Tag Archives: урлаг

March, 2019

  • 13 March

    Шинэ клип: Дуучин А. Мөнгөншагайгийн уран бүтээл “Дэрвэгэр сормууст”

    Гурван бүдүүн хамтлагийн дуучин А.Мөнгөншагай энэ сарын 7-ны өдөр шинэхэн уран бүтээл болох “Дэрвэгэр сормууст” дууныхаа клипийг цацлаа.”Дэрвэгэр сормууст” дууны аяыг дуучин А.Мөнгөншагай, үгийг Я.Отгонбаяр зохиож, клипийг TJ ENTERTAINMENT хийжээ.   

  • 13 March

    “Алтан өргөө” киноны хөгжмийг симфони чуулбараар анх удаа тоглоно

    Монголын кино урлагийн сор бүтээлүүдийн нэг “Алтан Өргөө” киноны хөгжмийг симфони чуулбараар анх удаа тоглох гэж байна. Киноны хөгжмийг Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Л.Мөрдорж гуай Германд урилгаар очиж бичсэн.Үүнээс хойш 1993 онд Улсын Филармонийн удирдаач МУСГЗ Н.Туулайхүүгийн хүсэлтээр Герман улсын элчин сайдаас “Алтан Өргөө” киноны хөгжмийн партитурыг авах хүсэлт гаргасан байна. Улмаар тэр жилээ Герман улсын …

  • 13 March

    МУГЖ Г.Ариунбаатар Буриадын театрт дуулна

    Монгол Улсын гавьяат жүжигчин, Буриад улсын Төрийн соёрхолт, дуучин Г.Ариунбаатар гуравдугаар сарын 14-нд Буриадын Дуурь, бүжгийн театрын тайзнаа “Тоска” дуурийн голд дүрд тоглох гэж байна. Дуурийн дуучин маань Буриадын Дуурь, бүжгийн театрын тайзнаа дахин уран бүтээлд тоглох болжээ. Монголын дуурийн урлагийн алдарт баритон Г.Ариунбаатар 23-хан насандаа Монгол Улсын гавьяат жүжигчин хэмээх эрхэм цол хүртэж, 2016 онд “Чингис хаан” одонгоор шагнуулсан билээ. Тэрбээр …

  • 12 March

    “Miss Universe Mongolia- 2019” тэмцээний бүртгэл эхэллээ

    АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын албан ёсоор лицензийг нь эзэмшдэг, дэлхийд чансаагаараа тэргүүлдэг,  “Miss Universe” тэмцээн жил бүр зохион байгуулагддаг. Өнгөрсөн жил 67 дахь удаагийн “Miss Universe Mongolia 2018” тэмцээн зохиогдож загвар өмсөгч Д.Долгион  ялагч болсноор анх удаа эх орноо төлөөлөн “Miss Universe”   амжилттай оролцсон билээ. Тэгвэл энэ жилийн “Miss Universe Mongolia 2019” тэмцээний бүртгэл эхлэжээ. Дэлхийн 1.5 тэрбум үзэгчдийн өмнө, 90 гаруй улсын миссүүдтэй …

  • 12 March

    Монголын уран нугараачдын тоглосон “Дамбо” энэ сарын 29-нд нээлтээ хийнэ

    Циркт өссөн нисдэг бяцхан зааны тугал “Дамбо”-гийн тухай өгүүлдэг хүүхэлдэй киноны шинэчилсэн хувилбарыг “Walt Disney” кино компани бүтээжээ. Кино энэ сарын 29-нд АНУ болон Их Британийн кино театруудад нээлтээ хийнэ. Уг киноны найруулагчаар Холливудын алдарт найруулагч Тим Бюртон ажиллажээ. Харин киноны гол дүрд Колин Фаррел, Мишель Кэйтон, Дэнни ДеВито , Ева Грийн нар тоглосон юм. Харин туслах дүрд Монголын циркийн …

  • 12 March

    Хөдөлмөрийн баатар Н.Норовбанзадад гэрэлт хөшөө босгоно

    Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Намжилын Норовбанзад агсны төрсөн бууц Сүүдэртийн улаан овоонд дурсгалын чулуун гэрэлт хөшөө босгох шавыг өнгөрсөн амралтын өдөр тавьжээ. Энэ оны наймдугаар сарын 9-11-нд Их газрын чулуу дахь байгалийн задгай театрт болох “Уяхан замбуутивийн наран” ардын урлагийн их наадамд бэлтгэх ажлын хэсэг Н.Норовбанзад агсны тоонотод ийнхүү дээрх гэрэлт хөшөө босгох шавыг тавьсан байна. …

  • 8 March

    Жүжигчин С.Болд-Эрдэнэ “Боссын босс” кинонд тогложээ

     “Микроны босс”, “Приусны босс” уран сайхны киноны гуравдугаар анги удахгүй нээлтээ хийх гэнэ. “Боссын босс” хэмээх киноны гол дүр хэвээрээ бөгөөд Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Баттөр, жүжигчин С.Батзориг болон реппер Жий, Б.Батмаа нар дахин тогложээ. Өмнөх “Приусны босс” кинонд урилгаар жүжигчин Ц.Цэрэнболд тоглож байсан бол энэ удаа С.Болд-Эрдэнэ тоглосон байна. Анхны “Микроны босс” уран сайхны кино үзэгчдэд хүрээд гурван жил …

  • 7 March

    Монголын рок хамтлагууд Америкийн хөгжмийн наадамд оролцоно

    АНУ-д болох гэж байгаа “South by Southwest” хөгжмийн наадамд оролцох Монголын инди рок хамтлагийн төлөөллийг өнөөдөр АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клечески хүлээн авч уулзлаа. Дэлхийд тэргүүлэх хөгжмийн наадмын нэг болох  “South by Southwest”-д Монголын залуу хөгжимч дуучид анх удаа оролцох гэж байгаа аж.  ️”Монгол, Америкийн залуучуудын жил-2019″-ийн ёслолын нэгд энэ наадам зүй ёсоор орно. Тиймээс Америкийн үзэгчид Монгол Улсын  залуу …

  • 7 March

    Берлин хотноо монгол уран бүтээлчдийн үзэсгэлэн нээлтээ хийлээ

    Герман Монголын Дипломат Харилцаа үүсч хөгжсөний 45 жилийн ойн хүрээнд Монгол Германы хамтарсан ” Отгонбаяр” сангийн санаачилж зохион байгуулсан Европын улсуудад ажиллан амьдарч байгаа мэргэжлийн зураачид, дизайнерууд мөн артистуудын туурвил бүтээлийг олон нийтэд сурталчилан таниулах, түгээн дэлгэрүүлэх үйл явдал анх удаа Герман улсын нийслэл Берлин хотноо боллоо. Гуравдугаар сарын 2-нд нээлтээ хийсэн тус үзэсгэлэн Монголын Бизнес төвд Ө.Хосбаярын дэмжлэгтэйгээр нийт …

  • 6 March

    И.Штраусын “Сарьсан багваахай” оператта тоглогдоно

    Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид И.Штраусын “Сарьсан багваахай” гурван үзэгдэлт операттаг гуравдугаар сарын 9-ний өдөр тоглохоор болжээ. Тус тоглолтын ерөнхий найруулагчаар Г.Эрдэнэбаатар ажиллаж байгаа бол ерөнхий зураачаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Ганбаатар, удирдаачаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү ажиллаж байна. Австрийн нэрт хөгжмийн зохиолч Иохан Штраусын “Сарьсан багваахай” оператта нь анх Вена хотод 1874 онд тоглогдож байжээ. Энэхүү оператта нь …

  • 6 March

    “Бүсгүйн зурвас” жүжиг энэ сарын 24-ныг дуустал тоглогдоно

    Зохиолч, яруу найрагч Л.Өлзийтөгсийн зохиол “БҮСГҮЙН ЗУРВАС”нийгмийн драмын жүжиг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа энэ сарын 1-нд нээлтээ хийлээ. “Бүсгүйн зурвас” нийгмийн драмын жүжгийн ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт Н. Наранбаатар, туслах найруулагчаар О.Итгэл, ассент найруулагчаар МУСТА А.Чингүүн, бүжиг дэглээчээр МУСТА Г.Ган-Очир нар  ажиллажээ. “Бүсгүйн зурвас” нийгмийн драмын жүжгийн гол дүрд МУГЖ Б.Жаргалсайхан,МУГЖ Г.Урнаа,МУГЖ Ж.Оюундарь,МУСТА М.Тогтохжаргал,МУСТА С.Болд-Эрдэнэ, Б.Золзаяа тоглож байгаа бол  туслах …

  • 6 March

    “Мартын 8”-ны мартагдашгүй үдшийг танд бэлэглэе

    Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу “Мартын 8” баасан гаригт тохиож байна. Монгол Улс энэ өдрийг Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульдаа оруулж бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг болсон. “Мартын 8”-ны баярын өдрийг тохиолдуулан урлаг соёлынхны олон тоглолтууд болдог уламжлалтай. Тэгвэл Эрдэнэт хотын ХАНГАРЬД ПАЛАСТ 3- сарын 7-ны өдөр 19 цагт МУГЖ Дуучин Т.Ариунаа, МУСТА …

  • 5 March

    Д.Мэндмаад соёлын элчийн гэрчилгээг гардуулжээ

    Испани Улс дахь Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон  Д.Мэндмаад өчигдөр Элчин сайд А.Баттөр Соёлын элчийн гэрчилгээг гардуулж өгчээ. Мадрид хотын Хөгжмийн консерваторид төгөлдөр хуурын багшаар ажилладаг Д.Мэндмаа 2019 оны 4 дүгээр сард Испани Улсын Мадрид хотноо 6 дахь удаа өөрийн зохион байгуулах олон улсын төгөлдөр хуурын тэмцээн “Gran Klavier”-ийн талаар мэдээлэл өгсөн байна. Мөн цаашид хоёр орны соёл, хүмүүнлэгийн хамтын …

  • 4 March

    “Мотив” хамтлагийн залуус Соёлын тэргүүний ажилтан боллоо

    “Хувьсал” продакшны дэлгэцийн зургаа дахь уран бүтээл “Тэнгэрээс буусан од” киноны нээлт /2019.03.01/”Prime Cineplex” кино театрт боллоо. Энэ үеэр “Хайрын гэгээ”, “Цасан бороо”,“Чи минь ганцхан”, “Чамдаа” зэрэг дуугаараа залуусыг уяраасан “Мотив” хамтлагийн залуус “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр энгэрээ мялаав. “Мотив” хамтлаг”2008 онд анхны уран бүтээлээ туурвиснаас хойш арван нэгэн жил болжээ. Энэ сайхан өдөр хамтлагаараа Монгол Улсын Соёлын тэргүүний …

  • 1 March

    “Тэнгэрээс буусан од” уран сайхны кино өнөөдөр нээлтээ хийнэ

    “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Зүрхээр наадагч”,“Тооцоогүй тоглоом” “Атганд үлдсэн эрдэнэ” “Миний нууц”киногоороо үзэгчдийг байлдан дагуулсан “Хувьсал” продакшны дэлгэцийн зургаа дахь уран бүтээл “Тэнгэрээс буусан од” кино өнөөдөр Зайсан Хилл цогцолборын  Prime Cineplex кино театрт нээлтээ хийнэ. “Тэнгэрээс буусан од” киноны зохиолыг “Хувьсал” продакшны жүжигчин Г.Бямбасүрэн бичиж, ерөнхий найруулагчаар нь МУГЖ У.Уранчимэг, продюсероор Г.Цоггэрэл нар ажиллажээ. Киноны гол дүрд жүжигчин О.Дөлгөөн,О.Мөнхдалай, МУГЖ У. Уранчимэг, Стив Морел, туслах дүрүүдэд Э.Батнямбуу,МУГЖ С.Лхагвасүрэн, Ц.Төмөрбаатар нар тоглосон юм. Зураг авалтыг …