Tag Archives: урлаг

January, 2022

  • 14 January

    Жүжигчин Э.Пүрэвжаргал Соёлын тэргүүний ажилтан цол хүртлээ

    Монгол, БНСУ-ын уран бүтээлчдийн хамтарсан “Сүүдрээр гэтэгч” уран сайхны киноны нээлт өчигдөр /2022.01.13/ “Prime Cineplex” кино театрт боллоо. Кино багийнхан, урлаг, соёлын зочид оролцсон “Сүүдрээр гэтэгч” киноны нээлтийн үеэр давхар баяр тохиосон нь тус киноны гол дүрд тоглосон жүжигчин Э.Пүрэвжаргал “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр энгэрээ мялаав. Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Э.Пүрэвжаргал “Үргэлж намайг дэмждэг хайртай гэр бүл, үнэнч найзууддаа, …

  • 14 January

    Соёл, урлагийн үндэсний зөвлөлийн 2022 оны анхдугаар хуралдаан болж байна

    Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлдэг Соёл, урлагийн үндэсний зөвлөлийн 2022 оны анхдугаар хуралдаан өнөөдөр Төрийн ордонд болж байна. Соёл, урлагийн үндэсний зөвлөл нь 2018 онд Ерөнхий сайдын захирамжаар анх байгуулагдаж байсан бөгөөд Монгол Улсын соёл, урлагийн өнөөгийн байдал, алсын хараа, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлоход зөвлөмж гаргах, соёл урлагаар дамжуулан ард иргэд, нийгмийг соён гэгээрүүлэх чиглэлээр ажиллах чиг үүрэгтэй юм. Энэ …

  • 14 January

    “Мөнгөн мод” наадмын шилдгүүд энэ сарын 23-нд тодорно

    Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 195 дугаар тогтоолоор батлагдсан “Шилдэг уран бүтээлч шалгаруулах журам”-ын хүрээнд жил бүр уран бүтээлийн чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх, уран бүтээлчийн билэг авьяасыг үнэлэх, урамшуулах зорилгоор тайз, дэлгэцийн оны шилдэг уран бүтээлчийг тодруулж “Мөнгөн мод” цомыг, мөнгөн шагналын хамт гардуулдаг. “Мөнгөн мод-2021” оны шилдэг уран бүтээл, уран бүтээлч шалгаруулах ёслолын арга хэмжээ 2022 оны 01 …

  • 11 January

    Бүс нутгийн соёлын сайд нарын уулзалт болж байна

    “Ази, Номхон далайн бүс нутгийн соёлын бодлогын ЮНЕСКО-гийн бүсийн зөвлөлдөх уулзалт” буюу бүс нутгийн Соёлын сайд нарын зөвлөлдөх уулзалт энэ сарын 11-12-ны өдрүүдэд цахимаар болж байна. Зөвлөлдөх уулзалтад Монгол Улсын Соёлын сайд Ч.Номин оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэллээ. Зөвлөлдөх уулзалтыг Бүгд Найрамдах Индонези Улсын Боловсрол, соёл, судалгаа, технологийн сайд ноён Надием Макарим удирдан зохион байгуулж байгаа бөгөөд …

  • 10 January

    Ц.Ариунзаяа “Neon Makeup” төрөлд дэлхийн аварга боллоо

    “DIVA” академийг үүсгэн байгуулагчдын нэг Ц.Ариунзаяа “Neon Makeup” төрөлд дэлхийн аварга болжээ. Мэргэжлээрээ ес дэх жилдээ ажиллаж буй тэрбээр БНСУ болон Тайваньд театр кино, тайз дэлгэцийн нүүр хувиргагч мэргэжлээр суралцсан байна. Ц.Ариунзаяа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурван төрлийн неон гэрлийг ашигласан бүтээл хийж гүйцэтгэн аваргын алтан медаль хүртжээ. Гоо сайхны олимп гэгддэг уг тэмцээнд 50 гаруй орны гурван мянга гаруй …

  • 3 January

    Шилдэг уран бүтээлчдийг тодруулах “Мөнгөн мод” ёслолын арга хэмжээ энэ сарын 22-нд болно

    2021 оны шилдэг тайз, дэлгэцийн уран бүтээлчдийг тодруулах ёслолын арга хэмжээ 13 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. “Мөнгөн мод” оны шилдэг уран бүтээл, уран бүтээлч шалгаруулах ёслолын арга хэмжээ энэ сарын 22-ны өдөр зохион байгуулагдах бөгөөд 12 шилдэг уран бүтээл, 12 шилдэг уран бүтээлчийг шилдгээр тодруулж тус бүрт “Мөнгөн мод” цом, гурван сая төгрөгийн урамшуулал олгох юм. Жил бүр …

December, 2021

  • 27 December

    Яруу найрагч Б.Болорцэрэн “Болор цом”-ын эзнээр тодорлоо

    Монголын Зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг эгшиглэнт эхийн хишигт найрагч тодруулах 39 дэх удаагийн “Болор цом” яруу найргийн наадам энэ сарын 24-ний өдөр Соёлын төв өргөөнд амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн “Болор цом”-ын эзнээр яруу найрагч Б.Болорцэрэн тодорлоо. Хоёрдугаар байранд яруу найрагч Т.Бямбасүрэн, гуравдугаар байрт “Болор цом”-ын эзэн Л.Моломжамц, дөрөв, тавдугаар байрт “Болор цом”-ын эзэн Д.Галсансүх, яруу …

  • 22 December

    Зураач Б.Орхонтуулын “Өртөө” бүтээл 2021 оны дүрслэх урлагийн шилдэг бүтээлээр шалгарлаа

    Монгол Улсын Засгийн газраас дүрслэх урлагийг хөгжүүлэх, дэмжих бодлогын хүрээнд жил болгон зохион байгуулдаг дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг шалгаруулах “ОНЫ ШИЛДЭГ БҮТЭЭЛ-2021” үзэсгэлэн амжилттай зохион байгуулагдлаа. Соёлын сайдын 2021 оны А/293 тоот тушаалаар томилсон мэргэжлийн зөвлөл “ОНЫ ШИЛДЭГ БҮТЭЭЛ-2021” үзэсгэлэнд дэлгэгдсэн 75 уран бүтээлчийн 86 бүтээлийг хэлэлцэн, шалгаруулалт явуулж зураач Б.Орхонтуулын “Өртөө” баримал бүтээлийг 2021 оны “Дүрслэх урлагийн оны шилдэг …

  • 20 December

    Соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх театр байгуулна

    “Соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх гурван талт хамтын ажиллагааны гэрээ” байгуулах ёслол Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд боллоо. Монголын Урлагийн зөвлөл, Соёлын өвийн үндэсний төв, Рио Тинто Монгол компанийн удирдлагууд энэхүү хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав. Энэ хүрээнд монголчуудын оюуны соёлын үнэт зүйлс-соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн уламжлуулах, сургалт судалгаа хийх, баримтжуулах, тоглолт үзэсгэлэн гэх …

  • 17 December

    Балетчин Ц.Цолмонбуд БНСУ-ын бүрэн хэмжээний бүжгэн жүжигт тоглоно

    Монгол уран бүтээлч олон улсын нэр хүндтэй мэргэжлийн байгууллагад гоцлол бүжигчнээр уригдан ажиллаж, өндөр зэрэглэлийн чадварлаг уран бүтээлчдийг удирдан уран бүтээл туурвина гэдэг бахархмаар… Балетчин Ц. Цолмонбуд 2018 онд Элит балет компанийг үүсгэн байгуулж Солонгос улсад Монгол бүжигчний уран чадварыг харуулсан олон томоохон тоглолтыг зохион байгуулж байсан бол энэ удаад шинэ жилийн баярыг угтан дэлхийн алдарт П.И.Чайковскийн “Цөмөөхэй ба гайхамшгийн …

  • 14 December

    “Увертюра” хамтлаг Турк улсад тоглолтоо хийнэ

    Монгол түмний сонсох, дуулах дуртай “Жамаас”, “Тэнгэр ээж минь өршөө”, “Өнө мөнх орон”, “Тэнгэрийн хүү”, “Дөрвөн цагийн тал”, “Хань минь”, “Баярлалаа” зэрэг олон гайхалтай уран бүтээлүүдийн эзэн Монгол поп опера “Увертюра” хамтлаг энэ сарын 25-нд Турк Улсад “Шинэ жилийн нэгдсэн арга хэмжээ” буюу бүрэн хэмжээний тоглолтоо хийж, тус улсад ажиллаж, амьдарч байгаа монголчуудтайгаа учран золгохоор болжээ. “Увертюра” хамтлаг Турк Улсад …

  • 14 December

    А.Бөртэ-Үжин “Дэлхийн мисс-2021” тэмцээний “Авьяаслаг мисс”-ээр шалгарлаа

    “Дэлхийн мисс-2021” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй мисс А.Бөртэ-Үжин “Авьяаслаг мисс” шалгаруулалтад тэргүүлжээ. Ингэснээр тэрбээр дэлхийн 130 орны гоо бүсгүйчүүдтэй өрсөлдөн авьяас үзүүлбэрийн ялагч болж, тэмцээний хагас шигшээд шалгарлаа. “Авьяаслаг мисс” шалгаруулалтын шилдэг таван оролцогчоор Монгол, Норвеги, Япон, Чили, Ирланд улсын мисс багтсан байна. А.Бөртэ-Үжингийн хувьд өмнө нь тус тэмцээний “Head-to-head challenge” шалгаруулалтад багаасаа ялагч болж, шилдэг 16-д шалгарсан …

  • 10 December

    Мисс А.Бөртэ-Үжин шилдэг 16-д шалгарчээ

    70 дахь удаагийн “Дэлхийн Мисс-2021” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн уран нугараач, мисс А.Бөртэ-Үжин оролцож байгаа билээ. Тэрбээр тэмцээний “Head-to-head challenge” шалгаруулалтад багаасаа ялагч болж, шилдэг 16-д шалгарчээ. Мисс бүсгүй өмнө нь тэмцээний “Авьяас” шалгаруулалтад шилдэг 27 миссийн нэгээр тодорсон юм. Мисс А.Бөртэ-Үжин нь Соёл Урлагийн их сургуулийн Бүжгийн урлагийн сургуулийг Бүжгийн багш, найруулагч мэргэжлээр 2021 онд төгссөн. Англи, Япон, Герман, …

  • 10 December

    ОХУ-ын телевизүүд “Гэм зэм” жүжгийг сурвалжилна

    “Фауст” постдрамын жүжгийг монголын үзэгчдэд хүргэж, үзэгчдээс төдийгүй мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авсан найруулагч Мягмарнарангийн Батболдын ээлжит “тэсрэлт” “Гэм зэм” постдрамын жүжиг үзэгчдийн хүсэлтээр дахин хоёр хоног тоглогдохоор болсон байна. Улаанбаатар хот дахь “Русский дом” буюу хуучнаар РЦНК-ийн дэргэд шинээр байгуулагдсан “Орфей” театрын анхны бүтээл болох “Гэм зэм” романаас сэдэвлэн бүтээсэн ижил нэрт постдрамын жүжгийг найруулагч М.Батболд найруулсан бөгөөд тус жүжиг …

  • 8 December

    “Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, цөлжилт” сэдэвт богино хэмжээний киноны шилдгүүд тодорлоо

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам хамтран “Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, цөлжилт” сэдэвт богино хэмжээний кино бүтээх уралдаан зарласан. Уралдаанд 67 бүтээл ирснээс: Шилдэг кино: Миний нутгийн төгөл. /Zero entertainment – 10 сая төгрөг/ Шилдэг зохиол: Эх. /Within production – 2.5 сая төгрөг / Шилдэг зураг авалт: Энэрэл. /Итгэл …