Tag Archives: урлаг

March, 2021

  • 11 March

    Хөгжмийн зохиолч Б.Чинбат хилийн чанад дахь монгол сургуулиудтай хамтран ээжүүддээ бэлэг барилаа

    Олон Улсын Эмэгтэйчүүдийн өдөр хөгжмийн зохиолч Б.Чинбат хилийн чанад дахь монгол сургуулиудтай хамтран ээжүүддээ бэлэг барилаа. Тэрээр гадаадад амьдардаг монгол хүүхдүүдийг Монгол орны “Ирээдүйн хөрөнгө оруулагчид” гээд, тэднийг тал бүрээр дэмжиж Монголоо гэсэн сэтгэлтэй болгож өсгөхийн чухлыг онцлов. Монгол Улсын Соёлын элч Ц.Гэрлээ санаачилан зохион байгуулсан уг арга хэмжээний үеэр ХБНГУ дахь монгол 7 сургуулийн хүүхдүүд хөгжмийн зохиолчтой хамтран Хангалын …

  • 10 March

    Байгалийн түүхийн музейн барилгын ажлыг дөрөвдүгээр сард эхлүүлэхээр төлөвлөж байна

     Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, тус байнгын хорооны гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Ч.Ундрам, Б.Баярсайхан, Б.Жаргалмаа, П.Анужин нар өчигдөр /2021.03.09/ соёлын салбарын Улаанбаатар хот дахь бүтээн байгуулалтууд болон Соёлын яамны үйл ажиллагаатай танилцлаа.  Байгалийн түүхийн музей, Соёлын өвийн үндэсний төв, “Чингис хаан” хаад язгууртны музей, Хүүхдийн төв номын сан, Хүүхэлдэйн театр, Үндэсний …

  • 9 March

    “Sweetymotion” хамтлагийн дуучин Ц.Сарнай “Соёлыг түгээгч” –ээр тодорлоо

    Монголын эмэгтэйчүүдийн холбоо ажил хөдөлмөр, үйлс бүтээлээрээ манлайлж буй шилдэг залуусын төлөөлөл болох ХСҮТ-ийн цээжний хөндийн мэс засалч Б.Одбаяр болон “Sweetymotion” хамтлагийн дуучин Ц.Сарнай нарыг нийгэмд болон залуусд зөв үлгэр дуурайл үзүүлэх онцгой нөлөөтэй гэж үзэн “Соёлыг түгээгч”-ээр батламжиллаа. Соёлыг түгээгчид хүн амын талаас илүү хувийг эзэлдэг эмэгтэйчүүдийн эрүүл мэнд болоод сайн сайхны төлөө, ялангуяа зөв үлгэр дуурайлал бүхий гэр …

  • 4 March

    Соёл, урлагийн салбарынхан Төрийн дээд шагнал хүртлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Соёл, урлагийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хувь нэмрийг нь үнэлж, ажил хөдөлмөрөөрөө тэргүүлсэн хүмүүст төрийн дээд шагнал гардуулах ёслол боллоо. Шагналыг Соёлын сайд Ч.Номин, Төрийн нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат нар гардуулав. Тулгар төр байгуулагдсаны 2230, Их Монгол Улсын 815, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Үндэсний уламжлалт Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг …

  • 3 March

    “Цэвэр агаар – Цэлмэг тэнгэр” сэдэвт гар зургийн уралдаан зарлагдлаа

    Европын Холбооны Соёлын Институтийн Нэгдлийн санхүүжилтээр олон нийтийн хандлагыг урлагаар дамжуулан өөрчлөх, тэдний амьдралын хэв маягийг байгаль орчинд ээлтэй болгон төлөвшүүлэх, агаарын бохирдлын хор уршиг, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлж болох талаар мэдлэгийг дээшлүүлэх зорилготой “Ногоонбаатар” Олон Улсын Эко Урлагийн Наадам 2021 оны 3-р сарын 5-аас 4-р сарын 26-ны хооронд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана. Уур амьсгалын өөрчлөлт, хүрээлэн буй орчны доройтол …

  • 2 March

    “Чингис хаан” музейн барилгыг энэ онд ашиглалтад өгөхөөр төлөвлөж байна

    Соёлын сайд Ч.Номин Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар болон албаны бусад хүмүүсийг хүлээн авч уулзав. Соёлын сайд Ч.Номин Ковид-19 цар тахлын амаргүй нөхцөл байдалд ч соёлын бүтээн байгуулалтын барилгын ажил зохих дэглэмээ баримтлан өрнөж буйг хэлээд, хоёр талын хамтын ажиллагааг идэвхжүүлэхийн төлөө цаашид нягт хамтран ажиллахаа илэрхийллээ. Талууд цаашид соёлын салбарын бүтээн байгуулалтын ажлын явц болон барилгын чанарт онцгой анхаарал …

  • 1 March

    Жүжигчин Ж.Амарзаяа “Алтан гадас” одон хүртлээ

    Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Ж.Амарзаяа өнөөдөр /2021.03.01/ Алтан гадас одонгоор энгэрээ мялаажээ. Түүнийг хөгжмийн нэрт удирдаач, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Жамсранжавын охин гэдгээр нь хүмүүс мэднэ. Өдгөө тэрбээр “Black box” театрын жүжигчин, “G еntertainment” студийн найруулагчаар ажиллаж байгаа бөгөөд сүүлд Фантастик Продакшны “37 дугаар Точка” олон ангит кинонд Долгорын дүрийг бүтээсэн нь олны талархлыг ихэд хүлээсэн юм. …

  • 1 March

    УДЭТ-ын жүжигчин О.Гэрэлсүх Алтан гадас одонгоор шагнагдлаа

    Өнөөдөр /2021.03.01/ Хөдөлмөр бүтээлээ төрдөө үнэлүүлж Төрийн дээд шагнал АЛТАН ГАДАС одонгоор шагнагдсан Улсын драмын эрдмийн театрын жүжигчин МУСТА О.Гэрэлсүхэд театрын удирдлага, хамт олон баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ. 33 жилийн турш соёл урлагийн салбарт зүтгэсэн тэрээр бага наснаасаа эхлэн Монголын хүүхдийн ордны Драмын дугуйлангаас жүжигчин болох гараагаа эхэлж байсан бөгөөд 1996 онд анхны Ромео болон драмын театрын тайзнаа гарч ирсэн …

February, 2021

  • 13 February

    Монгол хүүхдүүд ОУ-ын цахим бүжгийн уралдаанаас алтан медаль хүртлээ

    Монголын балетын хөгжил сангийн санаачлагаар UNESCO-гийн ивээл дор зохион байгуулагдсан 16 орны 1000 гаруй уран бүтээлчдийн оролцсон “IUCDC” буюу Олон улсын нэгдсэн цахим бүжгийн уралдаан хоёр сар гаран үргэлжилж өчигдөр буюу 2 сарын 12-нд дүнгээ гаргалаа. Сонгодог, ардын, орчин үе, чөлөөт, стандарт, цэнгээнт бүжгүүд ба бүжгийн сэдэвт уран зураг, кино бүтээл гэсэн төрлүүдээр явагдсан энэхүү тэмцээнд Монгол улсаа төлөөлөн Улаанбаатар, Дархан-Уул, Дорноговь, Завхан аймгаас …

  • 9 February

    Б.Мөнхтуяа: Ээж хадны домгийг уншаад “Би л энэ сэдвээр кино хийх ёстой юм байна” гэж бодсон

    “Цөөвөр” хэмээх Цагаагчин Үхэр жилийн сар шинийн битүүнд буюу энэ пүрэв гарагт “Ээж хадны домог” нэртэй бүрэн хэмжээний уран сайхны киноны нээлт ойнлайн хэлбэрээр болно. Уг бүтээлийг “Чононгоо фильм” продакшны хамт олон үзэгчдэд хүргэх гэж байгаа бөгөөд ерөнхий найруулагчаар, жүжигчин Б.Эрдэнэцэцэг, зохиолыг тус продакшны продюсер, Базарваанийн Мөнхтуяа бичсэн байна. Ийнхүү дээрх киноны зохиолчтой ярилцлаа. -Шинэ хүн өлгийдөж авах гэж буйгаас ялгаагүй таны хувьд киногоо театрт, онлайнаар …

  • 5 February

    “Тhe Woman” кино олон улсын кино наадмаас шагнал хүртлээ

    “Choi Hainzan” фильм продакшны анхны уран бүтээл “The Woman” уран сайхны кино Бангладеш улсын Дака хотноо болсон олон улсын кино наадмаас дахин нэг шагнал хүртжээ. Тодруулбал энэхүү наадмын Азийн шилдэг кино булангийн уралдаант хэсэгт өрсөлдөж, “Шилдэг зураглаач” шагналын эзэн болсныг уран бүтээлчид дуулгалаа. “Дака” олон улсын наадам нэгдүгээр сарын 16-наас 24-ний өдрүүдэд кино театр болон цахимаар кинонуудаа гаргаж, шагналын эздээ …

  • 4 February

    Олон улсын шилдэг гэрэл зурагчдын уралдаанд Ч.Ганбатын бүтээл дахин нэр дэвшлээ

    Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүн, гэрэл зурагчин Чулуунбаатарын Ганбат 2019 онд илгээсэн бүтээлээрээ дэлхийн 129 орны спортын гэрэл зурагчдаас шилдэг гуравт шалгарч “AIPS Sport Media Awards” шагналын эзэн болсон билээ. Тэрбээр Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоо /AIPS/-ны Sport Media Awards”-ын 2020 оны спортын гэрэл зургийн “Алтан агшин” номинацид Монголын гэрэл зурагчдаас ийнхүү анх удаа шалгарч байсан бол, энэ жилийн шалгаруулалтад мөн бүтээл …

  • 4 February

    “Ээж хадны домог” киноны супер азтан “Toyoto aqua” авто машин гардана

    “Чононгоо фильм” продакшны ээлжит уран бүтээл “Ээж хадны домог” бүрэн хэмжээний уран сайхны киноны цахим нээлт энэ сарын 11-нд буюу “Цөөвөр” хэмээх Цагаагчин Үхэр жилийн сар шинийн битүүнд болох гэж байна. XXI зуунд дэлхий нийтээрээ дижитал эрин үе рүү шилжин ухаалаг утаснаасаа технологийн бүх үйлдлийг хийж болдог болсон төдийгүй гар утаснаасаа шууд киногоо хялбараар хүлээн авч үзэх боломжтой болоод байгаа …

  • 4 February

    Дуучин Т.Дэлгэрмөрөн “Ээж хадны домог” киноны дууг амилуулжээ

    “Ээж хадны домог” Монголын уран сайхны киноны дуу сонсогчдод хүрч эхэллээ. Уг дууг “Номин талст” хамтлагийн дуучин, соёлын тэргүүний ажилтан Т.Дэлгэрмөрөн дуулсан бол аялгууг Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжав, шүлгийг соёлын тэргүүний ажилтан, сэтгүүлч, яруу найрагч У.Баярсайхан бичжээ. Харин хөгжмийн найруулгыг “Чингис хаан” хамтлагийн даралтат хөгжимчин Ц.Байдраг гүйцэтгэсэн байна. Дээрх киног Төв аймгийн Сэргэлэн сумын газар нутагт …

January, 2021

  • 29 January

    Монгол Улс музейн тухай хуультай боллоо

    Манай улсад орчин цагийн музей 1924 онд байгуулагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар хуулийн этгээдийн бүртгэлтэй, төрийн өмчийн 12 музей, орон нутгийн өмчийн 24 музей үйл ажиллагаа явуулж байна. Мөн Монголбанк, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газар зэрэг төрийн байгууллага, Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэн, Палеонтологийн хүрээлэн зэрэг эрдэм шинжилгээний байгууллага, Шинжлэх ухаан, …