Tag Archives: Цагдаа

July, 2015

  • 16 July

    Гэмт хэрэг, зөрчлийн 10568 дуудлага мэдээлэл хүлээн авсан байна

    Нийслэлд авто эргүүлийн 68 чиглэл, явган эргүүлийн 160 чиглэл, цагдаагийн 25 дэд хэсэгт 506 алба хаагч 2015 оны 07 дугаар сарын 10-15-ны өдрүүдэд гудамж талбай, олон нийтийн газар хэв журам сахиулах эргүүлийн үүрэг гүйцэтгэж, гэмт хэрэг, зөрчлийн 10568 дуудлага мэдээллийг иргэд байгууллага, аж ахуйн нэгжээс хүлээн авч шалган, бүртгэл хяналтын хуудас бичиж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж зөрчил гаргасан 817 хүнийг …

  • 16 July

    “ЦАГДААГИЙН ИНЭЭМСЭГЛЭЛ” фото зургийн уралдаан зарлалаа

    Улаанбаатар хотын цагдаагийн газраас “НАЙРСАГ УЛААНБААТАР-ИНЭЭМСЭГЛЭХ МОНГОЛ ” аяны хүрээнд JCI Монгол байгууллагатай хамтран “ЦАГДААГИЙН ИНЭЭМСЭГЛЭЛ” сэдэвт фото зургийн уралдааныг иргэд, цагдаагийн алба хаагчдын дунд 1 сарын хугацаатай зарлаж байна. Фото зургийн уралдааныг зохион байгуулснаар  цагдаагийн байгууллагын ажил албаны онцлог, алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг иргэд, олон нийтэд эерэгээр сурталчлах, цагдаа-олон нийтийн хамтын ажиллагааг бэхжүүлэх цагдаагийн байгууллага, алба хаагчдын ажил …

  • 15 July

    Цагдаагийн алба хаагчдын хэв журмын хамгаалалт амжилттай боллоо

    Тулгар төрийн 2224 жил, Их Монгол улс байгуулагдсны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд төв цэнгэлдэх хүрээлэнд 34 цагдаагийн газар, хэлтсийн 2600, хүй долоон худагт 22 цагдаагийн газар хэлтсийн 2900, хууль сахиулах их сургуулийн 500 сонсогч нийт 57 байгууллагын 6000 албан хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаа. Цагдаагийн алба хаагчдын тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж, хамтран ажилласан …

  • 15 July

    ЦЕГ-ын “Хүч” спорт хорооны бөх улсын харцага цол хүртлээ

    Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” спорт хорооны бөх, Ховд аймгийн Чандмань сумын харьяат, хамгаалалтын 3-р хэлтсийн хамгаалалтын офицер, цагдаагийн ахмад Нямаагийн Батзаяа Монгол Улсын харцага цол хүртлээ. Улсын харцага Н.Батзаяа нь ардын хувьсгалын 89-н жилийн ойн их баяр наадмаар улсын заан Ц.Мягмарсүрэнгээр тав давж, улсын начны болзол хангаж байжээ. Улсын заан Чадраалбалын Бямбадоржийн шавь юм байна. Н.Батзаяад цагдаагийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүн …

  • 10 July

    Монголын цагдаагийн баг, тамирчид цагдаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо

    Америкийн Нэгдсэн Улсын Вашингтон хотод зохион байгуулагдсан Цагдаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Пауэрлифтингийн төрөлд Монголын Цагдаагийн баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 2 хvрэл медаль хvртэж амжилттай оролцлоо. Тус тэмцээнд цагдаагийн дэд хурандаа Эрдэнэцогт алт, ахмад Баярмаа алт, дэд хурандаа Хишигтогтох мөнгө, хошууч Баярмагнай хvрэл, дэд хурандаа Ууганбаяр хvрэл медаль тус тус хvртлээ. Цагдаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд  Монголын цагдаагийн …

  • 10 July

    “Цагдаагийн инээмсэглэл” фото зургийн уралдаан зарлалаа

    Улаанбаатар хотын цагдаагийн газраас “НАЙРСАГ УЛААНБААТАР-ИНЭЭМСЭГЛЭХ МОНГОЛ” аяны хүрээнд JCI Монгол байгууллагатай хамтран “ЦАГДААГИЙН ИНЭЭМСЭГЛЭЛ”сэдэвт фото зургийн уралдааныг иргэд, цагдаагийн алба хаагчдын дунд 1 сарын хугацаатай зарлаж байна. Фото зургийн уралдааныг зохион байгуулснаар  цагдаагийн байгууллагын ажил албаны онцлог, алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг иргэд, олон нийтэд эерэгээр сурталчлах, цагдаа-олон нийтийн хамтын ажиллагааг бэхжүүлэх цагдаагийн байгууллага, алба хаагчдын ажил үйлчилгээг  цахим …

June, 2015

  • 18 June

    Төгсөгчдөд хүний эрхийн чиглэлээр сургалт зохион байгууллаа

    Цагдаагийн Ерөнхий Газрын хүний нөөц, сургалтын хэлтэс, Хүний эрхийн үндэсний комисс хамтран 2015 онд Хууль сахиулах их сургуулийг “Цагдаагийн ажил-эрх зүй” мэргэжлээр төгссөн 200-н алба хаагчдад хүний эрхийн үндсэн ойлголт, хүний эрхийг хамгаалах, эрүүдэн шүүхийн эсрэг дотоодын хууль тогтоомж, хүний эрх, түүнд суурилсан хандлага, хүний эрхийн хязгаарлалт, хууль хэрэгжүүлэх албан тушаалтнуудын хүний эрхийн талаар баримтлах үндсэн хэм хэмжээ зэрэг агуулгаар …

  • 17 June

    “Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нь” бүсийн зөвлөгөөн болж байна

    “ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ” сэдэвт баруун бүсийн цагдаагийн хүрээний алба хаагчдын нэгдсэн сургалт, зөвөлгөөн эхэллээ. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр баталсан төлөвлөгөөний дагуу Баруун бүсийн цагдаагийн хүрээний цагдаагийн газрын дарга, хэсгийн төлөөлөгч, хүүхдийн байцаагч нарын “Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нь“ сэдэвт сургалт, зөвлөгөөний үйл ажиллагаа Баян-Өлгий аймгийн төв Өлгий хотод 2015 …

  • 10 June

    Нийслэлийн Замын цагдаагийн албан хаагчдын дунд “Чадварлаг хамт олон” шалгаруулах уралдаан зарлалаа

    Нийслэлийн Засаг дарга“Уралдаан зохион байгуулах тухай” А/487 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2015 оны зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Замын цагдаагийн албан хаагчдын бэлэн байдалд ажиллах үүрэг хариуцлагыг өндөржүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажиллах, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилготойгоор “Чадварлаг хамт олон” шалгаруулах уралдааныг зохион …

  • 2 June

    Шинэчлэл гэдэг устгаж бужигнуулахын нэр биш…

    Нийгэм бужигнаад тогтворжиж чадахгүй байсан хүндхэн үед цагдаа, цагдаагийн байгууллага богино хугацаанд бие дааж хөл дээрээ зогсч чадсан. Тэгж яривал цагдаа урьдчилаад хийвэл зохих бүх өөрчлөлтийг хийчихсэн байхгүй юу! Одоо үүнийгээ сайжруулж засах л болохоос биш шинэчилж өөрчилнө гэж байхгүй. Яагаад гэвэл дэлхийн бүх цагдаа нэг жишигтэй байдаг. Бид дэлхийн цагдаагийн нэгдсэн жишигт багтаад орчихсон. Дэлхий даяар орчихсон шинэчлэлийг өөрчилнө …

May, 2015

  • 30 May

    Санамж бичигт гарын үсэг зурлаа

    Цагдаагийн Ерөнхий газрын дарга , Тэргүүн комиссар Р.Чингис, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Т.Аюурсайхан нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн гол зорилго нь талууд хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах хүрээнд хамтран хяналт хийх, харилцан мэдээлэл хийх замаар төрийн хяналт шалгалт хийх, мэдээлэл солилцох замаар төрийн хяналт шалгалтын ажлын чанар, үр нөлөө, уялдаа холбоог сайжруулж зах зээлийн …

  • 30 May

    “Цагдаа ихэмсэг биш эрхэмсэг байг” номын нээлт боллоо

    Цагдаагийн Ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвөөс “Цагдаа ихэмсэг биш эрхэмсэг байг” ном эрхлэн гаргаж, нээлтийн үйл ажиллагаагаа зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаанд ЦЕГ-ын дарга, Тэргүүн комиссар Р.Чингис болон даргын зөвлөл, номонд оролцсон эрхэм зочид уригдан оролцлоо. Уран үгийн их дархан, утга зохиолын их мастер Б.Лхагвасүрэн, Д.Цоодол, Т.Галсан, Ш.Сүрэнжав, Ц. Хулан, Ай .Төмөр-Очир, До.Цэнджав, бурхан шашны тэргүүн хамба Д.Чойжамц, бурханч лам …

  • 25 May

    “Жолоочийн түр зөвшөөрөл”-ийг өнөөдрөөс олгоно

    Хууль зүйн сайдын 2015 оны А/102 дугаар тушаалын нэмэлт өөрчлөлтөөр баталсан “Жолоочийн түр зөвшөөрөл”-ийг 5-р сарын 25-наас үнэмлэхээ үрэгдүүлсэн жолооч нарт олгохоор хэвлэж байна. ЦЕГ-ын Лицензийн төв тээврийн хэрэгслийн жолоочийн мэргэжлийн шалгалт өгч тэнцсэн, үнэмлэхээ үрэгдүүлсэн хүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг хугацаанд нь /үнэмлэх хэвлэх үйл ажиллагаа тодорхой шалтгааны улмаас тасалдсан, зогссон үед/ олгох боломжгүй нөхцөл байдал үүссэн үед …

  • 21 May

    Сонсголын бэрхшээлтэй иргэд яаралтай тусламж авах боломж бүрдлээ

    Сонсголын бэрхшээлтэй иргэд яаралтай түргэн тусламж, цагдаагийн газар, онцгой байдлын албанд тусламж хүсч мэдээлэл өгөх тохиолдолд ярьж чаддаггүйн улмаас энэ үйлчилгээг ашиглаж чадахгүй харилцааны хүндрэл гарч, сэтгэл санаа, амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдал элбэг тохиолддог. Иймд сонсголын бэрхшээлтэй иргэдэд яаралтай тусламжийн үйлчилгээг хүртээмжтэй болгох үүднээс Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас санаачлан Харилцаа холбооны зохицуулах хороо, Цагдаагийн Ерөнхий газрын …

  • 19 May

    Цагдаагийн албаны тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

    Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2015.05.19/ хуралдаанаар Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийнхэлэлцэх эсэх асуудлыг шийдлээ. Байнгын хорооны 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар дээрх хуулийн төслийн талаар гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм. Энэ өдрийн хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь хэлэлцэхийг дэмжлээ. Үүний …