Tag Archives: улс төр

June, 2016

  • 27 June

    Нэр дэвшигч Г.Уянгын тухай худал мэдээлэл гаргасандаа хүлцэл өчиж байна

    2016 оны 6 дугаар сарын 26-ны өдөр “Г.Уянга үймээн дэгдээхийг хүсэв үү?” гарчигтай иргэнээс ирсэн мэдээллийг duulian.mn сайт нягталж, шалгалгүйгээр нийтлүүлсэн алдааг гаргасан байна. Олон нийтэд мэдээ, мэдээллийг шуурхай хүргэх үүргийнхээ дагуу ажиллахдаа бодит бус, мэдээ мэдээллийг нийтэлсэндээ нэр дэвшигч Г.Уянгаас хүлцэл өчиж байна. Бид цаашид мэдээллэх үүргийнхээ дагуу, эх сурвалжийн өгсөн мэдээ, мэдээлэлд хяналт тавьж, хуульд нийцүүлэн ажиллах болно …

  • 26 June

    hi Залуус ”Шийдлийн баг”-ийг дэмжинэ

    Баянгол дүүргийн залуус Баянгол дүүргийн АН-аас УИХ, НИТХ-ын сонгуульд нэр дэвшигчидтэйгээ МҮЭСТО-нд уулзлаа. 800 гаруй залуус Баянгол дүүргийнхээ залуусыг төлөөлөн нэр дэвшигчидтэйгээ уулзан дэмжиж байгаагаа илэрхийллээ. Хулан: Анхныхаа сонгуулийг өгөх гэж байна. Ардчилсан намд “Шийдлийн баг”-т саналаа өгөхөөр шийдсэн. Би одоо 20 настай, АШУҮИС-д сурдаг. Анхныхаа сонгуулийг өгөх гэж байна. Ардчилсан намд “Шийдлийн баг”-т саналаа өгөхөөр шийдсэн. Залуу хүн гэдэг …

  • 24 June

    Шөнийн захын худалдаа эрхлэгчид Р.Булгамаагаас хуулийн зөвлөгөө авлаа

    Өнөөдөр Р.Булгамаа “Шөнийн зах” худалдааны төвд ажиллалаа. Тэрээр хувиараа худалдаа эрхлэгчдийн ихэнх нь эмэгтэйчүүд байгааг анзаарсан бөгөөд асуудал, хүндрэл хаана байгааг харилцан ярилцсан юм. Худалдаа эрхлэгчид түүнийг элэгсэг дотно хүлээн авч, худалдааны төвийн түрээс, нийгмийн халамжийн талаар ярилцлаа. Шөнийн захын удирдлагууд Р.Булгамаад итгэл хүлээлгэн ийн арга хэмжээ зохиож байгаад нь талархаад “яг үнэндээ нийгмийг хөдөлгөгч хүч нь болсон иргэдийн худалдаа …

  • 24 June

    Иргэд энэ сонгуулиас юу хүсэж байна…

    УИХ-ын 2016 оны сонгуулийн үр дүнг иргэд маш ихээр хүлээж, яах бол гэсэн эргэлзээ их байгаа.Энэ ч нам ингэнэ,тэр ч нам тэгнэ гэсэн мөрийн хөтөлбөрийг иргэд анхааран унших нь тун ч бага харагдана.Иймээс иргэд сонгуульд ач холбогдол өгч,намчирхаж ярихгүй байгаа нь аль алинд нь итгэх итгэлгүй болсон нь илт харагдаж байна. Иргэд энэ сонгуулиас яг юу хүсээд байна, энэ төр …

  • 24 June

    Сонгуулиар “хооллогсод”

    Урлагт зүтгэж олон түмэнд танигдсан олон жүжигчин, продакшнуудын сонгуулийн ажил эхэлсэн байна. Намайг … гэдэг, би … ажил хийсэн, цаашид үүнийг хийнэ гэж ярихаасаа илүү тэр бурууг хийсэн учраас намайг сонго гэсэн өнгө аястайгаар сонгуулийн сурталчилгаат хоногууд үргэлжилж байна. Амар тайван байлгахгүй татаж, чангайж, гаргаж ирээд өөрийгөө магтдаг тусгай цаг үе гэхүүдээ. Хайрлаж хүндэлж явдаг жүжигчин нь өөрийнх нь сонголтоос …

  • 24 June

    Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын гурван талт уулзалт болж баримт бичгүүдэд гарын үсэг зурав

    Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотноо болж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 16 дугаар хуралдааны хүрээнд 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Төрийн тэргүүн нарын гурав дахь удаагийн дээд түвшний уулзалт амжилттай болов. Гурван талт уулзалтын эхнийхийг Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн санаачлагаар 2014 оны есдүгээр сард Тажикстан Улсын …

  • 24 June

    В.В.Путин: Сэлэнгэ мөрний сав газарт усан байгууламжууд барих нь “эрсдэлтэй”

    Хүндэт нөхөд өө, Хүндэт дарга Си Зиньпин, Хүндэт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Та бүхэнтэй дахин уулзаж байгаадаа баяртай байна. ОХУ нь Монгол Улс, БНХАУ-тай уламжлалт нөхөрсөг харилцаагаар холбогддог. Бид гурван талт нөхөрлөлөө сайн хөршийн, эрх тэгш, харилцан хүндэтгэх зарчимд тулгуурлан хөгжүүлж байгаа билээ. Жилийн өмнө Уфа хотноо болсон уулзалтаар бид хамтын ажиллагаагаа олон чиглэлд эрчимжүүлэхээр тохиролцсон. Гурван талын харилцааг улс төр, эдийн …

  • 23 June

    Иргэдийн итгэл алдарсан “2016 сонгуульт” ажлыг цагт нь дуусгая

    Монгол улсад хууль тогтоох дээд байгууллагаа иргэд ард түмнийхээ сонголтоор шийдвэрлэдэг сонгууль хаяанд иржээ. Өдөр шөнөгүй л хаалга “балбаж”, нялх хүүхэд унтуулахгүй, амар тайван байлгахгүй байна гэж иргэд ихээхэн гомдоллодог ч одоогоор үүнийг цэгцлэх шийдвэр гараагүй л байна. Дөрвөн жилийн давтамжтай сонгуулийн сурталчилгааны ажилд “эгдүүцсэн” иргэд “хурдхан шиг болдогоороо” болоод өнгөрөөсөэй хэмээн “халаглан” суух нь ч бий. Гэхдээ энэ жилийн …

  • 23 June

    Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд оролцохоор Узбекистаны нийслэлд хүрэлцэн ирлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж энэ 6 дугаар сарын 22-25-ны өдрүүдэд Узбекистаны нийслэлд болох ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд оролцохоор орон нутгийн цагаар өнөөдөр шөнө 01.00 цагт Ташкент хотноо хүрэлцэн ирлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийг Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхий сайд Шавкат Мирзияев, Гадаад хэргийн сайд Абдулазиз Камилов, тус улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин …

  • 23 June

    Ганаагийн цалин нэмэгдэж амьдрал нь сайжирна

    Ганаа жирийн л ажилтан. Эхнэр хоёр охины хамт амьдардаг залуу. Боломжийн их сургуулийг боломжийн дүнтэй төгссөн түүнийг хувийн компаниуд ажиллуулах гэсэн боловч хүчрээгүй. Тэрбээр өвөөгийнхөө үйл хэргийг үргэлжлүүлж Монгол Улсдаа хувь нэмрээ оруулахаар шийдэж сонголтоо хийсэн. Анх ажилд ороход /2011 он/ Ганаагийн амьдрал болоод л байдаг байлаа. Нялх биетэй эхнэр нь гэртээ хүүхдээ асарч, Ганаагийн цалин амьдралд нь хангалттай хүрэлцдэг …

  • 23 June

    АН-ын асаалттай арван “танк”

    Баянгол дүүрэгт АН-аас УИХ, НИТХ-д нэр дэвшсэн “Шийдлийн баг”-ийнхны иргэдтэй хийх уулзалт амжилттай үргэлжилсээр байна. Хийж бүтээх хүсэл зоригоор дүүрсэн тэднийг дэмжигч иргэд “АН-ын арван  нэр дэвшигч бол асаалттай танк л гэсэн үг. Бүтээн байгуулалтыг хэрхэн хийдгийг бид бүхэнд харуулсан хүмүүс” гэж ярих. Хур бороо ихтэй энэ өдрүүдэд “Шийдлийн баг”-ийнхныг дэмжихээр ирсэн иргэдийн идэвхи ч  өндөр. Ялангуяа 17, 23 дугаар …

  • 23 June

    Золбоо гуравдугаар ээлжинд хичээллэдэггүй болно

    Золбоо энэ жил хоёрдугаар ангид орно. Өнгөрсөн жил нэлээдгүй юм болж байж нэгдүгээр ангид орсон. Мөн түүний анги 56 хүүхэдтэй. Дээр нь гуравдугаар ээлжинд хичээллэнэ. 17.00 цагаас эхэлсэн хичээл 20.30 минут дөхүүлж тарах нь гачлантай. Өвөл бол бүр ч хэцүү. Сургууль гэрээс нь холгүй ч харанхуй гудамжаар алхана гэдэг хоёрдугаар ангийн хүүхдэд ахадсан асуудал болох нь тодорхой. Өнөөдөр нийслэл болон …

  • 23 June

    У.Хүрэлсүх МАН-ын нэр дэвшигчдийг багаар нь дэмжихийг уриалав

    МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн У.Хүрэлсүх, УИХ, Засгийн Газрын гишүүн асан Т.Ганди тэргүүтэй намын төв сонгуулийн штабын гишүүд УИХ-ын 7,8,9-р тойргуудад буюу Баянхонгор аймагт МАН-аас нэр дэвшигч Г.Занданшатар, Л.Элдэв-Очир, Т.Билэгт нарыг дэмжиж Баянхонгор аймгийн сонгогч иргэд залуустай уулзав. Уулзалтанд нийт 1200 гаруй хүн оролцжээ. Ажлын хэсгийнхэн МАН-аас 2016 онд УИХ-ын сонгуульд дэвшүүлж буй мөрийн хөтөлбөр болон өнөөгийн улс орны нийгэм, эдийн …

  • 23 June

    Доржийн бизнест татварын дарамт учрахгүй

    Манай улсад бүртгэлтэй байсан 126 мянган аж ахуйн нэгжийн тал хувь нь 2015 оны байдлаар үйл ажиллагаагаа зогсоожээ. Дорж бол өнгөрсөн хугацаанд үүдээ барьсан 62 мянган аж ахуйн нэгжийн нэгэн төлөөлөл. Эрхэлдэг бизнес нь өдрөөс өдөрт хумигдаж, барааг нь авдаг хүн ч цөөрч, эцэстээ тэр лангуугаа эзэнд нь хүлээлгэж өгчээ. Сардаа урагшаа хэд ухасхийж бараагаа татчихдаг байсан Дорж одоо ганц …

  • 23 June

    Failed state буюу дампуурсан төр

    Улс төрийн ШУ-нд төрийггүйцэтгэх үүргээр нь дараах гурван шалгуураар хэмждэг. Энэ төр танд: Иргэдийн аюулгүй, амар тайван амьдрах боломжийг өгч байна уу? Иргэдийн баталгаат амьдрал(ажил орлого, орон гэр, идэх хоол, өмсөх хувцас, эрүүл мэнд, боловсрол мэргэжил)-ыг хангаж чадаж байна уу? Шударга ёс(хуулийн эрх тэгш үйлчлэл)-ыг сахиулж чадаж байна уу? Эдгээр шалгуурыг өнөөдөр манай төр, сүүлийн  26 жил тасралтгүй ээлжлэн төр …