбат, Б.Энх-Амгалан нар оролцлоо. Байнгын хорооны дарга Д.Сарангэрэл …
-
16 October
Ерөнхийлөгч Х.Баттулга: Цаазын ялыг сэргээхээр хуульчдын баг ажиллуулж байгаа
Монголын нийгэм одоогоор цаазын ялыг халах түвшинд хүртлээ хөгжөөгүй, хувь хүн төлөвшиж, нийгэм тогтворжсон үед уг ялыг халах тухайд ярих ёстой гэж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үзэж байгаа учраас уг ялыг сэргээх талаар хуульчдын ажлын хэсэг ажиллуулж байна. Монгол Улс 2012 оныг хүртэл бага насны хүүхдийн хүчирхийлэл болон онц хэрцгийгээр хүний амь нас хохироосон хэрэгт цаазаар авах ялыг оноодог байсан …
-
16 October
Х.Баттулга:Багшийн цалин амьдралд нь хүрэлцэхүйц байх ёстой
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Бага дунд боловсролын удирдлагын шинэчлэл” олон улсын чуулган Төрийн ордонд болж байна. Уг олон улсын чуулганд Монгол Улс, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад, Бүгд Найрамдах Тува, БНХАУ-ын ӨМӨЗО, Шинжаан-Уйгарын өөртөө засах орны багш, судлаачдын төлөөлөл оролцож байгаа юм. Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга олон улсын чуулганы нээлтэд оролцож үг хэллээ. Монгол улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ: “Чуулганы төлөөлөгчид …
-
16 October
Ч.Хүрэлбаатар: Би Оюутолгойн гэрээг батлахад оролцоогүй
Шинэ Засгийн газар байгуулагдах сургаар Сангийн сайдаар нэрлэгдсэн УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр, цахим ертөнцөд гоочилж эхэллээ. У.Хүрэлсүхийн Засгийн газрыг ХҮЧТЭЙ, ӨНГӨТЭЙ байлгах, Мэргэжлийн Сайдын нарын нэг нь Ч.Хүрэлбаатар. Монголд байдаг хуруу дарам чадалтай эдийн засагчдын нэг нь бас тэр. Австралид сургууль төгсөөд ирсэн шинэхэн, залуухан докторыг тухайн үеийн Ерөнхий сайд олж анзаарч, 2000 онд Сангийн яамны Төрийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл