Tag Archives: урлаг

March, 2019

  • 29 March

    Т.Дэлгэрмөрөн эхнэртээ зориулан дуу хийжээ

    “Солонгон ааштын увидас” гэх өвөрмөц нэртэй хоолны нэвтрүүлгийн хөтлөгчийг дуучин Т.Дэлгэрмөрөнгийн эхнэр Х.Ананда гэдгээр нь олон нийт андахгүй. Нөхөртөө өөрийн гараар ямар ч төрлийн хоолыг маш амттай хийж өгдөг гэх Х. Ананда загвар зохион бүтээгч мэргэжилтэй ч хоол хийх дуртай гэнэ. Тиймээс хобби, хоол хийх ур чадвараа ашиглан хоолны нэвтрүүлэг бэлтгэхээр зорьсон гэдэг. Тэгвэл дуучин Т.Дэлгэрмөрөн эхнэртээ зориулан “Солонгон ааштай …

  • 28 March

    “Би нар” киноны гол дүрд жүжигчин А.Өнөржаргалын хүү тогложээ

    “ТВ коктейл” хамтлагийн жүжигчин “Өөскө” буюу А.Өнөржаргалыг Монголчууд тайз дэлгэцийн олон сайхан дүрээр ньтанина. “Намрын синдром” “Би чамд хайртай” “Содура” зэрэг олон дэлгэцийн бүтээлийг амилуулсан жүжигчин маань хамгийн сүүлд “Гэрлэн дохио” цувралаас хойш нам гүм байсан. Тэгвэл тэрбээр дэлгэцийн дүр бүтээх ажилд бус кино продюсерын ажилд шамдаад завгүй явжээ. Тодруулбал найруулагч Ж.Сэнгэдоржийн “Би нар” гэр бүлийн уран сайхны киноны ерөнхий …

  • 27 March

    Дэлхийн театрын өдөр тохиож байна

    1962 оноос эхлэн жил бүрийн 3  сарын 27-ны өдрийг дэлхийн “Театрын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ өдөр бол дэлхийн өнцөг булан бүрд буй театрын урлагийн уран бүтээлчид хийгээд театрын урлагийн үнэнч үзэгч хэн бүхний баярын өдөр юм. Улсын Драмын Эрдмийн театрын уран бүтээлчид энэхүү баярыг угтаж жил бүрийн гуравдугаар сарыг “Сонгодог жүжгийн өдрүүд” болгон зарлаж өөрийн урын сан дахь …

  • 26 March

    Найруулагч Ж.Сэнгэдоржийн “Би нар” гэр бүлийн уран сайхны кино нээлтээ хийнэ

    Монгол улсын гавьяат жүжигчин,  Хошин урлагийн нэрт зүтгэлтэн, Л.Жанчивдоржийн хүү Ж.Сэнгэдорж найруулагчийг “аргагүй л мундаг хүний хүүхэд, аавынхаа авьяасыг өвлөж төрөөд, өргөж явна даа” хэмээн магтах хүн цөөнгүй байдаг. Үнэхээр ч “Мөрөөдлийн хөлөг онгоц”-оос эхлээд “Бодлын хулгайч” “Ларьдма” “Үргээлэг” зэрэг олон киногоороо үзэгчдийг байлдан дагуулсан түүний шинэ уран бүтээл тун удахгүй нээлтээ хийх гэж байна.  Техник технологийн дэвшил, нийгмийн шилжилт хөгжлийн үйл явц …

  • 22 March

    “Бурхан бумбын орон” уран зургийн галерейд  “Яруу найрагчийн хөрөг” үзэсгэлэн дэлгэгдлээ 

    Монголын сумдаас анх удаа уран зургийн галерейтай болсон Өндөр гэгээн Занабазарын төрсөн өлгий нутаг болох  Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын төвд нээгдсэн “Бурхан бумбын орон” уран зургийн галерейд  “Яруу найрагчийн хөрөг”үзэсгэлэнгийн нээлт энэ сарын 11-нд  боллоо. “Бурхан бумбын орон” уран зургийн галерейд  Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч Д.Нацагдорж, С.Буяннэмэх, Ц.Дамдинсүрэн нараас эхлээд үе үеийн 55 шилдэг найрагчийн хөрөг зургийг  Монголын дүрслэх урлагийн манлайлал болсон 25 зураач …

  • 21 March

    Дуурийн дуучин Э.Анхбаярт мөнгөн шагнал олгоно 

    Оросын алдарт хөгжмийн зохиолч Н.А.Римский-Корсаковын нэрэмжит 11 дэх удаагийн олон улсын дуурийн дуулаачдын Б зэрэглэлийн уралдаанд Дуурь болон Романс гэсэн хоёр төрөлд өрсөлдөж тэргүүн байр эзэлсэн дуурийн дуучин Э.Анхбаярт Засгийн газраас мөнгөн шагнал олгох шийдвэр өнөөдөр гаргажээ. Тус тэмцээнд 20 гаруй орны 270 гаруй оролцогч оролцсон бөгөөд дуурийн дуучин СТА Э.Анхбаяр Шаравын  “Монголын тал нутаг” дуугаар оролцож тэргүүн байр эзэлсэн юм. Тэрээр Олон улсын А болон Б зэрэглэлийн өндөр …

  • 21 March

    “Монголын циркийн хөгжлийн төв”-ийн уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгоно

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар өнгөрсөн сард Испани улсад зохиогдсон “Festival Internacional del Circ Elephant d’Or” тэмцээнд амжилттай оролцож алтан цом хүртсэн “Монголын циркийн хөгжлийн төв”-ийн уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгох  шийдвэр гаргажээ. Продюсер Н.Эрдэнэ болон Х.Ганболд багштай “Монголын циркийн хөгжлийн төв”-ийн уран бүтээлчид “Mystery of Gentlemen” хэмээх шариктай акробатын үзүүлбэрээр оролцож амжилт гаргасан байна. Сонирхуулахад энэ сарын 29-нд нээлтээ хийх …

  • 21 March

    “Бүлтээхэй, Дэлдээхэй хоёр” төслөөр хүүхдэд зориулсан контент бүтээнэ

    Жил бүрийн гуравдугаар сарын 21-ны өдрийг дэлхийн нийтээрээ “Хүүхэлдэйчдийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэхүү өдрийг тохиолдуулан Монгол Улсын Хүүхэлдэйн театр, Dreambox телевизтэй хамтран хэрэгжүүлэх гэж байгаа хүүхдэд зориулсан “Бүлтээхэй Дэлдээхэй хоёр” төслөө өнөөдөр /2019.03.21/ танилцууллаа. “Бүлтээхэй Дэлдээхэй хоёр” төслийн зорилго нь үндэсний ёс заншил, соёл, танин мэдэхүй, ёс суртахууны боловсролыг хүүхэд багачуудад олгох, ирээдүйн Монгол иргэний боловсрол, төлөвшилд хувь нэмрээ …

  • 19 March

    “Бүсгүйн зурвас” жүжиг энэ сарын 24-ныг дуустал тоглогдоно

    Зохиолч, яруу найрагч Л.Өлзийтөгсийн зохиол “БҮСГҮЙН ЗУРВАС”нийгмийн драмын жүжиг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа 3-р сарын 24-ныг дуустал тоглогдоно. “Бүсгүйн зурвас” нийгмийн драмын жүжгийн ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт Н. Наранбаатар, туслах найруулагчаар О.Итгэл, ассент найруулагчаар МУСТА А.Чингүүн, бүжиг дэглээчээр МУСТА Г.Ган-Очир нар ажиллажээ. “Бүсгүйн зурвас” нийгмийн драмын жүжгийн гол дүрд МУГЖ Б.Жаргалсайхан,МУГЖ Г.Урнаа,МУГЖ Ж.Оюундарь,МУСТА М.Тогтохжаргал,МУСТА С.Болд-Эрдэнэ, Б.Золзаяа тоглож байгаа бол туслах …

  • 18 March

    Нэрт найруулагч Г.Доржсамбуу агсны 70 насны ойд зориулсан хүндэтгэлийн тоглолт болно

    Улсын Драмын Эрдмийн театрын хамт олон алтан үеийн болон ахмад уран бүтээлчдийн алдрыг хүндэтгэж, бүтээж туурвих арга ухааныг нь хойч үедээ уламжлуулан үлдээх зорилгоор “Алтан тайзны эзэд- Бид мартахгүй” дурсамж, хүндэтгэлийн арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Харин энэ удаад нэрт найруулагч, жүжигчин Г. Доржсамбуу агсны 70 насны ойг тохиолдуулан “Тэнгэр мэднэ” хүндэтгэлийн арга хэмжээг  зохион байгуулах гэж байна.”Тэнгэр …

  • 18 March

    Л.Батсүрэн МУГЖ цол хүртлээ

    Зэвсэгт хүчний 98 жилийн ой-Монгол цэргийн өдөр, Казах түмний Наурызын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарлиг гаргаж боловсрол, соёл урлаг, хөдөө аж ахуй, төрийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий хүмүүст Монгол Улсын Гавьяат цол хүртээв. Гавьяат малын эмч цолоор Баян-Өлгий аймгийн Хөдөө аж ахуйн газрын ахмад ажилтан Жантөмөрийн Онгар, Гавьяат жүжигчин цолоор Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын гоцлол …

  • 16 March

    “Гэрэл зургийн хот” Хигашикавад зочлох боломж

    Япон улсын Хоккайдо мужид орших Хигашикава хотод “Хигашикава олон улсын гэрэл зургийн фестиваль”  наймдугаар сарын 8-нд зохион байгуулагдах гэж байна.  Ази, Европын 19 орны дунд сургуулийн сурагчид бүтээлээрээ өрсөлдөн оролцдог Азидаа хамгийн том гэрэл зургийн фестиваль билээ. Тус фестивальд Монгол улс 2018 оноос эхлэн албан ёсоор оролцох эрхтэй болж монгол талын сонгон шалгаруулалтыг Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо хоёр дахь жилдээ удирдан зохион …

  • 15 March

    Дорнын найрагч Б.Явуухулангийн хөшөөнд цэцэг өргөлөө

    Дорнын их найрагч, Монгол Улсын төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Бэгзийн Явуухулангийн 90 насны ойд зориулсан хүндэтгэлийн уулзалт өнөөдөр Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд боллоо. Түүний  хөшөөнд монголын зохиолч, яруу найрагчдын төлөөлөн болон анд нөхөд, шавь нар нь цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Монгол Улсын төрийн шагналт, соёлын гавъяат зүтгэлтэн, Дорнын их яруу найрагч Б.Явуухулан нь Завхан аймгийн Жавхлант сум буюу одоогийн Алдархаан суманд …

  • 15 March

    Нэрт найруулагч Г.Доржсамбуу агсны 70 насны ойд зориулсан хүндэтгэлийн тоглолт болно

    Нэрт найруулагч, жүжигчин Г. Доржсамбуу агсны 70 насны ой энэ сарын 22-нд тохиож байна. Энэхүү ойг тохиолдуулан “Тэнгэр мэднэ” хүндэтгэлийн арга хэмжээг Улсын Драмын эрдмийн театраас зохион байгуулах гэж байна. “Тэнгэр мэднэ” хүндэтгэлийн арга хэмжээний хүрээнд гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт, шилдэг уран бүтээлчдэд Г.Доржсамбуугийн нэрэмжит “Арслан” цом, шагналыг гардуулна. Мөн “Тэнгэр мэднэ…” гэх найруулагчийн уран бүтээлийн дээжээс үзэгчдэд толилуулах аж. …

  • 15 March

    Г.Урнаа: Ахмад үе гэдэг бол ажил, амьдралын хамгийн том багш

    МУГЖ Г.Урнаатай ярилцлаа. -Л.Өлзийтөгсийн “Ярилцлага” зохиол болох “Бүсгүйн зурвас” жүжиг саяхан нээлтээ хийлээ. Энэхүү уран бүтээлийн талаар яриагаа эхэлье… -Энэ зохиолыг хэдэн жилийн өмнө уншаад жүжиг хийвэл гоё юм гэж Жагаатайгаа ярьж байлаа. Учир нь жүжигчин хүний ур чадвар шаардсан гоё дүртэй байсан юм. Тоглолт маань үзэгчдэд амжилттай хүрч байна. Уран сайхан дотоод хяналт зэргээрээ маш өндөр үнэлэгдсэн. Жүжигчдийн ур …