Улаанбатар хотын цагдаагийн газрын дарга, туслах комиссар Ч.Болдбаатар Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчдын санал сэтгэгдлийг сонсож, үүрэг чиглэл өглөө. Мөн Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс байрандаа засвар үйлчилгээ хийж, алба хаагчийн ажиллах орчин нөхцөлийг сайжруулж, иргэд олон нийтэд үйлчлэх орчныг тохижуулж, тав тухтай үйлчлүүлэх, ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлсэнийг сайшааж, цагдаагийн хэлтэс, түр хамгаалах байр, …
Tag Archives: Цагдаа
September, 2015
-
11 September
Сибирийн хууль зүйн дээд сургуульд 10 хүүхэд сурч байна
2015-2016 оны хичээлийн жилд Оросын Холбооны Улсын Хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх холбооны албаны харьяа Сибирийн хууль зүйн дээд сургуульд 10-н хүүхэд сурч эхэллээ. Сонсогчдыг Сибирийн хууль зүйн дээд сургуулийн захирал, цагдаагийн хошууч генерал Игорь Анатольевич Медведев хүлээн авч цаашид нягт хамтран ажиллах, шаардлагатай мэдээлэл солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцлага өрнүүлжээ. Уулзалтын дараа Красноярск хотын баруун …
-
3 September
Дэлбэрэлтээс таван хүний амийг аварчээ
Таван ханатай гэрт амарч байсан таван иргэний амийг аварчээ. Тодруулбал, Налайх дүүргийн Замын цагдаагийн тасгийн ахлах ахлагч Ц.Энхбаатар, Хэв журам, эргүүл хамгаалалтын албаны ахлах ахлагч Ц.Эрхэмбаяр нар шөнийн эргүүлд ажил үүргээ гүйцэтгэж байгаад Налайх дүүргийн гуравдугаар хорооны дэнжид гал гарч байгааг мэдсэн байна. Тэднийг хэргийн газар очиход барилгын материалтай чингэлэг дэлбэрч, таван ханатай гэрийн араас гал авалзсан байж. Шөнийн 02,00 цаг …
August, 2015
-
31 August
Галт зэвсгийн талаар сургалтын зааварт иргэдээс санал авна
Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Галт зэвсгийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг баталж, Төрийн мэдээлэл сэтгүүлийн 8 дугаар сарын 21-ний өдрийн 31 /892/ дүгээрт нийтэлснээр 9 дүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөн эхэлж байна. Галт зэвсгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт “Иргэний болон харуул, хамгаалалтын зориулалттай галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны …
-
27 August
“Цагдаагийн Инээмсэглэл” фото зургийн уралдааныг зохион байгуулж байна
Улаанбаатар хотын цагдаагийн газар, JCI Монгол байгууллагатай хамтран “Инээмсэглэх Монгол – Найрсаг Улаанбаатар” аяныг дэмжих ажлын хүрээнд “Цагдаагийн инээмсэглэл” фото зургийн уралдааныг 1 сарын хугацаатай зохион байгуулсан. Уралдаанд нийт 80 гаруй оролцогчид фото зураг ирүүлсэн байна. Шүүгчдийн бүрэлдэхүүн хэлэлцээд удирдамжид заасан агуулга бүхий зураг цөөхөн байгаа тул Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоотой хамтран “Цагдаагийн инээмсэглэл” фото зургийн уралдааныг 09 дүгээр …
-
25 August
Цагдаагийн байгууллагад ирүүлсэн дуудлага, мэдээллийн дагуу хяналт, шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна
Монгол Улсын Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга УИХ-н 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар батлагдан хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Тус хуулийн 6 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт Аймаг, нийслэлийн Засаг дарга, чөлөөт бүсийн захирагч харьяалах нутаг дэвсгэртээ согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг тогтооно гэж заасан. …
-
24 August
Нийслэлчүүд “Хөршийн өдөр” өдөрлөгт идэвхитэй оролцлоо
Нийслэлийн Засаг даргын захирамж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор батлагдсан “Хөршийн хяналт хөтөлбөр” журмыг иргэд олон нийтэд сурталчлах, дүүрэг хорооны оршин суугч иргэд бие биетэйгээ танилцах, ажил, амьдралын туршлагыг хуваалцах, харилцан мэдээ, мэдээлэл солилцох нөхцөл бололцоог бүрдүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийг оролцоог нэмэгдүүлэхэд зорилгоор Улаанбаатар хотын цагдаагийн газраас холбогдох албадтай хамтран “Хөршийн өдөр” өдөрлөг, уулзалтыг өнгөрсөн …
-
17 August
Жолоочгүй машиныг зогсоосон цагдаагийн албан хаагчийгшагналаа
Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт албаны авто машинаа жолоодон явж байх үед том оврын авто машин жолоочгүйгээр уруудан урдаа байсан авто машиныг мөргөөд бусдад аюултай байдлаар цааш өнхөрч байх үед нь авхаалж самбаа гарган хааж зогсоон, болзошгүй аюулаас иргэдийн амь нас, өмч хөрөнгийг хамгаалж, албан үүргээ нэр төртэй биелүүлэн, эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж байгааг нь өндөрөөр үнэлэн Хууль …
-
7 August
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Талархал” хүргүүлсэн байна
Монголын сурагчдын холбоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэмжлэгээр “Өсвөрийн 333 сургагч багш бэлтгэх” хөтөлбөрийг амжилттай зохион байгуулан хэрэгжүүлж байна. Арга хэмжээний хүрээнд тус цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс, Монголын сурагчдын холбоотой хамтран 2015 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Гачууртад Ерөнхий боловсролын сургуулиудын төлөөлөл болсон 480 сурагчдад …
-
6 August
Нийслэлийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна
Нийслэлийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/645 дугаар тушаалаар Нийслэлд байгалийн голомтот болон мал амьтны гоц халдварт өвчний халдвар зөөгдөн орохоос урьдчилан сэргийлэх зорилгоор 2015 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд хяналт шалгалт явуулах ажлын хэсгийг 24 цагаар ажиллуулж эхлээд байна. Ажлын хэсэгт нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар хотын …
July, 2015
-
21 July
Наадамд барилдсанд нь цол өгөх нь буруу юу
Хэзээ хэзээнээс л наадмын маргааш нэг жишиг тогтчихсон буй. Энэ нь түрүүлж, үзүүрлэсэн, цол нэмсэн бөхдөө байр сууц, машин тэрэг бариад гүйдэгтэй холбоотой. Тийм атлаа эрийн гурван наадмын нэг төрөл болох харваачдаа байлах, шагнах, алдаршуулах тал дээр хойрго ханддаг гэдгийг олон нийт энэ жил эрчтэйхэн шүүмжилж эцэст нь УИХ-ын дарга З.Энхболд анхаарлаа хандуулна гэдэг амлалтаар өндөрлөв. Үүний зэрэгцээ өнөөх …
-
20 July
Цагдаагийн байгууллагын түүхт 94 жилийн ой ёслол төгөлдөр болж өндөрлөлөө
Цагдаагийн байгууллагын түүхт 94 жилийн ой, “Цагдаагийн алба хаагчдын өдөр”-т зориулсан ёслолын үйл ажиллагаа Төв цэнгэлдэх хүрээлэнд ёслол төгөлдөр болж өнгөрлөө. Ёслолын үйл ажиллагаанд Хууль зүйн дэд сайд Ц.Уугангэрэл, Монгол төрийн генералууд, төр захиргааны байгууллагын удирдлагууд, Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдууд, цагдаагийн алба хаагчдын гэр бүл, үр хүүхдүүд, үе үеийн ахмадууд, иргэд өргөнөөр оролцлоо. Энэ үеэр …
-
20 July
Дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдийн жижүүрийн алба авто машинаар хангагдлаа
Улаанбаатар хотын цагдаагийн газар Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн санхүүжилтээр Хьюндай Старекс авто машин 3 ширхэг, Уаз фургон авто машин 2 ширхэгийг худалдан авч Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэс, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэс, Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдийн жижүүрийн албанд хүлээлгэн өглөө.
-
17 July
Арслан Э.Оюунболд, МУГЖ Г.Ариунбаатар нар цол нэмлээ
Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 809 жил, Ардын хувьсгалын 94-н жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, арслан цол хүртсэн цагдаагийн ахлах дэслэгч Э.Оюунболд, Харцага цол хүртсэн цагдаагийн ахмад Н.Батзаяа, П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд Гран при шагнал хүртсэн, МУГЖ, цагдаагийн ахлагч Г.Ариунбаатар нарт Цагдаагийн ерөнхий газраас хүндэтгэл үзүүлж, цол нэмэх арга …
-
17 July
ЦЕГ болон ТОСК хамтран ажиллах гэрээ байгууллаа
Цагдаагийн Ерөнхий газар болон “Төрийн орон сууцны корпораци” Төрийн өмчит үйлдвэрийн газартай хамтран ажиллах гэрээ байгууллаа. Энэхүү үйл ажиллагаанд ЦЕГ-ын дарга, Тэргүүн комиссар Р.Чингис, “Төрийн орон сууц” корпорацийн Ерөнхий захирал А.Ганбат, Тэргүүн дэд захирал Д.Алтанхуяг, ЦЕГ-ын тэргүүн дэд дарга, тэргүүн дэд комиссар Ц.Батсүх, ЦЕГ-ын хангамжийн газрын дарга, дэд комиссар Д.Амарсайхан болон албаны бусад хүмүүс оролцлоо. Энэхүү хамтын ажиллагааны гол зорилго …